Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ

Түгээх    
2018-12-15 09:43:47 - Технологи

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 7-ны хооронд "Шинэ санаа-Шилдэг инноваци" төслийн уралдааныг аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгч, залуучуудын дунд гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт тэмцээний шилдгүүдийг тодруулж, хөрөнгө оруулалт болох мөнгөн шагналыг олгосон. Энэхүү тэмцээнээс онцлох төсөл нь Шинэ монгол технологийн дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан Э.Мөнх-Эрдэнийн ахалсан “LUMOS” баг байлаа.

Тэдний санаачилсан төсөл нь нано технологид суурилсан дулаан тусгаарлагч нано утаслаг бүхий хөнжил болон цацлага байв.

Тэдний гаргасан шинэ санааны талаар Шинэ Монгол дээд технологийн дээд сургуулийн Нано инженерчлэлийн гуравдугаар курсын оюутан Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-НЯНГИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, ХӨЛС УСЫГ ГАДАГШЛУУЛЖ,
ДУЛААН БАРИНА-

-Оффисын ажилтнуудад зориулсан нано утас бүхий хөнжил зохион бүтээсэн талаар сонслоо. Та бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?  

-Манай Монголын нөхцөлд оффисын өрөөнүүд ихэвчлэн хүйтэн байдаг. Эмэгтэй хүмүүс ихэвчлэн оффисын өрөөнд даарчихсан, ороолт эсвэл нимгэн даавуун нөмрөг нөмөрчихсөн сууж байдаг. Зарим тохиолдолд зөвхөн оффисынхоо хувцастай суух ч шаардлагатай хүмүүс байдаг. Энэ хүмүүст зориулан дулаан тусгаарлагч метал нано утаслаг бүхий цацлага хийсэн.  Хүн болгон яг энэ нано технологи шингэсэн даавуугаар хийсэн оффисын хувцас шинээр авах боломжгүй учраас байгаа оффисын хувцас дээрээ шууд цацаад хэрэглэж болохоор хямд төсөр цацлага юм л даа. Энэ нь мөнгийг нано төвшинд хүртэл жижгэрүүлсэн утаслагууд юм. Ерөнхийдөө хувцас дээр наалдах байдлаар тогтоно.

-Цацлагаас гадна нано утаслаг бүхий нимгэн даавуун хөнжил хийх боломжтой гэсэн?

-Энэ нано утсыг их олон төрлөөр ашиглаж болно. Үүний нэг нь хөнжил юм. Анх даавууны утас хийхдээ мөнгөний нано утсыг ашиглачих юм бол мөнгөний нано утас оролцсон даавуун хөнжил болох боломжтой юм. Ерөнхийдөө манайх хоёр бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байгаа. Эхнийх нь старт-апаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа мөнгөний нано цацлага, хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэл болон томоохон үйлдвэрлэлийг дэмжих зорилготой дээрх төсөл юм.

-Хувцас дээр мөнгөн цацлага цацна гэхээр хүмүүс хувцас хунарт ямар нэгэн нөлөө бий эсэх талаар сонирхох байх?

-Бидний нүдэнд харагдахгүй төвшинд нунтаглаж байгаа. Зориулалтын мөнгө маань материалын шинж чанарт нөлөөлөхгүй. Цацсан, цацаагүй нь огт мэдэгдэхгүй.

-Нэг удаа хувцсандаа цацахад хэр удаан барих вэ?

-Угаах хүртэл барина. Эсвэл хүчтэй салхиар тогтмол үлээлгээд байвал унах магадлалтай.

-Мөнгө ашиглаж байгаа болохоор цацлага жаахан үнэтэй тусах уу?

-Харьцангуй хямд тусна. Мөнгө гэдэг байгалийн металл ч гэлээ нано төвшинд жижиглэсэн болохоор хувцсанд наалдах хэмжээ маш бага байна. Мөнгөөр хувцас хийх биш бүрэх учраас санаа зовох зүйлгүй. Хүний нэг хувцсыг бүрэхэд ойролцоогоор 5 грамм орчим мөнгө орно гэж тооцсон.

-Мөнгөнөөс өөр ямар элемент орж байгаа вэ?

-Ихэвчлэн энгийн уусгагч төрлийн бодисууд байгаа.

-Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?

-Байхгүй. Зэс болон мөнгөн аяганд хүмүүс өдөр тутамдаа унд хоолоо ууж хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр хүний биед сөрөг нөлөөгүй металл учраас дээрх байдалд шилжүүлснээр харин ч эерэгээр нөлөөлөх болно.

-НАНОГИЙН САЛБАР ЯМАР ЭНГИЙН ЗҮЙЛ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН-

-Нано утасны талаар та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? Энэ нь хэр зэрэг хэмжээтэй нунтаг болно гэсэн үг вэ?

-Энгийнээр тайлбарлавал, металлууд болох мөнгө зэс зэрэг нь хүний биеэс ялгарч байгаа дулаан, цацрагийг буцааж ойлгох чанартай байдаг. Энэ чанарыг нь ашиглаад бид хүнийг дулаанаа алдах явцыг зогсоож байгаа гэх үү дээ. Харин мөнгөний нано утас гэдэг тийм ч хэцүү ойлголт биш. Бидний өдөр тутамдаа хэрэглэж, хардаг мөнгө гэдэг металлыг маш жижиглэж, нунтаг төвшинд оруулсан үг. Энэ нунтгийг хувцасны гадаргуу дээр тавьж өгснөөр хүний биеэс гарч байгаа дулааныг буцааж ойлгон, дулаан, таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Нано гэдэг нь нэг метр хэмжээтэй зүйлийг тэрбум хуваасантай тэнцэх зүйл шүү дээ. Тийм хэмжээ рүү хүргэхийн тулд ямар арга зам ашиглах вэ гэдэг дээрээ илүү төвлөрч ажиллаж байна.

-Дулаан хадгалахаас өөр ямар нэгэн давуу тал бий юу?

-Энэ материалын бас нэг давуу тал бол нянгийн эсрэг үйлчилгээтэй, агаар нэвтрүүлж, чийгийг гадагшлуулдаг. Дулаахан мөртлөө, нянгийн эсрэг, хүний биеэс гарч байгаа хөлс усыг гадагшлуулна. Нэмж хэлэхэд, нано гэхээр хүмүүсийн ерөнхий хандлага нь Монголоос хол, хөндий, хэцүү зүйл шиг байдаг. Яг үнэндээ тийм биш. Монголоос бусад орнуудад энэ тал дээр судалгааны ажил маш их хийсэн байдаг. Өдөр тутмын амьдралдаа компьютер шиг л ашиглаж байдаг. Монголын хими, нано салбарыг ойрын 10, 20 жилдээ хөгжихгүй гэж ярьдаг. Гэтэл энэ нь их хөндлөн ойлголт шиг санагддаг. Монголд гаргаж авч болохгүй гэх зүйл химийн процесст байхгүй, бүгдийг гаргаж авч болно, гол нь зөв аргыг олох ёстой. Үүнтэй адил болохгүй бүтэхгүй зүйл байхгүй, хими наногийн салбар ч гэсэн хичнээн энгийн зүйл вэ гэдгийг харуулахыг хүсч төслөө бичиж тэмцээнд орсон.

-Нано мөнгөн утаслагийг ашиглан материал хийх санаагаа та хэрхэн олсон бэ?

-Энэ зун МУИС-ийн Генетикийн багш Н.Одгэрэлтэй ярилцаж байгаад энэ санаагаа олсон. Гэвч үүнээс хойш төвлөрч судлаагүй явж байгаад, төслийн уралдаан зарлагдсаныг мэдээд хөгжүүлж, судалгаагаа хийж эхэлсэн. Багаа бүрдүүлээд хийж эхлэхдээ нарийн консептуудаа цуглуулж эхэлсэн нь 2018 оны 11 дүгээр сар гэж ойлгож болно.

-ДАРАА ЖИЛИЙН НАМРААС БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ
ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА-

-Танай баг хэдэн гишүүнтэй вэ?

-Манай баг таван гишүүнтэй. Нэг нь Шинэ Монгол технологийн дээд сургуулийн ажилтан, график дизайнер хийдэг. Үлдсэн дөрвөн гишүүн нь миний адил хими болон механикийн инженер хүмүүс байгаа. Бид бүгд онолын судалгаа хийдэг.

-Тэмцээнээс санхүүжилт авч чадсан уу?

-Чадаагүй, шилдэг арвын тоонд багтсан.

-Шинэ санаагаа цаашид ажил хэрэг болгох тал дээр юу төлөвлөж байна вэ?

-Бид цацлага гэхээсээ илүүтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, тухайлбал, хувцас хийж гаргаж байгаа хүмүүстэй хамтран ажиллаж, материалыг нь гаргаж авах үед оролцуулбал илүү дулаан, энгийн болох жишээтэй. Хөнжлийнхөө загвар төслийг гаргахаар ажиллаж байна.

-Зорилгодоо хүрч, худалдаанд гаргах хугацаагаа хэзээ гэж харж байгаа вэ?

-Дараа жилийн намраас зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлье, энэ хавар судалгаандаа илүү төвлөрч, материалынхаа давуу талыг улам нарийн тодорхойлох тал дээр ажиллахаар төлөвлөж байна.

-Та нано технологийнхоо судалгаагаа хаана хийдэг вэ?

-Шинэ Монгол технологийн дээд сургуулийнхаа лабораторид хийдэг. Манай сургуулийн орчин бусад сургуулийнхнаасаа нилээд онцлог байдаг. Багш нар, захирлууд оюутнуудтайгаа маш ойр ажилладаг. Ямар нэгэн шинэ санаа гаргавал түүнийгээ багшдаа шууд хэлээд, эхлүүлэх боломжтой байдаг. Ганзориг захирал бидэнтэй өдөр тутамд энгийн харилцаа өрнүүлж байдаг болохоор биднийг маш их дэмждэг. Оюутан төвтэй сургууль гэж хэлж болно.

-СУРГУУЛИА САЙН ТӨГСӨХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА-

-Бага хэмжээний үйлдвэрлэл болгох боломжийн талаар судалсан уу?

-Одоогоор бид дөнгөж лабораторийн төвшинд ажиллаж байгаа. Үйлдвэрлэл рүү нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн үе шат бүхий дамжлага дамжих шаардлагатай. Хараахан бид энэ талаар судалгаа хийж чадаагүй, юуны өмнө материал сайжруулалт дээрээ ажиллаад дуусвал дараагийн асуудалдаа орно оо.

-Инновацийн тэмцээнд ихэвчлэн нас гүйцсэн хүмүүс оролцсон байсан. Та хамгийн насаар бага нь байсан уу?

-Тийм гэж хэлж болно. Орж байгаа хүмүүсийг ажиглахад 30-40 орчим насны, тогтсон ажилтай хүмүүс байх шиг санагдсан. Миний хувьд анх ороод суухдаа том том хүмүүстэй нэг тэмцээнд өрсөлдөж байна гэдэг утгаараа жаахан сандарсан. Гэтэл удалгүй тэдэнтэй яриа өрнүүлээд эхэлтэл тэд намайг жаахан хүүхэд гэж харалгүй, ойролцоо төвшний хүн байна гэж харж, ярилцаж байсан нь маш их таалагдсан.

-Одоо та хувь хүний хувьд ямар зорилготой байгаа вэ?

-Сургуулиа сайн төгсөх зорилготой. Мөн энэ санаагаа сайтар, нухацтай хөгжүүлнэ ээ. Бүр алсын зорилгоо тодорхойлсон байгаа ч одоогоор ярих цаг хараахан болоогүй байна.  

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та өөрийн үеийн залууст энэ ярилцлагаараа дамжуулан дайх үг бий юу?

-Залуус миний хувьд “тиймхэн” санагддаг. Тиймхэн гэдэг нь цахим ертөнцтэй их буруу харьцдаг. Интернэт орчинд хэдэн зуун мянган мэдээлэл бий. Үүнээс яг алийг нь олж унших вэ гэдгээ мэддэггүй. Өөртөө төрсөн санаагаа цахим ертөнцөд илэрхийлээд явах биш, харин түүнийхээ талаар илүү судалдаг, уншдаг байгаасай гэж хүсдэг. Нөгөөтэйгүүр, өдөр тутамд төрсөн жижиг санаагаа байнга бусадтай хуваалцаж байх хэрэгтэй. Хэдий жижиг санаа ч гэсэн бусдын санаа нэмэгдэх юм бол маш том өөрчлөлтийг авч ирэх инноваци болох боломжтой шүү.  Би энгийн зүйлд их дуртай, цагаа дэмий зүйлд үрэхийг хүсдэггүй. Өөртөө хэрэгтэй зүйл, уншихыг хүссэн зүйл, харахыг хүссэн юмандаа л цагаа зориулж чаддаг. Би бас жаахан сониуч төрлийн хүн болохоор бусдыг ч бас сониуч байгаасай гэж хүсдэг.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Зочин (64.119.27.24)
2018-12-18 00:55:54
hervee patentaa bichij batlaagui bol arga zui bolon ur dun medeellee delgeegui zow bhaa. olon yum hutsaj bgaa malnuudad handaj helhed uls oron oyunii erheer batalgaajuulsan zuil ni zovhon tuhain orondoo huchintei baidag. Sudalgaanii ajliin materialiig niitlel bolgon hevluulsen bol tuugeeree patent avah erh ni haagddag yum. Yuch meddeggui sohor atlaa iheer hutsagchid mongoliinhoo toloo ydaj 1iig buteegeech

Иргэн (202.131.236.246)
2018-12-17 15:26:53
Энэ оюуны хулгай хийлээ гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд гадаадад ийм зүйл гаргаад авчихсан нь үнэн гэхдээ гарган авсан арга, технологи нь өөр бол хулгай гэж үзэхгүй ээ. Хэрэв үүнийг хулгай гэж үзэх юм бол бараг бид юу ч үйлдвэрлэсэн хулгай болох юм биш үү? Бас судалгааны түвшиндээ явж байгаа гэж байна. Харьцангуй хямд гэж байгаа ч мөнгө чинь бас ч гэж үнэт метал болохоор үнэтэй байх байлгүй дээ. Эдгээр оюутнуудад хандаж хэлэхэд та нарын юм хийж бүтээж байгаа чинь үнэхээр сайн, бахархууштай байна. Гэхдээ туршилт судалгаагаа бүрэн хийж (ядаж жижиг загвар дээр), үнэ өртгөө гаргасны дараа ингэж олон нийтэж зориулсан ярилцлага өгсөн нь дээр байх аа. Ингэж бусад судалгааны зургийг шууд ашиглаж болохгүй шүү!!!

Justice (107.167.106.62)
2018-12-17 07:02:16
Хүүхдүүд буруу зөв юм хийж болно. Гэхдээ бусдын бүтээлийг өөрөө хийсэн мэт ярих нь хамгийн муухай юм гэдгийг ядаж багш нар нь хэлээд өгөөсэй.Оюуны хулгай шүү дээ. Аль 2015 онд гадныхан иймюм хий байжээ. https://m.phys.org/news/2015-01-super-in sulated-indoor.html

Зочин (202.9.42.171)
2018-12-16 23:52:39
Дэлхий өндөр хөгжөөд байхад энүүхэнд нэг том юм түрүүлээд бүтээчихсэн гэнэ шүү. Худлаа наадах чинь

Zochin (220.158.56.108)
2018-12-16 22:54:59
Yer ni tegeed manai mongolchuudiin uruu doroi amdradag ni ugaasaa xumuusiin xiij buteej baigaa buteelch sanaa onoog doosh ni darj eldveer shuumjilj baidagtai xolbootoi.Yasan ch uudrug uzel uudrug setgelgeegui xumuus baidiin.Neg l ix shuumjilsen dandaa uxaantai tsarailsan xumuus baixiin Xuuxduud yum setgej buteej l baig aldaa onoo baix ni oilgomjtoi.Manai mongolchuud nuguu tamiin togoonoosoo xezee salax yum boldoo.Neg negniigee tataj doosh unagaad tamiin togoondoo temtseldeel baisaar.

Bagsh sudlaach! (119.104.135.190)
2018-12-16 20:45:38
Жаахан хүүхдийг сурч мэдэж болоогүй дуусаагүй байхад нь өөрийн хэмжээнээс хэтэрсэн онолын том зүйлийн талаар яриулж хоосон хөөргөдөх нь тийм ч сайхан санагдахгүй юм. Ирээдүйд шинжлэх ухаан ярьж хууран мэхлэдэг хүн гарах вий багш нараа!!!! Бүдүүвч зураг өөрөө зураагүй харагдаж байна, мөн электрон микроскопоор авсан зураг байна энэ нь Монголд ажилладаг ийм төрлийн микроскоп байдаггүй юм. Магадгүй зүгээр л дулааны камер ашиглаад бага байгааг тодорхойлсон юм гэсэн бол үнэмшилтэй бөгөөд өөрт нь таарсан байх байлаа.

Зочин (103.212.117.164)
2018-12-16 17:29:20
Энэ сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс болио чээ. Ийм залуу хүүхэд ийм санаа эхлээд явж байгаа нь л гол нь ш дээ. Явцын дунд яаж ч сайжруулж, өөрчилж болно. Үнэхээр хүйтэн оффисууд манайд их байдаг ш дээ. Тэр бүү хэл халуун орнуудын оффисууд ч гэсэн кондейшнерээс болоод хэтэрхий хүйтэн байдаг туЛ амархан ханиад хүрдэг

Зочин (66.181.161.18)
2018-12-16 13:23:20
Бутач л байна.

irgen (203.91.115.43)
2018-12-16 12:08:23
offis bhdaa yhawder ternii orond ortsnii jijuuruuded hregtei ehellee buruu gargaj de

irgen (203.91.115.43)
2018-12-16 12:07:42
offis bhdaa yhawder ternii orond ortsnii jijuuruuded hregtei ehellee buruu gargaj de

Наноүхэр (45.117.35.6)
2018-12-16 11:53:07
Оффист хөнжил гудас дутаа юу

Зочин (202.9.43.186)
2018-12-16 07:30:00
Daarsan uyed honjil darsan uyed gudas...

Зочин (172.58.142.204)
2018-12-16 02:37:42
Office-d dulaan honjil abbd nemegduulne

Зочин (66.181.189.148)
2018-12-15 22:31:40
Googledeed uzeechdee.. minii medheer law mongo zes ni hunii bied orsonch shingeelt ogdoggui uchir yalgadastai gadagshildag gj medhin bn.

Уншигч (202.126.89.237)
2018-12-15 19:35:53
Түрхэц юм бол хүн амьсгалахад уушгинд яаж ийм нөлөөлөх вэ?

Зочин (103.212.117.229)
2018-12-15 17:59:14
Uynd zoriulha jaahan onovch muutai songoje. Mongol gerin dulaand avtomashini uvlin huchlagand huvin jijig baishingudad heregleher hiiged turshad uzvel zuger uym.

Зочин (202.72.245.200)
2018-12-15 16:13:04
ЗАА ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖИЖ БНА. ГЭХДЭЭ ТУРШИЛТЫН ТУХАЙ ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ЕР ЯРЬСАНГҮЙ. ТИЙМ ЮМ БАЙГАА БОЛ ХАРУУЛДАА

Зочин (66.181.176.50)
2018-12-15 14:50:55
Huuhed, zaluuchuud a demjitsgeey. AMJILT HUSIY. Ih zuil uls Oron doo buteegeerei.

Зочин (122.201.31.183)
2018-12-15 14:02:03
ДАРГА АЛБАН ТУШААЛТАН НАРТ ГЭХЭЭСЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ГЭВЭЛ УРАН БҮТЭЭЛ ХОЛ ЯВАХ БАЙХ ДАА.АРД ТҮМЭН ГЭЖ ТОМ МӨНГӨНИЙ ЭХ БУЛАГ БАЙНА Ш ХӨӨ.

Иргэн (203.217.139.225)
2018-12-15 13:34:00
Халаалттай оффист биш гадаа ажилладаг хүмүүст дулаан юм хэрэгтэй гэдэг анхны ойлголтоос ажлаа эхлэсэн бол дээр байж дээ

Иргэн (203.217.139.225)
2018-12-15 13:31:46
Малууд

Зочин (103.26.195.31)
2018-12-15 13:04:09
Huvtsas ruugaa tsatsaad dulaahan suuj bsnaas . Teni taviad suuj bsn dulaahan blguidee. Uur yum bodoj olooo

Зочин (202.179.31.2)
2018-12-15 12:51:57
оффиёын өрөөнд хөнжил .тэнэг л бүтээл б

Зочин (122.201.31.183)
2018-12-15 12:44:18
ЭСГИЙ ДЭЭР ТУРШААД ҮЗ ДЭЭ. ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХ БАЙХ ДАА

Зочин (203.169.49.98)
2018-12-15 11:30:53
Дулаанаагадагш нь алддаггүй гэрийн эсгий олноор үйлдвэрлэбэл ихээхн нүүрс хэмнэж, утаа багасгах үйлсд нэмэр болно доо.

Зочин (122.201.31.183)
2018-12-15 11:06:45
БАС ХУДЛАА ЯРИАД ЭХЭЛЛЭЭ.ЭНД НЭГ ХҮН НЭХИЙ ДЭЭЛ.БУЛГАН ШУБА ХОЦРОГДООД БАЙНА ГЭНЭ ДЭЭ.ЯМАР Ч ЦАГ ҮЁД ЧАНАРТАЙ БОДИТ БАЯЛАГ БАЙСААР БАЙХ БОЛНО.ЭНЭ ХҮҮХЭД ДЭМИЙ БАЛАЙ ЮМ ЯРИАД Л АРД ТҮМЭНДЭЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ЗОРИУЛААЧ

зочин (59.153.112.172)
2018-12-15 10:51:57
Энэ санаагаа ашиглаад өвөл гадуур хувцас хийдэг үйлдвэрт дулаанаа хадгалж баридаг хувцас хийвэл маш сайн даа.одоо булган шуба нэхий дээл хоцрогдож хүн тоохоо болисон цаг шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон