ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна

Түгээх    
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд

/850 ор нэмэлтээр дэлгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна/

ЭМЯ-наас  2018 оны өвлийн улиралтай холбогдуулан Томуу томуу төст өвчнөөс урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Үүнд:

Нийслэлийн 192 цэцэрлэгийн 5-аас доош насны 54,638 хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн уушгины хатгалгааны эсрэг буюу пневмококкийн халдварын эсрэг вакциныг нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, давхардсан тоогоор 64,200 гаруй хүүхдийг дархлаажуулсан ба хамралт дундажаар 93.4 хувьтай байна. Улсын хэмжээнд А, Д аминдэм, эрдсийн бэлдмэлийг 5 хүртэлх насны 390,000 хүүхдэд, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг бага насны 15.143 хүүхэд, 4.819 жирэмсэн эмэгтэйг хамруулан ажиллалаа.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн ажиллаж байна

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58,Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлсэн.

Мөн ханиад томууны ид үеэр сурагчдыг амрах зохицуулалтыг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг 12 сарын 22 ноос  2 сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм.

Улаанбаатар хотын “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл  мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааны дүнгээс хархад уушгины хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж, Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж хүүхдүүд астма, бронхит өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд орж байгаа юм.

РМ 2.5 тоосонцор нь хүний биед нэвтрэн, исэлдэлтийн болон үрэвслийн гаж урвал үзүүлдэг. Өөрт таарсан маскийг зааврын дагуу зөв хэрэглэхэд РМ 2.5 тоосонцороос 80 орчим хувь хамгаалдаг болохыг НҮБ-ын хүн амын сангаас  явуулсан судалгаагаар тогтоосон байна.  

Иймд Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэддээ агаарын бохирдол ихтэй үед амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэж хүүхдүүдээ болон өөрсдийгөө утаанаас төдийгүй ханиад томуугаас сэргийлэхийг уриалж байна.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (115.41.27.55)
2018-12-15 21:13:51
Яам бодлого ярихгуй шоудаад л болото юу

Гомбо (202.179.27.24)
2018-12-15 13:54:53
ЭМЯ ЯГ ЮУГ ШИЙДСЭН, ЮУ БЭЛЭН ХАНГАСАН ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. БААХАН ТОО Л ЯРИХ ЮМ. ЭЦЭСТ НЬ ХЭЛЖ БУЙ ҮГ НЬ АМНЫ ХААЛТ. ЭЭ ЧААВААС ГЭЖ... ЭНЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ТА НАР ДҮҮРГҮҮДЭЭР ЯВЖ ЭХЧҮҮД, ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮС, ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЖ АСУУ. ЭНЭ ХЭДЭН ТЭНЭГҮҮДИЙГ ХЭЛЖ ЧАДАХ ЮМ НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ. ХЭДЭН ЭМЧ СУВИЛАГЧ ЯАЖ АЖИЛЛАЖ БАЙНА, ТЭДНИЙ ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫГ НЬ ШИЙДСЭН ЮМ УУ, ДЭЭРЭЭС НЬ ЯГ ЯМАР ЭМ ТАРИА, БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТООЦОО СУДЛАГАА БАЙНА УУ, ТИЙМ ЮМАА Л ГАРГАЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ТЭРИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ШИЙДСЭНЭЭ Л ЯРИХ ЁСТОЙ. ТЭРНЭЭС ХЭДЭН ХЭВТСЭН ХҮҮХДИЙН ТОО НИЙЛҮҮЛЖ ЯРИАД АМНЫ ХААЛТ ГЭЭД ДОНГОСЧ ХЭН Ч ЧАДНА. ТА НАР ОДОО БОЛЬЦГОО. САЙД НЬ Ч ТЭР. ӨӨРСДӨӨ ЭМНЭЛЭГТ ОЧИЖ ХОНОЖ ҮЗ. ТЭГЖ БАЙЖ НААД МӨСӨН ТОЛГОЙ ЧИНЬ ОЙЛГОЖ ГЭСЧ МАГАДГҮЙ. ХУДЛАА БИТГИЙ СҮРЖИГНЭЖ ШАЛГАЛТ ЭНЭ ТЭР ГЭЖ ДҮВЧИГНЭ.

ДОНОЙ (202.179.27.24)
2018-12-15 13:51:23
ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬЦГООГООЧ ДЭЭ. ТА НАР ХЭДЭН ТОО ЯРИХААС ӨӨР ЧАДДАГ ЮМ БЭ. ЧИНГЭЛТЭЙ ЭМНЭЛЭГ ЧИНЬ ХҮҮХЭД ТОМ ХҮН НЬ ХОЛИЛДСОН, БАГТАХГҮЙ БАЙНА. НӨГӨӨ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИНА ГЭСЭН НЬ ЯАСАН БЭ, ЭНЭ ЭМНЭЛГЭЭ ЭМНЭЛЭГ ШИГ БАЙРТАЙ БОЛГООЧ ЭЭ. ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЭЧ ЭЭ. ТА ИДЭЖ УУХ, АВАХ БОЛОХООРОО ТЭРБУМ ТЭРБУМААР АВДАГ ХЭРНЭЭ ЯАГААД ГАНЦ ЭМНЭЛЭГ БАРЬЧИХ СЭТГЭЛГҮЙ ШААРНУУД ВЭ. ХУДЛАА ИНГЭЖ БЭЛЭН БАЙДАЛ ГЭЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ. ЯГ ОЧООД ҮЗВЭЛ ЭМ ТАРИА, УТЛАГЫН АППАРАТУУД НЬ АЧААЛЛАА ДААХГҮЙ ЭВДРЭЭД ДУУСЧ БАЙНА ЦААНА ЧИНЬ. ХУДЛАА ОРНЫ ТОО, ХҮҮХДИЙН ТОО ЯРИХЫНХАА ОРОНД ХИЧНЭЭН ЯМАР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТАЛААР ЯРИАЧ. ЛАВ ТЭР ДУСЛЫН, ТАРИУРЫН ШАХУУРГУУД НЬ ЭВДРЭЭД ЦӨӨРСӨН Л ДУУЛДСАН. ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ШАЛГАНА ЭНЭ ТЭР ГЭЖ СҮРЖИГНЭЭД... ТЭГЭЭД ТА НАРЫН ЯГ ЮУ ШИЙДСЭН НЬ ЮУГААР НОТЛОГДОХ ВЭ. ЭМНЭЛЭГ БАТЛАГДСАН ТӨСВӨӨРӨӨ Л ЯВЖ БАЙНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон