Үндсэн хууль баталсны 27 жилийн ой тохиож байна

Түгээх    
2019-01-13 12:15:00 - Хууль

undsen huuli

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 27 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм.

Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институци, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны буюу Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие  даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшин байгаа билээ.

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Баасансүрэн (202.126.88.37)
2019-01-14 05:47:58
Монгол улс чинь ийм нялх үндсэн хуультай соёлын түүхгүй улс гэж ойлгогдож байна. Уул нь их эзэн Чингисийн үеэс ИХ ХОРИГ ЦААЗ зохиож нийгмийн харилцааг зохицуул ирсэн түүхтэй гэж олон зуун жилийн соёлоороо гайхуулбал дэлхийд нэр төртэй байх бусуу.Ямар ч юман дээр би анх гэдэг өрөвдөм өчүүхэн үзлээсээ салаач.Социализмын үёийн сонгуултай одоогийн сонгуул яг адилхан байна.Жишээлбэл Энхбол Баттулга хоёрын хэнийг ньч сонгомооргүй байсан.Сонгуул хүчингүй болж дах хаас төвөгшөөж сонголт хийдэг.Дараа нь ард түмэн амаа асуулгадаг иймл тогтолцоотой явж байна.Үнэхээр ардчилал байгаа юм бол нэр дэвшигчдийн нэрсийг ард түмний санал асуулгаар тодруулж байя.Ингэж чадвал улс эх орныхоо төлөө ажиллаж чадах өндөр мэдлэг чадвартай төлөөллөө бид сонгон гаргаж ирж чадна. Энд нам ямарч хэрэггүй.Дараа нь ард түмэн амаа асуулгах тохиолдол гарахгүй.Сонгуул үнэхээр ардчилалгүй явагддаг.

доржоо (43.242.243.81)
2019-01-13 19:16:28
ум сайн амгалан болтугай.хойд тѳрѳлдѳѳ сайн нохой болж тѳрѳѳрэй

Зочин (66.181.189.183)
2019-01-13 17:14:40
Үндсэн хуулийг дураараа тайлбарлаж, өөрчлөх гэсэн хорт санааг эсэргүүцэж жагсах нь зөв. Сүүлийн үед их хурал үйл ажиллагаа нь доголдож байгаа гол шалтгаан хууль зөрчсөн мөнгө хүүлэлт шүү. Огцрохоос илүү шоронд орох асуудал нь аймаар санагдсан ЖДҮчид бүлэг болж хор их тарьсан.

зочин (103.212.116.79)
2019-01-13 15:33:33
Нэр хүндээ алдаж дууссан их хурал,төр улс үндсэн хуулиар ч яаах ч юм билээ дээ.үндсэн хуулитай, хуулигүй,төр засагтай ,засаггүй ард түмэн ёс заншил уламжилалаа дагаад амидрал, ахуйгаа аваад явчихаж бгаа юм биш үү.

зочин (103.212.116.79)
2019-01-13 15:33:26
Нэр хүндээ алдаж дууссан их хурал,төр улс үндсэн хуулиар ч яаах ч юм билээ дээ.үндсэн хуулитай, хуулигүй,төр засагтай ,засаггүй ард түмэн ёс заншил уламжилалаа дагаад амидрал, ахуйгаа аваад явчихаж бгаа юм биш үү.

зочин (103.212.116.79)
2019-01-13 15:33:20
Нэр хүндээ алдаж дууссан их хурал,төр улс үндсэн хуулиар ч яаах ч юм билээ дээ.үндсэн хуулитай, хуулигүй,төр засагтай ,засаггүй ард түмэн ёс заншил уламжилалаа дагаад амидрал, ахуйгаа аваад явчихаж бгаа юм биш үү.

зочин (103.212.116.79)
2019-01-13 15:33:00
Нэр хүндээ алдаж дууссан их хурал,төр улс үндсэн хуулиар ч яаах ч юм билээ дээ.үндсэн хуулитай, хуулигүй,төр засагтай ,засаггүй ард түмэн ёс заншил уламжилалаа дагаад амидрал, ахуйгаа аваад явчихаж бгаа юм биш үү.

зочин (103.212.116.79)
2019-01-13 15:32:50
Нэр хүндээ алдаж дууссан их хурал,төр улс үндсэн хуулиар ч яаах ч юм билээ дээ.үндсэн хуулитай, хуулигүй,төр засагтай ,засаггүй ард түмэн ёс заншил уламжилалаа дагаад амидрал, ахуйгаа аваад явчихаж бгаа юм биш үү.

Зочин (66.181.161.72)
2019-01-13 12:40:47
үндсэн хуулийн ѳдѳрт зориулсан бѳх барилдахаа больсон юмуу.Чинбат сүхбат баянаа сахал хүрлээ нарын хүмүүс бѳхийн ѳргѳѳнд нь шунал нь хѳдлѳѳд бѳх барилдуулхаач больж байх шив дээ.Эдний эцсийн хүсэл ердѳѳл бѳхийн ѳргѳѳ эд нарт үндэсний бѳх байх байхгүй барилдах эсэх ер хамаагүй бололтой

zolboo (66.181.161.2)
2019-01-13 12:32:26
Sain bnuu orshooloor hvn garh blow horihoos

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон