Төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Түгээх    
2018-12-05 10:26:57 - Хууль

shuuh

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар бид мэдээлсэн. Дээрх ажлын хүрээнд зарим олны анхаарал татсан, төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж бай А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх,

-“Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Төмөрбаатар, Хөрөнгө оруулалт, хангамжийн албаны дарга О.Баасанжав, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх,

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Ш.Тэгвандан нарт холбогдох “Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан” гэх,

-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлэн авч бусдаас хахууль авсан гэх,

-Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургаадугаар ангийн элсэлтийн шалгалтад бусдыг хууль бусаар тэнцүүлсний төлөө хахууль авсан” гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгүүдээр тус тус яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлсэн байна.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

haabar (202.21.106.167)
2018-12-05 23:52:43
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэр усыг зарлаад байдаг, хүний эрх уланд гишгэгджээ. Одоо гэхэд Нийслэлийнхэн Хятад барааг 8 дахин нугалж шахаж буй компанийг чанартай барааг бага үнээр нийлүүлэх санал өгсөн компаниас давуутайд үзэж тендерт шалгаруулаад сууж байгааг шалгадаггүй юм байхдаа.

зочин (150.129.142.99)
2018-12-05 22:07:54
ан.ын гишүүдийг бүгдийг нь шүүгээгээрэй. тэд их идсэн шүү. зарим нь бѳбѳѳ болсон шүү

Зочин (122.201.31.167)
2018-12-05 18:49:43
Olon doloon ym hutsah hereggui hen ni hen be yu hiib yu ideb gedgiig tum medej baigaa tiim iim ym hiine gej odoo yugaa soliordiin yrd ni hiij baihgui uhsenee hiij baisan ym odoo ter 90 on chini bish hen ch huurtaj suuhgui bolson gedgiig oilgotsgoo tarhi setgel zurh bue bugd chini tetgebert garchaad baigaag medetsgee

Зочин (122.201.31.167)
2018-12-05 18:44:52
Muu ym bolgond l ner ni yabj baidag unen manguu maluud baih ymaa ulburch uhlee yu ulsin mungu idehgui bol hudlaa ineesen hogiin amitad baisan baina shdee nobsh gej

зочин (66.181.166.185)
2018-12-05 13:36:09
Төр улсааа худалдан хууль бусаар баяжсан хулгайчид- С. Баяр, Баярцогт, Сайхан билэг, Элбэгээ хуцагч мэтийн гай таригчдыг шударгаар цээрлүүлээч. Хахуулиар баяжигчид бүх шатанд байгаа нь нууц биш биздээ? Бат-үүлийг шалгах нь маш зөв.

Зочин (182.160.33.155)
2018-12-05 13:25:48
Баяр,Баярцогтонгууд юу болсон бэ.Баяр гэдэг хулгайч хамгийн сүүлд АТГ-ын даргын өрөөнд дайлуулж цайлуулсан мэдээнээс хойш сураггүй боллоо.

Зочин (182.160.33.155)
2018-12-05 12:42:17
Өмнөх болоод одоогийн хотын дарга нараас хэн нь ч Батүүл шиг ажиллаж чадаагүй.Тэр яаж ажиллаж болдгийг яруу тодоор харуулсан гэдгийг нийслэлчүүд мэднэ.Цөөн тооны хөлсний бичээчид хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэх байх.

Ганаа (59.153.115.124)
2018-12-05 11:44:45
Бат-үүл идэж ашиглахын төлөө зүтгэсэн. Энэ шуналаа гүйцэлдүүлэхийн тулд юм хийж байгаа дүр эсгэсэн. Найдвартай хүн олоогүй болхоор хүүгээ хүртэл татан оролцуулсан. Хүү нь оффшорт данс нээсэн. Туркийн компанийг мурьж хөрөнийг ньь булааж авсан.Энэ тэгээд гавъяа юу Бат-үүлийг өмөөрсөн малууд аа.

Ганаа (59.153.115.124)
2018-12-05 11:44:45
Бат-үүл идэж ашиглахын төлөө зүтгэсэн. Энэ шуналаа гүйцэлдүүлэхийн тулд юм хийж байгаа дүр эсгэсэн. Найдвартай хүн олоогүй болхоор хүүгээ хүртэл татан оролцуулсан. Хүү нь оффшорт данс нээсэн. Туркийн компанийг мурьж хөрөнийг ньь булааж авсан.Энэ тэгээд гавъяа юу Бат-үүлийг өмөөрсөн малууд аа.

Ганаа (59.153.115.124)
2018-12-05 11:44:45
Бат-үүл идэж ашиглахын төлөө зүтгэсэн. Энэ шуналаа гүйцэлдүүлэхийн тулд юм хийж байгаа дүр эсгэсэн. Найдвартай хүн олоогүй болхоор хүүгээ хүртэл татан оролцуулсан. Хүү нь оффшорт данс нээсэн. Туркийн компанийг мурьж хөрөнийг ньь булааж авсан.Энэ тэгээд гавъяа юу Бат-үүлийг өмөөрсөн малууд аа.

Зочин (202.126.88.38)
2018-12-05 11:32:02
Шүүх, прокурор , авилга, цагдаагийн дарга нараас соль

Зочин (124.158.111.6)
2018-12-05 11:24:31
АТГ,ШҮҮХ,Прокурорын дарга нараа соль цэвэрлэгээгээ хий

Зочин (118.189.41.31)
2018-12-05 10:56:02
Батүүл бол УБ хотын хөгжилийн төлөө үнэхээр хичээж ажилласан Батүүлийн үёд л хот маань хот шиг болсон гарт баригдаж нүдэнд харагдараар их ажил хийсэн доод хүмүүс нь хэтэрхий өлөн шунахай байсан харин миёэ жунай 2 бол юу ч хийгээгүй зам дээр хаалт болгож шороо овоолчихоод намар нь аваад мөнгийг нь авчихна арай дэндүү доромжилж байсандаа биднийг хэн ч дийлэхгүй гэсэн бодолтой улсын хөрөнгө өр тоглосондоо их муухай хүмүүс

зочин (202.131.245.69)
2018-12-05 10:55:57
АТГ-аас энэ хамран сургах тойргийн бус хүүхдийг сургууль, цэцэрлэгт ав гэж шахаад дарамтлаад байгаа яам, нийслэл, дүүргийн ЗДТГ, боловсролын болон төрийн бусад байгууллагын газар, хэлтсийн дарга, ажилтан нарын нэрийг зарлаач. захирал, эрхлэгч нарыг дарамтлахаа зогсооно ш дээ ядаж.

Иргэн (202.126.89.177)
2018-12-05 10:55:07
6-Р ангийн хүүхэд элсүүлсэн хэргээр хэрэг үүсгэн шүүхдэх гэнүү өөр ажил энэ хуулийнханд алга уу төрийн хулгайчдаа шүүгээч нэг л ажилдаа дарагдсан завгүй хуульчид арай л бүх насаар нь хорих ял оноох вий

Зочин (116.112.66.6)
2018-12-05 10:45:57
Акулууд бхгүй. Чадаж бгаа нь л энэ үү. АТГ өөрчил. Прокурорыг өөрчлөх хэрэгтэй. Хүүк, Женко 2 ажлаа хий. Хүнээ соль

Зочин (202.72.245.209)
2018-12-05 10:33:34
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН АЛГА Л БНА Ш ДЭЭ САЙНДАА Л ДУНД ТЭГЭЭД ДООД ТҮВШНИЙ ДАРГАНЦАРУУД БАЙНА ХУДЛАА СҮРЖИГНЭЭД Л

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй