Ардчиллын үйл хэрэг шинэ шатанд гарсныг АН-ын Их хурлаар зарлалаа

Түгээх    
2018-12-05 16:01:03 - Улс төр

 erdene

Ардчилсан намын дарга Содномзундуйн ЭРДЭНЭ-ийн Намын их хуралд тавьсан улс төрийн илтгэл

        Эрхэм журмын нөхөд өө,

Эх орныхоо өнцөг булан бүрээс Ардчилсан намын IX их хуралд хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчид, хатагтай ноёд, ахмад буурлууд, тэмцэгч партизанууд, бүсгүйчүүд, хойч үеийг түүчээлэх идэр залуус аа,

        Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр бид улс оронд маань, нийгэм эдийн засгийн талбарт цоо шинэ хөгжлийн бодлого шаардаж буй чухал хариуцлагатай цаг үед, эрх баригчдын дотоод зөрчил туйлдаа хүрч, монгол төрийг гацаах хямрал нүүрлэсэн хүндхэн цаг мөчүүдэд Ардчилсан намын ээлжит IX их хурлаа зарлан хуралдуулж байна.

-Ардчилал, шинэчлэлийн тухайд:

Ардчилсан нам бол Монгол оронд өрнөсөн Цагаан морин жилийн хувсгалын үр дүнд, ард түмний оюун санааны тэмцлийн оргилд байгуулагдсан улс төрийн хүчин юм. Ардчилсан нам бол эрх чөлөө, хүний эрх, тэгш эрхийг дээдэлсэн Үндсэн хуульт Парламентын ардчиллыг Монгол Улсад авчрах үүдийг нээж, үндсийг суулгасан тусгаар тогтнолын төлөөх улс төрийн хариуцлагатай хүчин юм. Ардчилсан нам бол монгол хүн монгол эх орондоо эзэн байх боломжийг бүрдүүлж түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн улс төрийн төлөвшсөн үзэл санаа юм.

Ардчилсан нам бол бүтээгч нам. Ардчилсан нам бол үзэл санаа, үнэт зүйлсийг тууштай хамгаалагч, түүний төлөө өнгөрсөн 30 жилийн турш хангалттай хал үзэж, алдаж онож, бас эрийн цээнд хүрч, өдгөө улс төрийн намын дотоод, гадаад шинэчлэлийг далайцтай хэрэгжүүлж буй хат суусан улс төрийн хүчин билээ.

2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж, Та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ. Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш ээ. Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл ч биш юм. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм аа. Ийм учраас монголд ардчиллыг тээгч, хамгаалагч нь Арчдчилсан нам бөгөөд ардчилалд аюул учирхад эрслэн босч хамгаалах цохилох зүрх нь Ардчилсан намын гишүүд Та бид юм.

Шинэчлэл өөрөө тодорхой зарчим, үзэл санааны шалгуураар байнга өрнөж байдаг, улс төрийн намыг амьд байлгадаг цусны эргэлт, оршин тогтнох үнэ цэнэ юм. Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн шиг ийм далайцтай шинэчлэлийн эрс алхамуудыг өмнө нь хийж байсангүй.

Ардчилсан намын удирдлага анхан шатнаас, бүх гишүүдийнхээ саналаар ил тод, нээлттэй өрсөлдөөний зарчмаар тодордог боллоо. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд болон аймаг, нийслэл, сум дүүрэг буюу анхан дунд шатны намын удирдлагууд, мөн намын хорооны гишүүд ч мөн адил нийт намын гишүүдээсээ, анхан шатнаас бүрэлдэж АН-ын түүхэнд байгаагүй нээлттэй, ил тод дотоод сонгууль хийгддэг боллоо.

Хамгийн гол нь эдгээр сонгуулиуд жил тутам өрнөж, идэвхи санаачилгатай гишүүд нь илүү үнэлэгддэг шударга тогтолцоо руу шилжсэн юм. Эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бодлогоор дэмжиж ҮБХ-д тус бүр 76 квоттой болголоо. Залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагууд удирдлагаа мөн адил 21 аймаг, 9 дүүргээс сонгодог болсон нь намын дэргэдэх байгууллагуудын манлайллыг үндэсний хэмжээнд идэвхижүүлэх шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж байгааг илэрхийлж байна.

Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 45 хувь нь 39-өөс доош насны залуус болж, Засгийн газрын бүтцийн чиглэлийн 16 бодлогын хороодод хуваагдан мэргэшлийн чиглэлээр ажиллаж эхэллээ. Энэ бол бодлого суурьтай, институт төлөвшсөн АН-ын шинэ үеийн дүр зураг, агуулгын шинэчлэл болж байна. 

Ардчилсан намын амин гол шинэчлэлийн нэг бол гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, бодлогын нам байх зарчим руу эргэлт буцалтгүй орсон явдал юм. Үүний нэг тод жишээ бол 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн юм. АН-ын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зургаан хүн өрсөлдөж, намын дотоод сунгаанд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр итгэл төгс ялалт байгуулсан явдал бол АН-ын дотоод шинэчлэл, гишүүдийн оролцоотой шийдвэр ямар үнэ цэнэтэйг илэрхийлсэн үйл явдал боллоо. Нөгөө талаар энэ бол АН-ын шинэчлэлд дүн тавьсан ард түмний үнэлгээ байлаа.

2016 онд Ардчилсан нам УИХ-ын болон бүх шатны сонгуульд амжилтгүй оролцсон хэдий ч өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг зөвхөн УИХ төдийгүй аймаг, дүүргийн ИТХ-ийн хурлууд дээр маш амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Увс,……. зэрэг аймгуудад АН-ын зүгээс сөрөг хүчний хяналт тавих ажиллагаа онцгой амжилттай явагдаж байна. Энэ бол мэдээж АН-ын шинэчлэлийн бодлогын үр дүн орон нутагт ч эерэгээр тусгалаа олж буйн илэрхийлэл гэж үзэж болно.

-Эрх баричгдын алдаа улс орныг дуйлдуулж байна.

 2016 онд сонгуульд өрсөлдөхдөө МАН ямар ч бодлогын судалгаагүй, хоосон амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Төдхөн түүнийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулж алдаатай шийдвэрүүд гаргасаар ирсэн. Есөн төрлийн татвар нэмэгдүүлж, Хүүхдийн мөнгийг хасах үйлдэл хийж, АН-ын үед хэрэгжүүлж байсан нийгэмд үр өгөөжтэй хөтөлбөр болгоныг үгүйсгэж, концесс, тендерийн замаар мөнгө угаах, татвар төлөгчдийн мөнгийн хулгайлах удаа дараагийн хууль бус үйлдлүүд хийсээр ирсэн.

Энэ хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдын үйл ажиллагаанд идэвхтэй хяналт тавьж, тасралтгүй шүүмжилж, илчилж, шаардлага тавьж ажилласны үр дүнд УИХ-д үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын  Жаргалтулгын Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газарт хариуцлага тооцуулж, улмаар огцруулж чадсан.

Мөн үүний дараа худал амлалт, хууран мэхлэлтийн аргаар эх оронч дүр эсгэж өнөөдрийг хүртэл засаглаж буй МАН-ын өдгөөгийн дарга Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газарт хариуцлага тооцож огцруулах асуудал орж ирснийг АН бодлогоор дэмжих шийдвэр гаргаж ажилласан. Үр дүн, явцыг Та бүхэн харж байгаа.

МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх нь монголын хууль тогтоох, дээд байгууллага болох УИХ-ын чуулганы хариуцлагатай индрээс “60 тэрбумын хэрэг үнэн, үнэхээр тийм явдал болсон” тухай маш ноцтой мэдэгдлийг хийлээ. Энэ бол МАН-ын өмнөх удирдлага М.Энхболд тэргүүтэй этгээдүүд Үндсэн хуулийн бус аргаар, төрийн эрх мэдлийг булаан авах үйлдэл хийж, төрийн албан хаагчдын ажлын байрыг үнэлгээжүүлж “зарсан” явдлыг бодит гэдгийг одоогийн МАН-ын удирдлага албан ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал боллоо.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн, хариуцлагатайгаар нотолсончлон “60 тэрбумын хэрэг” бодит юм бол өнөөдрийн УИХ-д сонгогдсон 64 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон МАН-ын төлөөлөгчид  бүгд хууль бус аргаар төрийн болон орон нутгийн эрхийг авсан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Тиймээс, АН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс, Монголын ард түмний нэрийг өмнөөс УИХ-ын 64 гишүүн, аймаг нийслэл, дүүргийн бүх төлөөлөгчдөө эгүүлэн татаж, шударга ёс тогтоох алхам хийхийг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс хатуу шаардаж байна!

Мөн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар өнөөдөр шударга бус явдалтай алагчлалгүй тэмцэж чадахгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санхүүжилтээс тэрбум тэрбумаар нь түүний кабинетийн сайдууд, түүнийг дэмждэг УИХ-ын гишүүд булааж авчээ. Иргэдийн боломжийг хулгайлж, олон зуун саяар нь танил тал, гэр бүл, аав, ээж, эхнэр хүүхэд, хамаатан садандаа төсвийн мөнгийг хуваарилуулсан байна. ЖДҮ-гийн 130 гаруй санхүүжилтийн 120 гаруйг нь зөвхөн дарга нарын хамааралтай этгээдүүд тоносон болох нь баримтаар нотлогдоод байна.

“Нам доторх цэвэрлэгээ” хийнэ гэх У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдлээр Монгол Улс хөгжихгүй. У.Хүрэлсүх үнэхээр цэвэрлэгээ хийх гэж байгаа бол хууль бусаар сонгогдсон гэх бүх албан тушаалтнуудаа эгүүлэн татаж, дээр нь өөрөө манлайлан огцорсноор жинхэнэ цэвэрлэгээ амжилттай болно гэдгийг түүнд зориулж хэлье.          Нефьтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ундны усны эх үүсвэр, саарал ус ашиглах төслүүд гээд санаачилгууд бол АН-ыг эрх барьж байх үед эхэлсэн төслүүд бөгөөд дээрх санаачилгуудыг МАН санаачилж, эхлүүлсэн мэтээр ярьж сурталчилж байна. Гэсэн ч бодит ажил болгоод явчих чадвар энэ засагт дутаж байгаа бөгөөд дорвитой эхлүүлсэн ажил алга байна. 

Товчхон хэлэхэд “ЖДҮ-чид”  ч тэр, 60 тэрбумчингууд нь ч тэр Монголын төрөөс зайлах ёстой, шударга ёс тогтоож холдох ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье!

-Нийгэм, эдийн засгийн байдал

Олон нийтийг цочроогоод байгаа ЖДҮДС-ийн тухайд товчхон хэлэхэд, нэг аж ахуйн нэгжид 10,0 сая төгрөгийн санхүүжилт олговол  9000 аж ахуй нэгжид ус агаар мэт дэмжлэг болохоор мөнгө Хүрэлсүхийг хамгаалаад байгаа ЖДҮ-чдийн балгаар үрэн таран болжээ. Зээл авсан нэг нэгж 10 хүн ажилтай болгоно гэвэл 90 мянган хүн ажилтай болох боломжтой байж. Гэтэл үнэхээр юм хийе, бүтээе гэсэн жирийн иргэд банкны 25-30 хувийн хүүд дарлуулаад өсөн өндийж чадахгүй байна.

Бэлэн мөнгө тараах ажиллагаа МАН–ын дахин засаглаж байгаа сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэлээ.  2017 онд 585 тэрбум, 2018 онд 648 тэрбум төгрөг бэлнээр тараасныг 2019 онд тэд үргэлжлүүлэхээр шийдээд байна. Нийгмийн халамж нэрээр бэлэн мөнгө тараах нь туйлын хортой үр дагаварт хүргэдэг. Халамж эзнээ зөв, оновчтой олохгүй бол эдийн засагтай хохиролтой.

2016 оны 6 дугаар сард ам.доллартай харьцах монгол төгрөгийн харьцаа 1964 төгрөг байсан бол 2018 оны 12 дугаар сарын 4-ний байдлаар 2650 төгрөгт хүрч даруй 686 төгрөгөөр өссөн байна. Энэ бол ам.долларын ханш түүхэндээ хамгийн хурдацтай өсч, төгрөгийн ханш хэзээ ч байгаагүйгээр суларсан гашуун үнэн юм.  Ард иргэдийн амин чухал хэрэгцээ болсон шатахууны үнэ ч гэрлийн хурдаас өсч иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний барааны үнэ хаданд гарлаа. “Ардын засаг” улс төрийн зорилготой жагсаал цуглааныг өөрсдийнхөө эсрэг “зохион байгуулж” иргэд сонгогчдын анхраалыг сарниулж, зөвхөн улс төрийн зорилгоор олон нийтийг төөрөгдөлд оруулж, турхирсаар байна.    

2018 оны 3 дугаар улирлын байдлаар хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны мөн үеэс 164.1 тэрбум төгрөгөөр өсч 991.0 тэрбум төгрөг болсон бол чанаргүй зээл 189.9 тэрбум төгрөгөөр өсч 1,359.4 тэрбум төгрөгт хүрлээ. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, эрсдэл өндөр хэвээр байна. Чанаргүй зээлийн 81.9 хувийг хувийн хэвшил, 17.4 хувийг иргэдийн зээл эзэлсэн байна.

 Төлбөрийн тэнцэл 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 1,061.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Сүүлийн 7 жилд хамгийн их төсвийн орлого олох боломж сүүлийн хоёр жилд тохиож байгаа энэ таатай нөхцлийг ашиглан 10 жилийн туршид алдагдалтай баталж ирсэн төсвийн алдагдлыг тэглэх боломж байсан ч эрх баригчдын сэтгэл дутлаа.

МАН 2016 онд Засгийн эрх авснаас хойш 2017 онд 2 их наяд 711 тэрбум, 2018 онд 2 их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлуулж байсан Сангийн сайд 2019 оны төсвийн алдагдлыг 1 их наяд 913 тэрбум төгрөг байхаар тооцож оруулж ирснээрээ Монгол Улсын түүхэнд анх удаа төсвийн алдагдал 3 жилийн нийлбэр дүнгээрээ 7 их наяд төгрөг боллоо. Ийм их хэмжээний өрийг өмнө нь Монгол Улсын аль ч Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй.

 Засгийн газрын өрийг дотоодын үнэт цаасны эргэн төлөгдөж байгаа хэмжээгээр буурсан, “Чингис”, “Дим сам” бондын төлбөрийг барагдуулсан, хүүгийн зардлыг 271 тэрбум төгрөгөөр бууруулсан гэх Сангийн сайдын арга ядсан популист мэдэгдлийн ард “Хуралдай” бондын 600 сая, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өр шинээр бий болжээ. МАН засгийн эрх аваад “Чингис”, “Самурай” бондын нийлбэр дүнгээс их хэмжээний буюу 3.5 тэрбум ам.долларын валютын өр тавьсан мөртлөө хийж бүтээсэн зүйлгүй гараа хумхиж байгааг Ардчилсан нам шийдвэртэйгээр шүүмжилж байна. 

МАН-ын бий болгосон 3.5 тэрбум ам.долларын өр бол 9 их наяд 275 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь зах зээлийн харшаар 70 мкв байрыг 1кв тутмыг нь 1.8 сая төгрөөг тооцож үзвэл 73.611 айл буюу Улаанбаатар хотын гэр хороололын нийт өрхийн 1/3 нь орон сууцтай болгох боломж байх байлаа. Энэ бол Монголын хүн ам ихтэй дүүргийг бүхэлд нь орон сууцжуулж, утааг бууруулах хэмжээний алдагдсан боломжийг өртгийг МАН үгүй хийчихлээ гэсэн үг юм.

Өрийн асуудлаар хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин МАН өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлж буйг бодлогогүйн гамшиг, эх оронч бус, харалган, арчаагүй үйлдэл гэхгүй юм бол юуг гамшиг гэх юм бэ!

Өнгөрч буй онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 131 төсөл төлөвлөгдсөний ихэнх нь хэрэгжсэнгүй, барих барилга, объектын онгорхой нүх л үлдлээ. Гэтэл 2019 оны төсөвт 515 төсөл санхүүжүүлхээр тусгасны 71,3 хувь нь техник, эдийн засгийн үнэлгээгүй, зураг төсөлгүй орж ирлээ. Дээрх алдагдалыг баталсан үйлдэл нь төр захиргааны зардлыг хасаж танах бодлогыг умартаж, данхайсан, үрэлгэн бүтцийг гааруулж буй явдал бөгөөд төрийн бодлогын менежмент гүн хямралд орсныг харуулж байгаа юм.

Ардчилсан нам энэ бүх алдаа гажуудлыг харсаар байж, мэдсээр байж, дуугүй суух эрх байхгүй.  Сөрөг хүчнийхээ хувьд иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан бодлогын алдаа завхралтай эрс шийдмэг тэмцэх болно. 

Ардчиллын  хоёрдугаар давалгааныг эхлүүлж байна.

     Эрхэм нөхөд өө,

     Ардчиллын өнө мөнхийн торгон цэргүүд ээ,

1989 онд өрнөсөн Ардчилсан хувьсгал бол эрх чөлөө, тусгаар тогтнолдоо эзэн байх Монголын ард түмний өргөн сонголтоор дэмжигдсэн түүхэн ололт билээ. Иргэд, олон түмний дэмжлэгээр, үзэл санааны хувьсгалаар олж авсан хувь хүний эрх, эрх чөлөө, нийгмийн баялагийг шудрагаар хүртэх, хувийн өмчтэй байх, гадаад дотоодод зорчих, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эс шүтэх, чөлөөт сонгуулд оролцох, сонгох, сонгогдох, олон ургалч үзлийг дэмжсэн Ардчилсан хувьсгалын мөн чанар бол шударга ёсыг тогтоох, Үндсэн хуульт ёс бүрэлдэн тогтох Монгол Улсын язгуур эрх ашгийг нөхцөлдүүлсэн юм.

30 хүрээгүй залуус “Өмнөх нийгэм сайхан байжээ. Ардчилал гараад амьдрал сүйрч, нийгэм мөхлөө” хэмээн гаслаж суух нь гайхаш төрүүлдэг. Нэг хүний тахин шүтэж, нэг намын дарангуйлалд, социалист нийгэм байгуулах үл гүйцэлдэх зорилгод хөтлөгдсөн тэр нийгэмд амьдарч үзээгүй залуу үе яагаад ийм бодол санаа тээж байна вэ?

Тэгвэл тэр “сайхан” гэх нийгэмд чинь үндэсний түүх, соёл, зан заншилаа өөрийн үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээж чадахгүй байв. Тэр бүү хэл эзэн богд Чингис хааныгаа алдаршуулж болдоггүй. Хааныг магтан дуулсан яруу найрагч шоронд хоригдож байв. Сүсэг бишрэлтэй байж, шашин шүтэж болохгүй. Шүтэх нь бүү хэл бурхан шүтээнээ гэртээ байлгаж чадахгүй байв. Даргаас, удирдагчаас өөрөө боддог, чөлөөтэй сэтгэдэг хүмүүс нэг бол шоронд, нэг цөллөгийн газарт байдаг байв. Оршин суух газраас чөлөөтэй сонгох байтугай, нэг сумаас нөгөө суманд очихдоо сум нэгдлийн даргаа “зам явах” бичиг авдаг байлаа. Өнөөдөр та бүхэнд ус агаар мэт байгаа энэ эрх чөлөө чинь тэр “сайхан” гэх нийгэмд чинь өдрийн од шиг ховор зүйл байлаа шүү дээ. Өнөөдөр ус агаар мэт элбэг буй эрх чөлөөгүйгээр залуус та бүхэн амьдарна гээд төсөөлөөд үзээрэй. Санаанд чинь багтахгүй байх болно.

Бас нэг бүлэг хүмүүсээс ардчилал бидэнд юу өгөв? Ямар нэг сайн зүйл өгөх ёстой байсан тэр маань хаана байна? гэсэн асуултыг олон хүн асууж байна.

Ардчилал та бидний хувийн өмчтэй болгосон. Малчид малаа, байрны иргэд орон сууц, хашааны газараа, үйлдвэрийн газруудаа хувьдаа авцгаалаа. Төрийн мэдэлд буй байгалийн баялагийг хувь хүн, компаниуд ашиглаж уул уурхайн эрхлэх болов. Хувийн 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай, 20 гаруй улс төрийн намтай, Азид хамгийн олон “facebook” хэрэглэгчтэй орон гэх мэт олон зүйлсийг би та бүхэнд ярьж болно. Сансарын зургаас Улаанбаатарын 2000 он ба 2012 оны зургийг харьцуулсны та бүхэн хараарай. Наадмаар хүмүүсийн өмссөн хувьцасны өнгийг 1990 оны 2018 оныг харьцуулж хараарай. Бид ямар өнгөлөг болсныг та бүхэн харах болно оо.

Гэхдээ Ардчилал та бидэнд дараах гурван үнэт зүйсийг өгсөн. Нэгдүгээр хувь хүний эрх, эрх чөлөө, хоёрдугаарт ардчилал, улс төрийн эрх чөлөө, гуравдугуурт шударга ёс, хуулийн засаглал.

Ардчилсан хувьсгал бол Монголчууд хэнээр удирдуулах вэ гэдгээ өөрсдөө шийддэг эрхийг, боломжийг бидэнд өгсөн. Нуруу түвшин, эс түвшин ч бай, суудлаа олсон ч эс олсон ч гэлээ гэсэн өнөөдрийн бидний байгуулсан төр бол Монголчууд та бидний өөрсдөө байгуулсан төр шүү. Ийм улс төрийн эрх чөлөө 1990 оны хүртэлх 300 жилийн хугацаанд бидэнд байгаагүй. Манжийн эрхшээлд байсан 200 гаруй жилд Монголыг хэнээр удирдуулахыг Бээжингээс шийдэж, харин 1921 оноос 70 гаруй жил Москвагаас бидний хэн удирдахыг шийдэж ирсэн. 1992 оны ардчилсан үндсэн хууль батлагдснаар Монголын иргэд бид түүхэндээ анх удаа төрөө байгуулахдаа шууд оролцдог болсон.

Харин өнөөдөр бид Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоо угтаж үзэл санаа, үнэт зүйлийн хоёрдугаар давалгааныг эхлүүлэх цаг болжээ. Өнгөрсөн 30 жилийн амжилт ололт, алдаа дутагдлаа дүгнэж, цаашид цаг үеийн сорилтыг итгэл үнэмшилтэйгээр давсан хөгжлийн бодлогыг дэвшүүлэх цаг боллоо.

2019 он бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиох жил. Үнэхээр Монголын нийгмийн сорилт бэрхшээл, ололт амжилтын бүхий л хэмжүүр дээр АН-ын олонхиор засаглах боломж олдож байгаагүйг Та бид мэднэ. 2019 оныг АН шинэ үзэл баримтлалтай угтана. 2019 оныг АН дотоод эв нэгдэлтэй, шинэчлэгдсэн дүрэмтэй, хамтын тэмүүлэлтэй, итгэл төгс угтана.

Өнөөдөр бол түүхэн өдөр. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр бол Ардчилсан нам үзэл баримтлалаа шинэчлэн баталсан өдөр байх болно.

Ардчиллын хоёрдугаар давалгаан бол улс төрд шинэ соёл, эрүүл хандлага авчирсан бүтээлч улс төрийн бодлого суурьтай хөгжлийн эхлэл байх болно.        

Сүүлийн хоёр жилийн турш АН-ын анханд дунд шатны бүхий л түвшинд хэлэлцүүлсэн Үзэл баримтлал бол АН-ын бодлогын жанжин шугам, үл зөрчих суурь зарчмууд байх болно.

АН-ын үнэт зүйлсээ тодорхойлсон үзэл баримтлалтай, үйл ажиллагаагаа нягталсан үндсэн дүрэмтэй, бодлого суурьтай төлөвшсөн институт болох нь Монголын улс төрд шинэ хандлага, зөв жишгийг авчирч чадна гэдэгт би итгэлтэй банйа. Ингэснээр улс төрийн намуудын дотоод гадаад шинэчлэлийг бид эрчимжүүлж, парламентат ёсны дархлааг бэхжүүлж чадна. Энэ бүхний үндсэн дээр бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд манлайллын шинэ хандлагыг Та бид түүчээлэн хэрэгжүүлж чадна.           

Ардчилсан нам ачааны хүндийг үүрдэг, ард иргэдээ ачилдаг, бүтээн байгуулж, цогцлоон хөгжүүлдэг, олон улсын тавцанд Монголынхоо нэрийг, өрсөлдөх чадварыг өндөрт өргөдөг, хүртээмжтэй эдийн засгаа дэмжиж, мэдлэгт суурилсан баялаг бүтээх өргөн чөлөөг нээсэн тийм улс төрийн хүчин байх болно.

Бид шүүмжийг эрүүлээр хүлээн авч, АН-ыг гутаан доромжлох мөнгөний кампанит ажлын эсрэг хийх ажлынхаа цараагаар нүүр бардам өрсөлдөнө. Бид эрх баригчдын алдаа дутгадлыг, гаргалгаатай шүүмжилж, монголын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавина. АН-д сөрөг хүчин хэвээр байх жил гаруйн хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд үзэл баримталаа хөдөө хотгүй түгээж, иргэд сонгогчиддоо цаг алдалгүй танилцуулах болно. Энэхүү үзэл баримтлалын суурин дээр 2020 оны намын мөрийн хөтөлбөр босч ирэх болно.

Эрхэм нөхөд өө,

Журмын андууд аа,

Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бүтээгч төдийгүй түүний хамгаалагч нь юм. Ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийн амийг сахигч, монгол төрийн тулгуур багана юм. Бид нэг хүний хүчтэй нударга, хуулийн засаглалыг уланд гишгэлсэн хүчирхийллийн зам руу орохыг эгнэгт үл тэвчинэ. Монгол оронд сонгодог парламентыг засаглалтыг тууштай хөгжүүлэх нь АН-ын үнэт зүйл төлдийгүй АН-ын гишүүн бүрийн сахих үүрэг, хүлээх хариуцлага болно. 

Эрхэм нөхөд өө,

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой өрнүүн дэлгэр тохиох гэж байна. Цаг эргэж байна. Бид 2020 оноос эхлэн улс орны хэмжээнд цараатай ялалт, бодлогын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ. Хамтдаа ялалт амжилтыг бүтээцгээе!

            Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

            Монголын ардчиллын хөх туг өндөрт дарцаглах болтугай! 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 115

Монголын Хорт Хавдарууд (174.205.14.72)
2018-12-07 04:05:52
Хулгайч нар ахисан шатанд гарлаа гэнэ Хахаха. МОНГОЛД АНгүй АРДЧИЛЛЫГ БИЕ БОЛГОХ ХЭРЭНТЭЙ. АН бол 37 оны ногоон малгайтнуудын амилсан сүнснүүд гэдэг нь үнэн шүү

Монголын Хорт Хавдарууд (174.205.14.72)
2018-12-07 04:05:47
Хулгайч нар ахисан шатанд гарлаа гэнэ Хахаха. МОНГОЛД АНгүй АРДЧИЛЛЫГ БИЕ БОЛГОХ ХЭРЭНТЭЙ. АН бол 37 оны ногоон малгайтнуудын амилсан сүнснүүд гэдэг нь үнэн шүү

Монголын Хорт Хавдарууд (174.205.14.72)
2018-12-07 04:05:38
Хулгайч нар ахисан шатанд гарлаа гэнэ Хахаха. МОНГОЛД АНгүй АРДЧИЛЛЫГ БИЕ БОЛГОХ ХЭРЭНТЭЙ. АН бол 37 оны ногоон малгайтнуудын амилсан сүнснүүд гэдэг нь үнэн шүү

Зочин (43.242.243.62)
2018-12-06 15:26:16
хулгайч нараа гэж яасан цадаж хандаггүй юм бэ

зочин (202.126.89.78)
2018-12-06 14:10:11
Байдаг л хэдэн халзан цагаан хонинууд байна та нарыг хэн хүлээж авах юм бэ та нар төр барьж үзсэн үү үзсэн юу ч хийж чадаагүй бүгд л ард түмний хөрөнгийг булааж аваад алга болсон одоо юу хэрэгтэй болоод хуцаад унав та нарт өгөх өмч алга

Зочин (103.26.193.194)
2018-12-06 13:19:46
Ene bah udahgui AH-s huugduh biz

Зочин (103.111.68.3)
2018-12-06 12:20:05
тарваганы бүдүүн мөндөлүүд хошгоруулж байна,

Шороотын Цэвээн (150.129.140.55)
2018-12-06 10:35:29
юу юу гээд уран донгодчих воо ха ха ха....Арай л биш юмаа...

Kkkkkk (202.126.89.81)
2018-12-06 10:18:12
Ineedtei yum bee bvr dampuu bolj bga bj Erdene ajilaa ug

Зочин (43.250.126.90)
2018-12-06 10:16:28
erdene bah melhii shde

Зочин (43.250.126.90)
2018-12-06 10:16:28
erdene bah melhii shde

зочин (103.194.176.117)
2018-12-06 09:26:09
Нийгмийг шинэчлэх гэсэн хэсгийн эсрэг талд гарч зогссон нь шинэ шатанд гарсаны шинж юм байх даа.

Үнэн үг. (66.181.160.94)
2018-12-06 09:01:44
ҮНЭН ҮГ хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж үг бий. АН шинэчлэгдэнэ гэж байхгүй. Эрдэнэ гэгч мулгуу энэ хүн бас сэрүүн зүүдэлж байна даа.Ирэх сонгуульд ганц ч төлөөлөлгүй, улс төрөөс зайлах биз ээ.

иргэн (66.181.190.218)
2018-12-06 08:03:53
мэдээ.мн эрдэнийн бөгсний алчуур байсан юумуу арайчдэ

Балт (202.126.88.57)
2018-12-06 07:45:40
Худлаа Ашхаа л больчих л доо. Шинэ шатанд гарлаа ч гэх шиг. Бүр баас шээстэйгээ холилдсон шд.

Зочин (202.126.89.166)
2018-12-06 02:57:03
Ийм ардчилал мэдэхгүй юм бна. зайлөө

Зочин (77.119.128.241)
2018-12-06 02:39:08
Энэ новшийн юм яаж худлаа ярьж чадаж байнаа 20 жил монглын ард түмнээр тоголсон яасан ч их нүгэл хийвдээ ард түмэн ядарч байна хулгай хийсэн мөнгөө улсдаа тушаагаад өгчихвэл чи бидний адил гуйлагчин шүү дээ битгий худлаа хуцаад бай чи

Зочин (77.119.128.241)
2018-12-06 02:39:07
Энэ новшийн юм яаж худлаа ярьж чадаж байнаа 20 жил монглын ард түмнээр тоголсон яасан ч их нүгэл хийвдээ ард түмэн ядарч байна хулгай хийсэн мөнгөө улсдаа тушаагаад өгчихвэл чи бидний адил гуйлагчин шүү дээ битгий худлаа хуцаад бай чи

зочин (37.73.32.216)
2018-12-06 00:31:40
49 хулгай хийж гаршсан ллаларууд бүгд хулгайч наршүү

Зочин (202.179.31.77)
2018-12-05 23:32:13
49 % хугайлж уу?

Иргэн (103.26.193.166)
2018-12-05 23:04:49
Болд АНын буянаар 2удаа сайд 1удаа агентлагын даргаар эхлээд Голомт банктай одоо Богд банктай одоо АН хэрэггүй биздээ биеээ үнэлэгчид

Зочин (66.181.183.35)
2018-12-05 22:43:51
1990 онд Лу Болд оюутнуудаар талбай дүүргэж Адчилсан хувьсгалыг эхлүүлж ялалтанд хүргэсэн юм гэнэдээ хахаха 6 их дээд сургуульд 20 иод мянган оюутан сурч байсан тэд бүгд ирээд ч талбай дүүрэх үү оюутнууд нэг удаа зохион байгуулалттайгаар 2 сарын 10 даар 300 д оюутнууд жагсаж Сүхбаатарын хөшөө тоыроод буцсан юм даг баримт бичлэгт тодорхой байгаа шүү хүн хждлаа ярьж болно гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй шүү

Зочин (66.181.183.35)
2018-12-05 22:43:30
1990 онд Лу Болд оюутнуудаар талбай дүүргэж Адчилсан хувьсгалыг эхлүүлж ялалтанд хүргэсэн юм гэнэдээ хахаха 6 их дээд сургуульд 20 иод мянган оюутан сурч байсан тэд бүгд ирээд ч талбай дүүрэх үү оюутнууд нэг удаа зохион байгуулалттайгаар 2 сарын 10 даар 300 д оюутнууд жагсаж Сүхбаатарын хөшөө тоыроод буцсан юм даг баримт бичлэгт тодорхой байгаа шүү хүн хждлаа ярьж болно гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй шүү

Зочин (66.181.183.35)
2018-12-05 22:43:29
1990 онд Лу Болд оюутнуудаар талбай дүүргэж Адчилсан хувьсгалыг эхлүүлж ялалтанд хүргэсэн юм гэнэдээ хахаха 6 их дээд сургуульд 20 иод мянган оюутан сурч байсан тэд бүгд ирээд ч талбай дүүрэх үү оюутнууд нэг удаа зохион байгуулалттайгаар 2 сарын 10 даар 300 д оюутнууд жагсаж Сүхбаатарын хөшөө тоыроод буцсан юм даг баримт бичлэгт тодорхой байгаа шүү хүн хждлаа ярьж болно гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй шүү

Зочин (45.117.35.7)
2018-12-05 22:31:36
Элбэгдорж, Эрдэнэ, Эрдэнэбат, Энхсайхан, Сайханбилэг гээд хулгайчдын нам хулгай хийх, худлаа ярих, хэлмэгдүүлэх тал дээр шинэ шатанд гарсан юм биз дээ. 2020 онд одоо байгаагаасаа цөөхөн суудал авна даа, хаха.

Irgen (202.9.43.175)
2018-12-05 22:28:58
Shydraga xymyysee xuuchuud nam shine shine shatand garsan gej mantai neg tal bolsonoo alban esoor zarlaj bga ymyy ene 2 namd ymarch ylgaa bxgyi ym chin mongoliin ard tymnii umch baylagiig yaj eeljlen ylairan dairch idej bayjisaniig ta nuxduus beleexen xarj bnash de ymar bgaad yaj targlaj tyntuisen xyvalznyyd bolsoniig ard tymen xarj bna erx medeld xyrcheed yaj uursduu xerxen bayjiv ard tymen ymar amidraltai bnagedgees tov todorxoi daxin ene 2 namd ard tymniig itgene gej goridsnii garz odoo shine xych ner tsever ard tymen ylsaa boddog jinxen mongol xymyysiig bid songono

Byamba (122.201.21.188)
2018-12-05 22:00:08
Эрдэнэ аймаг болгонд мөнгө тарааж байж гараа биз дээ.Одоо өөрийн хайрцаглаад хармаалсан цөөн гишүүдээ авчираад хуралдаж байгаа нь энэ байлгүй.Таны мэхэнд, мөнгөнд автаагүй өчнөөн олон хүн байгааг та бүү мартаарай.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:54
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:44
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:43
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:39
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:29
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:19
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:58:09
2020 ОНД МАН,АН-ЫГ ДЭМЖИХ ХҮН ГАРАХГҮЙ.

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:54
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:54
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:29
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:29
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:28
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:28
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:28
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:28
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:27
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:27
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:27
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:27
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:26
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:26
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:26
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:26
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:25
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:25
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:55:25
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

ЗОЧИН (202.126.89.123)
2018-12-05 21:54:45
2020 ОНД МАН,АН ХОЁУЛАА ДЭМЖЛЭГ АВАХГҮЙ.АРД ТҮМЭН АЛЬ ЭРТ СОНГОЛТОО ХИЙЧИХСЭН.

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:32
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:32
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:31
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:31
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:31
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:19
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:19
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:11
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:51:11
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:50:52
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:50:52
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

ДАШ (202.126.89.123)
2018-12-05 21:50:45
ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ АВААД ЭЗЭН СУУЦГААСАН БАЯЧУУД АРД ТҮМНЭЭР ТОГЛООМ ТООХУУ ХИЙЖ ДУУСЛАА.ЯДУУС ХОГ ТҮҮЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВААГ БАС АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:47:49
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:47:35
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:47:21
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:47:21
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:47:14
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Сурахбаяр (202.126.89.123)
2018-12-05 21:47:01
28 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ХОШИГРУУЛЛАА.ХАНЛАА ЦАДЛАА БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Зочин (202.126.89.173)
2018-12-05 21:21:21
Aliv ter ardchilalyn unet zuil shudarga yos geech ni,esreg knop darj ZG ni ogroogui bantsandaa barhirch bh shiv

ABCD-korea-gaas (211.108.156.33)
2018-12-05 20:58:33
AH-d amjilt husie ! 2020 onii songuuli AH-iinh baih bolnoo . Dahin Amjilt Husie !

ABCD-korea-gaas (211.108.156.33)
2018-12-05 20:58:32
AH-d amjilt husie ! 2020 onii songuuli AH-iinh baih bolnoo . Dahin Amjilt Husie !

ABCD-korea-gaas (211.108.156.33)
2018-12-05 20:58:32
AH-d amjilt husie ! 2020 onii songuuli AH-iinh baih bolnoo . Dahin Amjilt Husie !

ABCD-korea-gaas (211.108.156.33)
2018-12-05 20:58:31
AH-d amjilt husie ! 2020 onii songuuli AH-iinh baih bolnoo . Dahin Amjilt Husie !

ABCD-korea-gaas (211.108.156.33)
2018-12-05 20:58:31
AH-d amjilt husie ! 2020 onii songuuli AH-iinh baih bolnoo . Dahin Amjilt Husie !

ШИНЭ ҮЕИЙН ХУЛГАЙЧ (91.186.77.117)
2018-12-05 20:57:46
АРДЧИЛАЛ НЭРЭЭР ХУЛГАЙ ХИЙХ ЦОО ШИНЭ ЗАЛЬ ЗОХИОЖ ДУУСЛАА. ОДОО ХЯТАДАД ДАГААР ОРОХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ

Зочин (43.242.243.83)
2018-12-05 20:20:28
Хянадаг шалгадаг байгууллагыг нь татан буулгаж байгаад Монголын хөрөнгийг өмч хувьчлал гээд сайхан цохьсон шүү. Сая ганц үлдсэн Эрдэнэтийг нь шааж өглөө. Аргагүй л шинэ шатанд гарч байна даа.

Дүүжээ (139.5.218.242)
2018-12-05 20:17:12
Төв аймгийн ҮЗХ-ы гишүүн байсан эгчмэд эмэгтэй дүүгийнхээ ажлын газрын захирал залуу

zochin (64.119.19.68)
2018-12-05 19:41:03
МАНын дүү нам болсноо зарлаж бгаа юмуу

Зочин (202.126.89.168)
2018-12-05 19:16:39
90 иад онд оюутнууд талбайг дуургэсэн юм. Л.Болдын гавьяагаар. Одоо энэ нам нэртэй хун сургийг тараах хэрэгтэй.

Зочин (182.160.40.199)
2018-12-05 18:31:22
шинэ шат гэж хошгируулжээ. одоо хошгирдог амьтан байхгүй нь гоё

Зочин (202.179.27.97)
2018-12-05 18:30:56
60-н тэрбүм гэж хуцаж хуцчихаад өнөө хужаа Ми60-гээ дэмжээд шаачихдаг өмхий муу бах Эрдэнээ,баасны хар Эрдэнэбат та 2 авсаа өөрсдөө ухах чинь энэ дээ

Зочин (202.179.31.5)
2018-12-05 18:19:19
Ats chin mohol ruugee yabj baij

Зочин (202.9.43.126)
2018-12-05 18:05:44
Ардчилсан Намын их хурлын илтгэлийн 70 орчим хувь МАН-ын тухай байх юм энэ чинь АН-ын их хурал биздээ.Эрдэнэ гуай солиорсон байхаа эсвэл бодлого нь төөрчихөв үү

зочин (66.181.160.63)
2018-12-05 17:58:53
Нэг хүний хүчтэй нударга гэж хэнийг хэлнэ вэ.

Зочин (202.126.89.111)
2018-12-05 17:46:07
БАХ ЭРДЭНИЙГ СОНГУУЛИАС ӨМНӨ ЗАЙЛУУЛАХГУЙ БОЛ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ

32ийнхон зайлаад огооч (59.153.115.195)
2018-12-05 17:45:02
МАНАН ТАТУУЛААЛ ТУНХАГЛААЛ НАМ ЧИНЬ 20 ОНД ГАРХААРГУЙ БНА ГЭДГЭЭ ЗАСАГААР ОРОЛДСОНООР VГVЙ БОЛСООН

Архангайчууд (43.242.243.83)
2018-12-05 17:43:07
Ардчилал гэгч захиалагат тоглоом улс орнуудыг нугасалсаар Монголыг дампууруулах шатанд нь орууллаа. Зорилгоо биелүүлсэн амьтад баярлалдаж бахирцгааж байна.

Зочин (103.57.93.194)
2018-12-05 17:39:16
яасан ч дуусдаггүй шинэ шат вэ? МАНАН СӨНӨТҮГЭЙ.

Зочин (202.179.25.26)
2018-12-05 17:36:07
Чоно хонинуудад хандан, та нарыг жаргаана надад итгээрэй, бид нар байгаагүй бол та нар байхгүй байх байсан маягийн утгатай сонстож байна.

Зочин (202.126.89.1)
2018-12-05 17:35:32
bid iim ardchlaliig huseegui. Ard tumen tuildaj hanaj tsadashgui Erdene met mangasuudad ami amidralaa soruulj b.a

Zochin (66.181.182.169)
2018-12-05 17:29:21
Ардчилсан нам бол Ман намаас ялгагдах юм огт байхгүй новшийн нам

ganaa (202.72.244.219)
2018-12-05 17:28:48
Ардчилалын залуустаа баяр хүргэж, Их хуралд нь амжилт хүсье. Та бүхний гавъяаг амархан мартах гэж оролдож байгаа хүн нь цөөхөн, Та бүхэн Мартаж боломгүй, Маргашгүй үнэн түүхийг бүтээсэн. Амжилт хүсье.

Зочин (66.181.160.40)
2018-12-05 17:28:23
ёстой хуцваа Манангийн дайралтаас Засгийн газар тогтож үлдсэнээр л ардчилал шударга ёс шинэ шатанд гарсан гэж үзвэл болох байх

Зочин (202.9.41.221)
2018-12-05 17:07:31
Тэнэгтэж өгөх юм аа

ИРГЭН (124.158.88.82)
2018-12-05 16:48:35
луйварчин гэж.

Зочин (122.201.23.162)
2018-12-05 16:44:37
ТАНЫ ЦАРАЙ ОДОО АРД ТҮМЭНД СОНИН БИШЭЭ.

zochlnzochln (202.126.89.2)
2018-12-05 16:44:32
erdene lh hutsaw

Зочин (202.131.233.35)
2018-12-05 16:38:38
аргаа өөрчилөөд гараад ирлээ дээ.монгол үхэрнүүд дүйнхү гэхэд арай дахиж итгэнэ гэж бодсон юм болов уу.

Зочин (103.14.36.6)
2018-12-05 16:37:03
Өөрийгөө ч сайхан хөөргөх юм даа ккккккк

Зочин (182.160.35.163)
2018-12-05 16:36:40
Намынхаа хуралл МАН ы даргын асуудлыг ярьдаг сайхан гар шүү.чи 20 онд гарахгүй Эрдэнээ

Зочин (119.40.98.162)
2018-12-05 16:27:29
Энэ хүн энэ намыг булшилчихлаа

зочин (64.119.18.51)
2018-12-05 16:26:34
олон жил дэмжлээ, амьдрал дээшилсэнгүй улам л дордлоо,энэ хэдэн хулгайчууд тасралтгүй л дарга,сайд хийсэн, хулгайлсан,хөрөнгөжс н хархаас дургүй хүрч байна

Зочин (66.181.161.45)
2018-12-05 16:24:02
АН ын их хурал мөн юмуу.МАН ыг л муулаад байх юм.Өөрийн толгой дээрхи эвэрийг харахгүй хүний толгой дээрхи өвс харж яриад бгаа нь л сонин бна шүү.

Зочин (66.181.161.45)
2018-12-05 16:24:00
АН ын их хурал мөн юмуу.МАН ыг л муулаад байх юм.Өөрийн толгой дээрхи эвэрийг харахгүй хүний толгой дээрхи өвс харж яриад бгаа нь л сонин бна шүү.

Зочин (124.158.111.6)
2018-12-05 16:17:49
60 тэрбум, Эрдэнэтийг хаацайлаад байгаа улсуудыг ард түмэн юу гэж ойлгож дэмжих юм бол. Газар нутаггүй, өмч хөрөнгөгүй болгож бна баярлалаа гэх үү?

Зочин (122.201.19.66)
2018-12-05 16:14:45
Уг нь дэмждэг байлаа.Эрдэнэ намынхаа нугасанд хутга шааж ард түмний дургүйг хүргэж нэр хүндийг нь шороонд хутгав.

зочин (202.126.88.45)
2018-12-05 16:13:37
Та нарт өгөх хулгайлуулах өмч хөрөнгө үлдээгүй шүү Жүжиг тавьж гарч ирээд яаж идэж ууж ард түмний өмчийг хулгайлж авдгийн сонгодог жишээ Эрдэнэтийн 49 хувь Дарханы төмөрлөг Хөтөлийн жишээ байгаа Та нарт санал өгч байснаас өгөөгүй нь дээр болно

Зочин (182.160.33.132)
2018-12-05 16:13:25
үхсэн нохойн оцгор.

Зочин (202.126.89.170)
2018-12-05 16:11:47
Ардчилалыг өмчлөх гэсэн залуус яасан олон болсон бэ.

Зочин (202.126.89.170)
2018-12-05 16:11:43
Ардчилалыг өмчлөх гэсэн залуус яасан олон болсон бэ.

зочин (203.91.118.247)
2018-12-05 16:06:46
Ардчилалын үйл хэрэг шинэ шатанд гарлаа,,,,60 тэрбумынханыг ил тод дэмжиж, ард түмний эсрэг байгаагаа зоригтой харууллаа, Шударга ёсны төлөө санал өгсөн гишүүд ээ хөөлөө,,, 2020 онд ингэж АН-ыг тараах шинэ үйл хэрэг маань амжилттай эхэллээ,,,, ха ха ха

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 07:52:18 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
2018-12-08 14:39:43 - Энтертайнмент
“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа
2018-12-08 14:27:13 - Нийслэл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 320 мянган төгрөг болно
2018-12-08 14:13:58 - Нийслэл
Хүүхэд хамгааллын төсвөөс 957.5 сая төгрөгийг урлагийн наадам, тэмдэглэлт өдөрт зарцуулжээ
2018-12-08 13:50:32 - Нийслэл
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ОСОЛ 28 хувиар өсчээ
2018-12-08 13:35:43 - Шар
NASA: Хүн төрөлхтөнд Ангараг гарагийн салхины чимээг анх удаа сонсгож байна
2018-12-08 13:08:20 - Байгаль Орчин
535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ
2018-12-08 12:54:32 - Улс төр
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2018-12-08 12:44:11 - Энтертайнмент
Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-08 10:22:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ
2018-12-08 09:41:55 - Технологи
Ухаалаг утас ашиглан эрүүл мэндээ УХААЛГААР хянах боломжууд
2018-12-08 09:36:11 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 17:02:08 - Спорт
Монголын хоккейн баг мөнгөн медаль хүртлээ
2018-12-07 16:35:46 - Гадаад
Зүүн Жоу улсын үед хэрэглэж байсан морин тэргийг бүтнээр нь олжээ
2018-12-07 16:12:13 - Нийслэл
Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав
2018-12-07 16:00:54 - Энтертайнмент
Марвел компани Азийн анхны супер баатрыг бүтээж байна
2018-12-07 16:00:48 - Эдийн засаг
Ам.доллар 2645 төгрөгтэй тэнцэж байна
2018-12-07 15:50:05 - Улс төр
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018-12-07 15:50:02 - Нийслэл
Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ
2018-12-07 15:30:54 - Улс төр
Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахыг УИХ-ын дарга шаардав
2018-12-07 15:22:31 - Улс төр
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018-12-07 14:15:04 - Улс төр
УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-07 13:32:53 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатсаар байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ