НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Орлого нь 150 тэрбумаар өссөн ч иргэдэд ээлгүй байдлаар батлагдлаа

Түгээх    
2018-12-06 08:06:58 - Нийслэл

nith

НИЙСЛЭЛ: ЕСӨН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ МӨНГӨӨР ГУРВАН ШОУ ЗОХИОН БАЙГУУЛНА

НИТХ 2019 оны Нийслэлийн төсвийг өчигдөр эцэслэн баталлаа. Ирэх онд дүүргүүдийг оруулан тооцвол Нийслэлийн нийт орлогын төсөөлөл 990 тэрбум төгрөг хүрч байна. Төсөвт Нийслэлийн орлогыг дангаар нь 796.2 тэрбум төгрөгөөр төсөөлж, холбогдох зардлуудыг тусгаж өгөөд байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн орлого үнэмлэхүй хэмжээгээр өсч буй. Тодруулбал,  хотын төсвийн орлого 2016 онд 461.5 тэрбум байсан бол 2019 онд 796.2 тэрбум болж нэмэгдсэн нь 334.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оныхтой харьцуулахад ч тэр, Нийслэлийн төсөв даруй 150 сая төгрөгөөр өсч байна.

Орлого өсөхийн хэрээр зарлага “талийж” өгдөг жишгийг Нийслэл ирэх онд дахин давтахаар тооцоолж, төсвөө оруулж ирэв. Тухайлахад, Нийслэлийн 2019 оны төсвийн урсгал зардал 269.5 тэрбум төгрөг байгаагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 42.9 тэрбум төгрөгөөр батлагдав. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 22.3 хувиар 2016 оныхтой харьцуулахад 95.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түүнчлэн НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн төсвөөс улсын баяр наадмыг тэмдэглэхэд 3 тэрбум, Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхэд 3 тэрбум, Зүүн хойд Азийн аялал жуулчлал санхүүгийн төв болоход тус тус 3 тэрбум төгрөгийг тусгаснаар 2019 онд нийт 9 тэрбум төгрөгийг зөвхөн шоу цэнгээний арга хэмжээнд зориулахаар төсөвлөөд байв. Үүнээс хэлэлцүүлгийн явцад ердөө 500 сая төгрөг л хасагдав. Өөрөөр хэлбэл, Нийслэл ирэх жил 940 сая төгрөгийн үнэлгээ бүхий 9 цэцэрлэг барих мөнгөөр ГУРВАН том шоу, цэнгээн зохион байгуулахаар төсөвлөжээ. 

 

-НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРДАЛ 74 ХУВИАР ӨСЧЭЭ-

Нийслэл хот жил ирэх тусам хүн амынх нь тоо нэмэгддэг. Энэ хэрээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүссээр байгаа юм. Гэвч зардлын хүснэгтэн дэх тоо улам өсч, шууд иргэдэд ээлээ өгөх ажлууд цөөн байгаа нь анхаарал татаж буй. Доорх хүснэгтэд хотын шууд урсгал зардлыг 2016 оноос хойших өсөлтийн  хувиар нь  үзүүлэв.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, хуучны орон сууцуудын засвар, ахмадын орон сууц хөтөлбөр, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэгт төсвийг нэмэгдүүлээгүй. Гэтэл энэ чиглэлүүдэд  төсвийн хөрөнгийг нэмэгдүүлж байж, Нийслэлийн иргэдэд эерэг үр нөлөө үзүүлэх учиртай. Тийм байхад аз жаргалын индекс тоолоход хүртэл  тэрбум, тэрбумаар нь мөнгө суулгаж буй нь буруу гэх үүднээс сөрөг хүчин асуудалд хандаж байв.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (49.0.219.134)
2018-12-06 22:02:59
Тэр 3шоуг болиулж 9 цэцэрлэг бариулая монголд худлаа шоу багадаагүй.

zochin (59.153.113.181)
2018-12-06 15:17:57
Үлдэх хүнээр ачаа бүү татуул. Бид цаашаа явна харин өөртөө ашигтай төсөв батлуулсан хотын дарга огцорсон болоод үлдэнэ.

59 (103.14.38.130)
2018-12-06 14:01:17
boliochee...shoudlaa geed ard tumnii amidral saijirlaa yuuuuuu...shou khiisen bolj kheden tugrug khumslakh geed chichreed dairdagaa boli...ard tumnii ur khuukhded tsetserleg kheregtei maanag darguudaa

Зочин (202.9.43.70)
2018-12-06 13:57:08
ёстой новш юмаа. хэзээ зөв төртэй болно доо. батүүл мүүл нь аллага зохиочихоод л шоудаад байгаа хойно шударга асуудал гэж байхгүй.

IRGEN (203.91.115.39)
2018-12-06 13:39:14
buthgui garuud veee

зочин (203.91.118.247)
2018-12-06 11:26:18
Ийм учраас л Нийслэлийн засаг даргыг Хүрэлсүх сайд сольж байгаа гэж бодож байгаа, Нийслэлд шинэлэгээр ажиллах , хурдтай ажиллах хүн хэрэгтэй байсан юм,,, Төсөв мэдээж АН-ынханы хэлж байгаа шиг бүүр тйим дампуурсан юм ч мэдээж болоогүй л дээ, АН сүйтгэдэг, хорлох ажлаа явуулна шүү, иргэдэд худлаа мэдээлэл өгөх, иргэний төрийн байгуулагуудад итгэх итгэлийг эвдэх гэх мэт

Зочин (112.72.12.7)
2018-12-06 11:25:01
Heden gomo duuchdad uguh munguuruu ter 9n tsetserlegee barisan ni deer

зочин (202.131.245.69)
2018-12-06 09:40:36
төрийн албан байгулулагуудын ой, наадам, өдөрлөг, урлаг, спортын баяр ч гэх шиг зугаа цэнгэл хөөсөн ийм үйл ажиллагааг нэг хэсэгтээ төсөв хангалуун болтол зогсоочих зүрх зоригтой ерөнхийлөгч, УИХ, засгийн газар алга уу. буруу аргаар төрд шугалж мөнгө үрэх, завших л нэг боломж юм уу. нийслэлийн ой тэмдэглэхэд ийм их мөнгө ямар хэрэгтэй вэ. ардын намын хэдэн хороо, дүүрэг, хотод шургалсан амьтад л шагнуулаад дуусна ш дээ.

Зочин (202.126.89.28)
2018-12-06 09:38:54
Хот ч гэж дээ тэгж хэлэхэд хэцүү баас шээсэндээ хутгалдсан нэг хонхорт бөөгнөрсөн ямарч эмх цэгцгүй сая таван зуун мянган хүний бөөгнөрөл юм уу да буцаад их хүрээ гэвэл зохино УБ ер нь ирээдүйгүй болчлоо агаар хөрс ч капут болчлоо

Иргэн (202.126.89.242)
2018-12-06 09:32:21
НИТ н хурал дээр хүү торгуулаас гэхэд 30 тэрбум олох бололцоотой гэхдээ 25 тэрбум төгрөг олно гэж бнлээ. Ингэж торгож шийтгэж орлого олохын оронд иргэддээ яаж ажиллах орчинг бүрдүүлэх вэ гэж бодож байх ёстой. Уул нь тэр нэг өрх нэг ажлын байр гэдэг чинь ажлын байр байхгүй хүмүүсийн ажиллах бололцоог хангах хөтөлбөр биздээ. Түрээсийн ажлын байранд үйл ажиллагаа явуулахад хамаг ашгаа түрээсэнд өгнө. Гэртээ хийхээр торгууллна. Нийслэлийн энгийн ард иргэд ингэж л амьдарч байна.

Иргэн (202.126.89.242)
2018-12-06 09:30:14
НИТ н хурал дээр хүү торгуулаас гэхэд 30 тэрбум олох бололцоотой гэхдээ 25 тэрбум төгрөг олно гэж бнлээ. Ингэж торгож шийтгэж орлого олохын оронд иргэддээ ажиллах орчинг бүрдүүлэх вэ гэж бодож байх ёстой. Уул нь тэр нэг өрх нэг ажлын байр гэдэг чинь ажлын байр байхгүй хүмүүсийн ажиллах бололцоог хангах хөтөлбөр биздээ. Түрээсийн ажлын байранд үйл ажиллагаа явуулахад хамаг ашгаа түрээсэнд өгнө. Гэртээ хийхээр торгууллна. Нийслэлийн энгийн ард иргэд ингэж л амьдарч байна.

Зочин (202.9.43.29)
2018-12-06 09:09:46
МАН 2020 -НД АМБААРДУУЛЖ ТОНИЛОХООСОО ӨМНӨ БААХАН ЦУСЛАЖ АВАХАА Л УРДАА БАРЬЖ ДЭЭ. АХИН ДАХИН ИДВЭЛ АЛД БИЕНД ХАЛТАЙ, АРД ОЛНОО БАСВАЛ АМЬ НАСАНД ЦӨВТЭЙ!

Хөх чоно (202.72.245.122)
2018-12-06 08:58:39
ЯВАХ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ ГЭДЭГДЭЭ

Bataa (103.9.90.131)
2018-12-06 08:49:29
Тансаглаж, идэж уухаа л өмнөө тавьж байгаа юм биз дээ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй