Францын эрх баригчид жагсагчдад буулт хийлээ

Түгээх    
2018-12-05 11:55:24 - Гадаад

Prants

-ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН УЛМААС ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Франц улсад шатахууны үнэ нэмэгдэж, иргэдийн эсэргүүцлийн жагсаал гурван долоо хоног үргэлжилсэн. Шар хантаазаар бэлгэ тэмдгээ болгосон жагсаал үр дүнгээ өгч эрх баригчид түлш шатахууны татварыг нэмэх шийдвэрийг хагас жилээр хойш тавьснаа мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Эдуард Филип энэ талаар олон нийтэд мэдээлжээ.

Өнгөрсөн гурван долоо хоногийн турш үргэлжилсэн шар хантаазтнуудын эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдлаар үргэлжилж гурван хүн амиа алдаад байгаа юм. Нийслэл Парис хотоос гадна нилээд хэдэн хотод зохион байгуулагдаж, улс орныг бүхэлд нь анхаарлын төвд аваачсан.

Жагсаал хөдлөгөөний улмаас Ерөнхийлөгч Эммануэл Макрон шуурхай хуралдаан зарлаж, хилийн чанадад хийх байсан айлчлалаа цуцалсан байна. Жагсаалын улмаас улсын эдийн засгийн үйл ажиллагаа удааширсан үзүүлэлттэй байгаа аж. Худалдаа наймаа эрхлэгчдийн борлуулалт 20-40 хувиар буурсан бол зоогийн газруудын орлого 20-50 хувиар багасчээ.

Франц улсад сүүлийн нэг жилийн хугацаанд шатахуун болон дизель түлшний үнэ 23 хувиар нэмэгдсэн. Тодруулбал литр шатахуун 1,51 евро болсон нь 2000 оноос хойш хамгийн өндөр үнэд хүрсэн явдал юм.

Энэ нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой ч Ерөнхийлөгч Макрон түлш шатахууны татварыг нэмэх шийдвэрийг батлуулсан. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний санд томоохон хөрөнгө оруулалт болно гэж тооцоод байсан юм.

П.УРНАА

Prants



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (103.229.122.216)
2018-12-06 01:49:38
yo ene neg nuhur odoo bolildoo neeh frants uniig shuud mongol mungu ruu shiljuulsnee manaih bol barag unegui ugch baina ch geh shig ???? tiim surhii ym bol frantsiin tsalin , mongoliin tsalingiin huvitai n haritsuulaad frants shathuunaa ali ali ornoos importloj yamar hanshaar avdag tegeed tuhain valutig n eurotoi n haritsuulaad gargaj irchiheed iim surhii ym bich za. Deer n bas frantsin tatvarig manai hedin tatvartai haritsuulchihaarai.

zochin (117.111.11.44)
2018-12-05 16:01:15
mongolchuud teneg ulsuud boslho hiij chadahgui aimahai uhsen baas

Зочин (202.179.26.125)
2018-12-05 13:31:31
Залуухан царайлаг популист удирдагчид улс орноо царай шигээ болгодоггүйг харж байна.

тогтох (202.21.100.211)
2018-12-05 13:25:43
Нэг зүйл ойлгохгүй байнаа үнэ чөлөөлчихөөд тэгээд мах, шатахуун,гурил...гэх мэтийг өслөө гээд л байх юм. Төр өдөр аргацаасан биш өөр том гарц олох, тэр нь шударга төрийн албан хаагчдаар төрийг бэхжүүлэх шударга бусын хонгилыг нураах...

Jarantai (202.131.225.197)
2018-12-05 13:13:49
Францад дизелийн түлш 1 л нь 1,5 евро гэдэг чинь манайхаар бол 4500 төгрөг гэсэн үг үү? Манайд тэгвэл түлш 2 дахин хямд байгаа юм биш үү? Хөөрхий өнөө Содбилэгийг чи баяжлаа, наад үнээ буулгаарай гээд дэмий загнажээ. Хөөрхий айгаад дуу нь гарахаа больцон юм суусан ...

Зочин (182.160.37.175)
2018-12-05 12:54:37
одоо ник петровис шунахай шунхлай гараа өргө.

Зочин (202.126.89.5)
2018-12-05 12:36:33
Манай засгийн газар шатахууны хөнгөлөлтөд зориулж цаасан мөнгө хэвлэхгүй гэж шатахуун импортлогчдыг бараг л өмөөрсөн. Тэгвэл ядахдаа шатахуун бензинийхээ чанар, колонкоос олгож байгаа нефть бүтээгдхүүний литр дутмаас дутуу олголт байгаа эсэхийг ард түмний өмнөөс сайн шалгаж булхай илэрвэл үйлчилгээ үзүүлэх эрхийг нь шууд хасдаг байгаасай. Шатахуун бензинд керосин гэх мэтийг хольдог гэдгийг зарим их хурлын гишүүд нотлоод байгаа шүү дээ. Энэ засгийн газар эмээл дээрээ тогтож чадсан юм чинь юу хийж чаддагаа харуулаасай.

Зочин (202.126.89.80)
2018-12-05 12:27:06
Manaihan talbai dere hatch irchij chadku tugjreed yavaad neg l ih ajiltai humuus teneg mongolchuud

zochin (103.229.123.85)
2018-12-05 12:14:26
Manaih bas ingej temtseh heregtei dee shatahuunii une maliij ogloo.

zochin (202.21.118.2)
2018-12-05 12:10:15
uhaalag udirdlagatai uls iim bdag um mahan tolgoi mie battulga hulgaich erdenebat erdenee naraa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
2018-12-08 14:39:43 - Энтертайнмент
“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа
2018-12-08 14:27:13 - Нийслэл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 320 мянган төгрөг болно
2018-12-08 14:13:58 - Нийслэл
Хүүхэд хамгааллын төсвөөс 957.5 сая төгрөгийг урлагийн наадам, тэмдэглэлт өдөрт зарцуулжээ
2018-12-08 13:50:32 - Нийслэл
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ОСОЛ 28 хувиар өсчээ
2018-12-08 13:35:43 - Шар
NASA: Хүн төрөлхтөнд Ангараг гарагийн салхины чимээг анх удаа сонсгож байна
2018-12-08 13:08:20 - Байгаль Орчин
535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ
2018-12-08 12:54:32 - Улс төр
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2018-12-08 12:44:11 - Энтертайнмент
Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-08 10:22:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ
2018-12-08 09:41:55 - Технологи
Ухаалаг утас ашиглан эрүүл мэндээ УХААЛГААР хянах боломжууд
2018-12-08 09:36:11 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 17:02:08 - Спорт
Монголын хоккейн баг мөнгөн медаль хүртлээ
2018-12-07 16:35:46 - Гадаад
Зүүн Жоу улсын үед хэрэглэж байсан морин тэргийг бүтнээр нь олжээ
2018-12-07 16:12:13 - Нийслэл
Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав
2018-12-07 16:00:54 - Энтертайнмент
Марвел компани Азийн анхны супер баатрыг бүтээж байна
2018-12-07 16:00:48 - Эдийн засаг
Ам.доллар 2645 төгрөгтэй тэнцэж байна
2018-12-07 15:50:05 - Улс төр
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018-12-07 15:50:02 - Нийслэл
Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ
2018-12-07 15:30:54 - Улс төр
Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахыг УИХ-ын дарга шаардав
2018-12-07 15:22:31 - Улс төр
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018-12-07 14:15:04 - Улс төр
УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 13:53:10 - Нийслэл
Шатахууны үнэ буугаагүй хэвээр байна
2018-12-07 13:32:53 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-07 13:32:53 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатсаар байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ