Галын дуудлага эрс нэмэгджээ

Түгээх    
2018-11-20 10:51:06 - Нийслэл

gal

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, галлагаанд орсонтой холбоотойгоор ОБЕГ-т галын дуудлага эрс нэмэгджээ. Өчигдөр улсын хэмжээнд галын нэлээд хэдэнд дуудлага бүртгэгджээ. Тодруулбал:

Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багт цэцэрлэгийн /40 хүүхдийн багтаамжтай, хувийн/ нам даралтын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 21:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 2 км замыг туулан 21:29 цагт очиж, нам даралтын зуухны 4х5 метрийн хэмжээтэй байрны дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4 км замыг туулан 10:17 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй манаачийн байрны хаалга шатаж байсныг  20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 1.7 км замыг туулан 11:56 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай хоёр км замыг туулан 15:38 цагт очиж, дөрвөн ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд автомашин угаалгын газарт гал гарч байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 20:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 2 км замыг туулан 20:55 цагт очиж, 15х14 метрийн хэмжээтэй авто угаалгын газрын ариун цэврийн өрөөний хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 20:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар  ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай таван км замыг туулан 21:01 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

 П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ