Утасны дугаараар нь цахим хаягийг нь хакерддаг бүлэг этгээдүүдийг шалгаж байна

Түгээх    
2018-12-07 08:03:21 - Хууль

-НИЙТ 13 ИРГЭНЭЭС 70 САЯ ТѲГРѲГ ЦАХИМААР ЗАЛИЛЖЭЭ-

Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэхлэх аргаар мөнгө залилдаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал,  14-18 насны таван этгээд бүлэглэн цахим орчин ашиглан 13 иргэнээс нийт 70 орчим сая төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулжээ. Уг таван этгээдээс залилан мэхлэх 30 орчим үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.

Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудас, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөртэй 9911, 9910, 9909, 8811, 9191, зэрэг үүрийн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар тааруулан хакердан нэвтэрдэг байжээ. Ийнхүү тухайн хувь хүний харилцсан мессеж, чатыг уншиж судлаад мөнгө зээлэх боломжтой найз нөхөд хамаатан садан руу мөнгө зээлэх, гуйх зэрэг мессежүүдийг явуулж, мөнгө шилжүүлэн авсан гэх үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Харин тэд данс ѳгч мѳнгѳ авахдаа ѳѳрсдийн нэр дээр нээлгэхгүйгээр гудамжинд явж буй иргэдээс “Ах аа, эгч ээ хѳдѳѳ гэрээс мѳнгѳ ирж байгаа яаралтай авахгүй бол болохгүй байна. Би картаа гээчихсэн" гэх мэтээр худал хэлж, үл таних иргэний данс ашиглан залилсан мѳнгѳѳ гарган авдаг байжээ.

Дээрх үйлдлийг иргэнээс "их хэмжээний хохирол учирсан" гэх мэдээллийн мѳрѳѳр цагдаагийн байгууллагынхан нууц ажиллагаа явуулан илрүүлсэн байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийн хоёр нь насанд хүрээгүй сургуулийн сурагчид байсан аж. Тэд залилангийн гэмт хэрэгтээ улайран сургуульдаа сурахаа больсон байсныг шалгалтаар тогтоожээ.

Уг хэргийг УЕП-ын хяналтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн сэжигтэн Ш, Т, Н, Э, Д нарыг шалгаж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийн гурвыг нь цагдан хорьж бусад этгээдүүд нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгагдаж байгаа аж. Мѳн мѳрдѳн шалгах ажиллагааны үеэр сэжигтэн 18 настай Ш нь энэ тѳрлийн гэмт хэргийг дахин үйлдэж, түүнийг дайчлан баривчилж цагдан хорьсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 26.1.2 мөн 17.3 дах зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.

Сэрэмжлүүлэг:  Иргэд өөрсдийн гэсэн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц дугаарын энгийн байдлаар хийх, мөн сониуч байдлаасаа болж гэмт хэргийг хохирогч болохгүй, ѳѳрийн хувийн мэдээллээ нууцлах зэргээр болзошгүй эрсдлээс ѳѳрсдийгѳѳ хамгаалаарай. Мѳн ѳсвѳр насны хүүхдээ эцэг эхчүүд цахим орчинг хэт удаан хэрэглүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.

munhshur

-ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙГ ѲСВѲР НАСНЫХАН ИЛҮҮ ҮЙЛДЭЖ БАЙНА-

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Дээрх гэмт хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байна вэ. Цахим гэмт хэрэг үйлддэг байсан дахин нэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

-2018 он гарснаас хойш цахимыг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн  14 хүнд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрсэн болон өсвөр насны залуучууд илүүтэй холбогдож байна. Сүүлд Эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид иргэний цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч, мөнгө залилан авдаг байсан гэх бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Хэрэгт холбогдсон гэх этгээдүүд нь 17-20 насныхан байгаа юм.

Дээрх этгээдүүдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1.2, 17.3.1 т зааснаар зүйчлэн, шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Уг этгээдүүд урдаас үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогдсон.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр бүлэг этгээдийн нэг нь дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Дахин гэмт хэрэг үйлдсэн 18 настай Ш-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх тоо баримтуудад дурдагдсан тоо баримтууд нь шалгалтын явцад  урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тэгэхээр цаашид улсын хэмжээнд авч үзвэл тоо өсөх чиг хандлагатай байна. Энэхүү хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Дээрх этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох үүднээс гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Тиймээс иргэд цахим орчинд ѳѳрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг үргэлж хангаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Ш.Намдаг. (202.9.42.238)
2018-12-09 21:51:52
Нөхөр ахмадад амжилт хүсье.Засаршгүй этгээдүүдийг шууд буудах хэрэгтэй .

boldoo (202.72.247.14)
2018-12-09 13:41:14
ENE tsagdaatai neg hiiwel goe doo

Зочин (69.181.180.211)
2018-12-09 12:39:37
Энэ ахмад мисс тэгээд хакерчдийн нэг нь юм уу?

Зочин (69.181.180.211)
2018-12-09 12:38:54
Энэ ахмад мисс тэгээд хакерчдийн нэг нь юм уу?

Зочин (202.9.43.160)
2018-12-08 08:14:23
Засрахгүй хулгайчуудыг алвал таарна ажил хийгээчээ

Зочин (202.9.43.160)
2018-12-08 08:14:22
Засрахгүй хулгайчуудыг алвал таарна ажил хийгээчээ

Зочин (124.158.93.130)
2018-12-07 16:29:01
ene huuhduudiin ouyn uhaaniig zub ashiglah san

Зочин (202.179.31.77)
2018-12-07 15:43:08
Юун сургаж авах вэ? Хүнд угаасаа 2 л зам байдаг нэг нь зөв нөгөө нь буруу. нэгэнт мэдлэг чадвар байсан ч буруу замаар явсан бол зөв замынхан авахгүй. Тэр чигээрээ хулгай залилангаа хийгээд дуусна. Ямар ч ийм түүхтэй хүнд ажлаа даатган өгөх тэнэг хүн байхгүй. Бөөн хэрэгт орно.

Зочин (202.179.31.77)
2018-12-07 15:41:19
Фэйсбүүкийнхээ нууц үгийг гар утасныхаа дугаараар хийдэг байсан гэсэн үг үү?

Зочин (202.179.31.77)
2018-12-07 15:40:01
Нэг юмаа 2 давтсан байна. Уранчимэг ээ. Доодох ярилцлагынхаа өмнө цаай унших хэрэггүй гэж бичихгүй яасан?

Зочин (103.9.89.18)
2018-12-07 11:17:53
Энэ ахмад аятайхан бүсгүй байнаа. Зан ааль нь сайн бол олон эрчүүдэд таалагдана даа

Зочин (203.91.115.37)
2018-12-07 11:01:41
iiim hereg tsrahgui l dee odoo delhii ter chigeeree tsahimjij bhad monhiin asuudal ll daaaa

Зочин (202.126.89.35)
2018-12-07 10:56:49
Sn bn.mundag hvvhdvvd

Зочин (211.243.162.47)
2018-12-07 10:44:21
Мөнхшүрийг шаахынсан. Харсан боов босчлоо. Хир хөхдөг бол

Зочин (202.55.191.194)
2018-12-07 10:34:53
Дэмжээд байгаа хүмүүс өөрсдөө нэг хулхидуулаад үзээсэй, тэгээд ямар аюултай болохыг нь мэднэ дээ.

Зочин (103.57.92.201)
2018-12-07 10:13:51
Дан хулгай хийж эх орноо газар шороогоо зарж цөлөмдөг олигарх дээрэмчид 9911 9191 дугаар барьдаг. Сайн мундаг хүүхдүүд байна. Монголын хүүхдүүд үнэхээр ухаантай болж байна.

Унш (202.126.89.205)
2018-12-07 09:57:06
Иим ухаантай хүүхдүүдиииг цагдаагииин тагннууулд сургах хэрэгтэй их хэрэг болон зөв чиглүүлээд өгвөл лаларуудааа шоронд хиииж новш болгохоор

Унш (202.126.89.205)
2018-12-07 09:57:03
Иим ухаантай хүүхдүүдиииг цагдаагииин тагннууулд сургах хэрэгтэй их хэрэг болон зөв чиглүүлээд өгвөл лаларуудааа шоронд хиииж новш болгохоор

Унш (202.126.89.205)
2018-12-07 09:56:58
Иим ухаантай хүүхдүүдиииг цагдаагииин тагннууулд сургах хэрэгтэй их хэрэг болон зөв чиглүүлээд өгвөл лаларуудааа шоронд хиииж новш болгохоор

Зочин (223.54.214.203)
2018-12-07 09:37:31
Ih yum duulgah huuhduud bna. Heregtei zuuld ashiglah tagnuul ene ter n

Зочин (202.21.105.26)
2018-12-07 09:19:11
энэ хүүхдүүдийг сургаад авах хэрэгтэй

zochin (202.126.89.246)
2018-12-07 09:12:00
tsagdaa sain baina

Зочин (43.242.243.199)
2018-12-07 08:42:55
Kiber tsagdaa naraa sain surgaach ee.

Зочин (99.203.0.95)
2018-12-07 08:11:01
Сүртэй шд.. Монголын цагдаа

Зочин (99.203.0.95)
2018-12-07 08:11:00
Сүртэй шд.. Монголын цагдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй