Б.Батсүрэн: Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 31 хувь

Түгээх    
2016-04-06 10:06:44 - Эдийн засаг

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд Монгол Улсын нийт гадаад өрийн асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй тоонууд гарч, зарим нь улс төрийн сонгууль угтаж ташаа мэдээлэл ярих боллоо. Иймд мэргэжлийн хүнээс албан ёсны тодруулгыг авах нь зүйтэй гээд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэнгээс дараахь тодруулгыг авлаа.

-Монгол улсын гадаад өрийн тоон мэдээллийг Монголбанк ямар аргачлал, ангиллаар гаргадаг вэ?

-Гадаад өр гэдэг нь гадаад секторын статистикийн нэг хэсэг л дээ. Бид гадаад өрийн үлдэгдлийг олон улсын санхүүгийн байгууллагууд, тухайлбал ОУВС-гийн гадаад өрийн статистикийн аргачлалаар гаргадаг. Бусад орнууд ч энэ аргачлалыг ашигладаг. Үүгээр нийт гадаад өр гэх тоог үндсэн 5 задаргаагаар мэдээлдэг юм. Засгийн газар, арилжааны банкууд, Төв банк, хувийн хэвшил болон бусад сектор, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг гэж ангилна. Тоон мэдээллийг улирал бүр шинэчилж, өссөн дүнгээр тайлагнаж байна. 

-Нийт гадаад өр гэдэгт хувийн хэвшлийн, тухайлбал Монголын иргэн, аж ахуйн нэгжийн гадаадаас авсан зээл орох уу?

-Мэдээж оролгүй яахав. Валютын зохицуулалтын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн гадаадаас авсан валютын зээлээ Монголбанкинд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу хувийн хэвшлийн гадаад өрийн бүртгэлийг сайжруулах, тоон мэдээллийн чанарыг сайжруулах, хамрах хүрээг нь өргөжүүлэх чиглэлд Төв банк 2009 оноос хойш ажиллаж, статистикийг сайжруулсан. Хувийн хэвшил маань ч хуулиа биелүүлж, гадаад зээлээ статистикийн нэгдсэн санд бүртгүүлдэг болсон.

-Нийт гадаад өр 21 тэрбум ам.доллар гэсэн тоо байна л даа. Үүнээс Засгийн газрын гадаад өр буюу улсын төсөвт, татвар төлөгчдөд хамаатай хэсэг нь яг хэд вэ?

-2015 оны эцсийн байдлаар Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.доллар байсан. Үүнийг ДНБ-д хуваах юм бол 31 орчим хувьтай тэнцэж байна.

-Засгийн газрын гадаад өр түүхэн хугацаанд ДНБ-ий хэдэн хувьтай тэнцдэг байсан юм бэ?           

-Эдийн засгийн мөчлөгөөр нь авч үзэхэд 2006-2008 онд Засгийн газрын гадаад өр ба ДНБ-ий харьцаа дунджаар 31 хувь байжээ. 2009 оны хямралын жил 35 хувь болж өссөн байдаг. Харин 2010-2012 оны дундаж нь 24 хувь. 2013-2015 оны дундаж үзүүлэлт 30 хувь байгаа. Ер нь сүүлийн 10 жилд энэ үзүүлэлт хамгийн багадаа 19 хувь, хамгийн ихдээ 2006 онд 36 хувь байжээ.

-Нийт гадаад өр 2015 оны эцэст 21 тэрбум ам.доллар гэсэн тоо байна. Энэ тоо 2008 он, 2012 онд хэд байв?

-Энэ тоо 2008 оны эцэст 2.2 тэрбум, 2012 оны эцэст 15.4 тэрбум ам.доллар байсан. Дэлгэрэнгүй тоон мэдээлэл манай цахим хуудасны статистик цэсэнд байгаа л даа.

-Нийт гадаад өр 21 тэрбум ам.долларын ихэнх нь хувийн хэвшлийн өр гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Монгол улсын нийт гадаад өрийн 17 хувь болох 3.6 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр. Нийт 21 тэрбум ам.доллар гээд байгаа гадаад өрийн тал нь болох 10.7 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэгээ байдаг. Арилжааны банкуудын гадаад өглөг нийлээд 2 тэрбум ам.доллар. Олон улсын аргачлалын дагуу Бусад сектор гэсэн ангилал байдаг. Энд бид иргэн, аж ахуйн нэгж, хувийн сектор, мөн Хөгжлийн банкийг оруулдаг. Энэ дүн нийлээд 3.4 тэрбум ам.доллар.

-Компани хоорондын зээллэгээ буюу толгой компаниас охин компанидаа оруулсан шууд хөрөнгө оруулалт гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу? Олон нийт үүнийг мэдэхгүй, будилаад байх шиг санагддаг.

-Жишээ нь, гадаадад байгаа толгой компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа охин компанидаа шууд хөрөнгө оруулалт хийлээ гэж бодъё. Хөрөнгө оруулалтын урсгал нь шууд хөрөнгө оруулалт гэж төлбөрийн тэнцэлд бичигдэнэ. Харин охин компанийн хэрэгжүүлж байгаа төслийн орлогоос, тухайлбал экспортын орлогоос нь уг хөрөнгө оруулалт урт хугацаандаа эргэж төлөгдөнө. Ийм учраас шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл өссөн дүнгээрээ компани хоорондын зээллэгээ буюу хувийн секторын гадаад өр гэж бүртгэгддэг. Энэ нь зөвхөн тухайн охин компанид л хамаарна. Эдийн засгийн бусад агентуудад хамаарахгүй. Үүнийг хүмүүс будилаад, бүх иргэдэд хамаатай юм шиг ташаа ойлгоод байх шиг санагддаг.

-Монголбанкнаас Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл ямар ангилалд, яаж бүртгэгдэж байна вэ?

-Олон улсын аргачлалаар Төв банкны гадаад өглөг гэсэн ангилалд бүртгэдэг. Үндэсний мөнгөн тэмдэгт харилцах солилцох своп хэлцлийг улс орнууд дэлхийн эдийн засаг дахь бүсчилсэн шинжтэй хямралын үед түгээмэл ашигладаг. Яагаад гэхээр гадаад худалдаагаа аль болох тогтвортой байлгахыг зорьдог. Төлбөрийн тэнцэл хүндрэлтэй үед своп хэлцлийн ашиглалт нэмэгдэж болно. Төлбөрийн тэнцэл хүндрэлгүй үед хэлцлийг ашиглах шаардлага гарахгүй. Хоёр орны хооронд гадаад худалдаа хийгдэж л байгаа бол гадаад худалдааг тогтвортой байлгах ийм хэрэгсэл өөрөө байнгын шинжтэй байна. Тэр ч агуулгаараа төв банкууд своп хэлцлийн хугацааг нь сунгаж, хэмжээг нь тухай бүр нэмээд явдаг л даа.

-Энэ хэлцэл цаашид сунгагдана гэж ойлгогдлоо. Зөв үү?

-Тийм ээ. Монголбанк анх своп хэлцлийг 2011 онд 3 жилээр байгуулж байсан. 2014 онд хэлцлийг сунгасан. Цаашид ч сунгана. Яагаад энэ хэлцлийг хоёр орны төв банкууд сунгаад явдаг вэ гэхээр манай улс Хятадтай гадаад худалдаа байнга л хийх учраас. Урт хугацаанд манайхаас Хятад руу хийх экспортын боломж, чадавхи сайн.

-Гадаадаас зээл авах нь буруу гэж хандлага нийгэмд байх юм. Зээл авах нь буруу юу? Гэтэл зээл авмаар байна, зээл олдохгүй байна гэж гомдоллодог?

-Ерөөсөө гаднаас зээл авах нь буруу гэж хэт өрөөсгөл ярьж болохгүй байх л даа. Манай хувийн хэвшил өөрсдөө эрсдэлээ даагаад, эрсдэлээ гадныхнаар үнэлүүлээд валютаар эх үүсвэр олж чадаж байгаа бол энэ сайн л үзүүлэлт. Засгийн газрын тухайд гадаадын шууд хөрөнгө оруулалт агшсан, экспортын орлого муудсан үедээ гадаад зээлийн сувгаар эх үүсвэр оруулж ирэх боломжийг эрэлхийлдэг. Хамгийн гол нь юу чухал вэ гэхээр Засгийн газрын өрийн нэгдсэн удирдлага, гадаад зээлийн ашиглалт, түүний зарцуулалтын үр ашиг л чухал. Үүнд л анхаарах хэрэгтэй гэж бодож байна.      

О.ЭНХБААТАР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

МАНДАХ (202.179.31.40)
2016-04-08 10:34:14
Аливаа мэдээ үнэн зөв , бодит байх буюу зөв мэдээлэлтэй байх нь ард иргэд бидэнд ч энэ их стресс , хүндэвтэр эдийн засагтай үед хэрэгтэй юм . Хэн нэг хүн хүний муудад дурлаад иргэдээс оноо авахгүй шүү . Аль ч нам үнэнээ хэлж бай .Б. Батсүрэнгийн мэдээлэл үнэн гэж найдаж байна . Амжилт хүсье .

зөв байна тайлбар нь (119.40.100.222)
2016-04-06 12:23:58
МАН ӨРӨӨР СОЛИОРОХ, хүний тархи буруу угаахаа БОЛЬ. МЭРГЭЖЛИйн эдийн засагчийн энэ тайлбар маш үнэн байдлыг хэлж байна. "Хошного" амт Хүрэлбаатарын дэмийрээд байсан нэг хүнд ногдох өр гээд солиороод байсан буруу мэдээллийг бүү анзаар хүмүүсээ.

Зочин (95.211.185.54)
2016-04-06 12:19:36
МАН-хан мөн ч толгой муутай байна даа ард түмэн одоо бодит үнэнийг л ирэлхийлдэг болсон та нараар тархиа угаалгахаа 90 жилийн урд орхисон гэж хэлвэл ойлгох болов уу

Зочин (202.179.31.78)
2016-04-06 11:51:39
Мэргэжлийн хүн байна шүү ажлаа сайн мэдэж байж зөв тайлбар хийдэг

Зочин (202.179.31.78)
2016-04-06 11:51:39
Мэргэжлийн хүн байна шүү ажлаа сайн мэдэж байж зөв тайлбар хийдэг

zochin (103.9.90.66)
2016-04-06 11:26:13
CNY swap heltseliig 2011 ond ekhelsen gej bna shtee.

Зочин (103.57.93.200)
2016-04-06 10:12:29
шаалтуур

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-28 09:31:15 - Хууль
Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ
2018-05-28 09:29:15 - Спорт
Н.Түвшинбаяр аварга алтан медаль хүртэв
2018-05-28 08:33:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-28 08:30:50 - Улс төр
Ж.Мөнхбат: Засгийн газар хүүхдүүдээс 10 гаруйхан тэрбум төгрөг харамлаж байна
2018-05-28 08:30:46 - Энтертайнмент
Ч.Дэлгэрцэцэг: Үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи, бие хоёроо зовоо
2018-05-28 08:30:43 - Улс төр
Б.Дэлгэрсайхан: Том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын салбараа илүү тэлж өгөх хэрэгтэй
2018-05-28 08:30:41 - Шар
Л.Элдэв-Очирын ЭЛИИРЭЛ
2018-05-28 08:30:38 - Нийслэл
Ургаж буй модоо тайрч хогийн цэг дээр аваачиж хаядаг МОНГОЛ УЛС
2018-05-28 08:30:09 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-05-27 18:44:06 - Спорт
Аварга Какүрюү М.Ананд Нацу башёд түрүүллээ
2018-05-27 16:29:26 - Нийслэл
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 29-нд тохиож байна
2018-05-27 16:17:19 - Спорт
Н.Түвшинбаяр нутаг нэгт тамирчин Ө.Дүүрэнбаяртай аваргын төлөө барилдахаар боллоо
2018-05-27 16:06:36 - Энтертайнмент
Өнөөдөр “VOICE” шоуны ялагч тодорно
2018-05-27 15:52:31 - Нийслэл
Канад руу зорчихдоо хурууныхаа хээг бүртгүүлнэ
2018-05-27 15:21:17 - Байгаль Орчин
Зургадугаар сард говийн аймгуудад өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна
2018-05-27 15:06:46 - Хууль
Дондогдулам хатны дурсгалд зориулсан газраас иргэдэд олгосныг цуцалжээ
2018-05-27 13:36:54 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
2018-05-27 13:23:25 - Нийслэл
Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
2018-05-27 13:19:18 - Улс төр
Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна
2018-05-27 13:07:51 - Улс төр
МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана гэв
2018-05-27 13:02:32 - Спорт
Жүдочид Хөх хотын “Гран при”-гээс дөрвөн медаль хүртээд байна
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-26 17:38:11 - Спорт
Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Шар
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-27 12:55:50 - Спорт
ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 10:15:20 - Шар
Трамп Кимтэй уулзахаас татгалзлаа
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд хуваасан талх байтугай ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон гэв