"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв

Түгээх    
2018-12-14 12:01:27 - Хууль

 

-ХЭРГИЙГ ГАЗАРТ ЗУРАГ АВСАН СЭТГҮҮЛЧИЙГ ХАМГААЛТЫНХАН СААТУУЛЖЭЭ-

Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. АНУ-ын иргэн амь насаа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг бүрэлдэхүүн шалгаж эхэлсэн аж. АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт “Шангри-Ла” зочид буудалд бууснаас хойш арван цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй. Харин хэрэг гарсан өглөө үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орсноор мэдэж, дуудлага мэдээлэл цагдаад өгсөн байдаг.

Талийгаач зочид буудлын өрөөний ханын шүүгээний догол төмрөөс өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээрээ хоолойгоо боомилж амь насаа алдсан байдалтай байсан гэх. Уг хэргийн газарт Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цагдаа нарыг хэргийн газарт үзлэг хийх үеэр хамт байсан учраас талийгаачийг АНУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй хэмээн таамаг өрнөөд буй.

Мөн хэргийн газрын үзлэгээр  зочид буудлын өрөөнөөс шар айрагны хоёр ширхэг шил, талийгаачийн хувцас хэрэглэл, зөөврийн компютер, гар утас, гурван ширхэг флаш, хэтэвчинд нь олон улсын хэд хэдэн карт олдсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын хяналтын камерт ямар нэгэн эвдрэл байгаагүй. Талийгаач өрөөндөө орсон. Ингээд өрөөнөөсөө огт гарч ирээгүй. Түүний өрөөнд зочид буудлын үйлчлэгчээс өөр хүн орсон зүйл хяналтын камерт бичигдээгүй” гэсэн юм. Тэгэхээр талийгаач амиа хорлосон гэж таамаглаж болохоор байгаа гэв.

Талийгаачийн цогцсыг буудлаас гаргах үед "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч очиж зураг авсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан сурвалжлагчийг тус буудлын хамгаалалтын ажилтнууд саатуулан, биед нь үзлэг хийж улмаар утсан дээрх зургийг нь устгаж танхайрсан гэлээ.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газрынхан АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт Монголд ямар ажлаар ирсэн, ирээд ямар хүмүүстэй холбоо барьсан, түүний сэтгэл санаа ямар байсан зэргийг шалгаж эхэлсэн байна.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор манай улсад суугаа АНУ- ын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох ажлыг гардан хийж байгаа юм. Харин энэ талаар "Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэжилж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 44

xxxxxxx (66.181.179.197)
2018-12-31 11:26:02
manaih bol uneheer zerlegshsen uls bolj dee, zugeer l amia horloson, undruus unasan, setgeciin emgegtei baisan geel bolo naasss. Ter hol USA-s irj Shangrilad buugaad 2 shil pivo uuchaad amia horloh uu te? Bur tegeed tagnuuliin ajiltan shuu, hahah. Yaana daa neeren, uls turiin mafijilt undur tuvshind ochchloo shuu bur

Зочин (202.9.43.40)
2018-12-16 06:14:48
Амиа хорлоогүй тэр хамгаалагч нар яагаад сэтгүүлчийн баримт бичлэг устгав ноотой юм бишүү

Buh sonirhogch (202.9.44.246)
2018-12-15 10:21:21
Uu utaand hordood yvchihsan b.h daa zailuul

MCS (99.224.117.200)
2018-12-15 09:52:51
наад зочид буудлын хамгаалалтыг М армор гэж компани хариуцдаг тэр компанид дандаа цэрэг цагдаа тагнуул эрүүгийн албанд байсан тэтгэвэрт гарсан нѳхдүүд ажиллаж байгаа захирал дарга нь хуучин эрүүгийн тагнуулын хурандаа асан MCS.н томчуудын дотны найз нѳхѳр байдаг гэсэн их учиртаы л юм болж дээ сайн шалгах нь зѳв шүү

MCS (99.224.117.200)
2018-12-15 09:52:51
наад зочид буудлын хамгаалалтыг М армор гэж компани хариуцдаг тэр компанид дандаа цэрэг цагдаа тагнуул эрүүгийн албанд байсан тэтгэвэрт гарсан нѳхдүүд ажиллаж байгаа захирал дарга нь хуучин эрүүгийн тагнуулын хурандаа асан MCS.н томчуудын дотны найз нѳхѳр байдаг гэсэн их учиртаы л юм болж дээ сайн шалгах нь зѳв шүү

hmm (70.89.164.49)
2018-12-15 00:10:52
Manaid huuli duremee medehgui baigaagiinh, negjleg hiih prokuroriin bichigtei baij hund negjleg hiih yostoi baidag egetel mongold hunii utsand baigaa zuragiig ni avj ustgana negjine geh met uildeliig neg muu hamgaalaltiin alba bolon tsagdaa nar chuluutei hiideg.

зочин (202.9.42.24)
2018-12-15 00:03:13
манаач харуулууд журмаа мэдэж бай өөрсдийгөө тусгай албаныхан гэж бодоод байдаг юм энд тэнхийн актлагдсан хувцас өмсөхөөрөө даам гарчихлаа гэж боддог оркууд байгаа юм

зочин (182.160.41.38)
2018-12-14 21:49:18
зочид буудлын хаалгач, харуулууд ажлаа хийж байсан юм биш үү, танхайраад байхдаа яахав дээ хаха, монголчуудаа учрыг нь олоогүй байж битгий том том бааж юм бичиж бай л даа

Монгол (220.195.66.191)
2018-12-14 21:31:09
Харуул хамгаалалтынхан хуучины манаач овоо эмээгийн ажил хийдэг гэдэгийг ойлгуул тэдэнд хунд хурэх ч эрх байхгуй !!!! Манаач нараа Мэдтугээ

зочин (182.160.35.24)
2018-12-14 20:30:21
УВ утаа хүний сэтгэцэд нөлөөлжээ.

зочин (182.160.35.24)
2018-12-14 20:17:03
наад өрөө чинь шулмастай гэсэн

зочин (182.160.35.24)
2018-12-14 20:16:44
наад өрөө чинь шулмастай гэсэн

зочин (182.160.35.24)
2018-12-14 20:16:10
100$ болж үхчихсэн байх вий дээ ккк.эсвэл хий юм хардаг өвчтэй байж магадгүй

зочин (182.160.35.24)
2018-12-14 20:15:19
100$ болж үхчихсэн байх вий дээ ккк.эсвэл хий юм хардаг өвчтэй байж магадгүй

Ардчилсан намыг ҮҮсгэн байгуулаг (103.212.116.209)
2018-12-14 19:46:50
ОДООНЫ БҮХИЙ Л СЭТГҮҮЛЧ НАРЫГ ЗӨВ БИЧЛЭГ , НАЙРУУЛАН БИЧЛЭГИЙН ХИЧЭЭЛД СУУЛГААД ШАЛГАЛТ АВСНЫ ДАРАА НИЙТЛЭЛ БИЧИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГДӨГ БОЛМООР БАЙНА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРМАНД НЭМЭЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА ШҮҮ. АРАЙЧ ДЭЭ ГЭМЭЭР ҮГ ҮСЭГ, НАЙРУУЛГЫН АЛДАА ГАРГААД ОЛНЫ ЭЛЭГ ДООГ БОЛООД БАЙХ ЮМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЧАНАРТ Ч АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ

зочин (103.212.116.209)
2018-12-14 19:42:23
ШАНГРИ ЛА ЗОЧИД БУУДЛЫН БҮХИЙ Л КАМЕРУУДЫГ ШҮҮГЭЭД ХЭДИЙД ХЭНТЭЙ УУЛЗАЖ БАЙСНЫГ ТОГТООГООД Л БОЛОО БИШ ҮҮ СЕНСАЦИЛААД БАЙХ АСУУДАЛ ИШ ШҮҮ ДЭЭ

zochin (89.24.38.7)
2018-12-14 18:54:50
30 garan nastai zaluu xun amia xorloxoor mongold irlee yu? jaaxan bodit um bichmeer bodmoor umdaa. yalt ch ygyi gadni nuluuguur l xiigdsen baina shdee. ingej ayalj, gazar yzej ybdag xumuus amia xorloxoor archaagui doroi zantai baidaggui l baixgui yu.

зочин (139.5.216.107)
2018-12-14 17:45:15
үнэхээр боож үхсэн юм уу? угаартаад үхчихсэн юм биш үү? эсвэл ийм их утаанд удаан тэсэхгүйгээ ойлгоод сэтгэлийн гутралд ороод амиа хорлосон байж таарна.

Утаа утаа (66.181.164.89)
2018-12-14 17:43:55
Утаанд угаартчихсан юм биш үүүүүүү

gg (202.9.42.25)
2018-12-14 17:34:49
Ooriig n MOngol ruu yavuulhaar setgeleer unaad amia horolson

Зочин (104.247.137.187)
2018-12-14 16:47:08
Боож үхээгүй гэсэээн угаартаад үхсэн байх

Зочин (66.181.178.147)
2018-12-14 16:18:58
www.shangri-la.mn deerh utas uruu zalgasan chini alii shuu genee. Yamar aimaar gazar ve

зочин (64.119.17.79)
2018-12-14 15:51:38
ГАЙХАЛ MCS Л , Энхамгалан нарын эзэмшлийн буудал шүү дээ ????

зочин (64.119.17.79)
2018-12-14 15:51:38
ГАЙХАЛ MCS Л , Энхамгалан нарын эзэмшлийн буудал шүү дээ ????

Давтаж алдаад бүдүүлэгтээд л (202.131.228.118)
2018-12-14 15:22:38
Уранцэцэг сэтгүүлчээ! Хэргийн хохирогчийн нэрийг ядахдаа ЗӨВ бичээчдээ. "Стюьарт" гээд бичээд л. Уг нь "Стьюарт" гэж баймаар юм. Өмнөх нийтлэл дээр чинь мөн энэ алдаа байсныг заасан. Хоёр дахь удаад үүнийгээ засчихмаар юм. Гэтэл алдаагаа давтаад л, шаал бүдүүлэг юм.

Зочин (59.153.115.71)
2018-12-14 14:56:03
Хуулиа мэдэж бай л даа иргэдээ харуул манаач нар хүний биед үзлэг хийхгүй ээ

Зочин (59.153.113.196)
2018-12-14 14:39:40
тагнуул магнул нь худлаа ч байж магадгүй. нэг шизотой америк нь ирж үхчихээд гай болоод.

ard (43.228.130.236)
2018-12-14 13:55:55
buudal n haanhiin haryanii buudal bilee uneheer ajilgaa bolson bol ul mur uldsen l baigaa ehleed shinjileh hergtei daraan gadnii uudnees ter uduriin buh bichlegiig buh kamertai n uzej baij dugnelt gardag sain ajilaarai

цэцэг (64.119.27.235)
2018-12-14 13:43:54
наад хүн чинь амиа хорлоогүй байна .гадны нөлөө орсон .камерийн бичлэгийг ямар ч арагаар устгаж болно шүү дээ .камерт итгэх хэрэггүй .

монгол (202.126.89.173)
2018-12-14 13:40:14
хамгаалаагч бол бүх эрхбна сэтгүүлч гээд бүр юманд даварч бололхгүй шшш

www (66.181.160.43)
2018-12-14 13:35:21
yun surtei atsnuud ve 1 yank l boogood uhee biz uher mongolchuudaa gej

arai2 (125.35.210.230)
2018-12-14 13:35:20
naad lalrudchn ene asudliig unen hurdan olno ter nas barsan zagvar umsugch ohiniig yaaj shidhiin boldoo huuli huchnii baiguullaga n!!!! arai2 iiim hergiig aimr hurdan oldog hernee tstststs

Зочин (59.153.113.196)
2018-12-14 13:23:30
Хөвсгөлийн нөхөр, бас нэг сурвалжлагч эмэгтэй гээд яасан нь мэдэгдэхгүй үхчихдэг. одоо энэ. нэг тийм цэвэрхэн янзалдаг гадныхан байгаа байх өө.

Зочин (59.153.113.196)
2018-12-14 13:17:59
сонин нь юм. хүн хоролсон гэхэд тагнуул хүн тийм амар өөрийгөө боомилуулах уу. шар айраг эсвэл хоолонд нь ухаан санааг нь самууруулах юм хийсэн бол нэг магадгүй. мэргэжлийн хүн хоролсон бол камерт өртөхгүй ш дээ.

Зочин (66.181.191.187)
2018-12-14 13:10:22
Ene utaand ugaartsan khumuus khai saigui bna shuu!

Зочин (202.9.42.157)
2018-12-14 12:57:50
хамгаалалтын албаныхан гээд өөрсдийгөө сүржин нэрэлчихнээ тэд нар чинь, үнэндээ бол манаач нар шүү дэ тэд

Зочин (202.179.31.86)
2018-12-14 12:48:06
Бичлэг устгах эрх ерөөсөө байхгүй. Бүү хэл хүний юм хурааж авах эрх байхгүй. Сэжиглээд байвал тэд ганцхан цагдаа дуудах үүрэгтэй. Хамгаалалтын албаныханд нийтийн цагдаагийн эрх байхгүй. Аль ч оронд!

зочин (103.242.47.98)
2018-12-14 12:33:58
ямар учиртай юм бол доо дэлхийн өөр улсыг сонгоогүйг бодоход шуугиан багатай үхэх сонирол байж дээ мэдэхгүй юм даа Ум мааний бад ми хум

kub (202.126.89.241)
2018-12-14 12:33:23
setguulchdiin medleg iim nimgen yum shuukh emnelegiin shinjilgeenii khureelen gej baiguullaga baikhgui shuu dee

Зочин (203.91.118.180)
2018-12-14 12:31:19
Бичлэг устгаж танхайрсан ч гэх шиг. Наад хүмүүс чинь ажлаа л хийж байна. Сэтгүүлчид гэхээрээ халдашгүй дархан байдаг гээд ойлгочихсон. Хэргийн үнэн зөв шийдвэр гараагүй байхад дандаа иргэдэд нийгмийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж байдаг. Сэтгүүлч нэртэй хэдэн нийгмийг өдөөн турхидаг гарууд байх юм

Зочин (202.179.31.86)
2018-12-14 12:31:14
Тагнуул бол алуулсан байх. Камерт заавал бичигдэхгүйгээр янзалж болно.

Зочин (202.179.31.86)
2018-12-14 12:29:55
Хэрэг бүртгэл нээж гэж алдаатай холбоос хэрэглэдгээ болиоч.

Зочин (202.179.31.86)
2018-12-14 12:28:30
Буудлын хамгаалалтын албаныханд тэгж авах устгах эрх базхгүй.

Зочин (122.201.21.90)
2018-12-14 12:09:12
эгшиг үсгийн ард зөөлниий тэмдэг тавьдаг ямар гээчийн үхэр вэ стюьарт гэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон