“Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд ХБК-ийн сургуулийн сурагч Х.Хүслэн тэргүүн байр эзэллээ

Түгээх    
2018-12-07 15:22:31 - Спорт

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Одоогоор Монгол улсын есөн сумоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна.

ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ ЖАГСААЖ ҮЗВЭЛ,

  1. 1994 он Б. Бат-Эрдэнэ
  2. 1994 он Б. Гантогтох
  3. 1995 он А. Сүхбат
  4. 1997 он А. Сүхбат
  5. 2006 он У. Бямбажав
  6. 2007 он У. Бямбажав
  7. 2008 он Г. Наранбат
  8. 2012 он Г. Наранбат
  9. 2012 он Р. Гантөгс
  10. 2014 он Б. Төрболд
  11. 2016 он Б. Төрболд
  12. 2010 он Я. Дулмаа /эмэгтэй/
  13. 2015 он Х. Сүнжидмаа
  14. 2016 он Х. Сүнжидмаа нар дэлхийн аварга болоод байна.

 

Монголын сүмо бөхийн холбооноос эдгээр түүхэн ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулж ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.  “Монголын сумо бөхийн холбоо” 25 жилийн ойн хүрээнд “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сумо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сумо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг зохион байгуулсан байна. Өнөөдөр эдгээр зохион байгуулсан тэмцээн уралдааны шилдэгүүдийг шалгаруулж, шагналыг нь гардууллаа.

 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сумо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сумо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхдүүд оролцож дараах хүүхдүүд шилдгээр тодорсон байна. Тодруулбал,

1 байр: ХБК-ийн сургуулийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэн /Япон улсын DISNAY Land аялах эрхийн бичиг/

2 байр: Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамц /нөтбүүк/

3 байр: Ховд аймгийн сурагч Б.Буянбадрах 500,000 /таван зуун мянган/ төгрөг

Тусгай байр: Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагч Э.Энхтунгалаг 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг эхний байруудыг эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн ХБК-ийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэнгийн зураг: 

Х.Хүслэн хүү энэхүү зургаараа Д.Кёкүшюзан Батбаяр Япон Монголын урлаг соёлын элч болон ажиллаж буйг харуулахыг зорьжээ. Мөн анхлан Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр амжилт гаргаж олон Монголчуудыг араасаа дагуулаагүй байсан бол өнөөдөр манай бөхчүүд ингэж аварга болж чадахгүй байсан гэдгийг илэрхийлж гаргахыг зорьсон байна. 

Мөн тус үйл ажиллагааны үеэр Монголын сүмо бөхийн холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа албаны хүмүүсийг шагналаа. Тодруулбал,

Монголын сүмо бөхийн холбооны ЕНБД Жигжидсүрэнг Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан-Очир” одон,

Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн н.Батсайханг Олимпийн алдар” одон,

Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн Ганхолбоо, Сүмо бөхийн холбооны менежер Бямбатогтох нарыг Олимпийн алдар” одонгоор шагнасан юм.

Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж тэргүүн байрыг сэтгүүлч Н.Отгонбаяр тэргүүн байр эзэлж Япон улсад аялж, башё үзэх эрхээр шагнууллаа.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй