Хөгжлийн бэрхшээлтэй ч, бусдад туслахаар үзэсгэлэн гаргажээ

Түгээх    
2018-12-05 08:15:31 - Энтертайнмент

-БИД ХЭН НЭГНИЙ ЗААВРААР БИШ ӨӨРСДИЙН ЗҮРХ СЭТГЭЛЭЭР ЭНЭ
ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

“999+” аяны хүрээнд “Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босгох зорилгоор үзэсгэлэн дэлгэгдсэн.. Тодруулбал, яруу найрагч Ц.Мөнхтулга, залуу уран бүтээлч С.Намуунцэцэг, Л.Золбоо нартай хамтран арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Маршал арт галерейд “Эс” үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулав. Үзэсгэлэнгийн үеэр “999+” цагаан чихэр ба Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” ном худалдаалагдаж орлогыг зуун хувь “999+” аянд хандивлах, зураачдын зургаас худалдаалагдсан тохиолдолд орлогын тодорхой хувь нь хандивлахаар болсон.

999+” аян нь “999 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10,000,000₮ гаруй мөнгийг цуглуулж зогсоод байсан аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлжээ.

Ийнхүү сайн үйлсийн аян өрнүүлсэн авьяаслаг уран бүтээлчид “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн минь өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэж хүссэн хэмээсэн байдаг.

-С:НАМУУНАА: ШУВУУ ШИГ ДУРААРАА ХҮССЭН ГАЗРАА НИСМЭЭР БАЙНА-

Үзэсгэлэнг зохион байгуулахыг санаачилсан гол хүн бол Ц.Мөнхтулга юм. Тэрээр өөрийгөө яруу найрагч биш шүлэгч гэж хэлүүлэхийг хүсдэг байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүний шүлгүүд гүн гүнзгий утга агуулгатай аж. Хоёр уран бүтээлчийн хамт бичсэн шүлгүүдээ, уран зурагтай хослуулан дэлгэсэн байв.

Харин залуу уран бүтээлч С.Намуунцэцэгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх тодотголд багтдаг ч, хөлөөрөө энгийн хүнээс хэдэн мянга дахин сайхан зурж чаддаг нэгэн. Тэрээр энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнд 16 бүтээлээ дэлгэжээ. Өмнө нь өөрийн бие даасан хоёр ч үзэсгэлэн гаргаж байсан туршлагатай. Намуунаа цэцэг зурах дуртай ч түүний бүтээлүүд үүгээр хязгаарлагдахгүйг үзэсгэлэн дэх бүтээлүүдээс нь харж болохоор. Бүхий л бүтээл нь гайхшруулам, бас чадварлаг зураач болохыг илтгэнэ. Учир нь тэрээр хөлөөрөө эдгээрийг бүтээдэг юм.

Тэрээр "би байгаль зурах дуртай. Яагаад гэвэл хүүхэд байхаасаа л гадагшаа гарч чаддаггүй байсан болохоор харахыг хүссэн зүйлсээ цаасан дээр буулгаж өөрөө байгалийг харахыг хүсдэг байсан. Мөн шувуу зурдаг. Цонхоор шувууг хараад яг л шувуу шиг эрх чөлөөтэй, дураараа хүссэн газраа нисэх юмсан" хэмээн ярьсан юм. Түүний бүтээлүүд яг л шувуу шиг эрх чөлөөтэй, байгалийн тансаг сайхан бүхнийг зурагтаа тусган дотоод сэтгэлээ илэрхийлжээ. 

Намуунаа 10 настайгаасаа л хөлөөрөө зурж сурсан байна. Тэрээр "Анима" дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсөөд өөрийгөө жинхэнэ мэргэжлийн зураач болсон гэж байв. Зурсан зургуудаа хүнд бэлэг болгон өгөх их дуртай. Зургуудаа дандаа л бэлэглэчихдэг сайхан сэтгэлтэй хэмээн инээмсэглэн ярилаа. Харин түүний хоёр дахь үзэсгэлэнгийн үеэр нэгэн гадаад иргэн нэг зургийг нь хамгийн үнэтэй буюу 400 мянган төгрөгөөр худалдан авч өөрийн охиндоо бэлэглэж байжээ.

Намуунаа ихэвчлэн шөнө зурдаг. Учир нь шөнө хэн ч түүний анхаарлыг сарниулж саад болдоггүй гэв. Уурлаж бухимдах зүйл олон тохиолдоно. Энэ үед, бийрээ бариад дотоод ертөнцөө цаасан дээр буулгаж, зурж тайвширдаг байна.

Түүнтай цуг Л.Золбоо гэх бүсгүй 26 зургаа дэлгэжээ. Тэрээр Монгол ахуй амьдрал, соёл, байгаль, тэр бүү хэл шүүмж зургуудаараа үзэсгэлэнг чимсэн байлаа. Тэрээр мөн л дотоод сэтгэлээ уран зургаараа илэрхийлж гаргахыг хичээдэг, нийгэмд өөрт нь тохиолдсон хүнд хэцүү бэрхшээлээ шүүмж хэлбэрийн зургаар илэрхийлдэг гэлээ. 

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Г. ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (122.201.24.128)
2018-12-05 20:51:47
Abiyas bas chadbar mundag

Зочин (202.126.89.101)
2018-12-05 18:46:22
Мундаг бна амжилт аз жаргал хүсье

Зочин (66.181.161.89)
2018-12-05 18:33:19
Sain saihniig husie

Zochin (112.226.251.147)
2018-12-05 15:14:47
Estoi mundag unheer goe zurjee.tsaashdaa ch oshoo goegoe zurag zuraad zondoo uzesglen gargaarai

Зочин (150.129.143.152)
2018-12-05 12:52:02
уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

zochinNARAN (103.229.123.85)
2018-12-05 11:58:19
Mundag emegtei bna daa.Amjilt.

Зочин (202.179.24.56)
2018-12-05 11:08:29
hoorhon yum be

Зочин (202.9.43.144)
2018-12-05 11:05:51
wow

MUUNUU (202.5.206.149)
2018-12-05 10:23:59
MUNDAG YM AA BAYR HURGIE

y (202.21.102.226)
2018-12-05 10:21:30
mundag ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй