БСШУСЯ-ныхан жилийн ажлаа дүгнэлээ

Түгээх    
2018-12-29 12:16:09 - Боловсрол

bolowsrol

БСШУСЯ-ны газар, хэлтсийн дарга нар 2018 оны тайлангаа тавьж, хэлэлцүүлжээ. Яамны хувьд 2018 он бодлогын шинжтэй олон шинэлэг ажлыг хийж, эрч хүчтэй, хурдтай ажилласан жил байлаа гэж дүгнэжээ. Тухайлбал, БСШУСЯ-наас 2018 оныг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж гурван том ажлыг хийсэн байна. Мөн тус яамнаас бүх шатны боловсролын байгууллагад шинэчлэлт хийн, спорт, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарсан гэдгийг онцолсон аж. Тус яамнаас ирэх 2019 оныг эцэг эхийн оролцоотой жил болгохоор төлөвлөөд байгаа юм байна. Ингэснээс сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа идэвхжинэ гэж үзжээ.

Багшийн хөгжлийн жилийн хүрээнд багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах ажлыг илүүтэй хэрэгжүүлжээ. Ингэснээр багш  дан ганц сурагчтай харилцах бус өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдсэн байна. Мөн бүх шатны сургалтын байгууллагад шинэчлэл хийсэн бөгөөд тухайлбал сургуулийн өмнөх боловсролд гараас гарт гэдэг зарчмыг хэрэгжүүлснээр хүүхэд алдагдах, төөрөх явдал багассан хэмээн дүгнэжээ. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог цөөрүүлэн хүүхдэд боловсролыг хүртээмжтэй хүргэж байгаа аж. Энэ онд боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарынхны цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн байна.

БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрийн дийлэнх нь сургууль цэцэрлэгүүдийн барилгыг шинээр барих төслүүд байжээ. Энэ чиглэлээр олон арван бодлогын баримт бичиг, хууль, журам батлуулж, салбартаа суурь шинэчлэл авчрах ажлууд хийсэн гэдгийг тайлангийн хурлаараа онцлов. Мөн ЭЕШ-ыг дүнг шууд засах шилэн технологи амжилттай нэвтрүүлсэн Боловсролын үнэлгээний газрынхан БСШУСЯ-ны оны шилдэг хамт олноор тодорсон байна.

Дээд боловсролын салбарт мөн л шинэчлэлийн бодлого эрчтэй явагдсан хэмээн салбарынхан дүгнэсэн. Тодруулбал, чанаргүй их, дээд сургуулиудын тоог цөөлсөн, зарим ижил төстэйг нь нэгтгэж, босго оноог өндөрсгөсөн, Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй болгосон, Боловсролын магадлан итгэмжлэлийг ОУ-ын түвшинд шинэчилсэн гээд дээд боловсролын салбарт бодлогын шинжтэй шинэлэг ажил олныг хийсэн гэжээ.

П.УРНАА

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Нааяа (202.21.106.107)
2019-01-11 10:12:36
Боловсрол угуй бол улс тусгаар тогтнолоо алддаг шуу

Зочин (202.21.106.107)
2019-01-11 10:10:59
Газрын дарга Болормаа гэдэг тэнэг хар авгацг зайлуулаач ээ! Ийм тэнэгууд бгаа цагт монголвн боловсрол дампуурна.

atg (66.181.171.26)
2018-12-31 08:03:38
eruui mend bolovsroliin said nar tailan geed tv hevleleer showdah yum avligiin uzuulelteer 2,3 bairand baina

зочин (182.160.37.68)
2018-12-30 12:14:23
КЕМБРИДЖИЙН СУРГАЛТАА БОЛЬЁО, МОНГОЛ СУРГАЛТАА СЭРГЭЭЕ, ТА НАР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, МОНГОЛЫН ХОЙ ИРЭЭДҮЙГ АЛЖ БАЙНА

Зочин (150.129.140.129)
2018-12-30 00:24:01
Энэ боловсролын яамаа олигтой хүнд өгмөөр байна. Улсын хамгийн чухал салбар шалдаа уналаа. Залуу багш нараа хар зөв бичиж чадахгүй. Юу вэ? Хэн бэ? юугаараа ялгаатайг ч мэдэхгүй юмнууд байна. Уншиж судлах юм байхгүй хоосон толгойтнууд. ТҮЦ шиг олон чанаргүй их сургууль байсан одоо ЕБС араас нь орлоо. 10 ч хүрэхгүй хүүхэдтэй анги гээд ямар ч стандартгүй барилгад хэдэн сандал овоолоод сургууль гээд багш гэхэд хэцүү залуу багш нараар хичээл заалгаж байна. Шалгах юмаа явж шалгаачээ.

Ard (202.126.89.14)
2018-12-29 19:53:58
Юун тайлан вэ??? Авилгал асар их ихэссэн шүү.

Зочин (202.126.89.251)
2018-12-29 19:31:36
Тайлангийн хурлаа энэ сайд хэдхэн тойрон хүрээлэгч нартайгаа хийсэн юмуудаа, яамны хүмүүс нь яаацийн. Аягүй бол энэ хөөгөөд явуулж сийхгүй авгай шүү. Энэ бүх ажлыг би л хийсэн гээд телевизээр гараад байсануу, гутмаар юмаа.

Зочин (103.57.92.53)
2018-12-29 17:53:19
Цогзолмаа огцорсон байхаа, дараагийн шинэ сайдаа томилоочээ.

Зочин (103.57.92.53)
2018-12-29 17:53:14
Цогзолмаа огцорсон байхаа, дараагийн шинэ сайдаа томилоочээ.

Зочин (103.26.193.213)
2018-12-29 16:51:32
Боловсролын салбар авилгаараа 9 дүгээр байрнаас 5 дүгээрт оруулсан Цогзальмаагийн ганц хийж хэрэгжүүлсэн бодиттой ажлынх нь үр дүн юм даа. Сайд ямар байна салбар тийм юм даа.

Зочин (103.26.193.213)
2018-12-29 16:51:29
Боловсролын салбар авилгаараа 9 дүгээр байрнаас 5 дүгээрт оруулсан Цогзальмаагийн ганц хийж хэрэгжүүлсэн бодиттой ажлынх нь үр дүн юм даа. Сайд ямар байна салбар тийм юм даа.

Зочин (103.26.193.213)
2018-12-29 16:51:23
Боловсролын салбар авилгаараа 9 дүгээр байрнаас 5 дүгээрт оруулсан Цогзальмаагийн ганц хийж хэрэгжүүлсэн бодиттой ажлынх нь үр дүн юм даа. Сайд ямар байна салбар тийм юм даа.

Н.Ганбаяр (202.9.42.214)
2018-12-29 16:21:59
Цалин нэмсэн гэж шал худлаа сүржигнэн зарлаад юмны үнэ 2 дахин өссөний дараа буюу зарласан хугацаанаасаа 3 сараар хоцорч өгсөнөөс хүрдэггүй б.сан цалин үнийг өсөлтөд улам ханш нь унаж улам их авч , үүнээс болж энэ хугацаанд 16-н багш Солонгост хар ажил хийхээр гарсан нь үнэхээр харамсамаар .Эх орныхоо түүхийг судлах цаг улам багсч , жил бүр ямар ч хэрэггүй сургалтыг өөрчилж маш олон сэдвүүд заагдалгүй үлдэж , онц хэрэггүй сэдвүүдийг давхардуулан үзэж , Монгол хэлний бичгийн дүрмийг дураараа солих замаар боловсролыг самарч дуусгаж б.гаа ньТВ ,болон гадаа наасан зарууд , зарим хаягийн алдаатай буруу бичсэнээс ойлгомжтой .Тэгэхэд БСШУЯ-ны хээв 1 архи дарс сөгнөн баясаж б.гаа нь дайсан этгээдийн хийх ажил биш гэж үү?

Зочин (202.9.42.49)
2018-12-29 15:56:35
Төрийн гажуудал энэ чавкагаар илэрч байна .ЗГ нь кабинетээсээ тэнцэхгүй ээ гд хөөчөөд байхад хууль нь байхгүй ээ гээд огцорсон сайданцарыг ажиллуулаад байна гэдэг нь Монгол Төр ямар ялзарсан тогтолцоотой түүнийгээ төрийн хуулиар хуульчилсан нь тод илэрч харагдаж байна МОНГОЛ ТӨР ХАРАМСАЛТАЙ

Зочин (202.9.42.49)
2018-12-29 15:52:42
зайлаачээ энэ авгай яасан ичдэггүйн бэ

Зочин (202.126.89.54)
2018-12-29 15:43:25
Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарыг сайд асан Чулуунбаатар, дээд боловсролын Амаржаргалан нар аймаар самарсан!!!

Зочин (64.119.26.234)
2018-12-29 14:55:50
цогзалмаа зайлаагүй юү

Зочин (64.119.21.243)
2018-12-29 14:30:43
Яамны сайд нь юу ч хийсэнгүй зүгээр эрх ямбаны төлөө блаа

иргэн (202.179.24.22)
2018-12-29 13:56:42
Цогзолмаа далд ордоггүй ээ аан.

зочин (66.181.160.53)
2018-12-29 12:53:23
цогзолмаа ажлаа өгчихсөн ерөнхий нь л ичсэндээ явуулж чадахгүй шээрэгнээд байгаа болохоос

Зочин (202.9.45.66)
2018-12-29 12:36:59
ЦОГЗОЛМААГ ЗАЙЛУУЛВАЛ ТААРНА. БАС ТЭР НӨХРИЙГ НЬ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа