2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд

Түгээх    
2018-12-15 09:43:40 - Технологи

-ЖОЛООЧГҮЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТЭРЛЭЭ-

“Google”-ийн эзэмшдэг, жолоочгүй машины технологи хөгжүүлэгч “Waymo” анх удаа олон нийтэд зориулсан таксины үйлчилгээгээ нээлттэй болгож байгаагаа мэдэгдсэн. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа учир тусгай бэлтгэгдсэн жолоочтой байх аж. АНУ-ын Аризона мужийн нийслэл Финикс хотоос эхэлж буй энэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгчид “Chrysler Pacifica” маркийн жолоочгүй таксиг өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой болсон нь хүн төрөлхтний түүхэнд гарч байгаа технологийг томоохон дэвшил юм.

“Waymo” компанийн үүсгэн байгуулагч “’Жолоочгүй машины технологи бүгдэд маань шинэ үйлчилгээ болохоор бид хэрэглэгчийн аюулгүй байдал тав тух дээр онцгой анхаарч ажиллаж байгаа’’ хэмээн онцолсон байна. Тус компани ийм  төрлийн үйлчилгээ явуулах эрхээ аравдугаар сард Калифорн мужаас авчээ. Цаашид зургаан мужийн 25 хотууд үйлчилгээгээ тэлэх зорилготой ажиллаж байгаа аж. Жолоочгүй такси 24 цагийн турш үйлчлэх боломжтой юм.


-АГААРААС УС ГАРГАЖ АВДАГ МАШИН-

Америкийн эрдэмтэд агаараас хоногт 300 галлон /1 галлон нь 378 литр/ хүртэлх хэмжээний ус гарган авах чадалтай төхөөрөмжийг зохион бүтээжээ. “Тэнгэрийн ус” хэмээн нэрлэдэг тус төхөөрөмжийг бүтээхэд Калифорниа, Венецийн усны мэргэжилтнүүд хамтарч ажилласан байна. Зурагт харагдаж байгаа том цагаан өнгийн төхөөрөмж нь “Тэнгэрийн ус” бөгөөд агаар мандалд хийн төлөвт байгаа усыг ундны ус болгон шингэн төлөвт шилжүүлдэг нэг төрлийн генератор юм. Төхөөрөмж нь био түлш шатаах замаар эсвэл нарны эрчим хүчээр ажилладаг аж. “Тэнгэрийн ус” төхөөрөмжийн хэд хэдэн янзын загварууд байгаагаас овор хэмжээнээс нь шалтгаалан гэр ахуйн, үйлдвэрийн болон яаралтай үеийн гэх зэргээр ангилдаг байна.

Тус төхөөрөмжийн зорилтот бүлэг нь ундны усны хэрэгцээ хангалтгүй байгаа дэлхийн улс орнуудын эмзэг бүлгийнхэн юм байна. Зохион бүтээгчдийн хэлснээр агаар мандалд хүн төрөлхтний хэрэгцээг бүрэн хангахуйц хангалттай хэмжээний ус хийн төлөвт байгаа төдийгүй тэдгээрийн хэмжээ нь дэлхий дээр байгаа нийт гол мөрнөөс ч их ажээ. Эдгээр машинууд нь газар тариалан тэр ч байтугай онц байдлын үед ч асар чухал нөлөө үзүүлэх нээлт юм.


-ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭДЭГ ЗАМ-

Шведэд цахилгаан машиныг явдал дунд нь цэнэглэдэг, дэлхийд анхныхад тооцогдох зам нээлээ. Тус улсын нийслэл Стокгольм хотоос холгүй нээгдсэн замд хоёр км урт хос цэнэглэгч суурилуулсан байна. Хэдийгээр энэ нь туршилтынх боловч Замын агентлаг нь тус улс даяар суурилуулах газрын зургийг хэдийн гаргасан байна. Швед улс 2030 он гэхэд түлш, шатахуунгүй улс болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Шведийн Засгийн газар үүнийг бодит болгохын тулд чухал алхмуудыг хийсээр байна.

“eRoad arlanda” консорциумын гүйцэтгэх захирал Ханс Селл “Цахилгаан машинууд хойд хэсэгтээ тусгай цахилгаан хүлээн авагчтай байна. Цэнэглэгч нь замын 50 метр тутам байх бөгөөд автомашин түүн дээгүүр явж өнгөрөх хооронд цахилгаан дамжуулна. Өөрөөр хэлбэл цахилгаан утас нь замын дотор талд байрлана. Таныг машинаа жолоодож байхад автоматаар цэнэглэх горимтой. Тиймээс машин болон цэнэглэгч ямар ч цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллана. Цаашид Швед улсын 20 мянган км авто зам ийм цэнэглэгчтэй болно” гэж мэдэгдсэн байна.


-ЦАГААН БУДААНЫ ХЭМЖЭЭТЭЙ МИКРОЧИП-

Швед улсын ард иргэд цагаан будааны хэмжээтэй микрочипийг гартаа суулгуулж байгаа гэнэ. Тус чип нь “Biohax International” компанийн бүтээл бөгөөд Шведийн технологийн хамгийн нэр хүндтэй нийлүүлэгчдийн нэг юм. Эдгээр микрочипүүд нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг дээшлүүлэхэд туслах, онцгой тохиолдолд холбогдох хаягууд, нийгмийн сүлжээний профайлын мэдээлэл тэр ч бүү хэл арга хэмжээ, аяллын цахим тасалбарыг агуулах ч боломжтой юм.

Микрочипийг хэрэглэгчдийн эрхий хурууны дээд хэсэгт суулгадаг бөгөөд вакцин хийлгэх үйл явцтай ойролцоо байдаг. Уг процедур нь 180 орчим ам.долларын үнэтэй бөгөөд 4000 гаруй Шведүүд уг чипийг суулгуулаад байна. Шведийн хамгийн том галт тэрэгний компани ч мөн адил тус чипийг тасалбар, картны оронд ашиглахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ технологиор удахгүй дэлгүүр, ресторануудад төлбөр хийх боломжтой болно.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

зориг (64.119.17.225)
2018-12-20 09:08:59
Монголчуудын онолын чадвар Оростой адилхан өндөр байдаг. Харин практик тал дээр яах аргагүй дутагдалтай. Гэхдээ төр өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавиад зөв зүтгэх юм бол бидэнд амжилтанд хүрэх ур чадвар хангалттай бий. Ирээдүйд дэлхий нийтээр цахилгаан машин техник хэрэглэдэг болох учраас зай хураагуурын дэвшилтэт технологи үйлдвэрлэлийг дэмжвэл боломж өндөртэй гэж бодож байна.

зочин (66.181.169.66)
2018-12-19 11:40:33
галлон америкт 3,8 л, англид 4,54л байх жишээтэй зөв мэдээлэл өгөх хэрэгтэй сэтгүүлчидээ

Зочин (202.9.43.40)
2018-12-16 06:09:58
Дэлхийн улс оронууд хөгжөөд манай улс бие засах газраа шийдэж чадахгүй хотын төвийн хоолны газрууд үйл чилгээний газрууд бүгд оо өрөө байхгүй тэгээд бас мөнгө авна

Зочин (176.179.156.71)
2018-12-15 20:19:45
Mongolchuud delhiin hugjluus bagadaa 100 jileer hotsorson haranhui uls

Зочин (66.181.161.112)
2018-12-15 13:17:49
Neg gallon bol 3.8 liter should haranhui ard min. Durtai yuma bichij burj suudag bolovsrolgui setguulchdee yaya da.

zochin (203.91.115.45)
2018-12-15 12:53:07
goe medee bn manaih yaj ene ulsiig guitseh weee uul n bayalag ihtei l oron dooo shinjleh uhaanaa hogjuuleh heregtei l bn

zochin (203.91.115.45)
2018-12-15 12:53:07
goe medee bn manaih yaj ene ulsiig guitseh weee uul n bayalag ihtei l oron dooo shinjleh uhaanaa hogjuuleh heregtei l bn

zochin (203.91.115.45)
2018-12-15 12:53:07
goe medee bn manaih yaj ene ulsiig guitseh weee uul n bayalag ihtei l oron dooo shinjleh uhaanaa hogjuuleh heregtei l bn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон