Морин хуур, уртын дуу миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн

Түгээх    
2016-03-23 08:09:29 - Энтертайнмент

Монгол улсаас 7000 км-ын зайтай орших Франц улсаас хөөмий, уртын дуу, морин хуурын аялгуунд хөтлөгдөн ирсэн Стив И.Морел гэх залуутай ярилцлаа. Тэрээр манай улсын Хэл иргэншлийн дээд сургуульд монгол хэл, бичгийн ангид суралцаж байгаа аж. Түүнтэй ярилцахаар гэрт нь ороход арцны үнэр үл мэдэг үнэртэхээс гадна ханаар нь калиграфууд өлгөөтэй харагдана. Түүнчлэн морин хуур, Чингис хааны дүр бүхий сувинер, хөдөө талын уран зураг ч үзэгдэв. Яг л монгол айлд буй мэт санагдсаныг нуух юун. Европын соёлын төв болсон төрөлх нутгаа, гэрээ орхин юуны учир Монголыг зорин ирж, Монголын үндэсний соёл урлагт тэгтлээ шимтэх болсон талаар яриа дэлгэлээ. /Тэрээр монгол хэлээр чөлөөтэй биш ч төвөггүй ярьж байлаа/

-МОРИН ХУУРЫН АЯЛГУУ АМЬД, СҮНСЛЭГ- 

-Монгол хэл сурах их хэцүү гэж гадаад хүмүүс ярьдаг. Та тун сайн ярьж чадаж байна. Хэзээ Монголд ирсэн бэ? Монгол хэлийг энд ирээд сурсан уу?

-Би 2014 оны наймдугаар сард Монголд ирсэн. Монгол хэлийг энд ирээд сурсан даа. Сурахад тийм ч амар байгаагүйг хүлээн зөвшөөрч байна. Хүний ярьсныг ойлгоод, өөрийгөө ойлгуулах төдий л байна. Би Монголд ирээд “Сити” дээд сургуульд суралцсан. Эндээс монгол хэлнийхээ мэдлэгийг чамгүй нэмэгдүүлсэн. Гэхдээ зургаан сар энэ сургуульд сураад, өөрийгөө өөр зүйл хүсээд байгааг ойлгосон.

-Юуг тэр вэ?

-Хөгжим... Морин хуур тоглож сурахыг хүсч байгаагаа ойлгосон. Хөгжмийн нот, онол сурч, энэ тал дээр өөрийгөө чадавхижуулах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Ингээд Сити дээд сургуулиас гарч Хэл иргэншлийн дээд сургуульд орж монгол, хэл бичгээр суралцаж байна. Мэдээж би монгол хэлний ярих, бичих чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Цаашилбал монгол түүх судлахыг хүсч байна.

-Францад байхдаа ямар мэргэжлээр ажилладаг байсан бэ?

-Би гэрэл зурагчнаар 12 жил ажилласан. Кино, видео хийж ч үзсэн. Компьютер график ч хийдэг байлаа. Нэг мэдэхэд л 12 жил өнгөрч, би маш их ядарсанаа ойлгосон. Зогсолтгүй ажилласан надад амралт хэрэгтэй юм шиг санагдаж, хөгжмөөс тайвшралыг олж авдаг байлаа. Гэтэл нэг удаа санаандгүй хөөмий олж сонссон юм. Үнэхээр гайхалтай санагдсан. Би сонсчихоод “Энэ ямар гээч аялгуу вэ” гэж гайхсан. Морин хуурын аялгуу сонсоод, бүр ч ихээр биширсэн. Морин хуурын аялгуу бусад хөгжмийн зэмсгүүдээс гардаг ая, аялгуунаас тэс өөр. Амьд, сүнслэг гэх юм уу даа. Тэгээд л энэ хөгжмийг тоглож суръя гэж өөртөө хэлсэн. Францад ирсэн монгол хүн морин хуур зарж байхад нь би худалдаж авсан юм. Анх удаа морин хуур өөрийнхөө гараар татаж үзээд сэтгэл хөдөлсөн шүү. Үнэхээр дотроос нэг зүйл огшоод ирэх шиг л болсон. Дараа нь Францад морин хуурч монгол эмэгтэй ирсэн юм. Тэр хүнээр би зургаан сар морин хуур заалгасан. Ингээд л монгол явахаар шийдэж, энд ирээд “Сити” дээд сургуулийн талаар олж мэдээд сурахаар шийдэж Франц руу буцаж очоод, өөрт байгаа бүх зүйлээ зарсан. Ээж, аавынхаа өгсөн номоос бусдыг нь зараад, Монголд ирээд сургуульд орсон доо. Уг нь СУИС-д орох хүсэлтэй боловч оюутан надад үнэтэй санагдсан.

-Н.НОРОВБАНЗАД АГСНЫ ДУУГ СОНСООД БИШИРСЭН- 

-Хөөмий сурсан уу?

-Хөөмийг тийм ч сайн сураагүй. Бага зэрэг л хөөмийлж чадна. Би уртын дуу сурахыг маш их хүсч байгаа. Уртын дуу бол үнэхээр агуу.

-Н.Норовбанзад агсны дуунуудыг сонссон болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Тэр хүн бол Монголын төдийгүй дэлхийн бахархал. Би дууг нь сонсоод биширсэн. Тэр хүн бол тэнгэр юм.

-Оюутан болохоор санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ? Ажил хийдэг үү?

-Калиграф бичлэгээ хааяа монгол хүмүүст зардаг. Мөн тоглолт, арга хэмжээн дээр морин хуур тоглож, ойр зуурын мөнгө олдог. Мөн гэрэл зурагчин мэргэжилтэй болохоор хэдэн зургаа худалдах ч үе бий. Жирийн оюутнуудын амьдардаг жишгээр л амьдарч байна даа. Гэхдээ компьютерийн ард удаан сууж ажиллахыг хүсэхээ больжээ. Өөрийн гараар хийж, бүтээсэн зүйлээрээ амьдралаа залгуулах, ийм л ажил хийх сонирхол давамгайлах болж. Удахгүй калиграфын үзэсгэлэн нээлтээ хийнэ. Тэнд би Алтайн магтаал бичиж оролцох бодолтой байгаа. Би мөн сүүлийн үед тамга хийж сурсан. (Өөрийн гараар бичсэн калиграфуудаа уншиж, сонирхуулсан юм. Мөн өөрийн гараар хийсэн монгол бичиг, төрийн сүлд бүхий сийлбэртэй тамгуудаа сонирхуулав.сурв)

-Энд их урт цаасан дээр монгол бичгээр уйгагүй бичсэн байгаа нь гэрийн даалгавар чинь юм уу?

-Тийм. Удахгүй шалгалтаар 4 метр урт цаасан дээр монгол бичгээр бичих болно. Түүнээс өмнө би бэлтгэлээ базааж байгаа юм. Энд Чингис хааны билэг сургааль “Оюунтүлхүүр” судраас бичсэн. Гэхдээ сайн бичиж чадахгүй байна. Бүдүүн нарийн онцгүй бичсэн байгаа. Гол нь монгол бичгээр бичихдээ их сайн мэдэрч, ойлгож бичих ёстой юм. Би хичээж байгаа. Сайн л бэлдэх хэрэгтэй байна.

-Өөрөөс чинь өөр гадаад оюутан монгол бичиг судлан суралцаж байна уу?

-Манай сургуульд хоёр гадаад оюутан байдгийн нэг нь би. Ихэвчлэн өвөрмонгол оюутнууд монгол бичиг, калиграфаар бичиж байгаа харагддаг.

-Монгол багш нар монгол бичгийн чадварыг чинь хэрхэн үнэлсэн бэ?

-Болж байна л гэдэг. Гэхдээ би тэдний хажууд үнэхээр муу байгаа. Манай сургуулийн багш нар үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мундаг. Маш мэдрэмжтэй, уран тансаг бичлэгтэй. Тэдний хувьд соёмбо үсэг, дөрвөлжин бичиг зэргээр бичиж чаддаг. Би ийм багш нарын шавь гэдгээрээ азтай хүн шүү.

-Гэртээ морин хуур залжээ. Тоглож сурсан уу?

(Түүнээс ийн асуух зуур тэрээр морин хуураа авч хөгийг нь тааруулаад “Жонон харын явдал”, “Саруул тал” зэрэг аялгууг тоглож сонирхуулсан юм.сурв)

-Морин хуур тоглох үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Гоё. Яг л нэг аялал хийж буй мэт мэдрэмж төрдөг. Би сайн тоглож чадахгүй байна л даа. Миний техник тийм ч сайн биш. Хуруу хатуу, өнгөө заримдаа алддаг. Тоглож сураад хоёр жил л болж байна. Цаашид 7-8 жил суралцаж байж сайн болох байх. Би морин хуурыг бүх зүрх сэтгэлээрээ мэдэрч, тоглохыг хичээдэг. Яг монгол хүн шиг мэдэрч чадахгүй байгаа байх л даа. Учир нь морины явдал, монгол ахуйг сайн мэдэхгүй учраас дутуу зүйл бий. Хэдэн жилийн дараа морин хуур, миний мэдрэмж, зүрх сэтгэл бүгд нэг болно гэдэгт итгэдэг. Надад зургаан морин хуур байдаг. Би нэг хүнтэй хамтарч морин хуур хийсэн.

-БИ МАЛЧИН БОЛМООР БАЙНА- 

-Монголд амьдрахаар шийдэхэд гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ээж минь их гайхсан. Намайг яагаад заавал 7000 км хол, уулсын дундах газар очиж амьдрах гээд байгаа юм бэ гэж асууж байсан. Аав минь нэг ч үг хэлээгүй. Гэхдээ намайг аз жаргалтай байгааг хараад дотроо тэр бүхнийг мэдэрдэг байх гэж боддог. Магадгүй намайг ойлгосон ч гэсэн үг хэлэхгүй байгаа байх. Ээж минь одоо бол хүлээн зөвшөөрч, намайг ойлгосон. Гэхдээ заримдаа онлайнаар чатлах үед намайг буцаж ирэх бодолтой байгаа эсэхийг асуудаг л юм. Ахтайгаа би 10 жил холбоогүй байсан. Намайг энд ирсний дараа бид ярилцаж, ах минь надтай маш их зүйлийг ярилцахыг хүсч байгаагаа хэлсэн. Тэр одоо дөрвөн хүүхэдтэй, эхнэртэй болсон байна. Би ойр ойрхон Франц руу явах боломжгүй шүү дээ. Онгоцны тийз үнэтэй байна (инээв.сурв).

-Хөдөө орон нутгаар явж үзсэн үү?

-Үзсэн шүү. Ховд, Увс, Хэнтий аймаг явж үзсэн. Увс аймагт малчин айлд нэг сар амьдарсан. Хөдөө нутаг үнэхээр амгалан, сайхан. Би малчин болмоор байна (инээв.сурв). Энэ жил Хөвсгөл аймаг болон говь нутаг руу явж үзэх бодолтой байгаа.

-Өөр ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглодог уу?

-Би хэл хуур тоглох дуртай. Надад түвд, якут, вьетнам, монгол хуурууд байна. Энэ хулсан хуурыг би өөрөө хийсэн. Зарим хуур нь их нарийхан дуутай, зарим нь яг бөмбөр шиг дуутай. Би хэл хуурыг өөрөө тоглож сурсан. Францад бас хэл хуур тоглодог хүмүүс цөөнгүй байдаг.

-Олон монгол найзтай болсон уу?

-Олон танилтай болсон. Гэхдээ сайн найзтай болж амжаагүй байна. Магадгүй зарим тохиолдолд би франц хүн учраас соёлын ялгаа гардаг ч юм уу төдийлөн сайн найзууд болж чаддаггүй. Ямар нэг хана байх шиг санагддаг.

-Соёлын ялгаа гэж? Танд монгол хүнээс ялгаатай зүйл тийм их байгаа гэж үү?

-Тэрийг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Миний монгол хэл сайн биш учраас өөрийгөө илүү ойлгуулж чадахгүй байж магадгүй юм.

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Би монгол хэлээр сайн ярьж, морин хуур хөгжмийг багш шигээ эзэмшихийг хүсч байна. Миний багш бол “Домог” хамтлагийн ахлагч, морин хуурч Д.Шинэцог-Гени гэж хүн бий. Түүнийг би Монголын хамгийн шилдэг морин хуурчдын нэг гэж боддог. Өнөөдөр ази европ гэлтгүй хүмүүсийн нүүр будалт, хувцаслалт бүгд адилхан болчихсон. Тэднийг ялгах ганц зүйл нь үндэсний соёл, урлаг юм. Тиймээс би Монголын үндэсний соёл урлагийг дэлхийд таниулан, ойлгуулж, өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсч байна. Учир нь морин хуурын аялгуу, уртын дуу, энэ соёл миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн. Энэ бүхнийг олж мэдэхээс өмнө миний амьдралд хэцүү, таагүй, буруу зүйлүүд байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдөж би зорилготой болсон. Гайхалтай зүйлсийг олж мэдэрсэн. Тиймээс би Монголд амьдарч, монгол үндэсний соёл урлагт хичээнгүйлэн суралцах болно. Мөн цаашид хөөрөг хийж сурах бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Ц.ТАМИР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (23.247.147.4)
2016-03-23 08:47:36
Бусад азиуд техник технологиоороо зовж алдаршиж байхад Монголчууд түүх соёлоороо бишрүүлж байна.

Мэдээ.мн (23.247.147.4)
2016-03-23 08:46:44
Танай вэб сайт сэтгэдэл авч болохгүй Сервер чинь гацаад яачихсан юм бэ

Зочин (23.247.147.4)
2016-03-23 08:46:08
Монголчууд үндэсний соёл урлагаараа дэлхийг байлдан дагуулах юм байна

Зочин (23.247.147.4)
2016-03-23 08:45:44
Хх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-21 09:14:38 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ