Хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой байна гэв

Түгээх    
2018-12-05 12:55:46 - Нийслэл

hog

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр нийслэлийн хөрсний өнөөгийн байдал, цаашид хэрхэх тухай асуудал дэвшүүлсэн байна. Улаанбаатар хотын хөрснөөс авсан дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсоныг судлаачид дурджээ.

Хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд эн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцлов. Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг ч мөн хийсэн байна. Барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмалын олборлолтоос хотын ойр орчмын газрын хөрс ихээхэн эвдэрч сүйджээ.

Эдгээр судалгаанд үндэслэн нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон байгууламжид бохирдлыг сайтар шингээдэг мод, бут тарих, ургамлын төрөл зүйл нь цөөрсөн зарим газруудад зөгий үржүүлэх аргаар нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал болоод байна. Тодруулбал, гэр хороололд 800 мянган айл өрх амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Одоогийн байдлаар хотын хэмжээнд нийт 190,000 нүхэн жорлон байдаг аж. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо гэсэн судалгаа гарчээ. Нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгааг судлаачид хэлсэн байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.126.89.204)
2018-12-05 16:34:06
Европт Америкт хот суурин газраа 1800гаад оны сүүлчээр бохироо шийдэж эхэлсэн байдаг. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Гадаа жорлонтой нийслэл хот гэхээр үнэн гутармаар. Хатуу бодлого хэрэгтэй байна.

okej (66.181.189.53)
2018-12-05 15:21:41
аргагүй шдээ, сүүлйин хэдэн жил утаа хөрсний бохирдол арилгана гэж баахан худлаа өнгөн талын ажил хийсээр байгаад багасгасан ч юм байхгүй, улам л гэр хороолол өргөжин тэлж, байна шдээ, аль дээрнээс хотод одоо хөдөөныхөн оруулж ирэхээ больж, дагуул хотод руугаа байрлуулж, хашаа байшинг нь шууд байр болгож л шийдэхгүй, утаагүй түлш, зуух, сайжруулсан жорлон ч гэх шиг, зүгээр л байранд нь оруулаад цогцоор нь шийдээд яваад байсан бол монгол улс аль хэдийн утаа, хөрсний бохирдолоо шийдчих байсан юм, балайр идэж уусан өнөө маргаашийн бодсон юмнуудаас болж мон

Зочин (202.179.25.248)
2018-12-05 14:10:48
Хятадтай адил аян өрнүүлэх хэрэгтэй дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй