Инженерийн шугамыг шинэчлэхэд 1.4 тэрбум төгрөг тусгах санал гаргав

Түгээх    
2018-12-05 12:42:53 - Нийслэл

nith

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн 2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой.

Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудлын талаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо. Бүлгийн дарга Р.Дагва дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Бүлэг хуралдаад нийслэлийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгартай гэж дүгнэлээ. Нийслэлийн 2019 оны төсвийн төсөлд төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Орон нутгийн төсвийн 40 хувийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын харилцааг зохицуулах зэрэг ажлын зардлыг 43.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэх зэрэг ажилд оновчтой зардал тусгажээ. 2018 оны газар зохион байгуулалтын төвлөгөө, түүнээс нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн биелэлт давсан байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг МАН-ын бүлэг оновчтой гэж дүгнэлээ.

Мөн ирэх оны өмч хувьчлалын төслийг дэмжиж байна” гэсэн юм. Улмаар тус бүлгээс ирэх оны төсөвт нэмэлтээр

-Эмээлтийн паркийн магадлалын шинжилгээнд 400 сая,

-Чингэлтэй дүүргийн I хорооны инженерийн шугамыг шинэчлэхэд 1.4 тэрбум,

-Барилга байгууламжийн гамшгийн үнэлгээ хийхэд 200 сая,

-Хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, “Монгол наадам цогцолбор”-ын дэд бүтцийг сайжруулахад 300 сая,

-“Ус сувгийн удирдах газар”-т шинээр долоон машин нэмж авахад 700 сая,

-Нийтийн эзэмшлийн талбайд явган зам тавихад нэмж тавихад нэг тэрбум төгрөг тусгах санал гаргасан юм.

Үүнээс гадна ирэх онд хувьчлах зүйлийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Б” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүргийн дэх хуучин барилгыг нэмж оруулах санал гаргалаа. Мөн концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулах бүтээн байгуулалтын ажлыг нэмэх санал гаргасан.

Харин нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийг дүгнэлийн тус бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. Тэрбээр “2019 оны төсвийн орлогыг 2016 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн орлого жил бүр 150 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй ч иргэдийн амьдрал сайжирсангүй, урсгал зардал л нэмэгджээ. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаад дараах дүгнэлтийг гаргалаа. Хотын захиргааны шинэ байр барих ажлаас 20, Улаанбаатар хотын ойг тэмдэглэхээр тусгасан гурав, шинэ байранд тавилга авахаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасах саналтай байна. Мөн “Орон сууцны хөтөлбөр”-т тусгасан 10 тэрбум төгрөгийг хасах санал гаргалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж буй нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ингээд намын бүлэг ахмадын орон сууцны хөтөлбөрт 10, орон сууцны хуучин барилгын засварт хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэж үзлээ. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 200, хөрсний бохирдлыг бууруулах ажилд 150 сая төгрөг нэмүүлэх санал гаргалаа” гэсэн юм.

Намын бүлгүүд дүгнэлтээ танилцуулж, саналаа хэлсний дараа хороод санал, дүгнэлтээ танилцуулав. “Азжаргалтай хот хороо”-ны гишүүн Б.Сүхбаатар хорооныхоо дүгнэлийг танилцуулж нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дахь камержууулалтыг сайжруулж, автобусны буудлыг засах хөрөнгийг нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргав. “Нийгмийн бодлогын хороо”-ны санал, дүгнэлтийг хорооны дарга Б.Мөнхжаргал танилцуулж, “Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж үзэв. Хорооноос “Уншлагыг дэмжих-2020” хөтөлбөрийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг дэмжиж байна” гэв. “Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо”-ны дүгнэлтийг “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварт хоёр, цахилгаан шатны засварт нэг тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргаж байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Харин дэд бүтцийн төв байгуулах ажлаас таван тэрбум төгрөгийг хасах нь зөв гэж дүгнэлээ” хэмээн хорооны дарга Л.Нарантуяа танилцууллаа.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (122.201.31.167)
2018-12-05 18:34:02
Neg muu hulgaich jduchinii nulgain munguur l solih ym baina shuu dee bugdees ni abaad bugdiig soliod eg zebgui us uuya

Зочин (122.201.31.167)
2018-12-05 18:31:49
Ulaan zebgui us uuya

Зочин (122.201.31.167)
2018-12-05 18:31:22
Ulaan zebdui usaar hangaad eg

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй