Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг

Түгээх    
2018-11-20 15:34:21 - Нийслэл

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваатай ярилцлаа.

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар сүүлийн үед ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Манай газрын зүгээс нийгмийн халамж, ахмад настны нийгмийн хамгаалал, олон хүүхэдтэй эхийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон хүн амын нийгмийн хамгаалалтай холбоотой хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажилладаг. Монгол Улсын бүх сум хороонд хөдөлмөр халамжийн үйлчилгээний салбар бий. Нийт 1600 орчим ажилчид хуулийн хэрэгжилтийг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үндсэн үүрэг нь шинээр бий болж буй ажлын байранд ажил олгогчийн зүгээс тавьсан хэрэгцээт шаардлага, ур чадварт нийцсэн иргэдийг санал болгож, ажлын байранд зуучилдаг. Энэ нь ажлын байрыг шинээр бий болгох гэхээсээ илүү одоо байгаа сул ажлын байруудад шаардлагатай ажилчдыг олж өгдөг онцлогтой. Нийт хөдөлмөрийн насныхны 50.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа. Харин нийт иргэдийн 30 орчим хувь нь идэвхтэй ажил хайж байна.

-Ажилгүй иргэд байсаар байгаа нь ядуурлын түвшинд нөлөөлөөд байх шиг. Тэгэхээр ажилгүйдлийг бууруулахын тул яг ямар ажил хийж хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-Ажилгүйдлийн бууруулах гэдэг нь нийт макро эдийн засагтай холбоотой асуудал. Дан ганц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эсвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажилгүй иргэдийг ажилтай болгоод, амьжиргааны түвшин доогуур иргэдийг өөд нь татчихдаг юм биш. Энэ нь Монгол Улсын эдийн засаг ерөнхий утгаараа хэзээ сайжирч, Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжин тэр үед ажилчдын авч байгаа цалин нэмэгдэж, иргэдийн амьдрал дээшилнэ. Гэхдээ ажилгүйдлийн түвшин өмнөх онуудынхтай харьцуулахад эхний 10 сарын байдлаар 7.5 хувьтай болж буурах хандлагатай байна.

-Ямар насны иргэд ажилгүйдэлд илүү өртөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 15-аас 60 болон түүнээс дээш насны 30 гаруй мянган иргэн идэвхтэй ажил хайж байгаа. Үүний 20 мянга орчим нь ажилгүй, 10 мянга орчим нь тогтсон ажилтай хэрнээ өөрийн ажлын нөхцөлөө сайжруулах зорилгоор ажлын байр хайж байдаг. Харин хамгийн их ажиллах хүч авч буй салбар нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг. Энэ салбарт дөрвөн мянга гаруй хүнийг ажлын байранд зуучилсан.

-Нэг жилд 20-30 мянган оюутнууд тодорхой дээд мэргэжил эзэмшин төгсдөг. Тэндий хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадаж байгаа бол?

-Залуучууд маань ямар ч мэргэжлийг сонгон суралцах эрх нь нээлттэй. Манай улсын хэмжээнд төр хувийн хэвшлийн нийлсэн 80 орчим мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв буюу коллежууд бий. Энэ мэргэжлийн боловсролын сургуулиудад 25-30 орчим мянган оюутнууд сурч байна. Үлдсэн нь буюу 150 мянган залуус нь их, дэд сургуульд мэргэжил эзэмшдэг. Монгол Улсад 150 орчим их дээд сургуулиуд бий. Энэ тооноос үзэхэд их, дээд сургууль төгссөн оюутнууд хөдөлмөрийн зах зээлд шууд зуучлагдан, ажилтай болох боломж нь учир дутагдалтай байгаа юм. Яагаад гэхээр, нэг жилд 40 мянган оюутан мэргэжил эзэмшээд төгслөө гэхэд тэр хэмжээнд нь хүрсэн ажлын байр байгаа гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл эсрэгээрээ мэргэжлийн боловсролын салбар буюу коллежийг сурч төгссөн залуучуудын 70 орчим хувь нь тухайн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байдаг. Харин их, дээд сургууль төгсөгчдийн 30 орчим хувь нь л ажлын байранд зуучлагдаж, үлдсэн нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр чиглэлээр ажил эрхэлж байна. Тэгэхээр ямар мэргэжил эзэмших иргэдийн сонголт нь нээлттэй тул манайхаас үүн дээр нөлөөлж чадахгүй. Гэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зүгээс Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг тухай бүрт нь өгч байна. Мөн ямар мэргэжил эрэлт ихтэй байгаа болон ажлын байраар бүрэн хангагдах чиглэлийн мэргэжлийг сурагчдад санал болгож байгаа.

-Одоогийн байдлаар ямар мэргэжлээр эзэмшвэл ажлын байраар бүрэн хангагдаж болохоор байна вэ?

-Өнөөдөр ийм мэргэжил сонгох юм бол ирээдүйд чиний ажлын байр баталгаатай гэдэг зүйл байхгүй. Гэхдээ ерөнхий таамаглалаар буюу арай илүү баталгаатай ажлын байраар хангагдаж чадахаар газар нь мэргэжлийн боловсролын байгууллагууд буюу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг гэж хэлнэ. Нийт 180 орчим мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж гаргадаг. Тухайлбал, сантехникч, гагнуурчин, барилгын засал чимэглэлийн ангиудад сурах нь хэзээд ажлын байраар хангагдаж болохоор мэргэжлүүд юм. Харин их, дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаа оюутнуудад баттай ажлын байраар хангагдана гэж хэлэх боломж байхгүй.

-Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг ажлын байраар хангахад танай байгууллагаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын төр 185-190 орчим мянган иргэнд ажил олгодог. Үлдэгдэл хүмүүс нь хувийн салбарт эсвэл хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байна. Тэгэхээр дээд мэргэжлээр төгсчхөөд ажил эрхэлж чадахгүй байгаа залуустаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулдаг. Ажилтан хайж байгаа байгууллагын тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу бид зуучлалыг явуулдаг. Харин иргэд тавьсан шаардлагыг нь биелүүлж чадахгүй байвал бид түүн дээр нь давтан сургах боломжийг олгож байгаа.

-Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэддээ зориулан хөтөлбөр хэрэгжүүлж байна уу?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бид зургаан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдэд зориулсан чиглэл ч бий. Тухайн улсад хийж байсан ажил, дадлага туршлагынхаа дагуу өөр өөртөө ажлын байр бий болгоод явахад нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тав хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлдэг. Үүнийг гурван жилийн дотор эргүүлэн санд төвлөрүүлэх үүрэгтэй. Мөн төрийн зүгээс гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэддээ боломжийг нээж байгаа. Тухайлбал, БНСУ болон манай улсын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг гэж бий. Энэ хүрээнд гадаад руу гарах гэрээт ажиллах хүчинг бэлтгэдэг юм. 2011 оноос хойш зургаан мянга орчим иргэнийг хууль ёсны гэрээгээр Солонгос улс руу ажиллах хүчин болгож илгээгээд байна.

-Манайхан ч бас гаднаас ажиллах хүч оруулж ирдэг. Тэгэхээр гадагшаа гарч буй монгол иргэд болон хил даван орж ирж байгаа гадны ажилчдын харьцаа ямархуу байна вэ?

-2018 оны байдлаар 100 орчим улсын есөн мянга гаруй иргэд манай улсад хөдөлмөр эрхэлсэн. Манайхаас бол Солонгос улсад албан ёсны гэрээтэй зургаан мянга орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. Мөн өөр бусад буюу Чех, Япон, Америкийн орнуудад сурангаа ажиллаж байгаа иргэд олон бий. Түүнчлэн визний зөрчилтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа манай улсын иргэд ч харийн улсад цөөнгүй байгаа.

-Гадны иргэдийг ажлын байраар хангаад болоод байгаа юм бол монгол иргэдээ тэр хүмүүсийн оронд хөдөлмөр эрхлүүлж болдоггүй юм уу?

-Солонгос улсад ажиллаж байгаа манай улсын иргэд дунджаар 3.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Түрүүний хэлсэнчлэн гадагшаа гарч ажиллаж байгаа иргэдийг бидний зүгээс “та нар яв, боль, явуулахгүй” гэдэг албадлагын шинжтэй ажлыг хийж хэрэгжүүлдэггүй. Гадагшаа ажиллах сонирхолтой иргэд өөрсдийн шийдвэрээр хилийн дээс алхаж байгаа. Тиймээс бидний зүгээс зааварчилгаа өгөх боломж байдаггүй. Гэхдээ гадаад руу гараад ажиллах нь сайн зүйл гэж хэлэхгүй ч бас муу гэж болохгүй.

-Гадаадад хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдээ дэмжин хэрэгжүүлж буй ажил бий юу?

-2018 онд АНУ түр хугацааны визээр ажиллах хүний нөөц бэлтгэх эрхийг манай улсад өгсөн. Гэхдээ үүнийг хувийн байгууллагууд хийж хэрэгжүүлж байгаа тул анхаарах зүйл их байна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хэр дэмжлэг үзүүлж байна вэ?

-Манай газраас хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, малчдын хөдөлмөрийг дэмжих болон залуучуудын хөдөлмөрийн дэмжих хөтөлбөрүүд нь бүгд л өрхийн болон, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийг дэмжсэн арга хэмжээнүүд байдаг. Тав хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг гурван жилийн хугацаатайгаар олгож байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд 10 хүртэлх сая төгрөгийг олгодог бол аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоодод 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг өгдөг. Үүнийг арилжааны банкнуудаар дамжуулан жилийн 7.2 хувийн хүүтэйгээр авах боломжтой. Энэ хүү нь жирийн арилжааны банкнуудын хүүтэй харьцуулахад гурав дахин бага. Өнгөрсөн жилийн тухайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 20 тэрбум төгрөгийн зээлийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон байна.

www.DNN.mn 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (66.181.180.223)
2018-11-20 23:17:17
Энэ худал шүү ард түмэн. Боловсролын яамнаас хүүхэд сургасан гэж татаас авах гэсэн хэдэн хувийн МСҮТ-ийн хоосон сурталчилгаа шүү. Бүү итгэ.

Зочин (66.181.180.223)
2018-11-20 23:14:19
Энэ худал шүү ард түмэн. Боловсролын яамнаас хүүхэд сургасан гэж татаас авах гэсэн хэдэн хувийн МСҮТ-ийн хоосон сурталчилгаа шүү. Бүү итгэ.

Зочин (103.212.117.100)
2018-11-20 18:16:15
yag onohiig onol gedeg

зочин (66.181.180.47)
2018-11-20 16:12:01
Энэ олон сангуудаа шалгаж зөв зохистой зарцуулагдаж бгааг үзэх хэрэгтэй.жижиг дундын сан буруу гараар орсон учир ажлын байр бий болгож чадаагүй учир ажил орлогогүй ядуус их бгаа шүү дээ.тэр сангаас авсан мөнгөөр хулгай луйварын бүлэглэл мөнгө угааж хувидаа завшсан байж таараа.энэ хөдөлмөр эрхлэлтийн санг шалгах хэрэгтэй.үнэн аж ахуйн нэгж kампониуд авч зориулалтаар ашиглаж чадаж бгаа юу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа