Элчин сайд нарын шинэ оны мэндчилгээ юу өгүүлэв

Түгээх    
2019-01-05 10:08:32 - Гадаад

Монгол улсад суугаа гадны улсуудын Элчин сайд нарын шинэ оны мэндчилгээ олон нийтийн анхаарал татаж, дэмжлэг авч чадлаа.

Энэ жил Монгол улсад ажиллаж, амьдарч буй гадаадын Элчин сайд нараас ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ын Элчин сайд шинэ оны босгонд монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэдний зарим нь Улаанбаатар хотын утаа, орчны бохирдол зэрэг нийгмийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд цаашид энэ чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгджээ. Мөн хоёр орны цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ  энэ үеэр дуулгажээ. Тэд мөн Монголын эдийн засаг, бүтээн байгуулалт гэх томоохон бодлогын ажлыг дурдсан байна.  

ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын хувьд хөрш орны хувьд цаашлаад түүхэн харилцаатай явж ирсэн учраас уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлжээ. БНСУ, ХБНГУ-ын хувьд ч бид найрсаг, сайн харилцаатай байж ирсэн билээ.

Ингээд дээрх Элчин сайд нарын мэндчилгээ чухам үгээр юу өгүүлэв гэдэгт анхаарлаа хандуулна уу.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хаймин: Хятад улсын буцалтгүй тусламжаар баригдсан бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орлоо

2018 онд Монгол улс эдийн засгийн хүндрэлийг даван туулж, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрэх төлөвтэй байна. Мөн өрөө тэглэж, олон улсын хамтын нийгэмлэгээсэерэг үнэлгээ авлаа. Үүнд бид их баяртай байна. Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, дээд зиндааны хэлхээ холбоо олширлоо. 2018 онд Хятад, Монголын худалдааны нийт хэмжээ 8 тэрбум гаруй ам.долларт хүрснээр 2020 онд худалдааны хэмжээг 10 тэрбум долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд улам ойртууллаа. Хятад улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр байгуулсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв, Яармагийн гүүрний бүтээн байгуулалт шуурхай өрнөж,"Энх тайвны гүүр"-ний дараа орох хоёр орны найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болж байна.

Хятад улсын тусламжаар байгуулсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүд ар араасаа ашиглалтад орж, Монголын ард түмэнд бодит үр шимээ хүртээж эхэллээ. Монголын олон мянган оюутан сурагч засгийн газрын тэтгэлгээр Хятад улсад мэдлэг боловсрол эзэмшиж байна. Хятад, Монгол хоёр улсдипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож, хоёр тал тэмдэглүүштэй чухал жил гэж үзэж байна. Хоёр орны удирдагчдын тохиролцоо, шийдвэрийн дагуу бид иж бүрэн тэмдэглэлт арга хэмжээг зохиож, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гаргах болно. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К. Азизов: Хоёр талын худалдаа 1.6 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоолоо

Манай хоёр талын худалдаа 1,6 тэрбум ам. долларт хүрч дээд амжилт тогтож, Монгол Улсын Ерөнхий сайдыг Москва хотод албан ёсоор айлчлуулахад зориулж айлчлалын бодит агуулгаар баяжуулах ажил бүхий л талаар өрнөж, хүмүүнлэг, цэрэг, бүс нутаг болон бусад салбарын хамтын ажиллагаа маань үлэмж өргөжин тэлснээр түүхэнд үлдэнэ.

Эртний уламжлал болон нийтлэг ашиг сонирхолд суурилсан шинэ бүтээн байгуулалт нь XXI зууны нөхцөлд өрнүүлэх бидний хүчин чармайлтын утга учир юм. Бид ирж буй шинэ жилийг Халх голын Ялалтын 80 жилийн ой, «Улаанбаатар Төмөр зам» манай хувь нийлүүлсэн хамтын нийгэмлэгийн 70 жилийн ой зэрэг баярын арга хэмжээнүүдийг тэмдэглэхтэй холбогдуулан өөдрөг үйл явдлуудаар дүүрэн болно хэмээн итгэж байна.

ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел: 2019 онд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо

Хоёр орны иж бүрэн түншлэл, хамтын ажиллагааг тэлэн хөгжүүлэхэд амжилт болон үйл өрнөлөөр дүүрэн байсныг тэмдэглээд 2019 он манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлон зарим нэг арга хэмжээ төлөвлөсөн талаараа товч дурьдав.

БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам: Монгол иргэдэд олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөсөн

Энэ жил болж өрнөсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Солонгос дах айлчлал үр дүнтэй, хоёр орныг хамтын ажиллагааг илүү бэхжүүлсэн айлчлал болсон. Энэ үеэр  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 500 сая долларын хөнгөлөлттэй тусламж үзүүлэх гэрээг үзэглэсэн.  Монгол иргэдэд олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөсөн . 2019 он бол Монгол Солонгос хоёр улс холбоотон улс болсны 800 жилийн ой тохиож байгаа жил учраас хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн тулд хичээж ажиллахаа амлаж байна.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Зочин (103.10.23.103)
2019-01-07 08:01:53
Бид хойт урд хоёр хөршөө аль альныг муулаад ямарч тусгүй Зүгээр л өөрийн гэсэн төрийн бодлогоо л зөв тодорхойлоод түүнийгээ хэлбэрэлтгүй мөрдөөд явчихад л болнодоо.Айл хөрш 3 гэр байлаа гэж бодоё л доо. Дундх айл ньхоёр талынхаа айлыг муулаад байвал нэг л өдөр бөөн асуудал үүснэ биздээ үүнтэй ялгаа юу байна.Зүгээр л мөр мөрөөрөө байх нь хэн хэндээ өлзийтэй шүүдээ.

Баасансүрэн (202.126.89.58)
2019-01-07 07:34:11
Төр засаг минь.Малаа амьдаар нь нэгийг ч бүү гаргаач.Гадаадад очоод яаж тамлуулна гэж бодно.Амьдаар нь шарж байгааг харсан биздээ.Мал чинь хүнээс илүү үр төлдөө хайртай,нутаг усаа үгүйлж санадаг ухаантай амьтан шүү.Хайрлах хэрэгтэй Чингисийн агтны удамыг.

Баасансүрэн (202.126.89.58)
2019-01-07 07:24:34
Хэнч идэхийг бодно.Ямарч улс өөрийн орны эрх ашигаа бодох тул бид өөрсдөө ухаантай Уйгагүй ажилсаг зарчимч байх хэрэгтэй...

erh chuluu. (202.9.44.138)
2019-01-06 22:06:48
oros bgaagui bo gej ih solioroh yum .mongol delhiin 2-rdaind orosiin medeld bish yaponii holbooton bsan bol yaponchuud bayanulguii uvsaar dovtlohod ter uyeiin orosiin ur tarianii nuuts ezlegdej tsaahna tald ni uraliin tsrege zevsegiin uildverlel ayuld urtuh bailaa.bid gazar nurgiin davuu bairlalaaraa orost unelj barshgui tus bolson yum shuu.Hujaad ch gesen.

ok (103.57.92.77)
2019-01-06 15:40:37
бүүр монголын авилгалчин дарга нар монголын малыг бараг л албаар шүлхйидүүлж, орос, хятадаас хуурамч вакцин оруулдаг гэж ДЕФАсто- Жаргалсайханы нэвтрүүлгээр яриж байсан шдээ,хятадууд бүүр манай махыг өвчтэй гэж хэлчээд, өөрсдөө орж ирж бой хийдэг тэгээд тонн тонн-оор нь ачаад гараад явдаг, за тэгээд монголоос гарч явж байгаа нь дандаа эко бүтээгдэдхүүнүүд орж ирж байгаан дандаа л хог байна, монгол мөнгө монголдооо үлдэхгүй гарч яваад байхад , яаж монгол улс хөгжихгүй вэдээ, ийм л бодит юм яриад байна, оросууд яаж байна , төмөр зам гэж орос монгол дарга нарын авилгалын үүр болсон, хятадууд манай зүйлсыг түүхийгээр л авна, жаахан үйлдвэр байгуулахаар л хилээ хаачина, бас л аймаар гомдсон хүүхдүүдийн зан ч юмуу дээрэлхэж чадаж байгаа шүү, ийм л улаан цайм байхад орос хятадуудыг цээжээрээ өмөөрөөд байдаг далбагнасан өөрийн гэсэн ухааан бодолгүй монгол хүмүүсийг үнэхээр ойлгодоггүй шдээ

ok (103.57.92.77)
2019-01-06 15:34:09
монгол улс хөгжихгүй байгаан бас том шалтгаан нь монгол хүмүүс өөрсдөө итгэхээ байсан шдээ, заавал нэг улсгүй бол хөгжихгүй, бүх зүйлээс нь харагддаг ,бүүр сүүлийн 300н жил монголчуудыг манжлаад, шар дээлтэнгүүд болгоод, сүүлдээ бүүр социодоод , яг уг Их хааны монголчуудыг бодлоготойгоор бие даах , бие дааж шийдвэр гаргахын нь болиулж эхэлсэн шдээ, түүх бэлхэнээ харуулдаг , та нар орос хятадгүй л бол амьдрахгүй, бид байгаа учраас бараг л та нар байж байна гэх нь холгүй, монголчуудын уг хүн нь их сэргэлэн юм хурдан сурдаг, нэг үгээр хэлвэл их чадварлаг хүмүүс, яг үнэндээ хоёр хил хаагдуул, монголчууд харин ч маш хурдан хөгжинө шүү, юу л байна газар нутаг байна, юу л байна эко хоол хүнс байна, харин ч монголын хил нээгдсэнээр монголчууд ашигтай гэхээс илүү, дэлхийн хог хаягдал монгол руу орж ирж байна, шдээ, японы хуучин машинууд,

ok (103.57.92.77)
2019-01-06 15:23:20
энд ганц орос гэсэн юм алга байна, аливаа улс хөгжие гэвэл ийм алдагдалтай гадаад харилцаа гэж байдаггүй юм, мөнхийн найз гэж байхгүй мөнхийн эрх ашиг гэж байдаг юм, энд хэн ч нэг оросыг төвийлгөөд ,эсүүл хятадыг төвийлгөөд, эсүүл солонгос америекыг төвийлгөсэн юм алга, монголчууд монгол улсынхаа ирээдүй төлөө санаа зовсондо ийм ашиггүй харилцаа гэж юу байсан юм бэ л гэж яриж байна, тэр цахилгаан станцаа хурдан барье, одоо дэлхий дахин бүгд цахилгаан машин ,эко амьдралруу ороод байхад, бид орос хятад найз мөнхийн хөрш гээд энэ янзаараа дэлхийн технологи хөгжилтэй хөл нийлүүлэхгүй, орос хятадаас айгаад байхын бол ш, хэзээ бид цахилгаан машинаа унаж, америк,солонгос явж хар ажил хийхгүй, үр хүүхдээ сайхан амьдруулмаар байна шдээ энэ чинь бид ч яахав, орос хятадгүй бол хөгжихгүй гэж тархиа угаалгасаар байгаад , дэлхий хөгжилөөс хоцорч гэж бодохд, үр хүүхдээ бас иймэрхүү өгсөмөөргүй байна шэ

Orosiig muulagchidad heleh vg. (202.55.191.42)
2019-01-06 15:12:37
Tegbel orosoos neft binzen abahgui zvgeer l hujaagaas 1 terbum dollaar abaad bvr 90 hubi hujaatai naimaa hiij hyatadiin vei mongu uls boloh uu. Yah geed bgaa hurliiz garuud be.orosuud achaar l uls shig bolj tusgaar togtnoj soeljij bolobsoroltoi bolson ch de.esbel hujaad ezelegdej neg obormongol shig boloh baisan uu.

ok (103.57.92.77)
2019-01-06 13:48:28
тэгж их түүх ярих гээд байгаа юм бол,тарахай бутархай олон жижиг улсуудыг манай Бат хаан Оросыг нэгтгэж өгч, Хубилай хаан хятадыг улс шиг улс болгож өгсөн шүү, монголчуудад хайртай даа биш, орос хятад хоёрт хавчуурга бүс хэрэгтэй, хэн хэндээ өгөх дургуй байсан болохоор монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн юм шдээ, тэртээ тэргүй түүх түүхэээрээ байсан дээр ,хэн ч орос хятад солонгос муулах гээгүй, монголчуудад хандаж ирсэн сүүлйин 29н жилийн л байгаа байдлын байгаагаар нь бичлээ, үнэн үг хатуу гэж

Зочин (122.201.24.127)
2019-01-06 13:43:14
Оросыг муулаад байгаа нөхдүүд Оросуудын барисан байранд сууж байгаадаа Оросууд байгаагүй бол тусгаар тогтносон улс болох хэцүүхэн байсан гэдгийг ойлгох чадваргүй мөсөн толгой...

ok (103.57.92.77)
2019-01-06 13:30:55
харилцан ашигтай гэчижээ, ичихгүй авах юмаа, худлаа биш орос хятад хоёрт дандаа монголчууд шулуулж байгааг, юм уншидаг хүмүүс битгий хэл долоон буудлын Должин эмээ хүртэл толгой сэгсэрч байхад, нүүр нь улайхгүй л худлаа ярих юмаа. Оросууд манай бараанд 20-50 хувийн татвартай манай л энэ тэрбумаар чинь бензин авч орлого оруулж байгаа биздээ, хятадууд манай бүх л зүйлийг түүхийгээр нь авдаг, өөрсдөө бөөн үйлдвэр барицсан монголчууд болохоор солонгос очиж хар ажил хийдэг, хятадууд хятад ажилчиддаа баахан үйлдвэр бариад ажлын байртай болгоцон, солонгосчууд манай арай нэг мөнгөтэй хэсгийн олон удаагийн виз олгоод мөнгийн саах зорилготой, монгол улсад ашигтай юм нэг ч байхгүй, ичиж амьдраасай даа, үхсэнийх нь эрх тэгш , ийм эрх тэгш харилцаа байдаг юмуу, үхсэнийх нь гадаадын хөрөнгө оруулалт , би байсан бол ичиж үхнэ нээрээ

erh chuluu. (202.9.44.138)
2019-01-06 12:04:52
orosiin elchinsaid yamar muuhai KGB tsaraitai nuhur ve.

зочин (202.9.45.76)
2019-01-06 09:12:13
аль ч улсыг муу хэлэх хэрэггүй аливаа юманд хувьсгалын тохироо бүрдэнэ гэж байдаг юм бид их азтай улс хѳх тэнгэртээ залбирах хэрэгтэй заяа нь хаяагүй улс шүү

Зочин (162.232.139.23)
2019-01-06 08:43:21
Oros hujaa 2 huvaaj ideh l bodlogo barij bgaa. Ul dolooh durtai erliiz hurliiz shunalt pyaldaguud uheldej baigaa da

Зочин (162.232.139.23)
2019-01-06 08:43:21
Oros hujaa 2 huvaaj ideh l bodlogo barij bgaa. Ul dolooh durtai erliiz hurliiz shunalt pyaldaguud uheldej baigaa da

Зочин (162.232.139.23)
2019-01-06 08:43:21
Oros hujaa 2 huvaaj ideh l bodlogo barij bgaa. Ul dolooh durtai erliiz hurliiz shunalt pyaldaguud uheldej baigaa da

Зочин (162.232.139.23)
2019-01-06 08:43:20
Oros hujaa 2 huvaaj ideh l bodlogo barij bgaa. Ul dolooh durtai erliiz hurliiz shunalt pyaldaguud uheldej baigaa da

Зочин (66.87.139.222)
2019-01-06 07:50:57
1.6 terbum hahaha tsever gadagshilchihsan mungu

Зочин (173.80.92.152)
2019-01-06 02:28:37
манан болон энх60лд зайл

ард (139.5.218.140)
2019-01-05 23:58:48
ардчилал ярьж хэнээрхсэн.цээж баячууд.монгол улсын хөгжил дэвшил ололт амжилтад хорссон цаашаа санаатай улс оронд юу ч хийж бүтээгээгүй бэртэгчингүүд мөн ч арчаагүй юм бодож явах юм даа. Hэг их мэдэгч оросууд яаж гийгүүлсэн юм гэчжээ....чи бид хоёр шиг нь оросыг муулаад ..хэрэггүй л байгаа даа. Aрдчилал гарч ирээд л оросыг муулаад эхэлсэн Mонголчууд минь бид хүн чанар жудагтай байх ёстой шүү.

Зочин (67.188.235.56)
2019-01-05 18:29:10
Монгол хэл муу мэддэг, бас монголын талаар мэдлэггүй эрлийз маягийн нөхдүүд их хутганиүймүүлэх юм бичих юм. Түүх мэддэг бол тэр улаан орос гээд байгаа ЗХУ-н чинь ачаар монголын тусгаар тогтнол баталгаажсан шүү дээ. Түүнээс биш хятадууд монгол бол манай нэг хэсэг гэдэг . Тиймээс нийт улс орон даяар монгол тусгаар улс мөн эсэх талаар санал асуулга явуулсан түүхтэй

Зочин (103.57.92.59)
2019-01-05 17:54:56
OROSIIN TZ HUVIINH BOLSON YUM CHIN UBTZ AMERIKAAS TUSLAMJ AVAHAD BURUUDAHGUI

Зочин (107.167.116.100)
2019-01-05 17:13:21
Холбоотон улс болсны 800 жилийн ой. Бас л агуу түүхтэй улсууд шүү. Ихэнх улс байгуулагдаад 800 жил болоогүй байхад.

зочин (182.160.36.153)
2019-01-05 16:45:51
64.119.24.122 чи өөр юу гийгүүлэхийг хүсээд байгаа юм, чиний аманд хоолыг чинь хийлгүүлэх гээд байгаа юм уу, тэр АНУ, европ, хятадаасаа наад хийж гийгүүлэх зүйлээ асуусан дээргүй юу

Зочин (64.119.24.122)
2019-01-05 15:33:36
Хэ Хэ орсууд бидэнд аи92 өгхөс өөр гийгүүлсэн юм байхгүй бна.

Зочин (202.179.31.4)
2019-01-05 13:45:55
өнгөрсөн зууныг яг бодитоор харвал улаан оросууд манай нутаг руу ихэд өнгөлзөн 3 удаа тасдаж авсан байхийн, 1939 оны дайны эцэст японтой гал зогсоох гэрээ хийснээр мөн хэсэг нутгийг хятадад алдах боломжийг мөн улаан орос нөхцөлдүүлсэн байна. мануудын газар нутаг тусгаар тогтнолоор дандаа бусадтай наймаалцсан байх юмаа. бузар улс даа

Нандин (202.126.89.244)
2019-01-05 11:44:31
Хайртай хайртай хайртай минийх минь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа