Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна

Түгээх    
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг

sanhuu

-САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЭС ҮЙЛДЭХҮЙГЭЭРЭЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА-

Монголын санхүүгийн зах зээлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Цэдэнрагчаатай ярилцлаа.

-Санхүүгийн зах зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод нэгдэж зөвлөл бай¬гуулсан гэж сонслоо. Санхүүгийн зах зээлийнхэн яагаад нэгдэх болов оо?

-Санхүүгийн зах зээлийн зөвлөл гэж байгуулсан л даа. Санхүүгийн зах зээлийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоод нэгдэх болсон нь тодорхой хэдэн шалтгаантай.Санхүүгийн зах зээлүүдхоорондоо уялдаатай болоод эхэлчихлээ. Даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд хувьцаа гаргаад эхэллээ. Өмнө нь банкууд ч бас хувьцаа гаргаж байсан. Сүүлийн үед санхүүгийн групп компаниуд бий болж байна. Ингээд харахаарсалбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа яалт ч үгүйнэмэгдэж байна. Иймээс зах зээл дээр яаж ажиллах, үүсч болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг ярих ёстой. Хамгийн гол нь ёс зүйтэй, хариуцлагатай, үйлчлүүлэгчээ хамгаалдаг зах зээлийг бий болгох нь чухал. Үүний төлөө хамтран ажиллах гэж хамтын үйл ажиллагааны платформ байгуулсан юм.

-Холбоод нэгдэнэ гэдгийн нөгөө талд дангаараа ажиллаад төрд үгээ хүргэх гэхээр хүчгүйдээд эхэлсэн, төр нь холбоодоо сонсохгүй яваа гэх шалтгаан байна уу?

-Тийм шалтгаан бий. Санхүүгийн зах зээлийг зохицуулах ёстой байгууллага нь мэргэжлийн хүмүүсийн үгийг ерөөсөө хүлээж авдаггүй хандлага тод анзаарагдаж байгааг нуугаад яахав. Тэгэхээр таны асуусанчлан бодлого боловсруулагчдад санал, санаачилгаа яаж хүргэх вэ гэдэг үүднээс нэгдэж байна. Өмнө нь би санхүүгийн чиглэлээр хувийн компанид ажиллаж байсан. Төрийн бус байгууллага удирдаж, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байсныхаа хувьд нэг зүйлийг онцолж хэл¬мээр байна. Санхүүгийн зохицуулаххороо хийх ёстой ажлаа хийхгүй байна. СЗХ бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрийг хуулиар хүлээсэн байгууллага. Үүнээс гадна санхүүгийнхэрэглэгчдийн эрх ашгийг хам¬гаалах ёстой газар. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хороонд зорьсонтодорхой зорилго, үндэслэлтэй, нүдэнд харагдахуйц ажлууд алга.

-Таны ярианаас Санхүүгийн зохицуулах хороо хариуцсан салбарынхаа хөгжлийг гацаачихаад байна гэж ойлголоо...?

-Ерөөсөө л тэгээд байна. СЗХзах зээлийнхээ хөгжлийг боомилчихоод байна л даа.

-Санхүүгийн зах зээлийн мэргэжлийн холбоод асуудлаа тавьж очдоггүй юм биш үү?

-Холбоод нь санал тавиад, ийм зүйл хэрэгжүүлье гээд очдог. Харамсалтай нь хороо хүлээж авдаггүй. Санхүүгийн зах зээл томрохын хэрээр эрсдэл үүсч эхэлсэн. Хамгийн наад зах нь бид санхүүгийн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийннууцлал, аюулгүй байдлыг хангах тал дээр цаг алдалгүйажиллах ёстой. Гэтэл энэ тал дээр СЗХ-ын зүгээс хийсэн зүйл алга

-Санхүүгийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нууцлах тал дээр тийм том асуудал байдаг хэрэг үү?

-Танд илүү ойлгуулахын тулд жишээ дурдаж ярья. Саяхан Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос СЗХ-нд асуудал тавьсан. 100 гаруй ББСБ-д үйлчилгээ үзүүлдэг программ хангамжийн нэг компани байдаг. ББСБ-ын үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийн нууцлал хадгалагдаж байгаа эсэх талаар анхаарал тавих, зохицуулалт хийх талаар санал тавьсан юм билээ.

-Яагаад ийм санал тавьсан юм бол?

-Тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр нэг ББСБ байдаг юм байна.Технологи хөгжихийн хэрэглэгчийн ху¬вийн мэдээллийн нууцлал, хамгаалалт маш чухал болж байна. Гэтэл өнөөдөр бид тэр мэдээлэл алдагдаад байна уу, эсвэл аюулгүй байна уу гэдэгт итгэлтэй биш байна. Дээрээс нь банк бусын харилцагчийн мэдээллийг ямар нэгэн бизнесийн ашиг сонирхлоор цааш нь худалдан борлуулж болохгүй. Хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчийн мэдээлэл үнэхээр аюулгүй байна уу гэдгээс энэ зах зээлд итгэх итгэл эхэлнэ. Хэрвээ тэр мэдээлэл аюулгүй байж чадвал дотоодын хөрөнгө оруулагч уу, гадаадынх уу ялгаагүй, бүгдэд хөрөнгө оруулах итгэл үнэмшил төрнө. Энэ бол эхний асуудал. Бидэнд цаашаа шийдэх ёстойолон асуудал бий. Санхүүгийн зах зээл хоорондоо уялдаа холбоотойболж буй учраасмэдээллийн нууцлалтай холбоотой асуудал үүсч таарна.

Мэдээллийг яаж тусад нь байлгах вэ гэдэг асуудал яригдаад эхэлж байна. Цаашилбал, финтекийн асуудал яригдаад эхэлчихлээ. Манай УИХ-ын гишүүд ч гэсэн ярьж байна. Санхүүгийн зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд үүнийг хийх боломжтой байгууллага. Тухайлбал, бидэнтэй “Стэптеч” гэдэг нэртэй финтекийн компани ирж уулзлаа. Тэд “Блокчэйн дээр суурилсантехнологийн шинэ шийдэл бий болгочихлоо. Монголд маш хэрэгтэй. Ялангуяа үл хөдлөхийн түрээсийн зах зээлийн асуудлыг энэ технологиор шийдэх боломжтой” гэж байна. Монголд эрх зүйн орчин бий болгож ажиллах хүсэлтэй яваа юм билээ. Эрх зүйн орчин байхгүйг далимдуулж хулгайгаар ажиллаж байгаа юм шиг үйл ажиллагааявуулахыг хүсэхгүй байгаагаа ярьсан. Энэ асуудлын тухайд гэхэд л СЗХ хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд түр журам гаргаад ч юм уу, зохицуулаад явах боломжтой. Гаргасан журмаа тухай бүрд нь сайжруулаад явахад асуудалгүй. Манай зах зээл дээр нэг зүйл анзаарагддаг. Зах зээл дээр ажиллагсад санаачлагаараа ямар нэг шинэ зүйлийг түрүүлээд, урьтаж сэтгээд хийчихдэг. Гэтэл СЗХ ч юмуу зохицуулалтын байгууллагууд гэнэт л буруу юм хийлээ, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гээдторгууль тавьчихдаг.

-Блокчэйн дээр суурилсан зээлийнүйлчилгээ гэдгээ арай энгийнээр тайлбарлаач?

-Орчин үед Peer to peer lend-ийн асуудал яригдаад эхэлчихсэн. Зээлдэгч болон зээлдүүлэгч аль аль нь онлайн үйлчилгээ ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээг өөрөө сонгож байна. Жишээлбэл, А, B, C гэсэн зээлийн багцууд байлаа гэж бодъё. А ангиллын зээлийн багц нь эрсдэл багатай, өгөөж багатай чюм уу. В нь илүү өндөр эрсдэлтэй мөртлөө илүү хүүгийн орлоготой байх жишээний. Үйлчлүүлэгч тэр багцаас өөрөөсонголт хийдэг ийм л технологи. Энгийнээр харвал ямар ч зээл, хадгаламжийг технологиор нь шийдээд өртгийг нь бууруулаад өгчихөж байгаа хэрэг л дээ.Финтекийн хувьддаатгалыг ч, зээлийн үйлчилгээг ч ийм болгоно. Мөн үнэт цаасны зах зээлийг ч ийшээ дагуулна. Товчхондоо зах зээл ийшээ эргэлт буцалтгүйгээр явах юм. Тэгэхээр үүнд бэлтгэлтэй байх ёстой. Үүнийг зохицуулахад СЗХ бэлэн байх ёстой.

-Санхүүгийн зах зээлийн хувьд технологийн шийдлүүдийг ашиглаад урагшлахад хөгжих боломж нь бүрдчихсэн гэцгээдэг. Хэр ортой дүгнэлт вэ?

-Эдийн засгийн хямралаас хойш энэ зах зээлд хөгжих таатай нөхцөл байдал үүсээд байна.Эдийн засгийн үзүүлэлтүүд сэргээд эхэллээ. Зээлжих зэрэглэл сайжирлаа. Энэ бүгдсанхүүгийн зах зээлд маш эерэгээр нөлөөлж байна. Санхүүгийн зах зээл хөгжсөнөөр бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг илүү өргөн сонголттойгоор, илүү боломжийн өртөгтэйгээр, илүү сайн технологи ашиглан үйлчилгээг хурдан шуурхай хүргэх орчин бүрдүүлэх боломж үүсч байна.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоод харахаар технологи нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж байна.Тэр утгаараа яалт ч үгүй хурдтай мэдэрч, хурдтай өөрчлөгдөх шаардлага танай салбарынхны өмнө ирчихсэн. СЗХ энэ өөрчлөлтөд бэлэн болохын тулд яах ёстой вэ?

-Төрийн байгууллагын ажилтнууд уг нь тогтвор суурьшилтай ажиллаж, салбартаа мэргэшсэн байх ёстой. Мэргэжлийн туршлагатай хүмүүс нь СЗХ-нд байхгүйбайна.Хорооүүнд бэлэн байхынтулдмэргэжлийнхолбоодтойгоохамтарч ажиллах ёстой. Гэтэл хороо маань өөрийгөө холбоодоосоо тусгаар¬лачихаад зохицуулалт яриад байдаг. Зах зээлтэйгээ харьцахгүйгээр бодлого боловсруулна гэж байхгүй л дээ. Өмнө нь бидний үед СЗХ-ны гишүүн байхадтухайн асуудал бүр дээрхолбоодтойгоо хамтарч ажилладаг байсан. Тухайн үед санхүүгийн зах зээлийнхэн энэ асуудалд ийм шийдэл байна, энэ асуудлыг яаж шийдэх вэ, энэ шийдэл зөв үү гэх мэт ажил хэрэгч яриа хөөрөөг СЗХ-той өрнүүлж, ажил хэрэг болгодог байсан. Хорооны өмнөх удирдлага Д.Баярсайхан даргын үед ч, З.Нарантуяа даргын үед ч тийм байсан. Гэтэл энэ даргын үед холбоод нь уулзаж ч чадахгүй, асуудлаа шийдүүлж ч чадахгүй яваад байна шүү дээ.

-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд дээрээс ямар нэг заавар аваад идэвхгүй суугаад байна уу, эсвэл өөрсдөөдотрооучраа олохгүй сууна уу?

-Банк болон банкнаас бусад тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын гүйцэтгэх захиралд маш өндөр шаард¬лага тавьдаг, гүйцэтгэх захирлаар томилох зөвшөөрлийг нь өгдөг.Гэтэлтэднийг зохицуулж байгаа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудад тийм шаардлага тавьдаггүй. Гайхалтай байгаа биз. Нөгөө талаараа СЗХнэг хүний удирдлагад байдаг байгууллага биш, хуулиараа хамтын удирдлагатай. Хороо долоон гишүүнтэй, бүгдийг нь УИХ-аас томилдог. Энэ долоон гишүүний хамтын шийдвэрээр Хороо зах зээлдээ зохицуулалт хийдэг. Тэгтэл тэр гишүүдтэй нь уулзахаар “Бид наад асуудлыг чинь мэдэхгүй. Тэрийг энэ дарга л мэднэ. Хурал дээр бидний саналыг асуудаггүй. Би ийм шийдвэр гаргасан. Та нар үүнийг зөвшөөрөх ёстой гэдэг” гэцгээж байна. Ийм байж болохгүй л дээ. Бүр ноцтой нэгасуудал бий. Хорооны гишүүн хаана, ямар асуудал үүсээд байгааг мэдэхгүй сууж байдаг. Хорооны гишүүнээсээ нуудаг юм гэжбайхёсгүй. Зах зээлийн нууц гэж байхгүй шүү дээ. Шийдвэр гаргалтад оролцож байгаа л бол асуудлуудыг мэдэж байх ёстой. Сүүлийн үед нэг ноцтой асуудал үүсчихээд байгаа. Гэтэл энэ асуудлыг Хорооны гишүүнээс асуухад “Хамгийн сүүлд болсон хурлаар мэдлээ. Тэрнээс өмнө ямар ч мэдээлэлгүй байсан” гэж хариулсан. Гэтэл өнөө асуудлыг нь СЗХ шалгаад жил гаруй болчихсон байх жишээтэй.

-Санхүүгийн зах зээлд үүссэн ямар нэг асуудал тодорхой хүрээндээ яригдаад СЗХ-ны гишүүдэд очихгүй байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. СЗХ-ны дарга нь мэдээд байдаг, бусад хорооны гишүүдэд мэдээлэл өгдөггүй гэж байгаа. Нөгөө талаар бид энэ зах зээлийн хүмүүс учраас хаана, ямар асуудал үүссэнийг олж харах нь тодорхой.Даатгал, ХЗХ, үнэт цаас гээд салбарууддээр ньасуудлууд үүсээд байхад СЗХ хувийн хэвшлийнхний хийсэн ажлыггоё статистик болгож харуулаад Хороо IPO хийчихлээ гэж ярьдаг. Хороо IPO хийдэг байгууллага биш. Мэргэжлийн үнэт цаасны компаниуд, үнэт цаас гаргаж байгаа компаниудын хийдэг ажил. Харин хорооны хувьд зах зээл хөгжих боломжийг зохицуулалтаар хан¬гаж өгөх ёстой. Энэ зах зээлд үүсч болзошгүй эрсдэлийг хяналт, шал¬гал¬таар бууруулж байх ёстой юм. Бодит байдал дээр Хороо маш хүнд сурталтай болчихсон. Өмнө нь Хороо тухайн асуудлыг хугацаандаа шийддэг, албан бичигт хугацаанд нь хариу өгдөг, тухайн асуудал ямар байцаагч, ямар ажилтан дээр явж байгааг Хорооны удирдлагууд программаар хараад суудаг байлаа. Тийм учраас Хороон дээр асуудал уддаггүй байсан юм. Гэтэл одоо байдал тэс өөр болсон. Хороон дээр нэг компани IPO гаргах гэж хуулийн хугацаанаас 40-100 хоног хэтэрсэн байх жишээтэй. Заримдаа бүр жил болж байж шийдэгдсэн удаа бий.

Нэг талаас бизнес цаг хугацаатай уралдаж явдаг, нөгөө талаас СЗХ хуулийн хүрээнд 30 хоногийн дотор тухайн асуудалд хариу өгөх ёстой. 100 гаруй хоногийн дараа асуудлыг шийдэхээр өнөө бизнес яах вэ. Юун төлөвлөлт, ядаж л тухайн үед авах ёстой байсан хэрэгцээт сан¬хүүжилтээ авч чадахгүй, ажил хэрэг саатаж, доголдол үүснэ шүү дээ. Ингэж бизнесийг хохироох нь байж боломгүй хүнд суртал. СЗХ-ны хувьд 30 хоногийн дотор бүх бичиг баримтыг хянаж хуульд нийцсэн эсэх, тусгагдсан мэдээллүүд нь үнэн зөв байгаа эсэхийг хянаж, бүртгэх, зөвшөөрөх эрх үүрэгтэй байгууллага. Ерөөсөө л ийм хоёр асуудал дээр хяналт тавьдаг. Дээрээс нь IPO гаргана гэдэг чинь хоёр байгууллагаар дамжиж байгаа асуудал. Нэгдүгээрт, Хөрөнгийн биржээр дамждаг. Хөрөнгийн бирж жагсаалтад бүртгэх /Listing/ эсэхээ шийддэг. Хорооны хувьд төрийн байгууллагынбүртгэлд авч /Registration/ зөвшөөрөл өгдөг. Гэтэл Хороо биржийн ажлыг давхар хийгээд байгаа юм. Намайг өмнө нь СЗХ-ны гишүүн байхад энэ асуудлыг шийдээд өгчихсөн. Хувийн хэвшлийн цаг хугацааг хэмнэхийн тулд өргөдлөө хоёуланд нь зэрэг өгөх боломжийг бүрдүүлсэн. Гэтэл өнөөдөр Хөрөнгийн бирж нь зөвшөөрчихөөд СЗХ руу шилжүүлдэг, Хороон дээр 100 гаруй хоног алддаг болоод байна л даа.

-Хорооны энэ хүнд суртлаас салах ямар гарц байна?

-Хөрөнгийн зах зээл бол сайн засаглал, шударга хуваарилалт хоёрыг бий болгодог зах зээл. Тэгэхээр СЗХ үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Хоёр л асуудал бий. Нэг нь хуу¬лийг дагаж мөрдөх. Нөгөөнь сайн засаглалыг бий болгох. Хуульд бичигдээгүй ч сайн засаглалыг бий болгох ёстой. Харамсалтай нь СЗХ энэ хоёрын алийг нь ч хийхгүй байна. Өнөөдөр энэ зах зээл 2.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй болчихлоо. Үүнийг гурав, дөрвөн их наяд болгоно гэж бид ярьдаг. Энэ янзаараа бид иргэдээ яаж баян, хөрөнгөтэй болгох вэ дээ. Хэрвээ сайн засаглал, хуулийг дагаж мөрдөх гэсэнхоёр зарчмыг субьектив байдлаар шийддэг байх юм бол энэ бүхэн бүтнэ, үр дүнгээ өгнө.

-Мэргэжлийн холбоодын зүгээс сая ярьсан асуудлуудаар СЗХ-ндшаардлага хүргүүлэх ч юм уу, мэдэг¬дэл өгч, харилцан ярилцах ямар нэгэн оролдлого хийсэн үү?

-Холбоодууд асуудал тавиад ирэхээр СЗХ-ноос дарамталж эхэлдэг. Хорооны хариуцлагатай албан тушаалтан цагаан захтай санхүүгийн луйварчид гэж зах зээлийнхнийгээ хэлсэн удаатай.Өнгөрсөн хавар байж боломгүй зохисгүй үйлдэл хийсэн л дээ. Холбоодыг дунд нь хагалах ажил явуулсан. Даатгалын холбоог гэхэд лхагалсан. Үнэт цаасны холбоог хагалах оролдлого хийсэн. “Танай холбооны дарга чинь болохгүй байна. Тэгэхээр та нарын ажилявахгүй байгаа юм. Энэ хүнээ соль. Өөр холбоо байгуулаач” гэсэн яриа хөөрөө хийх жишээтэй. Дээрээс нь СЗХ сүүлийн үед их л бодлого ярьдаг боллоо. Хороонд зохицуулах, хянаж шалгах үүрэг л бий. Хороо Сангийн яам шиг төсвийн бодлого боловсруулаад УИХ-д өргөн барьдаггүй. Монголбанк шиг мөнгөний бодлого боловсруулж УИХ-д өргөн барих эрхтэй байгууллага биш. Гаргасан бодлого, хууль, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй байгууллага. Зохицуулна гэдэг нь зах зээлийн тогтвортой байдал, цаашдын хөгжлийн ирээдүй, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, төрийн байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах үүргийг хэлээд байгаа юм.

Дээрээс нь энэ зохицуулалтыг чангаруулж, сулруулж зах зээлийг тэнцвэртэй байлгах, хамгаалах хууль дүрмийг хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлдэг юм. Энэ үндсэн чиг үүргээ хийхгүй байж том бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гээд байх юм. Хороо зах зээлийн талаар бодлого боловсруулж болно л доо. Тэрийгээ бодлого боловсруулагчдад дамжуулах боломжтой. Ийм л байгууллага. Гэхдээ үндсэн ажлаа хийхгүй юм. Зүй нь СЗХ зах зээлийнхэнтэйгээ хамтраад “Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2025” хөтөлбөрийн хэрэгжилтийг хан¬гахын тулд дагалдах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхшийдлүүдийг гаргаад явж байх ёстой. Зах зээлийнхэнтэйгээ хамтраад гадаад зах зээлийн хөрөнгө оруулагчдад шийдэл, боломжоо санал болгоод гүйж байх учиртай байгууллага. Гадаадын хөрөнгө оруулагчдад дотоодын зах зээлээ танилцуулдаг, Монголыг гээд сонгоод ороод ирсэн хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчдийн санхүүгийн эрх ашгийг хохироохгүй байх талаас нь хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг, шалгаж явах ёстой газар. Энэ ажлаа хийгээчээ л гэж хүсч байна.

-Таны ярианаас анзаарахад СЗХ хуульд санал өгөх, бодлогын шийдэл санал болгох, санхүүгийн зах зээлийнхний эрх ашгийг хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хэлбэрээр төрд хүргэх гэж ойлголоо. СЗХ энэ үүргээ хир биелүүлж байна?

-Маш хангалтгүй ажиллаж байна. Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх тухай хуулийн төслүүдэд тусгайлсан санал байхгүй гээд явуулсан байх жишээний.Зах зээлтэй хамааралтай ийм чухаласуудал дээрсанал байхгүй гэж хариулж болохгүй л дээ. Үнэхээр хүнийрхүү хандаж байгаа. Одоо зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эсэх тухай яригдаж байна. Хорооны зохицуулж байгаабас нэг сектор нь банк бус санхүүгийн байгууллага. Хэрвээ үнэхээр бодлогын асуудал ярих гэж байгаа бол зээлийнхүүг яаж бууруулах вэгэдэгдээрбодлого боловсруулагчдадмэр¬гэжлийн түвшинд тайлбар өгөх ёстой. Даатгал болон үнэт цаасны зах зээл хөгжөөд ирэхээр эх үүсвэрийн сонголт бий болж эхэлнэ. Ингэж байж зээлийн хүү буурна. Ханшийн эрсдэл буурна.Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.Зээлийн хүүг ингэж барина уу гэхээс биш, зүгээр дээшээ харж сууж байснаа төд болгоё гэж тогтоодог юм биш. Өнөөдөр манайд зээлийн хүү өндөр байгаа нь санхүүгийн зах зээл сайн хөгжиж чадаагүй, гадны хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотой.

-Түрүүн хоёулаа цухас ярьсан. СЗХ ажлаа мэддэг хүн ховордчихоод ийм асуудлуудад мэргэжлийн түвшинд хандаж чадахгүй, даргынхаа амыг харсан улс л байгаа юм биш үү?

-Шууд үгүйсгэх боломжгүй л дээ. СЗХ-ныхны 50 гаруй хувь нь солигдсон. Санхүүгийн зах зээлд нь, зохицуулж байгаа Хороондажиллаж байсан миний хувьдгэхэд л тэнд таньдаг хүн ховор байна шүү дээ. Ажлын албаныхаа даргыг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь өөрчилсөн гэсэн. Өмнө нь бол Хорооны гишүүд тус бүр хариуцсан чиглэлтэй. Тэр хариуцсан чиглэлийнхээ дагуу Хорооны хурал дээр танилцуулж, хамгаалдаг байсан. Гишүүн тус бүр тухайн чиглэлээр бодлогын зөвлөлтэй. Зөвлөлд нь мэргэжлийн холбоод, тухайн салбарын судлаач багтдаг. Тэднийхээ саналыг нэгтгээд Хороондоо зөвлөмж боловсруулж өгдөг,түүнийг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байсан. Өнгөрсөн хаварУИХ-аас Хо¬рооны даргын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэндээс Хорооны хийх, биелүүлэх үүрэг даалгаврын жагсаалт гэж өгсөн. Жагсаалтад Хороон даргыг зан харилцааныхаа асуудлыг зас гэсэн зөвлөмж хүртэл бий.

Манайд ЖАЙКА-гаасХөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэхтөсөлхэрэгжүүлжбайсанюм. Тэртөсөл зогсчихсон байсан, одоо эхлэх гэж байгаа сурагтай. Хорооны зүгээс энэ төслийг зогсоосон шалтгаанаа ЕСБХБ-тайхамтарч ажиллах гэж байгаа юм гэж тайлбарласан. ЖАЙКА-гийнхантай уулзаж байхад “Хорооныхон ажил хийх гэхээр хийлгэхгүй юм” гэж гомдоллож байсан. Ярьж хэлсээр байгаад ямар ч гэсэн хэрэгжүүлэхээр болсон. Үнэт цаас¬ны бодлогын зөвлөлийг хариуцаж байсны хувьд ЖАЙКА-гийнхүмүүстэй хамтарч ажилласан үе надад бий. Мундаг туршлагатай хүмүүс ирсэн байсан. Бодлогын зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байсан япон хүнгэхэд л одоо Японы Хөгжлийн банкны гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилладаг. Нөгөө нь Японы Хөгжлийн банкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Ийм мундаг хүмүүстөслийн хүрээнд ирж ажилладаг. Бид тэр хүмүүсийн зөвлөгөөг авах ёстой биз дээ. Япончууд манай зах зээлийг үнэхээр сайнмэддэг. Тийм учраас хамгийн сайн зөвлөгөөг япончууд л өгнө. Тэр бүү хэл Монгол Улсын эдийн засаг санхүүгийн дунд хугацааны төлөвлөлтийгболовсруулахад техник туслалцаа үзүүлж байгаа. Япончуудын хувьдманай улстай стратеги түншлэлийн гэрээтэй, үүний зэрэгцээ эдийн засгийн түншлэлийн гэрээг зөвхөн Японтой байгуулсан. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарыг дэмжих асуудал Японтой байгуулсан стра¬тегийн бичиг баримт, эдийн засгийн түншлэлийн гэрээ аль алинд нь туссан байдаг.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (202.126.89.220)
2018-11-20 18:56:00
Хэний ч танихгүй ац бна. Энэ хэн хаана юу хийж бсан хүн бэ. Хараа ч үгүй юм бна

irgen (124.158.109.232)
2018-11-20 17:58:14
moncordiin asuudal chine yu boloh geed bainaa todorhoi medeelel awmaar bna

Зочин (202.131.234.234)
2018-11-20 16:56:16
баахан хов базаж дээ Сумьяагийн дүү хүү. нэг ч хүний нэр байхгүй нэг хүн тэгсэн, нэг гишүүн тэгсэн гээд нүүр дүүрэн бурж, хорооны гишүүн байхдаа зах зээлээ хөгжүүлж байхгүй үхсэнээ хийж бсын бол? ийм амьтан энэ салбарт ажиллаж байсан гэж мэдэхч үгүй юм байна.

иргэн (202.180.220.172)
2018-11-20 16:46:20
Энэ мудак залуу Хороонд юу хийж байсан юм болоо? Сумьяабазар хамаатнаа чи дарга бол гээд онгироогоод орхиж дээ,,,,нэг хэсэг лааз өшиглөж байгаад хажуудаа байгаа ЭРДЭНЭЭ гэнэт санаж дээ.......

Руугаа (202.126.89.231)
2018-11-20 15:53:50
Маш дээрэнгүй бүдүүлэг миеэгийн хамаатан ч гэлүү нэг авгай байдаг гэж сонссон юмл бол шалгана торгон. Гэсэн. Газар байдаг манай найз асуудал оруулаад зуу хонох бол харин шуурхай шийдэж гээд ярьж байна лээ

Руугаа (202.126.89.231)
2018-11-20 15:53:15
Маш дээрэнгүй бүдүүлэг миеэгийн хамаатан ч гэлүү нэг авгай байдаг гэж сонссон юмл бол шалгана торгон. Гэсэн. Газар байдаг манай найз асуудал оруулаад зуу хонох бол харин шуурхай шийдэж гээд ярьж байна лээ

IRGEN (203.91.115.40)
2018-11-20 15:10:28
ODOO TSAGDAA NAR SANHUUGIIN ZEEL AVCH BGAA IRGEDIIN MEDELELIIG TUSGAI SITED ZAAVAL AVNA GEJ YRIJ BNA LEE RAI DENDEJ BNA UU TSAGDA NAR BUSSINES UIL AJILGAAAND OROOD IRGEDIIN MEDELEIIG AVH NI BNSHDEEE.

Зочин (122.201.26.210)
2018-11-20 14:47:10
ene baigullaga ingej baigaad hugjih gej baigaa zah zeeliig esregeeree nugaslah vii dee. unendee ajlaa meddeggui yum bilee dee humuus n.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ