Нийслэлийн эмнэлэгүүдэд 850 хүүхдийн ор нэмэлтээр дэлгэлээ

Түгээх    
2018-12-05 14:50:31 - Эрүүл мэнд

emnelegНийслэлд Томуу, томуу, төст өвчний улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 10-03 дугаар сард дээд хэмжээнд хүрдэг байна. Энэ үеэр 2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг тус тус шинээр барьж, ашиглалтад оруулсны үр дүнд нийслэлд хэвийн үед хүүхдийн 977 орыг ажиллуулж байгаа аж.

2018-2019 оны Томуугийн улиралд нийслэлийн хэмжээнд болон Дүүргийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөснөөр 1827 орон дээр тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Энэхүү төлөвлөгөөний дагуу нэмэлтээр оруудыг үе шаттайгаар дэлгэн 12-р сарын 04-ний байдлаар 1311 хүүхдийн орон дээр Томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшингөөс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-аар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6%-ийг 0-1 нас, 25.4%-ийг 2-4, 13.8%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (119.40.103.35)
2018-12-05 16:24:38
АВИЛГАЧИДААС,ЖДҮ-ЧИДЭ ЭС, ТЕНДЕРҮҮДЭЭС, САНГУУДААС МӨНГӨ ИДСЭН ХУЛГАЙЧУУДААС УЛС ОРОН МӨНГӨӨ АВЧ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ ДҮҮРГҮҮДЭД ЦОГЦООР НЬ БАЙГУУЛМААР БАЙНА. ӨВӨЛ БОЛОХООР УТАА, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ ХОЁРЫГ ГЭНЭТ САНАЦГААХ ЮМ. УТАА БУУРУУЛАХ ТӨСЛИЙН МӨНГӨ ИДСЭН ХУЛГАЙЧУУДААС МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН АВЧ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛЪЯ. ТЭГЖ БАЙЖ Л УТААНААС САЛНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй