Долоон эрдэмтэн академич цол хүртлээ

Түгээх    
2018-12-14 11:44:56 - Боловсрол

ШУА-ийн ээлжит Их чуулган өчигдөр хуралдаж шинэ академичдыг сонгон шалгарууллаа. Энэ жил 14 эрдэмтэн нэр дэвшсэнээс дараах долоон эрдэмтэн академич болов. Эрдэмтдийн тухай товч танилцуулбал:

1. Бүдээбазарын АВИД Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D).

Б.Авид нь 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр төгсөн. Тэрээр эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ.

Б.Авид нь 20 гаруй жил чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, байгалийн битум, нефтийн хүнд үлдэгдлийн судалгаа хийж, тэдгээрийн халуун задралд орох төлөв байдал, уусгагчийн орчинд боловсруулах арга, хийжих технологийн горим тогтоох зэрэг онолын ажлаас гадна утаагүй түлш, шүүгч шингээгч материал, эмчилгээний шавар зэрэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай технологийн томоохон үр дүнгүүд гарган авсан химийн технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

2. Бадрахын БУРМААЖАВ ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Б.Бурмаажав нь 1978 онд АУДэС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөнөөс хойш Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд ЭШТА, ЭМЯ-нд анагаах ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн даргаар 40 жил ажиллажээ.

Монгол улсад эрүүл ахуй, халдвар судлал, эко-анагаах ухаан, хүүхдийн эко-анагаах ухааны чиглэлээр 40 гаруй сэдвээр судалгаа хийж, гадаад, дотоод орчноос хамааралтай өвчин, эмгэгээс сэргийлэх шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжүүдийг боловсруулж, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх, хяналтын арга, тогтолцоог бэхжүүлэх; Монгол улсад шинжлэх ухаан түүний дотор анагаах ухааны салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч эрдэмтэн.

3. Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор.

С.Дэмбэрэл нь 1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөн. Тэрбээр геологийн болон геофизикийн нарийн түвэгтэй процессийг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. 2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.

С.Дэмбэрэл нь Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг ОХУ-ын ШУА- ийн Сибирийн салбарын Геофизикийн албаны Байгалын болон Алтай-Саяаны станцуудын мэдээллүүдтэй нэгтгэн боловсруулж бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийг судалсан байна.

4. Сампилдондовын ЧУЛУУН ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Тэрээр өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм. С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй монгол, манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ.

Түүний судалгаа, бүтээлүүд нь дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддагаараа монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

5. Очбадрахын ЧУЛУУНБААТАР ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Төрийн шагналт.

О.Чулуунбаатар нь 1999 оноос ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид (МТЛ) ажиллан, 2018 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байна.

Судалгааны ажлын хүрээнд гаргаж авсан гол үр дүн:

•Канторовичийн аргыг төгсгөлөг элементийн аргатай хослуулан олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн хувьд анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох нэгдсэн цогц арга, алгоритм боловсруулж, нийлэлтийн тухай теоремуудыг баталсан.

•Боловсруулсан арга алгоритмуудаа ашиглан 6 комплекс программ Фортран хэл дээр бичиж олон улсын Computer Physics Communications (импакт фактор 3.936) сэтгүүлийн программын санд оруулсан.Хоёроос зургаа хүртэлх хэмжээст симплекс мужаар авсан интегралыг бодох найм хүртэлх эрэмбийн, эерэг коэффициентууд бүхий бүх зангилааны цэгүүд нь симплекс дотроо оршдог Гауссын төрлийн квадратурын томьёонуудыг байгуулсан.

•Атом, молекулыг хурдан электроноор иончлох туршлагуудын үр дүнг онолын үр дүнтэй харьцуулахад хэрэглэгддэг олон электронт атом, молекулуудын холбоост төлөвийн функцийг өндөр нарийвчлалтайгаар тооцоолох, сарнилын долгионы функцийн асимптотикийг байгуулах арга алгоритмуудыг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнгүүд нь Physical Review Letters (импакт фактор 8.839), Physcal Review A (импакт фактор 2.909) зэрэг сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд нэг ажил нь 70 гаруй удаа олон улсын сэтгүүлд ишлэгдсэн.

6. Рүвжирийн ШАГДАРСҮРЭН Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Хүний гавьяат эмч.

Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллаж судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300-аад эмч–судлаач бэлтгэж, хөнөөлгүй–бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

7. Халтарын ЭНХЖАРГАЛ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D).

Х.Энхжаргал нь Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны коллекторын шинэ хийцийг зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн.

1992 оноос хойш 28 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг амжилттай удирдан Дулааны инженер, Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэн бэлтгэж, туршилт, судалгаа шинжилгээний баазыг бүрдүүлж тус салбарт ажиллах эрдэмтдийн баг, дэг сургуулийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулжээ.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (119.40.99.30)
2018-12-14 17:58:16
мөнгө их үүрэг гүйцэтгэсэн болов уу даа

зочин (103.14.38.2)
2018-12-14 15:42:24
Эрдэмтэдээ дэмждэггүй, сонсдоггүй төрөө эхлээд цэвэрлээд дараа нь эрдэмтэдээ доромжловол яасан юм бэ?

Иргэн (203.217.139.227)
2018-12-14 15:24:09
Xa xa xa,

Иргэн (203.217.139.227)
2018-12-14 15:24:08
Xa xa xa,

Зочин (119.40.99.30)
2018-12-14 13:56:52
Сард 500 000-600 0000 төгрөгийн сул цалин авдаг юм гэсэн акадеимич болчихоороо

Зочин (112.72.11.105)
2018-12-14 13:04:25
1000 хонины дундаас би хармагц таньдаг гэдэг шиг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц академи маань л даа. Гишүүд нь ч нэр хүндтэй. Гишүүнчлэл олширч байгааг муу зүйл гэж харахгүй байна. Энд тэр сэргээгдэх эрчим хүчний нөхөр, Бурмаажав, Чулуун нараас бусад нь боломжийн харагдаж байна. Хамгийн чухал нь энд амбийц голлож болохгүй. Мэдээж 1000 хонь дотор эргүү тойруу ганц нэг юм байлгүй дээ.

Багш (203.217.139.227)
2018-12-14 12:56:11
Академи дампуурчээ

Зочин (202.179.31.86)
2018-12-14 12:43:19
Европт бол дээд боловсролтой хүнийг л академич гэж ярьдаг. Бакалавр ч байсан академич гэнэ. Харин эрдмийн цолонд тийм юм байхгүй.

зочин (66.181.180.109)
2018-12-14 12:37:02
академик генералууд докторууд тоогоо алдлаа эдийн засаг хууль эрх зуй байгаль орчины нохон сэргээлт эруул байх орчин ур дун гарч байгаа юм байна уу улам л ухраад байх шиг хэдхэн акалеимктай байхад шинжлэх ухаан иимэрхуу л хоорондоо маргалдсан л байсан одоо ямар их оорчилолт гарав ШУА ийг академикийн тоогоор тогтоодог юмуу нээлт бутээлээр нь уу

Зочин (202.131.227.50)
2018-12-14 12:36:10
Чулуунбаатар Дэмбэрэл Чулуун нар залуу эрдэмтэд болж байнаа .Бурмаажав Шагдарсүрэн 2 ч мэдэхгүй ээ.

Зочин (103.229.120.155)
2018-12-14 12:29:11
ЖИНХЭНЭ ЭРДЭМТЭН ГЭХЭЭРЭЭ Л ТУСГАЙ АМЬТАД БАЙХ НЭЭ.ТУСДАА ХООЛТОЙ ТУСДАА БААДАГ НИЙГЭМЭЭС ТУСДАА АРД ТҮМЭНЭЭСЭЭ ШАЛ ӨӨР ОО ЁО ЁО ТЭГЭЭД ЮУ БОДООД ЯВААД БАЙХ УУ.АРД ТҮМЭНДЭЭ ТУСАЛДАГГҮЙ НИЙГЭМЭЭ АВЧ ЯВАХГҮЙ БОЛ ЭРДЭМТЭН БАЙГААД ЯАХИЙН.ТЭНГЭРИЙН ХҮМҮҮН ТӨРЛӨХТӨН ЮМ БИЗ ДЭЭ.

555 (122.201.20.178)
2018-12-14 12:24:31
ДОКТОР ПРОФ..АКАДЕМИКУУДАА УЛААНБААТАР УТААНД УТУУЛААД 20 ЖИЛ БОЛОХОД ГЭРЭЭ ДУЛААЛ ГЭХЭЭС ӨШӨӨ УХААН ГАРГАХ ЧАДАЛ АЛГА УУ,,,БИДЭНД ИЙМ ЭРДЭМТЭДИЙН ХЭРЭГ АЛГА...ТАНАЙ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ЗӨНӨСӨН УХНА ЭРДЭМТЭД ГЭРЭЭ САЙН ДУЛААЛАХ МАШ ЗӨВ ГАРЦ ОЛСОН ЗГ ТООХГҮЙ БНА ГЭЭД МАЙЛАХ ЮМ УУЛ НЬ ОЛОН САЯ ЖИЛИЙН ӨМНӨ УРЦАА ДУЛААЛБАЛ ХӨЛДӨЖ ҮХЭХГҮЙ ГЭДЭГ ГАРЦ ОЛСОН,,,УХНУУД АА УТААГ БАГАСГАХ ГАРЦ ОЛООД АКА,ПОФА ,ДОКА БОЛООЧДЭЭ...ГУЙЖ БНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН

Зочин (119.40.99.30)
2018-12-14 12:12:43
Мангарын цуваа шиг

Зочин (43.242.243.20)
2018-12-14 12:06:51
Заваан балиар улс төрөөсөө шинжвэх ухааныг хол байлгаараа балинч минь. Жинхэнэ эрдэмтэнд тэгж заваарах цаг зав олддоггүй юм

Зочин (43.242.243.20)
2018-12-14 12:04:49
Заваан балиар улс төрөөсөө шинжвэх ухааныг хол байлгаараа балинч минь. Жинхэнэ эрдэмтэнд тэгж заваарах цаг зав олддоггүй юм

хэцс (202.72.247.14)
2018-12-14 12:03:38
барааны саван хийж чадахгүй академичдаар яах бэ дээ.Тэжээвэрүүд

Зочин (103.229.120.155)
2018-12-14 11:51:12
ЭНЭ ОЛОН ЭРДЭМТЭН ДОКТОР ПРОФЁССОРУУД УЛС ОРОН НЬ ДАМПУУРААД СҮЙРЭЭД БАЙХАД ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ ЮМ ДАА.

Зочин (103.229.120.155)
2018-12-14 11:50:57
ЭНЭ ОЛОН ЭРДЭМТЭН ДОКТОР ПРОФЁССОРУУД УЛС ОРОН НЬ ДАМПУУРААД СҮЙРЭЭД БАЙХАД ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ ЮМ ДАА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон