Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн

Түгээх    
2018-12-15 10:02:24 - Хууль

shuuh

-БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХУЛГАЙЛСАН ГЭХЭД БАГА ЯЛ
ОНООСОН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Энэ сарын 13-ны өдөр таван настай охиныг Дархан-Уул аймаг дахь гэрийнх нь гаднаас хулгайлан авч явсан П.Батсуурьд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болсон юм. Шүүх хурлын шийдвэрээр бага насны охиныг санаатайгаар хулгайлсан гэх зүйл  ангид холбогдуулан П.Батсуурьд гурван жилийн ял оноосон билээ.

Шүүхийн шийдвэрийн талаар болон тухайн үед болсон хэргийн талаар таван настай хохирогч охины эмээ Б.Цэрэнбадамтай ярилцлаа. 

-Сайн байна уу. Өнгөрөгч наймдугаар сард үл таних эмэгтэй танай ач охиныг гэрийнхээ гадна тоглож байхад нь хулгайлж авч явсан хэрэг гарсан. Шүүх хурлын шийдвэрийн талаар яриагаа эхэлсэн дээр байх?

-Сайн байна уу. Миний охиныг хулгайлсан 37 настай эмэгтэй П.Батсуурьд шүүх бүрэлдэхүүний зүгээс гурван жилийн ял оноосон. Бага насны хүүхэд хулгайлсан гэхэд их бага ял оноолоо гэж үзэж байна. Ялаа сонсоод тэр эмэгтэй маш их бухимдаж байсан. Гэхдээ тэр хэрэг өөрийнх нь үйлдсэн хэрэг шүү дээ. Тэр хүүхэн шүүх танхимаас гарч явахдаа “Бурхан таныг харна аа” гээд занаад гарч явсан. Утас хулгайлахад хэдэн жилийн ял өгдөг хирнээ бага насны хүүхэд санаатайгаар хулгайлсан хүнд гуравхан жилийн ял оноож байна.

-Хэрэг гардаг өдөр чухам юу болсон талаар дэлгэрэнгүй яриахгүй юу?

-Өнгөрсөн найман сард манай хүү гэртээ дөрвөн хүүхдийн хамт байсан. Хүүхдүүд нь гадаа тоглож байхад манай хүү “хоолоо ид” гээд хүүхдүүдээ дуудсан байдаг. Гэтэл хоёр ах нь орж ирээд охин орж ирээгүй. Ах нарыг нь дүүгээ “Олоод ир” гээд гаргасан боловч ойр хавиас хайгаад олоогүй. Тэгээд манай хүү өөрөө охиноо баахан хайж явсан. Харин манай хажуу айлын нэг хүүхэн “Ийшээ нэг танихгүй эмэгтэй дагуулаад явсан. Манай эндэхийн хүн лав биш. Танихгүй хүн байна лээ” гэж хэлсэн байсан. Ингээд манай хүү над руу залгаад “Ээжээ охиныг танихгүй хүн дагуулаад явсан гэж байна” гэсэн.

Би болсон явдлын талаар дуулаад шууд очоод гэрийнхээ ойр хавийн айлуудаараа орж, асууж сураглаад байсан чинь хаана ч байгаагүй. Ингээд охиныг дагуулаад явж байхыг нь харсан гэх эмэгтэй дээр очоод асуусан юм. Гэтэл “Нэг хар курткитай эмэгтэй хөтлөөд аваад явж байсан. Огт харж байгаагүй хүн байсан. Би тэгэхээр нь ямар сонин хүн охиныг дагуулаад явж байгаа юм бол доо гэж бодож байлаа. Хараагийн гүүр рүү явсан” гэсэн. Мэдээллийн дагуу Хараагийн гүүр үү очоод тэр хавийн хүнээс “Ийшээ нэг жаахан шар охиныг хөтөлсөн хүн явсан уу?” гэж асуутал “Нэг их муухай царайтай хүүхэн хөөрхөн шар охин дагуулчихсан, зайрмаг идүүлээд явж байсан” гэж хэлсэн. Тэгээд би охин маань буруу гараар орлоо доо гээд хэрэг биш болсныг мэдээд шууд цагдаад хандсан.

-Цагдаад хэдэн цагийн дараа мэдэгдсэн бэ. Эрэн хайх ажиллагаанд маш олон хүн хамрагдсан байсан?

-Охин алга болдог өдрийн зургаан цагт цагдаад мэдэгдсэн. Эрэн хайх ажиллагаанд нийтдээ 200 гаруй хүн оролцсон. Манай Дархан-Уул аймгийн цагдаа нар охины маань араас маш сайн ажилласан. Үнэхээр их баярлаж байсан. Цагдаа нар дуудлага өгөнгүүт тэр дороо түргэн аваад 1,2,3,-р баг, Ширээн нурууны хэсэг гэх зэрэг газруудад эргүүл ажиллуулаад нийт 200 гаруй хүн эргүүл хийж, эрэн хайсан. Тухайн өдрөө Дархан-Уулын нутаг дэвсгэрээр шөнөжин хайгаад олдоогүй. Маргааш өглөөнөөс эхлээд ах дүү, хамаатан садан, найз нөхөд ажлын газрынхан, хүүгийн ажлын газрынхан хайгаад байхгүй. Олдохгүй болохоор нь үнэхээр их сэтгэл санаагаар унадаг юм байна лээ. Байнгын сэтгэл зовоод үнэхээр хэцүү байсан. Манай цагдаагийнхан “За эгчээ тайван байгаарай, заавал олдоно” гэж хэлж тайвшруулж байсан. Хуулийн байгууллагынхан тайвшруулаад олдоно гээд байхаар бага зэрэг тайвширч, итгэл төрж байсан.

-БУЯНЫ АЖИЛД ОРОЛЦОХООР ОЧООД ОХИНЫГ ХУЛГАЙЛААД ЯВСАН-

-Гуравдахь өдрөө охин Хотоос олдсон. Охиныг гэрт нь яаж авчирсан бэ?

-Тэгсэн. Олдохгүй байх гурав хоногийн хугацаанд үздэг сайн гэсэн хүн болгонд очиж туслалцаа хүссэн. Нэг үздэг хүн хэлэхдээ: “Танай баруун урд нэг айл байна. Тэр айлд нэг хүн нас барсан байна. Тэр айлынхантай холбоотой байна” гэсэн. Энэ мэдээллийг цагдаагийнханд хэлсэн юм. Мэдээллийн дагуу цагдаагийнхан тэр айл руу явсан. Үнэхээр тэр айлд нэг хүн нас барсан. Тэр айлд буяны ажил хийх гэж ирсэн нэг хүүхэн буяныхаа ажилд оролцолгүйгээр миний охиныг аваад явсан байсан.

-Яагаад тэр вэ?

-Тэр нас барсан хүн нь миний охиныг хулгайлсан эмэгтэйн дүү нь юм билээ. Дүү нь нас бараад Дарханд буяны ажлаар очихдоо миний охиныг гэрийн гаднаас авч явсан байгаа юм.

-Охин хотын яг хаанаас олдсон бэ?

-Миний охин хотын Сансарын тунелийн тэндээс олдсон. Тэр эмэгтэйг цагдаа нар ам зургаар хайж байгаад, миний охиныг хөтлөөд явж байхад нь барьсан байдаг. Цагдаа нар миний охинд “Аавтайгаа утсаар ярих уу?” гэхэд нь охин маань “Ярина” гээд цагдаа нь шууд залгаад яриулсан байсан. Аав руу залгаад охиныхоо дууг сонсоод аав нь  шууд уйлаад, охин ч энд бас уйлаад... Ярьж чадахгүй уйлалдаад л байсан. Цагдаа нар тэр дор нь эмэгтэйг бариад охины минь хамтаар Дархан руу авчирсан. Дарханы цагдаа нар “Өглөө найман цагт бэлэн байж байгаарай” гээд бид хэд охиноо ирж байгаа сургаар цагдаагийн үүдэнд ах дүү нар, цэцэрлэгийнх багш  нь гээд бүгд хүлээсэн. Миний охин чинь их сэргэлэн охин байгаа юм. Цагдаагийн машинаас буугаад шууд л “Ааваа” гээд уйлаад гүйгээд ирсэн. Дараа нь “Багшаа, Эмээ” гээд уйлаад тэврээд бөөн юм болсон. Охин минь дүүгээ үнсээд сүйд болсон.

-ОХИН ГЭРТ БАЙСАН ХАР ХҮҮХЭЛДЭЙНЭЭС ИХ АЙСАН ГЭЖЭЭ-

-Охиныг яаж дагуулж явсан байсан бэ. Гэртээ ирээд юу гэж хэлсэн бэ?

-Миний охиныг “Зайрмаг идэх үү?” гээд дагуулаад явсан байсан. Охин минь “Манай энд зайрмаг байхгүй урагшаа байгаа” гээд дагаад явсан байсан. Тэгээд булангийн дэлгүүрээс зайрмаг авч өгөөд шууд тэр өдрөө хот руу аваад явсан байсан, их аймар. Миний охин хэлэхдээ: “Их муухай хар хүүхэлдэй гэрт нь байсан. Би айсан. Тэр эгч их муухай царайтай” гэсэн. Бас нэг удаа “Гэдэс өлсөөд байна” гэхээр нь гарч будаатай хуурга, печень чихэр авч өгсөн. Харин гурван өдөр болохдоо өөр юу ч өгөөгүй гэсэн. Гэртээ маш их өлссөн ирсэн.

-Тэр эмэгтэй яг ямар зориолгоор охиныг тань авч явсан юм бол?

-Шүүх танхимд тэр эмэгтэй хэлэхдээ “Би үр хүүхэдтэй болох зоригоор авч явсан” гэж байсан. Өмнө нь хоёр удаа төрөх гээд амжилтгүй болсон гэсэн. Мөн тэр эмэгтэй “Нэг хүүхэд үрчилж авсан. Гэтэл цагдаа нар булааж аваад асрамжийн газар өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүх хурал дээр “Чи хүүхэдтэй болмоор байдаг юм бол архи битгий ууж бай” гэж би хэлсэн. Тэр эмэгтэй архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн юм билээ.

-Аз болж охины бие ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Бас муу юм тохиолдоогүй байна. Тиймүү?

-Тийм. Охиныг минь хулгайлсан эмэгтэй нэг удаа гэртээ байлгаж байхдээ гэрээ санаад уйлсан чинь “Яах гэж уйлаад байгаа юм дуугүй бай” гэж загнисан гэсэн. Мөн миний охинд гурван ширхэг улаан өнгийн эм нэг дор уулгасан байгаа юм. Тэрийгээ шүүх хурал дээр тайлбарлахдаа: “Хүүхдийн өсөлтийн витамин” гэж хэлсэн.

shuuh

-ОХИНЫ ЭЭЖ НАС БАРААД ДӨРВӨН ЖИЛ БОЛЖ БАЙНА-

-Охины сэтгэл санаа хэр байна вэ?

-Одоо зүгээр байгаа. Хожим ямар байхыг нь хэлж мэдэхгүй юм. Шинэ жил болох гээд бүжиг бэлдээд л байж байгаа. Гэртээ ирээд хэсэг дуугаа хураагаад байсан. Сүүлдээ зүгээр болж л байна. Миний охин ээжээсээ гурвуулаа юм. Ээж нь дөрвөн жилийн өмнө нас барсан. Харин аав нь өөр хүнтэй суугаад доороо нэг дүүтэй болсон.

-Охиныг тань хулгайлсан эмэгтэй давж заалдах шатны шүүхэд хандана гэж байх шиг байсан?

-Тэр эмэгтэй ялаа хүлээн зөвшөөрөхгүй байна. “Би давж заалдах шатны шүүхэд хандана” гэж байна лээ. Давж заалдах шатны шүүх нь 14 хоногийн хугацаанд багтаад тов нь гарах юм. Би бол гомдолтой байгаа гэдгээ шүүх хурлын үеэр хэлсэн. Энэ эмэгтэйн цаана ямар ч бүлэглэл, ямар ч зорилго байж болно шүү дээ. Тийм болохоор их айж байна. Мөн шоронгоос гарч ирээд дахин хулгайлах оролдлого хийх вий гэж их айж байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 65

zocnin (202.9.43.127)
2018-12-18 21:19:20
oLON BOLOOD TANIHGYI HYN DAGAAD YABJ BAIDAG ERGYY DAGZ

Зочин (203.217.138.1)
2018-12-18 12:09:22
ямар ацных нь бүлэглэл зорилго байх вэ дээ, архичин, сэтгэцийн өвчтэй хүүхэн л маанагтсан байна. Зохих ялаа эдлэх нь ойлгомжтой

Зочин (103.9.89.18)
2018-12-17 13:02:46
20-иос дээш жилээр шийтгэх хэрэгтэй.

Зочин (103.111.68.3)
2018-12-17 10:22:45
Хүүхэддээ ном сайн уншуулаарай сайн хамгаалах хэрэгтэй муу ёрийн бузар эмээс сэрэмжлэх хэрэгтэй шүү

Зочин (153.175.93.233)
2018-12-17 09:47:18
Цагдаа уул нь хүүхдийг нь олж өгсөн байдаг,гэтэл эмээ нь үзмэрч л хэлсэн гээд байдаг.Нөгөө өвчтөнд хүнд мэс засал хийж амийг нь аварсны дараа ар гэрийнхэн нь нөгөө хэн хувилгаан, тэр зайрангийн ачаар л аврагдлаа гэдэг шиг...ккк Бид хэзээ нэг мухар сүсгээсээ сална даа.

Зочин (103.10.21.77)
2018-12-17 09:25:22
НАСААР НЬ ХОРИОЧ ГАРЧ ИРЭЭД АРГА НЬ УЛАМ НАРИЙСВАЛ ЯАНА

Zochin (203.91.115.47)
2018-12-16 22:35:02
Uzmerch l mundag bnda

zochin (2.182.74.147)
2018-12-16 20:06:02
3n huuhdiih ni eej unguruud 3 n jil bolj bhad shine ehner awad huuhed tursun yu ch geh we erchuudiig Minii medehiin l hania aldaad 1 jil ch bloogui huuhen awad huuhedtei blood yuwj bgaa archaagui eriig medne.sain shalgah heregtei

Зочин (66.181.177.145)
2018-12-16 19:22:10
Etseg shuu yum ni ehneree ongoronguut yuun ch hurdan huntei suudim de. Oorsdoo oliggui ulsuud bna

би (139.5.219.110)
2018-12-16 19:19:05
хөршийнх нь хүүхдийг танихгүй хүн хөтлөөд явж байхад хэлдэггүй ээ. бас танихгүй хүн хөтлөөд явахад явж өгдөггүй, орилж чарлаж сурах хичээлийг заах хэрэгтэй. Монголд "том хүний өөдөөс бүү юм хэл" гэж загнахаас биш "танихгүй хүн чамд гар хүрвэл орилооорой" гэж хэзээ ч заадаггүй

Зочин (202.9.43.22)
2018-12-16 16:43:30
хүүхэд хулгайлахад 3 жил бага байна.

Зочин (202.9.42.184)
2018-12-16 14:47:02
хүн хулгайлна гэдэг хүнд гэмт хэрэг, Америкт бол бүх насаар нь хорьдог эсвэл цааз өгдөг биз дээ

Uuu (24.126.116.216)
2018-12-16 14:09:17
ЗАЙРМАГ АВАХУУЛАХ ГЭЖ ТАНИХГУЙ ХУН ДАГААД БУР УЛААНБААТАР ХОТРУУ ДАГААД АВТОБУСАНД СУУГААД ЯВЧИХДАГ САЙН СЭРГЭЛЭН ОХИН МОН УУ? ЭМЭЭ ТА МАШ МУУ ХУН БНА ШУУ. ОХИН ХУУХЭДЭД САЙН ХЭЛЖ ЯРЬЖ ОЙЛГУУЛАЖ БСАН БОЛОХ ИЙМ БОЛОХГУЙ ШТЭЭ. ООРТОО ДУГНЭЛТ ХИЙ!

Uuu (24.126.116.216)
2018-12-16 14:08:51
ЗАЙРМАГ АВАХУУЛАХ ГЭЖ ТАНИХГУЙ ХУН ДАГААД БУР УЛААНБААТАР ХОТРУУ ДАГААД АВТОБУСАНД СУУГААД ЯВЧИХДАГ САЙН СЭРГЭЛЭН ОХИН МОН УУ? ЭМЭЭ ТА МАШ МУУ ХУН БНА ШУУ. ОХИН ХУУХЭДЭД САЙН ХЭЛЖ ЯРЬЖ ОЙЛГУУЛАЖ БСАН БОЛОХ ИЙМ БОЛОХГУЙ ШТЭЭ. ООРТОО ДУГНЭЛТ ХИЙ!

irgen (203.91.115.43)
2018-12-16 12:24:39
awgai ni uheed huuhed ni dongoj 5 nas hurch bhad yun ch hurdan oor awgai awahnaw ene balai erchuudee gj.....

irgen (203.91.115.43)
2018-12-16 12:24:39
awgai ni uheed huuhed ni dongoj 5 nas hurch bhad yun ch hurdan oor awgai awahnaw ene balai erchuudee gj.....

Зочин (182.160.32.48)
2018-12-16 09:13:05
Цагдаа нарын ачаар хуухэд олджээ Зайрмаг идэх гээд л танихгуй зунилагаад явсан байна Ятэр талаар л сайн бод эгэ эмээ Тэр эмэгтэй дуу нь нас бараад хямралд орчихсон оороо ч бас архины хамааралтай дэн дун явж байжээ Ялыг нь хонголох хэрэгтэй

Зочин (31.206.232.2)
2018-12-16 07:05:56
Ене бол маш аюултай!! Онц ноцтой херег uildsen bna !!! Huuhed hulgailna gedeg!!! Tsagdaa nar mash sain ajillasan bna!!!!! Ёстой аймаар емегтей бна!!! Naad huuhdiin hulgaich chini!!! Burhan harna gej haraasan bna!! Христийн шашны бас нег гаж урсгалын emegtei bna daa!!! Ял нь hungudsun bna!!!Ushuu nemeh heregtei!!! Hunii algiin chinee jaahan huuhdiig hulgailj avch yvchihaad!!!

Зочин (202.9.43.40)
2018-12-16 05:56:18
Цаад хүмүүсийг сайн шалгах хэрэгтэй юу эм бэ ял дэндүү бага байна буяны ажилдаа очихгүй их сэжигтэй төрсөн дүү нь нас барсан байхад хүүхэд хулгайлаад

зочин (122.201.22.165)
2018-12-16 00:44:02
Хулгайлсан хүүхэн ёстой нотой бна. Дахин хүүхэд хулгайлах л юм бна. Эрүүл хүн ийм зүйл хийхгүй.

Уншигч (103.212.118.57)
2018-12-15 22:54:20
Айхтар хар санаа агуулаагүйм бишүү.үр хүүхдийн мөрөөс бсон эм шиг бна.анхаарал халамж дутсан хүүхэд шиг харагдха биз

Зочин (139.5.216.48)
2018-12-15 22:07:31
Хар хүүхэлдэй мүүхэлдэй ч гэх шиг, бас яадаж байхад үхэж байсан өмхий мухар сүсэгтэй лалар вэ хүүхэдээ хүлгайд алдсан гэх авгай нь

Зочин (202.179.31.96)
2018-12-15 20:02:30
Хүн хайхардагүй гэж хүүхэд гэрийнхээ гадаа чөлөөтэй тоглодог. Өдөржингөө тоглоно. Зун цагт бол.

Зочин (202.179.31.96)
2018-12-15 20:00:50
Та нар боль! Хашааны гадна тоглох бол хэвийн үзэгдэл энэ байтугай том хүүхдийг хүн аваад явъя гэвэл хуураад аваад л явдаг. Америкт бүр том 14-тэй хүүхдийг гэрт нь ороод өрөөнөөс нь найзуудыг нь харж байхад дагуулж авч гарсан абйдаг. Хажуу өрөөнд нь гэрт нь эцэг эх нь байсан хэр нь мэдээгүй өнгөрсөн. Гараад явахаар нь л найзууд нь эцэгэ эхэд нь дуулгасан байдаг. Азгүйтэж муу хүнтэй таарснаас биш хашааны гэрийн ойролцоо тоглох бол хэвийн үзэгдэл. үүнд хэнийг ч буруутгах шаардлагагүй.

Зочин (176.179.156.71)
2018-12-15 18:52:26
Ter maanag hoid eh shig yum ni haihardaggui baihgui yu tegeed l ter

Зочин (150.129.140.31)
2018-12-15 17:45:15
Manai shuuh yasan mundag ajilladagiin bee. Jiriin ard tumend bol yalii n dor n uiruulehiin. Teriig n humuus n ch haraad l yasan ih baysdagiim dee. Nuguu bayar yasan bayartsogrt yasan dorligjav eebee yasan

Зочин (139.5.217.220)
2018-12-15 16:09:51
харин ядарсан нэг хүүхдийн мөрөөдөл болсон мангар эмэгтэйд арай хатуу ял оноочихлоо. хүн хайхардаггүй юм шиг тэнээд явж байхаар нь хямарсан явж байгаад дагуулаад явчихсан юм байна.

zochin (202.9.43.126)
2018-12-15 15:57:06
hel amaa bilvvdxee bolio zarim ni

Zochin (66.181.177.130)
2018-12-15 14:39:09
Ter uzmerch yamar aixtar xelee ve.zamin uudiin oxini ger bul ochij asuugaasai

Зочин (103.26.193.179)
2018-12-15 14:02:45
Uursduu huuhdee sain haraach. Haraa hyanaltgui gudamj togloj bsan bna sh dee.

Bo bas emee baina. (66.181.178.215)
2018-12-15 13:44:54
Huuhed hulgailsan huniig umuuruugui. Harin ta hoid ehiin gar harj Bui ach ohinoo uuriinhuu derged avch tetgever see Tejeej boldoggui ym uu. Hoid ehees ta arai oir ym bish uu.

Иргэн (66.181.161.87)
2018-12-15 13:42:17
Хүүхдээ хараа хянхлтгүй үлдээсэн эцэг эхд асран хамгаалагчид хариуцлага бас тооц

Зочин (66.181.161.112)
2018-12-15 13:32:22
Maanag, tembuutei chavgants ih hutsaj showdaj bnaa?

Зочин (66.181.161.112)
2018-12-15 13:30:48
Emee min dee, yariltslagiinhaa togsgold “biden shig huuhdee tanihgui hunii araas zairmag goridood yavdag bolgoj bitgii humuujuuleerei” geed gants ogyulber helj bolsongui yu? Buh hargai ta nariin tenegiin geed helehgyi yav da.

wwww (66.181.160.123)
2018-12-15 13:24:35
erguu hogshin togtsog avgai min oorsdoo huuhdee sain har daraa n olon yum hutsaad hurdan uhej dald or gainii avgai

Зочин (122.201.22.186)
2018-12-15 13:07:40
хууль шүүх ядарсан хүнд ямар ч хатуу юм бэ? хулгайлаад аваад зугатаасан уу, эсвэл өөр муухай хандлага гаргасан уу? үгүй л юм шиг байна ш дээ. Хүүхдэд хайртай хүн ч юм билүү

Зочин (122.201.22.186)
2018-12-15 13:05:51
ямар ч хар муухай сэдэлгүй байсан юм биш үү? энэ хүмүүс дандаа харлуулж бодоод хүнийг буруутгаад байх шиг. Нээрэн л хүний мууг үзсэн хүмүүс яаж өөдлөх вэ. монголчууд үнэхээр хүний мөсгүй болж байна даа. үйлээ үзнээ

Huhuujii (182.160.38.71)
2018-12-15 12:27:09
baga nasnii huuhed hulgailsan hund denduu baga yal ugsun bainadaa gurabhan jil yu baihbe nud irmeh zuur l ungurhu garch ireed dahiad iim hereg hii9hgui geh yum algaa

Зочин (202.9.42.106)
2018-12-15 11:57:17
Huuhde tanihgui hun irvel bitgii yum yari,oirtvol shuud oril gj surgaj baigaach,zairmag ugie gheer dagaad guichdeg ulun bj bolohguue

Uk (115.164.93.3)
2018-12-15 11:45:36
Hoid ehiin gar hardag,anhaaral halamj husdeg huuhdiig erhluuled yvtsan ym bishu Zarah bsn bol gaduur daguulad yvad bhgu bsn bha

Sonsogch (202.9.43.99)
2018-12-15 11:40:21
Yasn baga yl ugson yum be 3han jil blood garch ireed dawtan hine ene huuhen Burundi naimaatai holbootoi ur huuhedtei bloh gej awsan ni hudlaaaa

Sonsogch (202.9.43.99)
2018-12-15 11:39:29
Yasn baga yl ugson yum be 3han jil blood garch ireed dawtan hine ene huuhen Burundi naimaatai holbootoi ur huuhedtei bloh gej awsan ni hudlaaaa

Зочин (202.126.88.55)
2018-12-15 11:35:41
Дутуу шалгасан бололтой.

Зочин (182.160.37.126)
2018-12-15 11:34:17
Ene hulgailsan huuhen setgetsiin yumtai yum bish uu

Зочин (59.153.113.196)
2018-12-15 11:33:14
хүүхдийн мөрөөсөл болсон өвчтэй хүүхэн аваад явсан байна ш дээ.

Зочин (122.201.22.187)
2018-12-15 11:29:10
Гадны шашин чөлөөтэи болсны уршиг

зочин (66.181.160.118)
2018-12-15 11:23:38
нэг юмыг харлуулах болохоороо муу үгээ олж ядах юм магтах болохоороо түүнээс сайн хүнгүй болно туйлширалаа гэж.хөөрхөн хүүхэд дагуулсан муухай хүнч гэх шиг

зочин (202.126.89.13)
2018-12-15 10:51:58
Наад эмээ нь гээд байгаа хөгшин шинэ ач охины анхаарал халамж тавилгүй хамаагүй гадуур орхисоноос наад хэрэг чинь үүсчээ, хэн нэгний анхаарал халамж дутсан гудаманд ганцаараа байсан охиныг авч туслах ч гэж бодсон юм билүү,ямарч байсан зарж худалдах гэсэн муу санаа өвөрлөөгүй юм шиг байна. Наад эмээд чинь харин бага насны хүүхдийг харж халамжлаагүй өнчин хүүхдийг гудаманд сул орхисон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт татах байсан юм бишүү. Одоо л гэнэтхэн ач охиндоо хайртай хүн болчихож гэнэ, Хүүхдээ гудаманд хаячихаад халамж анхаарал тавьсан хүнд ял нь багадлаа гэж хуцаж байдаг. Өөрөө хэрэгт татагдаагүйдээ баярлаад дуугүй сууж байгаач.

Зочин (5.77.28.118)
2018-12-15 10:48:59
Хамгийн аюултай юм ЯДУУРАЛ .Хулгай дээрэм өвчин эмгэг хавдар архидалт хар тамхи биеэ үнэлэх гэх мэт ЯДУУРАЛ -аас эхтэй. Хэн нэгэн хэсэг бүлэг этгээдүүд ийм зам руу оруулсаныг засахгүй бол МОНГОЛ хүн хөгжил цэцэглэлт ёс зүй яриад нэмэргүй!!!! ЭСГИЙ хотынхоон оюун мэлмий чинь сохор байна. Одоо сэрэх цаг болсон. Утаа өнөөдөр бий болсон юм биш ....

2018-12-15 10:48:58

2018-12-15 10:48:57

2018-12-15 10:48:56

2018-12-15 10:48:55

Зочин (103.57.95.24)
2018-12-15 10:41:30
Ene huuli durem ni jiriin irgeded ingej uilchleed baidag ymuu arai ch dee buhel buten huuhed hulgailsan baihad ter hun 3 jiliin daraa dahiad huuhed hulgailj yvah vii dee, nuguu huuhdiin erh huuhdiin tuluu geed shoudaad baidag baiguullaga humuus ni ene huchirhiilel gemt hergiin uyed duugarch baigaachee,hudlaa neg arga hemjee ayr bolhoor l bid huuhdiin tuluu l geed shoudaad baidag bizdee

Зочин (202.179.31.96)
2018-12-15 10:34:49
Юундаа занадаг байна. Хүний хүүхэд хулгайлчихаад харин ч бага ялтай салсандаа баярлах хэрэгтэй. Очсон буяныхаа ажилд ч оролцохгүй хүүхэд авч яваад байхдаа яадаг. Гэр орныхон нь санаа зовоод галзуурна гэж боддоггүй юм уу. Архинаас гараад л асрамжийн газраас албан ёсоор л хүүхэд өргөж аваач. Зүгээр шууд аваад явж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа бол.

Шудрага шүү!!! (202.126.89.4)
2018-12-15 10:19:18
Ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийг насаар нь хорих хэрэгтэй. Хүний наймааны эх үүсвэр ч байх талтай! Юманд золиос хэрэгтэй. Үнэхээр заналтайгаар 3 жилийн дараа гарч ирвэл охинд юу тохиолдохыг хэн таах вэ? Шүүгчид жоохон бодоо. 280 сая ам.доллах хулгайлаад ялгүй, бүхэл бүтэн хүүхэд хулгайлаад 3 жил.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ