Тавантолгойг “MCS”-д өгсөн бол 800 сая ам.долларын өрийн барьцаанд орох байсан

Түгээх    
2016-03-25 07:56:12 - Улс төр

Одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ", "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтээн барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ"-г байгуулахаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байв.

-МОНГОЛ УЛСАД ИЛТ ХОХИРОЛТОЙ, НОЦТОЙ ГЭРЭЭ ХИЙХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ- 

Эргэн сануулахад, гарын үсэг зурагдах дутуу байсан Тавантолгойн гэрээний асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг нээх үеэрээ таслан зогсоосон юм. Тэрээр "Тавантолгойн орд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар, УИХ-ын 2010 оны 39-р тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалт явуулж байгаа. Гэтэл явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37-р тогтоолоор баталсан 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Иймээс энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газарт албан ёсоор хүргүүлсэн.

Засгийн газрын байгуулахаар хэлэлцэж буй төслийг өнөөдөр өглөө нэхэж авсан. Гэрээг гишүүдэд хүргүүлсэн байгаа. Өнөөдөр байгуулах гэж буй эдгээр гэрээ хэлэлцээрийн төслийг харахад Монгол улсын үндэсний эр ашгийг хангаж чадаагүй байна. Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх нь тодорхойгүй байна. Ард түмний мэдлийн Тавантолгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулна. Монгол улсад илт хохиролтой, ийм ноцтой гэрээ хийхийг би зөвшөөрөхгүй" хэмээн чуулганы танхимаас хэлж байсан юм.

erdenechimeg

Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консерциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.558.175.510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2.475.201 иргэн болон 8.497.671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаархи зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна” гэх зэрэг олон ноцтой зөрчил илрүүлсэн байдаг.

tawantolgoi

-ТАВАНТОЛГОЙГ “ММС”-Д ӨГСӨН БОЛ 800 САЯ ДОЛЛАРЫН ӨРӨНД
УНАЖ, ХЯТАДЫН КОМПАНИД ШИЛЖИХ БАЙСАН-

“Тавантолгойн ордыг ашиглах төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгарсан “Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын “ММС” компани гэдэг нь хэдийнэ ил болсон. Жил гаруйн өмнөөс тус компани өрийн асуудалтай, зээлжих зэрэглэлээ бууруулсаар ирсэн “хар” түүхтэй. 2008 онд “Энержи ресурс” ХХК-ийн 43.5 хувийг "MCS", 2.3 хувийг "MCS Холдинг", 14.1 хувийг "Петровис", 29 хувийг “Тэнгэрийн цаг", 6.1 хувийг "Шунхлай Майнинг" компани, таван хувийг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг хэмээн албан ёсоор мэдээллэж байсан.

Хонконгийн хөрөнгийн биржийн 2015 оны нэгдүгээр сард гаргасан мэдэгдлээр бол “ММС” компанид Монголоос “MCS” 43.7, Шунхлай групп 4.9, Петровис 3.6 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Монголын эдгээр компани нийлээд “ММС”-гийн хувьцааны 57.7 хувийг эзэмшиж байгаа юм. Гэхдээ “ММС” нь нээлттэй компани учраас хэрвээ гаднын ямар нэгэн том компани манай дээрх компаниудын хувьцааг худалдаж авбал “ММС”-д эзлэх Монголын компаниудын өмчлөл 51 хувиас буух магдалалтай байсан.

tawantolgoi

Хэрвээ ингэвэл, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувь нь Монголын үндэсний компанийн мэдэлд байх Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болох байсан юм. Энэ асуудалд өнөөдрийг хүртэл Монгол улсын сайд М.Энхсайхан хариулт өгөөгүй.

“ММС”-г өртэй гэдгийг удаа дараа хэвлэлүүдээр дэлгэсэн ч тухай бүрт Монгол улсын сайд М.Энхсайхан нүүрээрээ тахалж өнгөрөөж байсан. Гэтэл өнөөдөр тус компани дотоодын арилжааны банкууд, гадаадын томоохон банкууд болон олон улсын хөрөнгө оруулагчдаас авсан зээлийн дүн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. 2015 оны зургадугаар сард олон улсын хэвлэлүүд, экспертүүд тус компани өрийн хүндрэлд орох бодит эрсдэлтэй болсныг онцолж байлаа.

2016 оны гуравдугаар сарын дундуур ийнхүү эхний өрөө төлж чадахгүйд хүрч, “дефолт” зарлав. Гэхдээ энэ нь тус компани дампуурсан гэсэн үг биш. Хамгийн том төлөлт болох 600 сая ам.долларын зээлээ 2017 онд хийх ёстой. Үүнээс өмнө тус компани үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийхгүй бол дампуурах эрсдэлд байгаа нь нэгэнт тодорхой болсон.  Хэрвээ “ММС”-д Тавантолгойг өгчихөөд, тус компани дампуурах юм бол ард түмний Тавантолгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж Хятадын компанид шилжих байсан юм.

Э.БҮҮВЭЙ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-21 15:45:20 - Боловсрол
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо
2017-09-21 15:41:55 - Нийслэл
Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-09-21 15:35:44 - Улс төр
СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу
2017-09-21 15:27:52 - Орон нутаг
Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна
2017-09-21 15:20:15 - Энтертайнмент
Монголын бяцхан моделууд олон улсын загварын шоунд онцгойров
2017-09-21 15:10:12 - Улс төр
МАН-ын 40 гаруй гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ
2017-09-21 14:41:44 - Эрүүл мэнд
Дэлхий нийт антибиотикийн гачигдалд орж байгааг ДЭМБ анхаарууллаа
2017-09-21 14:36:48 - Орон нутаг
Цэцэрлэг-Тосонцэнгэлийн зам мөстөж, халтиргаатай байна
2017-09-21 14:36:17 - Боловсрол
ФОТО: Ажил хаясан багш нарт дарамт их ирж байна
2017-09-21 14:23:44 - Нийслэл
Монгол Улсын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна
2017-09-21 14:14:16 - Нийслэл
Албан ёсны шийдвэр гаргахгүй бол багш нар хугацаагүй ажил хаяж, Арбитрын шүүхэд хандана гэв
2017-09-21 13:47:08 - Спорт
Цэргийн ДАШТ-ээс Г.Отгонжаргал алтан медаль хүртлээ
2017-09-21 13:36:28 - Хууль
Хүүхдүүд 8 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
2017-09-21 13:29:55 - Эрүүл мэнд
Вирусээ тоолуулсан 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлалтай гэв
2017-09-21 12:57:25 - Хууль
Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийжээ
2017-09-21 12:54:10 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2017-09-21 12:45:12 - Орон нутаг
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ
2017-09-21 12:36:53 - Улс төр
М.Энхболд Ө.Энхтүвшин нар сэм тохиролцжээ
2017-09-21 12:31:42 - Нийслэл
Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос харуулжээ
2017-09-21 12:27:32 - Хууль
Автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцлахаар болжээ
2017-09-21 12:08:57 - Энтертайнмент
Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан
2017-09-21 11:59:13 - Нийслэл
МЭДЭГДЭЛ
2017-09-21 11:58:16 - Байгаль Орчин
2009 оны цаг агаарын үзэгдлийг давтаж болзошгүй байна
2017-09-21 11:52:15 - Энтертайнмент
С.Гантогоо: Миний ярианд аялга орсон ч, сэтгэлд аялга ороогүй
2017-09-21 11:21:14 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар нойтон цас орно
2017-09-21 11:21:13 - Боловсрол
Багш нарын 60 хувь нь ажил хаяж байна
2017-09-21 10:58:04 - Нийслэл
С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн
2017-09-21 10:54:24 - Улс төр
"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт
2017-09-21 10:40:35 - Нийслэл
ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилов
2017-09-21 10:37:12 - Спорт
Үндэсний спортын их наадам зохион байгуулахаар боллоо
2017-09-21 10:32:37 - Эрүүл мэнд
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор болов
2017-09-21 10:31:58 - Эдийн засаг
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-09-21 09:09:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2017-09-21 09:03:58 - Улс төр
Ц.Баатархүү: АН-ын сөрөг хүчний төлөөлөл ч НИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй
2017-09-21 09:02:52 - Боловсрол
Орон даяар ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 40 хувь хичээл орохгүй байна
2017-09-21 09:02:11 - Улс төр
Д.Тогтохсүрэн: Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй
2017-09-21 08:51:02 - Эдийн засаг
Иргэний НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд гэнэт таван сая төгрөг нэмэгджээ
2017-09-21 08:37:56 - Хууль
Хүн, мал ундаалах усгүй, малчид нүүдэллэх газаргүй болох гэж байна
2017-09-20 19:05:36 - Гадаад
Эйфелийн цамхагийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхэлжээ
2017-09-20 18:59:29 - Шар
"W Korea" сэтгүүлийнхэн Монголд ирж зураг авалт хийгээд буцжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй