Б.Алтанцэцэг: Ханшийн өөрчлөлт нэг талдаа экспортын өрсөлдөх чадварыг дэмжих нөлөө үзүүлнэ

Түгээх    
2018-12-07 11:27:54 - Эдийн засаг

Эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн нэг сар орчмын хугацаанд ам.долларын ханш чангарсаар 2600 орчим төгрөгт хүрлээ. Үүний шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?

-Төлбөрийн тэнцлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг харвал ийм өөрчлөлт гарахаас өөр аргагүй байгаа. Тухайлбал, урсгал данс алдагдалтай байна. Импорт экспортоосоо өндөр байгаа нь валютын эрэлт өссөнийг харуулж байна. Тэгэхээр бусад хүчин зүйл тогтвортой байгаа үед гадаад валютын эрэлт өсвөл энэ нь төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлнэ. 

-Олон нийтийн зүгээс ханш чангарч байхад төв банк юу ч хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий. Төв банк ханшаа бариач гэдэг. Төв банк тодорхой хэмжээгээр интервэнц хийж байгаа ч байнга ингэж оролцох боломж хязгаарлагдмал шүү дээ. 

-Миний харж байгаагаар төв банк ханшид харин ч илүү их оролцоод байх шиг байна. Ер нь бол интервэнц хийх замаар ханшид оролцож л байгаа. Бидэнд байгаа нөөц бололцоогоор ханшийг тогтвортой байлгах нь төв банкны хувьд хүндрэлтэй. Хэрвээ системийн шинжтэйгээр төгрөгийн ханш дээр маш том дарамт ирвэл төгрөгийн ханшийг хамгаалахад маш их хүндрэл үүсгэнэ. Нөөц бололцоо хангалттай биш. Тэгэхээр нөөц боломж муу байгаа үед ханшид хэтэрхий их оролцох нь үнэ цэнэтэй, хязгаарлагдмал нөөцөө хэрэггүй зүйлд зарцуулж байна л гэсэн үг. Хоёрдугаарт, валютын ханш өөрөө нэгэн зэрэг, бүх хүнд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ханш эдийн засагт зохицуулах үүрэг гүйцэтгэж байгаа. Ханшаас үүдэх хожоо, хохирол нь хүмүүст харилцан адилгүй нөлөөлнө. Нэг талдаа импорт үнэтэй болсноор хохирч байгаа хүмүүс байна. Нөгөө талдаа манай үйлдвэрлэж байгаа экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өссөнөөр хожоо ч үүснэ. Түүнчлэн импортын бүтээгдэхүүн үнэтэй болсноор дотооддоо үйлдвэрлэж, импорттой өрсөлдөж байгаа бараа, бүтээгдэхүүний тухайд үнээр дамжуулан өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тэгэхээр энэ талаас нь харвал бид ханшийг заавал тогтмол байлгах ёстой юу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Ханшийг тогтвортой байлгалаа гэхэд нэг талд нь сайн нөлөө үзүүлэх ч нөгөө талд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ханшийг зохистой түвшинөөс зориудаар чанга байлгаснаар эсрэгээрээ манай боловсруулах үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг бууруулна. Бид экспортыг дэмжих хэрэгтэй, импортыг орлуулах хэрэгтэй гээд ярьдаг. Гэтэл үүний нөгөө талд төгрөгийн ханшийг чанга байлгах гэж оролдох нь дээрх бодлогуудтай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр нэг айдас байгаа нь төгрөгийн ханш хязгааргүй унах вий гэж болгоомжилдог. Миний харж байгаагаар манай улсад тийм эрсдэл алга байна. Гадаад нөхцөл байдалтай холбоотой төгрөгийн ханш суларч байна. Гадны зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор экспортын орлого буурч, ханшид нөлөөлөл үзүүлж л байгаа. Гэхдээ эсрэгээрээ ханшийн өөрчлөлт зах зээлийг тэнцвэржүүлэх нөлөөтэй шүү дээ. Төгрөгийн ханш их суларснаар импорт үнэтэй болоод, шаардлагагүй импортууд буурна. Түүнчлэн төгрөгийн ханш сул байснаар гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх нөлөө ч үзүүлнэ.  

-Монголбанк гадаад зах зээлд үүсч байгаа эрсдэл, ханшийн өсөлтийн эсрэг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөсөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ханшийн өөрчлөлт зах зээлийнхээ жам ёсоор явж байгаа үзэгдэл гэж харж байгаа. Тийм учраас төв банкны бодлого юунд хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдэг дээр бага зэрэг гайхаж байгаа. Хэрвээ валютын ханшийн өсөлтийн эсрэг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа бол арай л яарсан шийдвэр болов уу. Мөнгөний бодлогыг аль болох дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү л авч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоод тогтвортой байдлыг зэрэг хангах гэж оролдож байснаас инфляци буюу цэвэр дотоодын зах зээлээ л онилох нь зүйтэй болов уу.

-Ханшийн тухайд иргэдийн хүлээлт маш хүчтэй нөлөөлдөг. Ялангуяа монголчуудын хувьд ханшид төдийлөн нөлөөгүй буюу жишээ нь төр засаг тогтворгүй болоход л доллар худалдаж авах нь бий. Үүнээс болж ханш хөдөлдөг шүү дээ.

-Хэрвээ буруу мэдээлэлтэй холбоотойгоор ханшид өөрчлөлт гарсан бол тэр нөлөөлөл нэг их удахгүй арилна л даа. Харин төр засгийн бодлого, шийдвэр, эсвэл системийн шинжтэй томоохон өөрчлөлттэй холбоотойгоор хүлээлт өөрчлөгдөж байгаа бол энэ нэлээд хүчтэй нөлөөлөх байх. Хүмүүсийн хүлээлтийг нөлөөлөх нэг арга зам нь төв банк нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулах, бодлогоо тайлбарлах. Мөн олон нийтэд мэдээлж, мэдэгдсэнийхээ дагуу бодлогоо хэрэгжүүлэх юм. Ингэснээр олон нийт, иргэд, зах зээлд оролцогсдын төв банкинд итгэх итгэл нэмэгдэж, төв банкны аливаа мэдэгдэл хүлээлтэд нөлөөлнө. Үүнд нөлөөлөх бас нэг чухал хүчин зүйл нь төв банкны хараат бус байдал шүү дээ.

-Ханш эдийн засгийн суурь хүчин зүйлээ дагаад өөрчлөгдөж байгаа. Жишээ нь төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа үед ханш дээр ирэх дарамт байсаар байх болно гэдгийг та тайлбарлаж байна. Тэгвэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад ямар механизм, бодлого ажиллах ёстой бол. Үүн дээр төв банк, Засгийн газар хоёрын аль нь илүү хүчтэй нөлөөлж чадах вэ?

-Засгийн газар, төр засгаас илүү сайн ажиллаж байгаа механизм нь манай зах зээлийн механизм өөрөө юм. Зах зээлийг харвал төгрөгийн ханш суларч байгаа хэдий ч энэ маань өөрөө экспортыг дэмжих бодлого болчихож байна. Хоёрдугаарт, импортыг орлуулах бодлого болж байна. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг  дэмжих бодлого ч гэж харж болохоор байна. Энэ утгаараа яг одоо бидэнд хэрэгтэй байгаа төлбөрийн тэнцлийг сайжруулах бодлогыг зах зээл өөрөө явуулж байна. Ийм нөхцөлд төр засаг заавал үүнд оролцох шаардлагаүй байх. 

-Тэгэхээр ханшийг үндсэндээ зөнд нь орхих хэрэгтэй л гэж хэлж байх шиг байна?

-Яг тийм. Ер нь бол ханшид хэт их оролцох нь эргээд ханшийн талаар тодорхой бус байдлыг бий болгоод байна. Төв банк хэрвээ ханшийг барья гэж байгаа бол албан ёсоор зарлаад, хэрэгжүүлэх хэрэгтэй. Эсвэл хоёрын хооронд интервэнц хийлгүйгээр, ханшийг зөнд нь орхих хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Н.БАЯР 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй