Ч.Урансувд: Хилчин хамт олон минь миний амийг аврахын тулд ар араасаа цуварч зогсоод цусаа өгсөн

Түгээх    
2019-01-04 08:03:18 - Орон нутаг

-ХОЁР ХАГАЛГААНЫ ТУРШ АРАВ ГАРУЙ ЦЭРЭГ АР АРААСАА ЦУВРАН
ЗОГСОЖ ЦУСАА ӨГЧЭЭ-

Сулинхээрийн отрядын цэргийн алба хаагчид жирэмсний хүндрэлээс болж олон литр цус алдан амь насаараа эрсдэлд ороод байсан бүсгүйн амийг аварсан тухай эерэг мэдээлэл шинэ оны босгон дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгсэн. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 10-ний өдрийн орой Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших Хилийн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд бүсгүй доргилтын улмаас жирэмсний хүндрэл өгч бие нь муудаж дөрвөн литр цус алдсан байдаг. Улмаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмэгтэйчүүдийн их эмч Д.Батбаатар, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасгийн Ч.Болдбаатар нар очиж, Хатанбулаг сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн Ч.Урансувдад хагалгаа хийжээ. Аймгийн эмч нарыг иртэл хүний их эмч н.Энхмаа, Хилийн 0168 дугаар ангийн хүний их эмч н.Одгэрэл, бага эмч, дэд ахлагч н.Дашмаа нар анхны тусламж үзүүлсэн байна.

Цус их алдсан учир цусны донор яаралтай олох шаардлагатай болоход Сулинхээрийн отрядын 20 гаруй хилчид цусаа өгөх санал гаргасан байна. Тэднээс зохих шинжилгээг авч цусны бүлэг таарах арав гаруй хилчний цусыг авч хоёр удаагийн хагалгааны явцад сэлбэжээ. Бүсгүйг аймгийн төвийн эмнэлэг цаашлаад Улаанбаатар хотод яаралтай аваачих шаардлагатай байсан тул машинаар авч явах ямар ч боломжгүй, амь насаа алдах эрсдэлтэй тухай эмч нар хэлсэн байна.

Ингээд Хилийн 0168 дугаар ангийн захирагч, Хурандаа П.Батбилэг эгэл жирийн хоёр хүүхдийн ээжийн амь насыг аврахаар Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Ц.Сэргэлэнтэй холбоо барьж яаралтай нисдэг тэрэг ирүүлэх шаардлагатай байгааг дуулгасан байна. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Хилийн цэргийн командлагч, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Хилийн цэргийн штабын дарга Ш.Лхачинжав нар хурдан шуурхай шийдвэрлэж хоёр цагийн дотор нисдэг тэргээр Ч.Урансувдыг Сулинхээрийн отрядаас ЭХЭМҮТ-д хүргэж амь насыг нь аврахад гүн туслалцаа үзүүлж чаджээ.

Ийнхүү ар араасаа цувран зогсож цусаа өгсөн хошууч н.Ган-Эрдэнэ, дэслэгч н.Анхзаяа, ахлах ахлагч н.Ганхуяг тэргүүтэй арав гаруй хилчин залуусын тус Ч.Урансувд бүсгүйг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргээд зогсохгүй, амьдрал бэлэглэжээ.  

-Ч.УРАНСУВД: ХОЁР ХҮҮХДЭЭ ОРХИОД, УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ ЯВЧИХСАН БОЛ
ЯАНА ДАА Л ГЭЖ БОДОЖ БАЙСАН ШҮҮ-

Ч.Урансувдын биеийн байдал одоо хэвийн болж, сайжран эмнэлгээс гараад байгаа юм. Тухайн өдөр юу болсон талаар Ч.Урансувд хэлэхдээ, “Ажлаа тараад соёлын төв рүү орох гэж яваад жижигхэн шатанд бүдрээд уначихсан. Гэдсээрээ унаагүй ч гараараа тулж босоод хоёр алхсан чинь доргилт өгөөд цус алдсан. Өмнө нь хийсвэрээр төрж байсан болохоор доргилтоос үүдэж хагалгааны оёдол задарсан байсан. Түүнээс болж доошоо болон дотуур цас алдаж Хатанбулаг сумын эмнэлэгт хүргэгдсэн. Энэ явдал оройны зургаан цаг өнгөрч байхад болсон юм л даа. Аймгийн эмч нар орой 11 цагийн үед ирж, 11 цаг өнгөрч байхад хагалгаанд орж хийсвэрээр төрсөн.

Тухайн үед сав оёдлоороо задарч дотуур цус алдахад хүүхэд маань цусандаа бүтэх гэж байсан юм билээ. Олон хүмүүсийн сэтгэлийн ач тусаар одоо бид хоёр хоёулаа эсэн мэнд байна. Тухайн үед биеийн нөхцөл байдал хүнд байсан. Манай захирагч, хурандаа П.Батбилэг ирж Хил хамгаалах ерөнхий газар руу ярьсан. Онгоц явуулъя гэж байна гэдгийг ч дуулгасан. Хагалгаанаас 15:00 цагт гарахад онгоц ирж ЭХЭМҮТ-д хүргэгдсэн дээ” хэмээсэн юм.

Мөн амь насыг аврахад оролцож, тусалж дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ тухай тэрээр, “Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Ц.Сэргэлэн, Хилийн 0168 дугаар ангийн захирагч, Хурандаа П.Батбилэг болон хилчид, ажлынхаа хамт олонд маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Миний амь насыг аврахад манай хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Өөрсдийн боломж бололцоогоороо бүгд сэтгэлийн дэм өгч тусласан, цусаа бэлэглэсэн хилчиддээ, мөн Батбаатар эмчээр ахлуулсан хагалгааны эмч нартаа баярлалаа. Баярлалаа гэж хэлэх хүн надад маш олон бий, хүмүүсийг орхигдуулах вий дээ. Манай ажлын хамт олон ар араасаа цуварч зогсоод миний амь насыг аврахын тулд цусаа өгсөн тухай хүмүүсээс дараа нь сонссон. Цаашид хилийн албанд зүтгэх бодол, хүсэл маш их байна. Эмнэлгээс арванхоёрдугаар сарын 21-нд гарсан. ЭХЭМҮТ-д хэвтэж байхдаа олон зүйл бодсон.

Эргээд бодоход,  “Хөдөө газар хагалгаанд орно гэдэг хэцүү. Ур чадвар муутай эмч таарсан бол үнэхээр хэцүү байх байсан байх. Тухайн үеийн нөхцөл байдал хүнд байсан. Тийм болохоор эмч нартаа маш их баярлаж байна. Хоёр хүүхдээ орхиод, уулзаж чадахгүй явчихсан бол яанаа л гэж бодож байсан шүү. Хамгийн түрүүнд хүн үр хүүхдүүдээ л боддог юм билээ” хэмээн ярьсан юм.

Ч.Урансувд нөхөр хоёр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Түүний хань С.Ганзориг нь Хилийн 0168 дугаар ангийн Барилгын техникчээр ажилладаг, ахлах ахлагч юм. Тэдний том хүү зургадугаар ангид сурдаг, охин нь таван настай ажээ. Ч.Урансувдын хань Хилийн 0168 дугаар ангийн Барилгын техникч, ахлах ахлагч С.Ганзориг эхнэрээ өвддөг өдөр Улаанбаатар хотод мөн дунд чөмөгний хагалгаанд орж байжээ. Тэрээр “Миний биеийн байдал дээрдсэн. Хагалгааны дараах гам сахиад байж байна. Манай гэр бүл хүмүүст төлж барахааргүй их өртэй боллоо. Тэр өрийг өөрийнхөө сэтгэл зүрхээр, хийж буй ажилдаа эзэн болж, хилийнхээ төлөө зүтгэж төлнө. Хамт олонтой байхын утга учрыг сая гарлаа. Хилийн цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа” хэмээлээ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 66

Зочин (112.72.12.10)
2019-01-07 16:24:40
Нэгэн гэр бүлийг элэг бүтэн,аз жаргалтай болгосон Хилийн цэргийн эрчүүд,дарга удирдлага,эмч нартаа баярлалаа.Та нараараа бахархаж байгаа шүү.

Зочин (202.9.43.111)
2019-01-07 15:27:20
uillaa shd ee uilj l baiguu

зориг (150.129.142.214)
2019-01-07 08:42:43
Баяр хүргэе. Хилчиддээ болон эмч нартаа амжилт хүсье. Сайн үйлс үргэлж дэлгэрч байх болтугай.

Зочин (202.21.96.212)
2019-01-06 17:28:20
хилчид бол агуу хүмүүс щүү

Jiriin negen (202.9.43.38)
2019-01-05 18:39:58
Zarim medeellin heregseleer emch nariig maani ogt durdaagui b.san. End harin ni bugded ni bayarlasanaa ilerhiiljee.Bayarlalaa. Bugd hamtran ajilasnii ur dund uchir hen negniig orhigduulj bolohgui biz dee.

Зочин (103.26.194.253)
2019-01-05 18:18:03
ДӨНГӨЖ ТӨРЧИХӨӨД НҮҮРЭЭ ДАРВАЙТАЛ БУДЧИХСАН МУУХАЙ ХҮҮХЭН БАЙНА

Зочин (103.9.89.226)
2019-01-05 14:23:10
Сэргэлэн генералыг шийдвэр оновчтой, шуурхай гаргаж чаддаг гэж хамтрагчид нь үнэлдэг юм билээ.Танд сайн сайхныг хүсье.

Зочин (103.229.122.243)
2019-01-05 10:14:14
Хилийн тэддүгээр анги гээд дугаарыг нь олонд зарлаад зургыг нь тавиад байж болдог юмуу. Энэ чинь нууц байдаггүй юмуу?

Зочин (173.80.92.152)
2019-01-05 05:19:49
Хилийн цэргийн хамт олон та бүхэнд баяр хүргэе

Зочин (85.96.129.129)
2019-01-05 00:21:01
Ogshij bn uilaxgvi baixin arga algaa! Ex irniico xiliug xamgaalj bui xilchin zaluustai bayrlalaa Xiliin tenger amgalan baigeee ! Ex irno sain xamgaalarai!

Зочин (103.229.120.107)
2019-01-04 23:34:20
Мундаг гэж хэлэхээс өөр хэлэх үг алга.

баагий (202.179.24.131)
2019-01-04 21:27:32
Хилийн цэргийн 0168-р ангийн хамт олон үнэхээр хүн чанартай юм. Баяр хүргэе, амжилт хүсье. Ийм сайхан хүмүүс олон байгаасай даа.

Дамдин Тунгалагтуяа (103.9.89.202)
2019-01-04 19:54:45
Мундаг эмч нартаа баяр хүргэе!.Хилчиддээ бас баяр хүргэе!Нэгэнсайхан айл элэг бүтэн үлдлээ.Манай эмч нарын ур чадвар үнэхээр сайн юмаа.

Зочин (66.181.160.59)
2019-01-04 19:49:41
Сайн үйлс бүтээжээ та бүхэн

муу эмч (66.181.186.129)
2019-01-04 19:42:31
Ур чадвар муутай эмч ирсэн бол гэж тодотгож хэлсэн нь их л сонин санагдав.Манай гэр бүлд аз жаргал бэлэглэсэн эмч нар гэсэн бол их баярлах байлаа.Танай гэр бүлд аз жаргал хүсье.Сул үг хэллэг хэцүү шүү бодож яриарай!

Irgen (66.181.186.205)
2019-01-04 18:09:59
Mini medeh zondoo l hun awarsan sain Emch nar talarhaj yawdag shuu ajil ni urgelj oodrog baigAARai

Irgen (66.181.186.205)
2019-01-04 18:05:41
Dornogobiin turuh, seheeni tasgiin Emch ajilcjid uneheer mundag shuu

Б.зочин (124.158.95.187)
2019-01-04 17:38:58
Ямар гоё мэдээ вэ.Элэг бүтэн явах хамгийн сайхан.Энэ гэр бүлд тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлж аз жаргал хүсье.

Зочин (139.5.216.191)
2019-01-04 16:31:39
Лхачинжав генерал сайн хүн шүү.

Зочин (202.179.4.22)
2019-01-04 15:07:13
Энэ үед ийм сайхан сэтгэл, сайхан мэдээ уншсандаа баярлалаа. Шинэ оны хамгийн сайхан мэдээлэл байна. Хилчиддээ талархлаа. Та бүхнийг минь бурхан тэнгэр ивээгээ.

амжилт хүсье (66.181.187.105)
2019-01-04 14:52:10
Монголчууд цөөхүүлээ ч бие бие дээ тусалдаг. Сайхан шүү

ЗОЧИН (64.119.19.139)
2019-01-04 13:48:40
Баяр хүргэе, санаа сайтай залуучууд байждээ ажил үйлс нь саадгүй ингэж бүтнэ гэдэг, сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж үгтэй, нэг гэр бүл элэг бүтэн өнөр өтгөн амьдрах амьдрал бэлэглэсэн бүх хүмүүсийн буян заяа нь дэлгэрч яваарай.

Mongol (77.119.130.209)
2019-01-04 13:24:28
Ene door bichsen zarim 1 orkuud!!! Saihan medee unshij chadahaa bolison yum bhdaa! Dandaa iim horon zawaan huniig muulsan komment bichihiin! Mongolchuud niileheeree huchtei gedeg chin ene shuudee. Eh huuhed 2 t Az jargal sain saihniig husej! Saihan setgeltei sain hamt olon d ajiliin undur amjilt bas bugdeeree eruul baihiig husen yruuy!!!

Энхээ (202.126.89.212)
2019-01-04 13:18:03
Сайхан мэдээ байна,сайн үйлс дэлгэрэх болтугай, монголчууд маань ийм л сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ , бахархаж байна, бүгдэд нь аз жаргал ,эрүүл энхийг хүсье

Зочин99 (202.72.240.5)
2019-01-04 12:15:06
Энэ залуу ээжид чадөх ядахаараа туслалцаа үзүүлж, амь насыг нь аварсан бүх хүмүүст уншигчийнхаа хувьд талархал илэрхийлж, баяр хүргэе. Та нарын ажил үйлс өөдрөг гэр бүл үр хүүхдүүд чинь эрүүл саруул өсөх болтугай гэж ерөөе.

bj (150.129.142.157)
2019-01-04 11:57:33
Huuliin daguu huurhii emch nar hunees hund tsus yulsen gej shiitguulnee

danaa (103.10.23.93)
2019-01-04 11:54:45
ene suvdaa 10 jild baihdaa bandi nar tsuvuulsan yum bsan nohor n medehgui bgaa yum baihdaa anhnii huuhed n oor etsegtei erguu mal yugaa harj bdag bnaa

зочин (27.123.213.131)
2019-01-04 11:51:01
Ур чадвар муутай эмч таарсан бол гэдэг үг урам хугалчихлаа Ямарч эмч очсон амь аврах л байсан Эмч нарыг тэгж хэлж болохгүй хэн ч байсан хүний амь нас аврахаар зүтгэдэг

Малчин (202.21.127.161)
2019-01-04 11:42:22
Ер нь Монголд төр засаг нь зөв болчихбол тэгээд л болоо. Хэдийгээр алслагдсан Хөдөө орон нутагт цөөн, тэр байтугай 1 иргэн хүн ч байсан, төрийн үйлчилгээ хүрч байх ёстой. Төрийн үйлчилгээнд эдийн засгийн ашгийн тухай ярих утгагүй. Дорнод аймгийн Халх гол сумын алслагдсан нутагт байгаа малчид нь Мовиком, Юнител, Жмобайль, Скайтел-ийн сүлжээ байдаггүй гээд Хятадын гар утас барьдаг юм байна лээ. Ингээд бодохоор Монголд төр нь иргэнээ хөсөр хаясан байдаг.Ийм төр бол байхын ч хэрэггүй.

Иргэн (119.225.81.203)
2019-01-04 11:31:07
Эх нялхасын эмнэлэгт хэдхэн сарын өмнө байгуулсан нисдэг тэрэгний зогсоол хэргээ гаргаж дээ. Аз жаргал хүсье.

zochin (202.55.183.178)
2019-01-04 11:24:59
bayar hurgiy ta bugded talarhaj bn

Зочин (66.181.160.124)
2019-01-04 11:24:57
Үнэхээр сайхан мэдээлэл байна. Гэр бүлд нь гэгээн бүхнийг хүсье

Bolormaa (43.242.243.116)
2019-01-04 11:24:46
Mun odoogoos 2-3 jilin umnu Hiliin tsergiin 0101 dugeer angiin ajiltan emegtei elegnii hort havdaraar uvchiluhud Hil hamgaalah yerunhii hagar, tuhain ahgiin zahiragch bugd mash sain zohion baiguulj baisan shuu. Buhiin urguund handiviin toglolt zohion baiguulj baisan. Tuhain yed ydirdlaga ni Sh.lhachinjav general baisan shig sanah ym.Iimd hil hamgaalahiinhan hoorondoo mash evseg, ulger duurialalttai hamt olon,alban gazar bnaa.

зочин (202.21.127.166)
2019-01-04 11:22:39
ЭХ ОРОНЧ УУ, ГЛОБАЛИСТ УУ, ОРКУУ ГЭДГИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ДАЯАРШЛАГЧИДАД ХЭЛЭХЭД ХИЛЧИД БОЛОН ЦЭРЭГ, ХУУЛЬ САХИУЛАХЫНХАН БҮГД ЭХ ОРОНЧИД БОЛОХ НЬ ҮҮГЭЭР ХАРАГДАЖ БАЙНА, УЛС ТӨРЧ, ГЛОБАЛИСТ, ГАДАГШАА ГАРАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ, ХҮНЭЭР ТЭЖЭЭЛГЭХИЙГ БОДОГЧ НАР ӨӨРСДӨӨСӨӨ ИЧИЦГЭЭ

болор (103.26.193.245)
2019-01-04 10:58:03
хилчиддээ баяр хүргье эх орон эх үр эгэл ард түмэн бүгд адил тэгш хамгаалагдаж байдаг. Хилчдийн алдар бадартугай

Зочин (103.9.90.98)
2019-01-04 10:57:10
Сайн үйлс дэлгэрэг ээ хурдан эдгээрэй гэр бүлд нь аз жаргал хүсье

Hurdan edgeerei (160.13.93.1)
2019-01-04 10:41:42
Hurdan edgeerei.

Зочин (203.229.141.14)
2019-01-04 10:39:35
goyo

зочин (66.181.160.11)
2019-01-04 10:36:40
Ганзоригийн гэр бүлд аз жаргал хүсье. Азтай ээж хүү хоёр байна, баяр хүргэе.

Мко (172.58.233.211)
2019-01-04 10:29:48
Амьд цусаар холбогдсон ахан дүүсийн холбоо байна даа. Хүний сайхан сэтгэл монгол хүнд хэвээрээ байж байгаад баярлаж байна. Сайн үйлс бүтээжээ.

оогий (202.179.26.185)
2019-01-04 10:27:52
ийм л сайхан хүмүүс шүү дээ Монголчууд бид сайхан мэдээ байна нулимс гарах нь бахархаж байна сайхан хамт олноор хилээ мануулжээ Энэ бүсгүй ч азтай юмаа

ddd (49.0.140.68)
2019-01-04 10:27:26
Эх орон эндээс эхэлнэ.

Зочин (202.179.31.58)
2019-01-04 10:17:58
Нэг мэдээгээ давтаад л. Түрүүнд гараад бид мэдчихсэн.

зочин (202.179.10.154)
2019-01-04 10:15:25
Сайхан сайхан танай нэр бүлд хамгийн сайн сайханыг хүсье

ЭМЧ (124.158.112.3)
2019-01-04 10:09:24
САЙН БАЙНА

ЭМЧ (124.158.112.3)
2019-01-04 10:08:23
АНГИЙН ЗАХИРАГЧ БОЛОН ЭМЧ НАР БАЙН БАЙНА.

Zochin (112.72.11.123)
2019-01-04 10:02:40
Zovlon ihdvel zorilgo negdej dardag.ih olon amindan orjee.amjilttai amjilt bailaa.

Зочин (66.181.179.123)
2019-01-04 09:58:59
Манай эр цэргууд чинь Миегийн булэг авилгалчидаас 200 хувь илуу эрчууд байхгуй юу учир нь тэл оорсондоо зориулаж хэзээч хулгайч хуулинд захирагдахгуй зовхон эх орноо гэдэг юм. Харин тэр дээр булэг зулгайч нар нийлээд крманы хулгайч нараас дор юм хийгээд сууж бна толгойлогч нь Хулгайч ЭНХБОЛД

Зочин (202.179.31.6)
2019-01-04 09:52:18
МАШ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРЖ БАЙНАА. ЗАЛУУСТАА БАЯР ХҮРГЭЕ

Зочин (202.179.25.130)
2019-01-04 09:50:53
saihan medee bna

Баярмөнх (122.201.28.11)
2019-01-04 09:38:27
Монголын үрс маш олон болох болтугай.

Зочин (66.181.169.110)
2019-01-04 09:35:35
Монгол хүний сэтгэл дэднүү сайхан бас агуу байдаг даа. Зовсон цагт 1-нийхээ төлөө бүхнээ зориудж чаддаг бахархмаар залуус бас удирдлага байна. Уншаад хоолой зангирч байна

Irgen (202.9.42.194)
2019-01-04 09:30:53
Shan setgeltei.zohion baiguulttai hamt olon.emch nart bayr hurgie.Ta 2 t gesen eruul enhiig husie.Burhani avral iveejee.

Irgen (202.9.42.194)
2019-01-04 09:30:53
Shan setgeltei.zohion baiguulttai hamt olon.emch nart bayr hurgie.Ta 2 t gesen eruul enhiig husie.Burhani avral iveejee.

зочин (66.181.181.65)
2019-01-04 09:25:06
БАЯР ХҮРГЭЕ ЕЕ. САЙХАН МЭДЭЭ БАЙНА. УРТ УДААН НАСЛАХ БОЛТУГАЙ

Бэлтгэл хурандаа (202.21.106.160)
2019-01-04 09:19:50
Манай цэргийнхэн ёстой сайхан хүмүүс шүү дээ.

ОНЦСАЙН (202.179.26.83)
2019-01-04 09:16:39
САЙН САЙХАН МЭДЭЭ БАЙНА . ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ САЙХАН АМЬДРААРАЙ ГЭЖ БҮСГҮЙД ЕРӨӨЕ

Зочин (119.40.103.37)
2019-01-04 09:13:15
Монголчуудад бахархах олон чанар байдан шүү. Бүгдэд нь амжилт хүсье.

Зочин (202.131.230.19)
2019-01-04 09:08:01
уилах дөхлөө.

aagii (202.72.244.219)
2019-01-04 09:06:57
sain saihan buhen delgereh boltugai

Зочин (103.9.90.130)
2019-01-04 08:52:30
сайн үйлс сайхан мэдээ байна

Н,Цэцэг-Эрдэнэ (66.181.169.66)
2019-01-04 08:48:19
сайхан сэтгэлтэй цэргийн хамт олноор нь бахархаж байна. Та бүхний амьдрал аз жаргалаар дүүрэн байг.

Zochin (119.40.98.162)
2019-01-04 08:45:18
Энэ ороо бусгай цаг үед энэ эмэгтэйд ийм их сэтгэлийн болоод түргэн шуурхай арга хэмжээ авч өгсөнд үүнийг уншсан би талархаж байна. Сайн санааы үзүүрт тос гэдэг энэ хүнд тусалсан бүх хүмүүст буян нь ирнэ ээ. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла гэдэг чинь энэ шүү дээ

Зочин (66.181.164.222)
2019-01-04 08:32:36
дэм дэмэндээ амьдрана даа. Сайхан хамт олон сайн эмч нар, сайн дарга нар байнаа.

Зочин (202.126.89.125)
2019-01-04 08:28:38
Yamar saihan medee we yasan saihan hamt olon be hamt olontoi baih iim l saihan bugded ni az jargal husie

Зочин (202.21.106.112)
2019-01-04 08:28:15
Гоё гоё

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон