Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо

Түгээх    
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент

-МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ТҮҮХЭНД АНХ УДААГАА ЭРЭЛЧ НОХОЙ ЦЭРГИЙН
БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ ЭЗЭНДЭЭ ОЧЛОО-

Бид аравдугаар сарын 22-ны өдөр эзэндээ үнэнч нэгэн нохойны талаар сурвалжлага бэлтгэн удаан уулзаагүй эзэн, нохой хоёрыг уулзуулж байлаа. Түүний эзэн Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун наймдугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарснаас хойш Сони албан үүргээ гүйцэтгэхээ байж, зөвхөн эзнийгээ харуулдан, нормын хоолоо ч идэхгүй алсыг ширтэн суух болов. Хөлийн чимээ гадаа дуулдахад үүрнээсээ огло үсрэн гарч, торны цаана тормолзон зогсох Сониг алба хаагчид нь өрөвдөж тухайн үед эзэнтэй нь хамт тэтгэвэрт гаргах уу, эсвэл эзнийг нь буцаан ажилд авах уу гэсэн сонголттой тулгараад байсан юм.

Эзэн нохой хоёрын хооронд үүссэн үгээр зүйрлэж хэлшгүй нандин харилцаа, бие биенээ гэсэн үнэнч сэтгэлийн үр дүнд тэд шинэ оны босгон дээр ийнхүү хамтдаа тэтгэвэрт гарлаа. Сониг тэтгэвэрт гаргах ёслол өчигдөр Орбитод байрлах Албаны нохойн сургалтын хэлтэст болж эзэнд нь хүлээлгэн өгснийг бид сурвалжиллаа. Өглөө 10.00 цагт ёслолын үйл ажиллагаа эхэлж тус албаны бие бүрэлдэхүүн хурлын өрөөндөө цуглаж Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулууны албаны Сони дуудлагатай нохойг цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж буйг дуулгаж “Эзэн нохой хоёр цаашид олон жил эрүүл энх, урт удаан наслах болтугай” хэмээн ерөөж ЦЕГ-ын тушаалаар “Монгол цагдаа” гэсэн тэмдэг гардуулав.

Үүний дараагаар хамт олон нь Б.Батчулуунд мөнгөн аяга дурсгал болгон үлдээж хүндэтгэлийн үг хэлэв. Энэ үеэр эрэлч нохой Сони эзэнтэйгээ уулзахаар хурлын өрөөний гадаа ирсэн бололтой шал самардан, хаалга руу орохоор аахилан зүтгэж буй нь тод сонсогдоно. Эзнийгээ аль хэдийн үнэрээр нь таньсан Сони намуухан дуугаар гасалж “Хурдан хаалгаа онгойлго” гэж байгаа мэт үе, үе хаалга самардана. Ингээд хаалга онгойход Сони хурлын өрөө рүү үсрэн орж ирэн эзэнтэйгээ уулзан хөл дор нь эргэлдэн гүйнэ. Хүн хэт баярлахаараа ямар хөдөлгөөн хийж байгаагаа мэддэггүй шиг Сони ийш тийшээ самгардан гүйж эзэн рүүгээ нэг цовхорно. Зөн совингоороо эзэнтэйгээ хамт цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй гэдгээ мэдсэн тэрээр баярлаж байгаа нь тэр. Эрэлч нохой Сонин алба хаагчдынхаа нижгэр алга ташилт дор хурлын өрөөнөөс гарахдаа хүн заагаад өгчихсөн шиг хойд хоёр хөл дээрээ зогсон цагдаагийн албаны хүндэт далбаанаас адис авч буй мэт зураглал үзүүлчихээд гарч одов. Албаны нохойн сургалтын хэлтэс Сониг тэтгэвэрт нь гаргахдаа бүтэн жилийнх нь хоолыг өгсөн гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу.

-ЭРГЭЭД НОХОЙ СУРГАЛТЫН АЛБАНДАА БАГШИЛЖ, ЗӨВЛӨЖ БАЙГААРАЙ-

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун нь Ховд аймгийн цагдаагийн газраас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Тэрээр нохой сургалтын төвийн үндсэн кадруудын нэг. Энэ хүний ажил, амьдрал албаны нохой сургалтын хэлтсийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг удирдлагууд хэлж байв. Нохой гэдэг амьтан нийгэмд тустай, албанд зүтгэлтэй ер нь хүнээс дутуугүй ажиллаж, амьдардаг юм гэсэн бахархам түүхийг урьд өмнө нь олонтоо сонсож байсан. Энэ удаад нохойн төлөөлөгч Б.Батчулуун, Сони нарын  монголын цагдаагийн албанд гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр багагүй хугацаанд ажиллаж, ихээхэн амжилтыг үзүүлснээс нь тод томруунаар харж болохоор байна. Тэд Монгол Улсын нохой сургалтын албаны бахархам түүхийн нэгээхэн хэсэг нь болж, хамтдаа тэтгэвэрт гарч шинэ түүхийг эхлүүллээ. Монголын цагдаагийн түүхэнд урьд хожид ийм үйл явдал болж байгаагүй бөгөөд өмнөх жилүүдэд албаны нохойг тэтгэвэрт гарсны дараагаар харуул хамгаалалтын алба руу шилжүүлж өгдөг байжээ.

ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Албаны нохойг сургаж дадлагажуулах тухайн хувь хүнээс маш  их хэмжээний хөдөлмөр хөлс хүч шаарддаг. Өнөөдөр хэдийгээр Сони нохой тэтгэвэртээ гарч байгаа ч гэсэн дараагийнхаа албаны нохойг бэлтгэхэд ойролцоогоор жил гаруй хугацаа бэлтгэгдэнэ. Б.Батчулуун хамт олныхоо дунд нэр хүндтэй, ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилж ажилладаг алба хаагч. Ер нь цаашид төвийнхөө, хэлтсийнхээ хамт олонтой байнгын холбоотой ажиллаж өөрийн мэдсэн зүйлээ, хуримтлуулсан арвин туршлагаа хуваалцаж яваарай. Эргээд нохой сургалтын албандаа багшилж, зөвлөж байхыг хүсье” гэсэн юм.

Б.Батчулуун ахлах дэслэгч Сониг таван сар хагастай гөлөг байхаас нь тэжээж  зургаан сартайгаас нь сургаж эхэлсэн. Тэрбээр намар манай сайтад ярилцлага өгөх үеэрээ “Зургаан сартай нохойг хүнээр төлөөлүүлэн ярихад нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настай хүүхэдтэй харьцуулж болно. Нэгдүгээр ангийн хүүхэд сурах эрмэлзлэлээр дүүрэн байдаг шиг зургаан сартай нохой ачаалал даах чадвартай болж аливаа зүйлийг амархан сурдаг юм. Сони зургаан сарын хугацаанд мөрдлөг, эд зүйлийн сонгон ололт, самналт нэгжилт гэсэн гурван чиглэлээр сурсан. 2017 оноос машин, гудамж талбай, орон байранд нуусан, хадгалсан хар тамхийг олж илрүүлэх чиглэлээр сургасан. Энэ чиглэлээр ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарлаа. Сони маань одоо найман настай” хэмээн ярьж байлаа. Ингээд бид Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулууныг сэтгэгдлийг сонслоо.

-БУЛГАН АЙМГИЙН ГААЛЬД АЖИЛЛАХ САНАЛ ИРСЭН, НОХОЙТОЙГОО
ХАМТ АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭНЭ-

-Өнөөдөр монголын цагдаагийн түүхэнд байгаагүй үйл явдал болж Сони нохойг цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж танд хүлээлгэн өгсөн сайхан үйл явдал боллоо. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд сэтгэгдэл өндөр байна. Энэ хамт олон маань миний амьдралд салшгүй холбоотой. Баярласан хүнд үг орж ирдэггүй юм байна. Цэргийн байнгын тэтгэвэрт ийм сайхан, ёслол төгөлдөр гарган өгч буй хамт олондоо туйлын их баярлаж байна.

-Таны нохой Сониг ёслол төгөлдөр байдлаар танд хүлээлгэн өгнө гэж бодож байв уу. Гэнэтийн зүйл болов уу?

-Ёстой гэнэтийн үйл явдал боллоо. Цэргийн байнгын тэтгэвэрт гарахдаа нохойгоо авна гэсэн хүсэлт тавьснаас хойш итгэл дүүрэн хүлээж байсан. Албаны нохой Сонигоо өөртөө авсандаа баяртай байна.

-Сониг тантай хамт тэтгэвэрт гаргах гэж байгааг хэзээ мэдэв. Таны гэр бүлийнхэн нохойгоо гэртээ ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа болов уу?

-Би долоо хоногийн өмнө мэдсэн. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас дэмжиж тусалж, албаны нохойг эзэнд нь хүлээлгэн өгч байгаад баярлаж байна. Манай гэр бүлийнхэн, найз нөхдүүд танай сайт болон телевизийн мэдээг үзэж, уншиж маш их мэдээлэлтэй болсон байна лээ. Уулзсан хүн болгон л Сони бид хоёрын талаар ярьдаг. Сая 12 дугаар сарын 08-ны өдөр арван жилийн 1989 оны төгсөгчдийн шинэ жил боллоо. Ярианы гол сэдэв нь Сони бид хоёр л байлаа. Миний бие цэргийн байнгын тэтгэвэрт үеийнхнээ төлөөлж анх удаагаа тэтгэвэрт гарч буй юм байна. Тэр утгаараа намайг алдаршуулж дурсгал үнэ бүхий зүйлээр шагнасан.

-Байнгын бэлтгэл сургуулилалтай байсан та хоёр цэргийн байнгын тэтгэвэрт гарчихлаа. Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Эхний гурван сард өглөө эрт байнгын бэлэн байдалтай. Одооноос л жаахан дасан зохицож байна. Булган аймгийн Гаальд ажиллах санал ирсэн. Цаашид давтан сургалтад хамрагдаж байгаад булганы гаальд ажиллах хүсэл бодолтой байгаа. Нохойтойгоо хамт албан үүргээ гүйцэтгэнэ.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 80

Зочин (82.154.171.75)
2018-12-21 22:00:32
Ene saihan sedveer kino hiive lyag l Japanii Hachi nohoinii tuhai kino shig nertei goyo kino boloh baih daa.Yun huurhun yum be bas zurgaa avhuulaad surchihjee.Setgel saihan bolchihloo.

Зочин (82.154.171.75)
2018-12-21 21:55:41
Alivaa ajliig setgeleesee hiine gej ene dee,nohoi ni gerchleed ugluu.Yamar saihan humuuseer duuren saihan hamt olon be.Amitanii setgel zui buu hel huniig dord uzdag humuus sain unsh.BATCHULUUN ,SONI nartaa olon jil hamtdaa az jargaltai amidraarai.

Зочин (202.9.43.30)
2018-12-21 14:26:02
Ямар сайхан мэдээ вэ ? Эзэн -СОНИ -хоёрт эрлийн их ажилд нь амжилт эрүүл энх урт удаан насалж их эрлийг олоорой гэж ерөөе.

Чадаж байна (202.179.25.249)
2018-12-21 10:13:57
АМЖИЛТ ГАЙХАЛТАЙ

Зочин (202.9.43.232)
2018-12-21 04:49:54
Болж дээ хоёулаа хамтдаа эрүүл энхийг хүсье

Hovd (202.126.89.130)
2018-12-20 17:26:20
Nutgiin duud ajlin amjilt husie.mundag bn.ulam ih amjilt husie.

гийчин (202.131.230.238)
2018-12-20 15:59:31
ойрд дандаа л Энхболдыг огцрохыг шаардсан, нөгөөх нь огцрохгүй гэжсэн мэдээ уншсаар залхлаа. Энэ мэдээ сэтгэл сэргээмээр сайхан мэдээ байлаа. Цагдаагийн албан хаагч Сони болон түүний сургагч Батчулуун хоёрын албаны нөхөрлөл үнэхээр бахархалтай байна. Та хоёрт урт насалж удаан хамт байхыг ерөөе

Zochin (103.26.193.162)
2018-12-20 14:57:23
Hamt ajillaj bsn hamt olon, udirdlaguud n mundag humuus bn. Ene 2goo hundetgeltei tetgevert gargasan bn! Gadaadad l ng iim medee sonsogdoj bdg. Mongol hunii handlaga uneheer uur boljee.

ouynaa (202.9.43.12)
2018-12-20 12:21:07
bas l nylims garlaa. saihan niitlel bn a.

mongol (202.21.100.210)
2018-12-20 11:23:08
mash goy medee bn bayarlalaa

Amaraa (66.181.164.81)
2018-12-20 09:00:01
Tsol ni arai baga uu? gui yu?!

zochin (178.192.237.132)
2018-12-20 06:30:16
ta 2-t eruul enxiig xusie nadad bas neg baigaa 9 nastai ix unench shuu bas ix uxaantai xoorxon yag tanii noxoi shig.

М.Олонхаад (103.10.23.157)
2018-12-19 20:12:22
Өнөөгийн монголын төрд ийм үнэнч НОХОЙ байна уу та минь ээ...Байвал үхэн үхтэл нь хөх монголын тарж явчихсан төрд зүтгүүлэх юмсан.

зочин (202.5.198.6)
2018-12-19 17:32:42
Эзэндээ үнэнч ийм нохойтой байх үнэхээр сайхан, овчарк нохой эзэндээ маш үнэнч байдаг юм байна лээ шүү. Сайхан мэдээ байна. Амжилт

Зочин (202.9.43.86)
2018-12-19 16:22:52
huurhun uymbee sony n umnuus bayrlaad uyllaasht. ezen and 2t eryyl enh urt udaan jargahiig husey

Зочин (202.9.43.86)
2018-12-19 16:22:52
huurhun uymbee sony n umnuus bayrlaad uyllaasht. ezen and 2t eryyl enh urt udaan jargahiig husey

зочин (202.55.191.194)
2018-12-19 13:22:20
ямар сайхан мэдээ вэ? үнэхээр Сонигийн өмнөөс баярлаж байна. Батчулуун бролон хамтрагч Сони нартаа эрүүл энх, ажлын амжилт хүсье.

МӨГИ (66.181.167.13)
2018-12-19 11:21:56
Сэтгэл хөдлөмөөр сайхан мэдээ байнаа, сурвалжилсан сурвалжлагчид баяр хүргэе, хайртай хүнтэйгээ үлдсэн амьдралаа өнгөрүүлэх болсон Сонид баяр хүргэе, Би гэнэт ажлаасаа гараад нохой тэжээмээр санагдчихлаа

MC (202.126.89.54)
2018-12-19 11:10:25
Хөөрхөн 2 бнаа амжилт хүсье

3очин (66.181.181.91)
2018-12-19 08:32:06
их хурлын 76 аас хавьгүй илүү гавьяа байгуулсан нохой байна сар бүр тэтгэвэр өгч баймаар юм

Zochin (203.91.115.44)
2018-12-19 08:29:38
Shn medee bn uruwduud bas hairlaad nulimas garch bn .Nohoig surgagchtai n hamt bh bolomj ugsun tus albaniihand umnuus n bayrlaj bgaga ilirhiilie.Zuragtaar garahad n harj nulimas dusluulj blaa.Nohoich yg hun shg uhaantai amitan shu.

зочин (202.21.106.143)
2018-12-19 00:33:17
Хөөрхөн ш дээ муу хүнээс ч илүү

Хөөрхий нохой (107.167.108.86)
2018-12-18 22:59:27
Намайг гадаадад 3 жил болоод ирэхэд манай нохой жигтэйхэн баярлаж билээ. Үсэрч цовхчоод, ийш тийш учиргүй хурдалж гүйгээд, нүүр өөд үсэрч наалдаад л. Хөл ороож хэвтчихээд л гутал хүртэл долоогоод л.Эзнээ маш их санадаг юм билээ.

Зочин (202.9.43.118)
2018-12-18 22:57:06
маш сайхан мэдээ байна. эзэн, нохой хоёрт эрүүл энхийг хүсье.

Улаанаа. (66.181.161.90)
2018-12-18 22:43:44
Сэтгэл хөдлөм сайхан түүх байна. Та хоёрт урт нас, удаан жаргал ерөөе.

Зочин (202.9.45.150)
2018-12-18 20:11:33
Huurhun yum bee 👍😍

zochin (66.181.160.119)
2018-12-18 20:10:49
ХӨӨЕ ТЭР ТУГАНД АДИСЛАЖ БАЙГАА ЗУРГИЙГ АВАХГҮЙ ЯАСАН БЭ? ОВСГООГҮЙ ГЭДЭГ НЬ,

zochin (66.181.160.119)
2018-12-18 20:08:06
ИИМ ХҮН ЯАХЛААРАА АХЛАХ ДЭСЛЭГЧ БАЙДАГ БАЙНА ,ЯДАЖ АХМАДЫГ ӨГЧ БОЛНОО ДОО, АВАХААС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ ТЭНЭГ БӨХЧҮҮДЭД ЦЭРГИЙН ЦОЛ ГУНШИН ӨГДГӨӨ БОЛИОЧ, ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ

ард (103.57.94.13)
2018-12-18 19:03:06
их сайхан мэдээ байна. эзэндээ дасчихсан амьтан айхан байгаа даа. амжилт хүсье

zochin (202.126.89.197)
2018-12-18 18:43:49
Har baraan medeend dund uneheer saihan medee beldjee. Ezendee unech sain nohoi bna da. Araatan hurtel ezendee unench bna adgin nuguu Mi bulterseer suudaldaa zuraldaj argatsaasaar.

Зочин (202.9.43.217)
2018-12-18 18:37:16
танай нутгийнханд ч болохгүй хүмүүс ч их шүү дээ эл ам бям пүр цо гээд л

Зочин (202.9.43.231)
2018-12-18 18:14:27
manai nutgiinhan ch hunii deed shuu dee

Зочин (59.153.87.59)
2018-12-18 17:41:11
мангар бөхчүүдэд хурандаа цол өгдөг, харин энэ хүнд хурандаа цолоо өгөөч

зочин (119.81.164.42)
2018-12-18 15:12:31
амжилт в Үргэлжлүүлэн ажиллаарай

Дуудлага (202.21.114.242)
2018-12-18 14:17:00
Дуудлагатай гээд л байдаг болж. Нэртэй гэчихэд яачихаад байгаа юм болоо?

Зочин (202.5.194.26)
2018-12-18 13:42:09
Утаатай стресстэй нийгэмд сайхан мэдээ бэлтгэсэн байна. Баярлалаа.

Зочин (122.201.31.6)
2018-12-18 13:21:04
Yostoi xoorxon yumaa amjilt xusey

zochin (103.229.123.41)
2018-12-18 13:08:50
nohoi hvrtel eh oron ezen 2 too vnencheer zvtgej tetgewertee garlaa getel ulsiin ih hurliin 76 malnuudaa ih hurliin darga enkhboldoo ta nar unuudur ene nohoinoos doloon dor bna shde icheechee

saran (202.5.198.6)
2018-12-18 13:01:45
saikhan medee. Amjilt husey. uilj unshlaa gej

цэцэг (103.57.92.126)
2018-12-18 12:22:33
нохой нь бүүр сэрэгчихэж ажилах сонирхолтой юм байна. энэ нохой .амьжилт хүсий сайн сайханы төлөө сэргэг байгаарай .

zochin (150.129.142.174)
2018-12-18 12:13:50
ymar saixan medee ve? albandaa vnencheer zvrgeeen ene 2toobayr xvrgey

Зочин (66.181.164.43)
2018-12-18 12:09:38
Ахлах дэслэгч Батчулуун танд болон таны үнэнч анд, туслагч, эрэлч Сонид амжилт хүсье. Булганы хилийг хууль бус зүйлээс хол байлгах их үйлсэд тань амжилт хүсье

ard (43.228.130.236)
2018-12-18 11:31:11
huurhiidoo unheer saihan amitan nohoi gej

Alqeada (218.232.72.89)
2018-12-18 11:21:07
Goe medee sonsloo wow

Alqeada (218.232.72.89)
2018-12-18 11:21:07
Goe medee sonsloo wow

Alqeada (218.232.72.89)
2018-12-18 11:21:06
Goe medee sonsloo wow

Зочин (202.9.43.145)
2018-12-18 11:14:21
Энэ хоёр зүгээр хүнийг уйлуулаад байдгымаа ... сая бас ч уйлчлаа

Зочин (202.9.43.145)
2018-12-18 11:08:22
юун хөөрхын баяр хүргэе та 2тоо

Монгол (202.126.89.189)
2018-12-18 11:07:19
Saihan uil yabdal baina.

Mo (202.179.24.32)
2018-12-18 11:05:44
Ymr huurhun yumbe nohoi nre iim l uhaantai amitandaa humuus l aij tserveed bdg blhs bish surgaval muuhan hunees ch dr shudee

zochin (103.10.21.124)
2018-12-18 10:55:33
yostoi saikhan medee blaa

Гоё мэдээ байна (64.119.17.230)
2018-12-18 10:55:03
НОХОЙ МАШ УХААНТАЙ АМЬТАН БАС ХҮНИЙ ҮНЭНЧ АНД ГЭР БҮЛ АЛБАН БАЙГУУЛГЫН ҮНЭНЧ АНД БАЙЖ ЧАДДАГ ХӨӨРХӨН УХААНТАЙ АМЬТАН ШҮҮ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ АМЖИЛТ ХӨӨРХӨН ҮНЭН Ч АНД НӨХӨР НОХОЙ ШҮҮ ДЭЭ

Гоё мэдээ байна (64.119.17.230)
2018-12-18 10:55:03
НОХОЙ МАШ УХААНТАЙ АМЬТАН БАС ХҮНИЙ ҮНЭНЧ АНД ГЭР БҮЛ АЛБАН БАЙГУУЛГЫН ҮНЭНЧ АНД БАЙЖ ЧАДДАГ ХӨӨРХӨН УХААНТАЙ АМЬТАН ШҮҮ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ АМЖИЛТ ХӨӨРХӨН ҮНЭН Ч АНД НӨХӨР НОХОЙ ШҮҮ ДЭЭ

Зочин (124.158.109.232)
2018-12-18 10:46:54
ёстой гэгээлэг мэдээ байна

Зочин (183.177.100.4)
2018-12-18 10:46:47
Хөөрхөн 2

Зочин (202.179.27.106)
2018-12-18 10:41:47
Албандаа үнэнч шудрага сайхан зүтгэжээ.Энэ бол бахархал.Манай жирийн мянга мянган цэргийнхэн,хилчид, цагдаа нар мөн ч их гавьяатайдаа.

Зочин (66.181.161.117)
2018-12-18 10:39:15
Энэ хэцүүг мэднэ шүү яг л биений тал байхгүй болсон юм шиг болдог эргээд хүнд дасхан хэцүү хүнээс ч илүү ганирхадаг би хөдөө шилжээд иргэж ирээд нохойгоо хөгшин болсон хойно нь авч өөрийнхөө дэргэд нүд аниулж блаа шилжиж бгаа цагдаад нохойг нь өгөөд явуулдаг болох хэрэгтэй тэд хаана ч бсан шилдэг хамтрагчид бдаг хаана ч очсон хийх ёстой зүйлээ хийж өргөсөн тангарагтаа үнэнч байж чадна.Чиний төлөө амиа өгч чадах тийм л нөхөр хэзээч чамаас урвахгүй

Зочин (122.201.31.13)
2018-12-18 10:11:35
МУУ НАЙЗААС ДЭЭРЭЭ

Зочин (122.201.31.13)
2018-12-18 10:10:12
ЭЭ ЭЭВИЙ ЭЭВИЙ ХӨӨРХИЙ АМЬТАН.НОХОЙ Ч ХҮН САЙН ТАНИДАГ ДАА.МУУ САНААД БАЙГАА ХҮНИЙГ АНДАХГҮЙ ДЭЭ

Зочин (122.201.31.13)
2018-12-18 10:08:36
ЭЭ ЭЭВИЙ ЭЭВИЙ ХӨӨРХИЙ АМЬТАН

Эрдэнэбат (202.55.180.58)
2018-12-18 10:01:39
Сайхан мэдээ байна. Нохой тэжээдэг байсны хувьд хэлэхэд нохой бол хүний үнэнч анд юм. Андуудад амжилт хүсье.

Зочин (202.9.43.130)
2018-12-18 09:52:43
Үнхээр сайхан мэдээ байна.эзэн нохой хоёр урт наслаж удаан жаргаарай.

Зочин (139.5.218.22)
2018-12-18 09:47:27
Сайхан мэдээ байна. Баагий, Сони хоёрт аз жаргал, амжилт хүсье

zochin (203.217.139.227)
2018-12-18 09:47:18
Гэрэлтэй, гэгээтэй, хүндэтгэлтэй, хайр энэрэлтэй сайхан мэдээ байна. Хүүдээ нохой авч өгмөөр санагдчихлаа ккккк

х/а А.Даваасүрэн (203.91.118.180)
2018-12-18 09:38:28
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуундаа болон түүний үнэнч хамтрагч цагдаагийн эрэлч нохой "Сони" нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамт олон зөв шийдвэр гаргажээ.

Зочин (64.119.23.11)
2018-12-18 09:28:20
Ямар хөөрхөн мэдээ вэ хамгийн гоё мэдээ блаа та 2 т амжилт хүсье

zochin (203.91.119.90)
2018-12-18 09:16:56
хөөрхөн ухаантай амьтан шүү нохой муухан нөхөр, эхнэр, ах дүүгээс хол дээр

Зочин (73.221.181.240)
2018-12-18 09:09:29
Нохой хулгайлж цааш нь шил архины мөнгөөр дамлаж зардаг лалрууд нь шаачих байлгүй дээ

gan (202.126.89.57)
2018-12-18 09:08:52
Ugluu et iim saihan medee unshih saihan bailaa

zochin (88.22.168.106)
2018-12-18 09:08:18
saihan zaluu sain ch ezen yum soni hoorhon nohoi

зочин (103.206.195.10)
2018-12-18 09:07:51
цөг гэм... наад нохой чинь олон жил чин үнэнчээр албаа нэр төртэй хаагаад албанаасаа бууж бна. тэр нэг улстөрчтэй зүйрлэх юм биш шүү

Zochin (66.181.161.47)
2018-12-18 09:03:45
Harin tiimee enhbold guldiicheel alban tushaalda horogdood l gvvriged bh yum. Hanaj tsaddaggui yamar ih shunal ve. Ezen nohoi 2t amjilt husie.

Ха (202.70.37.2)
2018-12-18 08:51:21
Нохой хүртэл албанаасаа чөлөөлөгдчихөад байхад Энхболд даргаасаа чөлөөлөгддөггүй юм байхдаа.

Зараа (182.160.32.136)
2018-12-18 08:40:56
Эвий дээ, Сони яасан бол гээд сэтгэлийн мухарт асуулт хорогдоод байсан юм. Ашгүй дээ. Эзэн болон үнэнч нохойд нь амжилт хүсье

Зочин (202.131.225.197)
2018-12-18 08:39:51
muu hunees hai iluu nohoi

Bold (122.201.23.158)
2018-12-18 08:33:29
MUDAG AMJILT HUSIE

Зочин (66.181.160.11)
2018-12-18 08:31:53
Сайхан мэдээ байна

Зочин (103.212.116.236)
2018-12-18 08:29:20
Тэтгэвэр тогтоолгосоно уу хөөрхөн юм бэ тв ээр харж байсаан кккк

Зочин (66.181.184.184)
2018-12-18 08:20:34
Тэтгэвэртээ

Zochin (103.26.193.162)
2018-12-18 08:19:09
Evii huurhii, ymar huurhun bas mundag nohoi ve? Nohoigoo hairlaj yavarai!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон