Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү

Түгээх    
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд

-ФИТНЕССИЙН БАГШ НАР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРТАА УУРАГ
ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГ-

ФИТНЕССЭЭР хичээллэж булчинлаг болохын тулд уураг, эр бэлгийн даавар буюу тестостерон, өөх шатаагч, судас тэлэгч, бусад төрлийн хүнсний нэмэт тэжээл хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон кейсүүд маш олон байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эмч нар “Бүх эрдэсээ алдаж, хагалгаанд орсон, бөөрний дутагдал, элэгний хатууралтай, зүрхний хэм алдах өвчтэй болсон, цус харавсан” гэх тохиолдолууд олширч байна гэдгийг анхааруулж ярьсаар байна. Тиймээс бид Улаанбаатар хот тэр тусмаа төвийн бүст үйл ажиллагаагаа явуулдаг ТАВАН фитнессээр орж дасгалжуулагч багш нараас нь “Үйлчлүүлэгч нартаа ямар тохиолдолд уураг хэрэглэхийг зөвлөдөг вэ” гэсэн асуултыг тавихад бүгд л  “Анхлан хичээллэгч залууст эхний 1-2 сар уураг хэрэглэхийг зөвлөдөггүй, дараа нь бэлтгэлийн ачаалал, даац зэргийг нь харж байгаад уураг хэрэглэхийг зөвлөдөг” гэсэн хариултыг хэлж байсан юм.

Спортоор хичээллэж буй залуусын дунд тестостероны хууль бус зохисгүй хэрэглээ ихэссэн гэдгийг фитнессийн багш нар дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан юм. Дааврын (тестостерон) хувьд хүний биед өөрөө нийлэгждэг болохоор гаднаас их хэмжээгээр авах буюу тарьж хэрэглэх нь бие организмд маш ноцтой эмгэгүүдийг учруулдаг гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулдаг. Товчхондоо бол төмсгөнд ялгарч буй дааврыг тарилга хэлбэрээр авах нь тухайн дааврыг дахин төмсгөнд үйлдвэрлэх нөхцлийг үгүй хийж байгаа юм. Ингэснээр төмсөг жижгэрэх, хатингарших мөн цаашлаад үргүйдэлд хүрэх аюултай байдаг аж. 

Манай улс шиг хүн ам цөөтэй нөхцөлд энэ нь нэг талаараа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хор уршиг дагуулж магадгүй юм гэсэн “айдас” олон нийтийн дунд байна. Хурдан хугацаанд жингээ хасах, булчинтай болох эсвэл хэн нэгэн найз нөхрийн ятгалгаар тестостерон дааврыг сонирхож хэрэглэж үзэх хандлага ихээр ажиглагдах болсон. Мөн сошиал орчинд эмх замбраагүй худалдаалж байгаа нь араасаа маш олон асуудал дагуулж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг зарж борлуулахад ямар нэг хууль зүйн орчин байхгүй. Тиймээс дамлаж худалдаалах нөхцлийг улам өөгшүүлэх хандлагатай байгаа юм. Бид энэ талаар НМХГ-аас тодруулахад “Уураг болон бусад төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөлтэй газруудад худалдаалж байгаа. Хяналт шалгалтын ажил эхэлсэн” гэдгийг хэлж байлаа.

Бид төлөөл болгож “Зиндаа”, “Golden gym” фитнесс клубын багшийн яриаг хүргэж байна.

-БЭЛТГЭЛИЙН АЧААЛЛААС НЬ ХАМААРЧ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ УУРАГ УУХ
ЁСТОЙГ БАГШ НАР НЬ ХЭЛЖ, ЗӨВЛӨДӨГ-

“Зиндаа” фитнесс клубын багш Б.Батмөнх

-Фитнессээр хичээллэж буй залуучууд булчингийнхаа массыг нэмэгдүүлэхийн тулд заавал уураг уух шаардлагатай юу?

-Нэмэлтээр уураг уух шаардлагатай юу гэдэг нь фитнессээр хичээллэж буй хүнээсээ хамаардаг. Тухайлбал, анхан шатных уу, урьд нь хичээллэж байсан, мэргэжлийн шатных гэдгээс хамаараад уургийг яаж хэрэглэх вэ гэдгийг багш нар нь зөвлөж өгнө. Манай фитнессийн зүгээс анх хичээллэж буй хүмүүстээ уураг уухыг санал болгодоггүй. Харин тодорхой түвшинд фитнессээр хичээллэсэн хүмүүсийнхээ бэлтгэлийн ачааллаас нь хамаарч ямар хэмжээтэй уураг уух ёстойг багш нар нь хэлж, зөвлөж өгдөг. Залуучууд уураг уугаад шууд л булчинтай болчих мэтээр буруу ойлголттой байна. Энэ бол үнэхээр буруу ойлголт.

-Эмч нар “Фитнессээр хичээллэлээ гэхэд уураг хэрэглэх төвшинд булчинг хөгжүүлэх шаардлагатай эсэхийг бодолцох хэрэгтэй” гэдгийг залуучуудад сануулаад байгаа. Таны бодлыг сонсмоор байна?

-Анхан шатны хэрэглэгч нарт эхний ээлжид бүх дасгалын техникийг зааж өгнө. Энэ хооронд үйлчлүүлэгчийн маань үе мөч тодорхой хэмжээгээр бэхжиж өгдөг. Манай  фитнессийн зүгээс янз бүрийн юм хэрэглэ гэхээсээ өмнө хоол хүнсээрээ дамжуулан биед хэрэгтэй амин дэмээ авч байхыг зөвлөдөг. Үйлчлүүлэгч маань хоёр сар фитнесстээ явсны дараа “Хоолоо идэж байгаа ч гэсэн тамирдаад ядраад байна” гэж хэлдэг. Тэр хүн хөлсөөрөө амин дэм эрдэс бодисоо алдаж буй учраас эхний ээлжид ямар уураг хэрэглэх ёстойг нь хэлж өгдөг. Уураг чинь дотроо олон янз шүү дээ. Найман сарын турш фитнессээр хичээллэсэн хүн уураг уухад ямар ч асуудалгүй, уурыг шатаахаар хангалттай хэмжээнд болчихсон байдаг.

-Танай фитнесс аль улсын уургийг зардаг вэ. Зөвшөөрөлтэй юу?

-Манайхан уураг гэхээр л хортой мэтээр хүлээж аваад байна. Ном ёсоор нь хэрэглэвэл асуудал үүсэхгүй. Уураг уугаад эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс залуу насныхаа хөөрөл, мэргэжлийн хүмүүсээс ч асуухгүй хэн нэгнээс сонссон, дуулсан мэдээллийнхээ дагуу уураг хэрэглэж байна. Зарим нэгэн хүмүүсийн бизнесийн зорилготойгоор “Чи наад уургаа уувал том булчинтай болно” гэх мэтээр бүтээгдэхүүнээ борлуулж байж магадгүй юм. Манай фитнесс энгийн хэрэглээний уураг зардаг. Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уургаа худалдаалдаг.

-СУДАС ТЭЛЭГЧИЙГ ЗАЛУУЧУУД ӨӨРИЙНХӨӨ БЭЛТГЭЛИЙН АЧААЛАЛД ТААРУУЛАХГҮЙ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭС БОЛЖ ЗҮРХ НЬ  ӨВДӨЖ БАЙНА-

“Golden gym” фитнесс клубын багш М.Баатар

-Фитнессээр хичээллэж буй хүмүүс нэмэлтээр уургийн бэлдмэл уухгүйгээр хоол тэжээлээрээ дамжуулан хөлсөөрөө алдаж байгаа уураг эрдэс бодисоо нөхөх боломжтой юу?

-Фитнессээр хичээллэж буй хүн болгон заавал нэмэлтээр уураг уух шаардлага байхгүй. Тэр хүн өдөрт 3-4 удаа хооллоод нэмэлт тэжээлээ авч чаддаг, сайн амарч чаддаг бол уураг болон хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх шаардлагагүй. Тухайн хүний бэлтгэл хийх ачаалал, чадамж нь өсөөд ирэхээр уураг хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж эхэлдэг. Яагаад гэвэл ачаалал даах чадвартай болоод ирэхээр уураг авах хэмжээ нь нэмэгддэг. Гэтэл манай залуучууд дөнгөж 40-50 кг өргөдөг хирнээ уургийн бэлдмэл хэрэглээд байгаа нь хэрэглэх ёстой хэмжээнээсээ хэтэрчхээд байгаа юм. Бэлтгэлийн өмнөх бэлдмэлүүд буюу судас тэлэгчийг залуучууд өөрсдийнхөө бэлтгэлийн ачаалалд тааруулахгүй хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрх нь өвдөх, даралт нь ихсэх асуудал гардаг. Эр бэлгийн даавар буюу тестостерон агуулсан бүтээгдэхүүн хүнийг эрэгтэйлэг шинж чанартай болгодог. Залуучууд маань ийм төрлийн даавар орсон бүтээгдэхүүн яагаад хэрэглээд байна гэвэл орчин үеийн хоол хүнснүүд чанаргүй болсон. Үүнээс болж эрчүүдийн эр даавар нь багасаж таргалаад байгаа юм. Тиймээс  гормон дэмжигч бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Харин  хэтрүүлэн хэрэглэвэл маш хортой шууд бөөр, элгэнд ачаалал үүсгэдэг. Мөн уургийг ч гэсэн хэрэглэх ёстой хэмжээндээ хэрэглэхгүй бол элэг хатуурах, бөөрөнд ачаалал өгдөг.

-Эмч нар “Фитнессээр хичээллэлээ гэхэд уураг хэрэглэх төвшинд булчинг хөгжүүлэх шаардлагатай эсэхийг бодолцох хэрэгтэй” гэдгийг залуучуудад сануулаад байгаа. Таны бодлыг сонсмоор байна?

-Заавал нэмэлтээр уураг хэрэглэх шаардлага байхгүй л дээ. Өөрийнхөө ачааллыг бодох хэрэгтэй. Анх залуучууд маань эрүүл чийрэг, зөв бие бялдартай болохын тулд фитнессийн заалыг зорьж ирдэг. Гэтэл дөнгөж хичээллэж эхлэнгүүтээ амнаас ам дамжсан яриа сонсч “Энэ судас тэлэгчийг хэрэглэвэл би илүү сайн штанк өргөж чадна” гээд дураараа бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээлбэл: 60 кг жинтэй фитнессээр хичээллэж эхлээд 1-2 сарын дараа 40 кг-ийг өргөдөг болсон тэр залуу өдөрт хоёр удаа махан хоол идсэн байхад өөр юу ч хэрэггүй. Ийм байхад залуучууд хүмүүсийн яриагаар судас тэлэгч хэрэглэчихдэг. Энэ бүтээгдэхүүн зүрхэнд маш их ачаалал өгснөөс болж цус харвадаг.  Мөн зүрх дэлсдэг, толгой эргэдэг. Уургийг бэлтгэлийн дараа нэг л удаа 24 граммыг уух ёстой байдаг. Мэргэжлийн өндөр түвшний тамирчин өөрийнхөө биеийн жинг хоёр дахин үржүүлж уураг уудаг. Тухайлбал, 90 кг жинтэй тамирчин өдөрт нэг удаа 180 грамм уураг уусан байхад хангалттай байдаг. 180 грамм уургийг дан үхрийн махаар тооцоолж үзье л дээ. Үхрийн махаар уургаа нөхнө гэхээр өдөр 700 грамм мах иднэ гэсэн үг. Тэр тамирчин ийм хэмжээний мах идвэл ходоодонд нь маш их ачаалал ирнэ. Тиймээс ходоодондоо ирэх ачаалалыг бууруулахын тулд уургийг хэрэглэвэл их зүгээр. 600 грамм үхрийн махаа идээд нэг халбага уурга уучихвал ачаалал нь багасна.

-Танай фитнесс ямар брэндийн уургийг зардаг вэ. Үйлчлүүлэгч нартаа ямар тохиодолд  уураг уухыг санал болгодог юм бэ?

-Манай фитнесс “Transfer factor” брендийн уургийг албан ёсны эрхтэйгээр зардаг. Бид тэр хүний чадамжийг хараад “Чи ийм жинтэй учраас масс нэмэгч хэрэгтэй юм байна. Жингээ хасах гэж буй болохоор уургийнхаа хэмжээг хангалттай авч чадахгүй байгаа. Тиймээ уураг хэрэглэх ёстой” гэдэг талаас нь зөвлөнө. Дөнгөж фитнессээр хичээллэж буй залуучуудад эхний 1-2 сард нь уураг зөвлөөд байдаггүй л дээ. Залуучууд ажлынхаа ачааллаас хамаараад өглөө гэрээс юм идэхгүй гараад өдөр нь ч гэсэн нэг юм идэхгүй байж байгаад орой л ганцхан хоол иддэг хүмүүс зайлшгүй уураг хэрэглэж байна.

-НИЙТЭЭРЭЭ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТАМИРЧИН БОЛОХ АЛБАГҮЙ БИЗ ДЭЭ- 

АШУYИС-ийн дотоод шүүрлийн тэнхмийн зөвлөх профессор, Чихрийн шижингийн тусламж үйлчилгээ сургалтын холбооны тэргүүн доктор, профессор Ж.Сувд

-Фитнессээр хичээллэж буй ихэнх залуучууд уураг хэрэглэж байна. Ингэж нэмэлтээр уураг хэрэглэх нь зөв үү, буруу юу?

-Фитнессээр хичээллэж буй залуучууд эр бэлгийн даавар буюу тестостерон хэрэглэхээс гадна эмнэлгийн боловсрол байхгүй фитнессийн багш нар залуучуудад уургийг маш ихээр уулгаж байна. Бөөрөнд маш их уургийн ачаалал өгөхөөр бөөр нь гэмтчихдэг. Хавганадаг, шээсээрээ уургаа хаяж бөөр муутай хүн болдог. Зарим хүмүүс бөөрөөрөө тахир дутуу болоод эхэлчихсэн эмнэлэгт хэвтэж байна. Чадалтай нэг нь гадгашаагаа эмчилгээнд явж, зарим нь диализийн аппаратад орж байна шүү дээ. Энэ асуудал дээр дуугарахгүй бол үнэхээр болохгүй байна.

-Сүүлийн хэдхэн жилийн дотор ажиглагдаж буй үзэгдэл үү?

-Тэгж байна, сүүлийн хэдхэн жилийн дотор Улаанбаатар хотод хаа сайгүй фитнессийн газрууд нээгдэж том, том савтай уургийг залуучуудад зарж борлуулж байна. Үүнийг шалгах ёстой байгууллагууд нь шалгах цаг аль хэдийн болсон. Эмч нар хоорондоо “Ямар аймар юм бэ” гээд яриад байгаа болохоос биш бодит байдал дээр үүнийг таслан зогсоосон уу, үгүй ш дээ. Үргэлжилээд л байна. Дараа нь гарах үр дагаварыг хэн хариуцах юм бэ.

-Хүн ямар тохиолдолд уургийг нэмэлтээр хэрэглэх заалттай байдаг вэ?

-Бөөр нь муудаад хавагнасан, элэгний хатуурал буюу циррозтой гэдэс нь тулам болтлоо хавдсан хүнд альбумин гэдэг уураг хийдэг болохоос биш ямар ч тохиолдолд нэмэлтээр уураг хэрэглэдэггүй. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг махны хэрэглээ ч гэсэн ихдэж уургаар бөмбөгдөж байна. Фитнесс хүнийг донтуулдаг, дасгал хөдөлгөөн хийх үед стрессний эсрэг дааврууд ялгарч гоё болдог. Үүнийгээ л хэтрүүлж болохгүй, хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Өөрийнхөө чадлаас хэтэрсэн хүнд юм өргөөд  залуучууд өвдөгөө гэмтээж, тойгоо хагалаж, мулталж байна. 100 кг-ийг өргөөд максимум болчихсон үед 110 кг-ийг өргөх гээд улайраад л дайраад байдаг. Олимп, дэлхийн аваргад оролцож буй мэргэжлийн тамирчид л ингэж өргөдөг байх. Ингэж болохгүй ээ, хүний бяр чадал хязгаартай, машин техник биш шүү дээ. Нийтээрээ хүндийн өргөлтийн тамирчин болох албагүй биз дээ.

-Фитнессийн заал руу биеэ эрүүлжүүлэх гэж орсон уу, хорлохоор орсон уу гэдгээ залуучууд бодож үзэх хэрэгтэй юм байна тийм үү?

-Залуучууд бодож үзэх хэрэгтэй. Фитнессээр хичээллэж байгаа нь сайн боловч сүүлийн үед хэтрүүлээд биеэ муутгаад байна. Зогсох ёстой шугаман дээрээ зогсохгүй нэг л алхвал бие чинь муудах гээд байна гэдгийг залуучууд маань ойлгох хэрэгтэй.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Японоос (126.247.131.20)
2018-11-21 07:38:52
Нефтийн гаралтай химийн элементээр баяжуулсан уураг бол хүнд хор болно. Найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Сүүгээр хийсэн бол зүгээр. Гэхдээ бодьбилдингийн тамирчин л болохгүй юм бол уураг уухгүй байсан ч булчин хөгжинө. Гол нь дасгал тогтмол хийх хэрэгтэй. Хоол хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Байнга кола уугаад чипс, түргэн хоол идээд, дээрээс нь тамхи татаж архи уудаг хүн уураг болон бусад нэмэлт бэлдмэл уувал хорон дээр хор хэрэглэж байгаатай адилхан. Японд хүн өдөрт 12 нэгж уураг авахад хангалттай булчин хөгжнө гэж үздэг. Тэр нь өндөг, бараан мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, загсанд байдаг. Дээр үеийн Монгол эрчүүд булчинлаг сайхан л байсан ш тээ. Тэр нь мах, сүү нь уураг болоод, эрүүл агаар нь эм, мал маллах ажил нь хөдөлгөөн болоод эрүүл булчинлаг байсан. Гэхдээ эрдэс, амин дэм, уурагаа нэмэгдүүлэхийн тулд гээд хамаагүй их идэж бас болохгүй. Каллор ихтэй бол таргална.

Zochin (172.58.185.98)
2018-11-21 04:07:55
1. Эмч хүн шинжлэх ухааны үндэслэлгүй юм яримааргүй байна. 2. Фитнисийн багш ийм бүдүүн баймааргүй байна. 3. Уургийг үхрийн сүүнээс бяслаг хийдэг үйлдвэрт гаргаж авдаг, манайхны мэдхээр бол шар сүү. 4. Эрүүл бөөртэй хүнд зохистой рэмжээний уураг хор болохгүй

зочин (64.119.26.38)
2018-11-20 23:15:53
зарим нөхөд бүр донтчихсон байна лээ яана даа залуус минь

Зочин (64.119.18.80)
2018-11-20 22:52:01
Ихэнх уургийг шар сүүнээс гаргаж авдаг. Тунгийг нь хэтрүүлбэл ямар ч эм хор болно

Зочин (43.242.243.244)
2018-11-20 21:12:20
Фитнес бол дэмий зугаа.Мөрөөрөө байгаа зүрхийг ингэж зовоох хэрэг байна уу.Сайн бодоорой. Ийм юманд явж мөнгө үрж,цагаа барж, эрүүл мэндээ үрэхээ болиороо. Фитнес клубуудад та нарын мөнгө л сонин.Эрүүл мэндээ та нар үрээд өнгөрнө. Энэ бол дэлхий даяар яригдаж байгаа асуудал шүү.Зүгээр л идүүрээ тааруул.Сайн явган явж бай. Өөр юу ч хэрэггүй.

Зочин (77.136.41.63)
2018-11-20 18:37:02
Үндэсний аюулгүй байдалд уураг нөлөөлөхгүй тэнэг сэтгүүлч минь.. наадах чинь хувь хүнтэй хамаатай асуудөл... Цаана чинь эх орон чинь сүйрээд байна.. жинхэнэ үндэсний аюулгүй байдал алдагдаад байна

irgen (182.160.35.63)
2018-11-20 15:31:11
gardag.Iim hortoi ur nulootei uchraas l delhii niiteeree ter doping buyu sergeeshiin turliin bodisiig hereglehgui bhiig zuvlodog.Suuliin ued fitness-r hicheellej bgaa zaluuchuud bogino hugatsaand tom bulchintai boloh huseldee hutlogdood ter eldev turliin dopingiin turliin em tariag mash iheer heregledeg bolson bna.Bagsh nar ni uursdoo ter tariagaa reclamdaad surtalchilaad zardag.Uurag beldmeliin tuhaid bol zugeer l nemelt hool.Ta undsen hoolon deeree uurag amin demuudee nemelteer uuh baih eseh ni tuhain hunii l asuudal.Zuv tun hemjeegeer zaavar zuvlomjiin daguu zuv tsagt heregleh ni chuhal.Tuunees bish uurag sudas telegch uulaa geed eruul mended surog ur dagavar bhguig delhii huleen zuvshoorchihson.Joohon yum unshij barimt notolgootoi yum bichij baimaar yum.

irgen (182.160.35.63)
2018-11-20 15:21:04
End 2asuudliig holij hutgaad bh shig bna.Testosteron buyu er gormon daavriin tariag huuli busaar oruulj irdeg hudalddag humuus zundoo bolson.Ihevchlen bodybuildingiin tamirchid deer ni buhchuud ter tariag ni hamaa zambraagui hiilgeed eruul mendiin asuudal uuseed bolohoo boliod ireheer sudas telegch uusan,uurag uusan gej hudlaa heleed,nugoo teneg emch nar ni uurag uuhaar ingedeg gsn buruu oilgolttoi bolchihson bnaa.Testosteron gdg maani #1 dopingiin turold bagtdag sergeeshiin turliin beldmel,ihevchlen taria helbereer China,Thailand-s orj ireed bgaa.Eruul hun ene tariag hiilgeheer bulchingiin huch mass asar hurdatstai nemegdeh bolovch tuhain hunii uuriinh ni natural daavriin uildverleliig zogsooj udaandaa urgui bolgodg.Daavriig ih hemjeegeer hereglesnees uudeed hunii bied garmonii balance aldagdaj zohitsuulalt bhgui bolj ulmaar zurh sudas,eleg,buurnii uil ajillagaand notstoi uurchloltuud

Зочин (126.225.114.63)
2018-11-20 15:12:08
Yu idej uuj baigaagaa unshaad sudlaad uuchikh khemjeenii bolovsrolgui, khunii ugeer sain gesen bolgoniig usnii ukher shig tsuslaad baikhaar tegej baigaa yum.

уншигч (103.11.195.19)
2018-11-20 15:05:41
Юм л бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ гэсэн клише хэрэглэхээ болиоч дээ, сэтгүүчид ээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө гэж харж, хэлж чаддаггүй юмаа гэхэд сенсацлахаа боль. нөгөө "чоно, чоно" гэж худал хашгирсаар хүмүүсийг дөжрүүлж орхиод, жинхнээсээ чоно ирэхэд туслах хүнгүй хоцорсон хоньчин хүүгийн үлгэр болох вий. хүнд хэрэгтэй мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж байгаа нь сайн ч сүржин гарчигаар сэдэл, санаагаа "алаад" хаячихжээ.

Zochin (202.126.89.94)
2018-11-20 14:26:19
sportiin anagaah uhaan manaid hugjuuleh heregtei bhaa

irgen (112.72.11.109)
2018-11-20 14:19:24
Emch hunii huvid helie gedeg het bardam emch nertei lalruud chini yg nuur tulaad uulzahaar yu ch medehgui hogiin shaarnuud baidag. Tangarag urgusun emch hun bi medej baina gej hunii itgel olj avaad amiig ni hojiroodog ulugchinguud. Tiim ch uvchin undesnii ayulgui baidliin hemjeend hurlee gej yridagiin tsaana mungu hulgailah sanaa yvj baidag ym bilee.

Зочин (64.119.16.220)
2018-11-20 11:57:57
Энэ харин зөв зүйл хөндөж тавьжээ. Уураг.гормоны бэлдмэлийг хамаагүй хэрэглэх аюултай гэдгийг эмч хүний хувьд хэлье.

zochin (64.119.21.126)
2018-11-20 11:46:33
zohisgui buruu hereglee tal deer nariin sudlaad anhaaruulga medeelel ogch baih ni zov.hamgiin gol ni mergejliin bagsh emch nar ni sportiin bolon anagaah uhaanii hamgiin suulin ueiin medeeleliig olj avsan baih heregtei.heden arvan jiliin omno olj avsan hotsrogdson medeeleleer bish.sergeeshiin torliin beldmeliig il zadgai hyanaltgui zardag.bolson.er belgiin daavar heregleed duu hooloi bie haa ni barag eregtei bolchihson emegtei tamirchdiig bugd l harj medej baigaa

zochin (64.119.21.126)
2018-11-20 11:39:11
hooloo ideed hed davtalttai orgood l bulchibtai bolno geed neg emch helsen baina lee.yadaj yamar hool yamar hemjeegeer idehiug ni heleegui baij.uurag bol zailshgui heregtei.streiod danaboliin torliin em tarianuud bol hereggui.uurag uuhdaa oortoo tohirson garal uusel naidvartai hadgalalt hugatsaa asuudalgui uuragiig zaavar deerhi tung ni yag barij mergejliin bagsh naraas zovolgoo avchbuuh heregtei.emch nar bol yostoi hudlaa shuu.grandmediin Temuujin bol medeh baih.zarim emch nar medehgui bol duugui baihad ch yadgiin.20 30 jil uurag uuj baigaa mergejliin tamirchduig hoolooroo iim bolson gej boddogiin baih daa

zochin (64.119.21.126)
2018-11-20 11:29:49
heleh ch ug alga.emch ni ter bagsh nar ni ch ter yum unsh.emch nar bol hodolgoon hool tejeel uurag amin dem deer bol 00.oorsdoo turaah beldmeluud boon boonoo uugaad yavdagiin baina lee.arai humuus.

Зочин (64.119.17.121)
2018-11-20 11:26:12
Daanch neekh urt urt sakhaltai jookhon jookhon zaluus garaad bsn garuud China uriin shingen tariulaad bjlde kkkk

Зочин (203.91.115.40)
2018-11-20 11:13:13
sudasnii nariisaltai zurhnii titem sudas nariisaltai bval buur ayultai shuu

Зочин (203.91.115.40)
2018-11-20 11:12:44
sudas telegch uuj bolhgui shuu

Зочин (66.181.167.231)
2018-11-20 10:43:19
Харин тийм ээ. тэнэгийн гай. архи уухаараа заавал тасарч унахыг бодно. юмны гол олж чадахгүй тэнэгтэж байна.

Зочин (202.126.89.225)
2018-11-20 10:31:17
Азарганы засаа уу.

irgen (112.72.11.112)
2018-11-20 10:20:29
Emch nar uursduu buruu emchilj fitneseer hicheellej baisan zaluugiin amiig hohiroochihood hudlaa sensatsi degdeegeed baina uu. Mongoliin emch nar biee hamgaalj hudlaa burahdaa garamgai. Bi emchiin zuvlulguu dagaj hohirson. Harin uuruu sudalj uuriiguu emchleed edgersen. Emch nariig het tahin shutej bolohgui.Buhniig harluulj uursdiiguu duviilgudug uvchtei

иргэн (202.9.42.133)
2018-11-20 10:04:04
Манайхан нэг юм хошуураад л өөрсиыгөө дандаа нэгл хүн гэж бодох юм.нэг хүндтаарч болох ч өөр хүмүүст өөр үйлчилгээ үзүүлнэ.бүгдээрээ бодм болж яах нав дээ?байгаагаараа зүгээр хоолоо зөв идэж ууж ажилаа хийгээд .амьдарч болохгүй юу?,эцэст хохироод л.*****,нийгэм буруу зуршил их байна.хүн бүхэн тус тусийн зорилготойгоор өөр өөр амдрөх ховоо шүү дээ төминь.ном сайн унших шаардлагатай.мөнгө олно гээд хүмүүсийн толгой угаад бодиний залуус.жижиг богдгор булчингууд л бна.

Зочин (202.21.100.210)
2018-11-20 10:03:46
Төрийн тэргүүнийг хүртэл төмөр өргөдөг хүнээр тавих анхнаасаа маш буруу.

Зочин (202.179.30.194)
2018-11-20 09:59:34
төмөр өргөж байгаад чадраад байгаа шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 17:13:53 - Нийслэл
Иргэдийн дийлэнх нь гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө авч байна
2018-12-19 17:09:27 - Орон нутаг
Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ
2018-12-19 17:04:18 - Хууль
Ах дүү хоёрыг галдан шатаасан хэргийг шүүхээс прокурорт буцаалаа
2018-12-19 16:49:05 - Нийслэл
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн болж байна
2018-12-19 16:33:26 - Улс төр
А.Ундраа: Маш түгшүүртэй байдалтай байна
2018-12-19 16:26:43 - Хууль
Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
2018-12-19 15:43:06 - Шар
А.Янжиндулам: Ой тогтоолтын ДАШТ монгол тамирчдыг алагчилж амжилтад нь нөлөөлсөн
2018-12-19 15:17:15 - Эрүүл мэнд
Хорт бодисын нөлөөнд автахаас сэргийлж 1900-1110 гэсэн дугаар ажилуулж эхэллээ
2018-12-19 14:54:02 - Боловсрол
ЕБС-ийн дотуур байр орчин, үйлчилгээний стандарттай болно
2018-12-19 14:49:31 - Хууль
Нүхэн жорлонд унаж нас баржээ
2018-12-19 14:13:11 - Спорт
Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-12-19 13:24:39 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо
2018-12-19 13:10:45 - Улс төр
ФОТО: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг огцрохыг шаардав
2018-12-19 13:06:15 - Нийслэл
Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан гэв
2018-12-19 12:41:15 - Энтертайнмент
Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна
2018-12-19 12:34:50 - Улс төр
АН-ын бүлэг УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
2018-12-19 12:11:38 - Эрүүл мэнд
ЭМЯ: Иргэдийн мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй
2018-12-19 12:11:00 - Улс төр
Н.Алтанхуяг: УИХ-ыг нэн яаралтай тараая
2018-12-19 12:01:02 - Технологи
БНХАУ-ын “Qiantu Motor” компани АНУ-ын зах зээлд хөл тавина
2018-12-19 11:57:33 - Спорт
Дэлхийн аваргын хос алтан медальт Г.Угалзцэцэг эх орондоо ирлээ
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-19 11:16:24 - Хууль
Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад шүүхээс хилийн хориг тавьжээ
2018-12-19 11:15:37 - Нийслэл
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бурхны оронд заларлаа
2018-12-19 11:09:33 - Орон нутаг
Орхон аймагт насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол нэмэгджээ
2018-12-19 11:05:49 - Хууль
Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-19 11:04:58 - Энтертайнмент
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ