ЦАГ АГААР: Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч БАГА зэрэг суларна

Түгээх    
2018-12-07 08:18:05 - Байгаль Орчин

-СИБИРИЙН ХҮЙТЭН АГААР НЬ 1990-ЭЭД ОНООС ХОЙШ ЭРЧИМЖСЭН-

Идэр ес эхлээгүй байхад монгол орны нийт нутгаар гунан үхрийн эвэр тас хөлдөм гурван есийн жавар тачигнасан өдрүүдэд өнгөрч байна. Гэхдээ энэ сарын 09-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэдгийг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Арваннэгдүгээр сарын сүүл үеэс өнөөдрийг хүртэл хүйтэрснийг тус газраас тайлбарлахдаа  “Сибирийн хүйтэн агаарын масс Монгол руу цөмрөн орж ирж байна” гэж анхааруулсан. Мөн монгол орны өвлийн агаарын даралтыг Сибирийн их даралтын орон тодорхойлдог. Сибирийн хүйтэн агаар нь 1990-ээд оноос хойш эрчимжсэн. Дэлхийн дулаарлын улмаас хойд хагаст байгаа цасны хэмжээ багассан. Үүнээс чийглэг дулаан агаар дээш хөөрч гардаг. Уур амьсгалын дулаарал, агаарт усан уур үүсгээд, өвөлдөө цасан бүрхүүл нэмэгдэх болсон. Ингэснээр газрын орчил урсгал өөрчлөгдөн  Монгол оронд тогтож байгаа хотос илүү гүнзгийрч байгаа. Монголд сүүлийн 18 жил хүйтрэлтийн давтамж нэмэгдсэн.

Судалгаагаар 2000 оноос өмнө жилд эрс хүйтрэлт 2-3 удаа тохиолддог байсан бол үүнээс хойш дөрвөөс дээш удаа болж нэмэгдсэн. Эрс хүйтрэлт гэдэг нь -30 хэмээс дээш хүйтрэхийг хэлдэг. Товчхондоо, Монголын нийт нутгаар дөрвөн удаа -30 хэмээс дээш хүрч эрс хүйтэрсэн байдаг. Энэ жилийн хувьд Монгол орны нийт нутгийн 20 гаруй хувьд зуд болох эрсдэл өндөр байна гэсэн тооцоо гарсан. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлвөөр Ховд, Увсын ихэнх нутаг, Баян-Өлгийн аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр зуд болох эрсдэл өндөр байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж сүүлийн жилүүдэд монгол орны цаг агаарын төлөв ихээхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал, зун нь хэт халдаг, өвөл цас их орж хэт хүйтэрдэг огцом өөрчлөлтөөс болж гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгджээ. Мөн цас, шороон шуурга, ган, зуд хоёр дахин нэмэгдсэн байна.   Ялангуяа ган зудын давтамж улам эрчимжиж, давтамж нь ойртоод байгаа гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд хэлж  буй юм.

-НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА-

Баруун аймгуудын нутгаар: 5, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-наас хүйтний эрч чангарч Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх ч 5-наас хүйтний эрч 4-6 градусаар чангарч Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 3-5нд ихэнх нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, 6-8-нд Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй