ТОЙМ: Анхаарал татаж буй хуулийн төслүүдийн ТАНИЛЦУУЛГА

Түгээх    
2017-01-07 09:25:42 - Улс төр

chuulgan

Шинэ парламентийн анхны намрын чуулганаа эхлэхдээ хэлэлцэх хуулийн төслүүд нь  харьцангуй цомхон байв. Харин чуулганы явцад хуулийн төслүүд олноороо өргөн баригдаж буй юм. Тухайлахад, өнгөрсөн оны сүүлийн ажлын гурав хоногт нийтдээ 35 хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд өргөн баригдсан билээ. Эдгээрээс онцлох хуулийн төслүүдийн талаархи ерөнхий мэдээллийг тоймлон хүргэж байна.

НЭГ:  ОРОН СУУЦАНД БӨӨ БӨӨЛӨХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОНО

Олны анхаарлыг хамгийн ихээр татсан хуулийн төслүүдийн эхэнд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэрлэгдэж байна. Уг хуулийн төсөлтэй хамт Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулахаар дагалдах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. Тодруулж хэлбэл, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шашны байгууллагын үйл ажиллагаа, зан үйл явуулахыг хориглох тухай заалт Орон сууцны тухай хуульд давхар сууж өгнө гэсэн үг.

Ингэснээр орон сууцанд бөө бөөлж, хэнгэрэг дэлддэг асуудал хуулиар хориглогдох эрхзүйн орчин үүсэх юм байна.  Яг энэ асуудал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж, зөв хуулийн төсөл орж ирлээ гэх сайшаалыг хүлээгээд байна. Уг хууль батлагдсан тохиолдолд хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй холбогдох хуулиар зохицуулагдаагүй орхигдсон зарим харилцааг хуульчлан зохицуулах боломжтой болно гэж үзсэн байна. Тэр ч утгаараа хуулийн төсөлд хэд хэдэн чухал заалтууд оржээ. Үүнд,

-БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр сүм, хийд, цуглааны сургалтад оролцуулахыг  хориглоно

-Бөө /зайран, удган/, үзмэрч, зурхайч зэрэг хувиараа шашны зан үйлийг гүйцэтгэж байгаа иргэн нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлд БҮРТГҮҮЛСНИЙ ДАРАА бусдад үйлчилгээ үзүүлж болно.

-Уул, овоо, ой, усны сан бүхий газарт шашны байгууллага аливаа зан үйл үйлдэхдээ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖ-ийг дагаж мөрдөнө.

-Шашны байгууллага нь ажиллагсадтайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ГЭРЭЭ байгуулж, тэдгээрийн хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг зохицуулна гэжээ.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ танилцана уу? 

ХОЁР: ДИПЛАМОТ АЖИЛЧДЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН
ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААНА

Байнгын хороо,чуулганы нэгдсэн хуралдаан дээр хамгийн их шүүмжлэл хүлээж байгаа ч зайлшгүй батлагдах ёстой хуулийн төслөөр Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэрлэгдэж  байна. Хуулийн төсөлд,

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөх

-Хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх,

-Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах,

-Ажилтны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг заалтууд орж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нийт 12  дипломат төлөөлөгчийн газрын ажилчдын 35 хүүхдийг  цэцэрлэгийн төлбөрт жилдээ 300 сая ам.доллар шаардагдана. Үүнийг татан буугдах дөрвөн дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийг хэмнэлтийн зардлыг шингээх замаар 2017 ондоо төсөвт хүндрэл учруулахгүй шийднэ гэж тайлбарласан. Харин 2018 оноос  уг мөнгийг төсөвт суулгаж явах шаардлага үүсэх аж. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ танилцана уу?

ГУРАВ: ЖДҮ-ИЙН  ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС
ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр төсөвт хүндрэл учруулах эрсдэлтэй гэж үзэх гишүүд байв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүний санаачлан боловсруулсан уг хуулийн төслийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлагдахыг нь хүлээж буй гэдгээрээ онцлогтой юм.

Өмнө нь ЖДҮ-ийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 оны зургадугаар сард батлагдаж байсан. Хэрэгжилтийн хугацаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж буй. Хууль хэрэгжих хугацаанд засгийн газрын тогтоолоор нийт 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөөд байсан юм.

Ингэснээр нийт 1419 иргэн, ААН 3201 төрлийн 7 мянга ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13.2 тэрбум төгрөгний гаалийн чөлөөлөлтөд хамрагдсан байна. Хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан, ЖДҮ-ийн бизнесийг дэмжих зорилгоор дахин энэ төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд уг хуулийн  төсөл чиглэгджээ. Хуулийн төслийн дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу?

ДӨРӨВ: ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй 30 орчим гишүүний хамтран боловсруулсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн гол агуулга нь гадны банк оруулж ирэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх.

Хуулийн төсөлд гадны банкуудын дүрмийн санг 300-500 тэрбум төгрөг байхаар зааж өгөөд байгаа юм. Одоогоор дотоодын банкуудын дүрмийн сан 50 тэрбум байгаа юм. Тэгэхээр бодлогын хүрээнд дотоодын арилжааны банкуудаас гадны банкуудын дүрмийн санг 6-10 дахин өсгөж буй нь үйл ажиллагааны хувьд илүү ялгаруулах зорилт юм. Тодруулж хэлбэл, гадны банкуудын томоохон төсөл хөтөлбөрүүдэд хийх хөрөнгө оруулалтын доод хэмжээг 100 сая ам.доллараас дээш байх зохицуулалтаар дотоодын банкуудын үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүй байхыг бодолцжээ.

Манай улсад Хятадын “Bank of China”, Германы "Дойче", АНУ-ын “Голдман Сакс", Европын хөгжлийн банк тэргүүтэй нийт таван банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Төлөөлөгчийн газраа нээсэн нийт таван банкны зээлийн багц нэг тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, эндэх төлөөлөгчийн газартаа зээлийг судлаад, төв дээрээ очиж санхүүжилтээ гаргуулах замаар гадны банкууд Монгол Улсын ААН-үүдэд  зээлээ олгоод эхэлчихсэн гэсэн үг. Тухайлахад, Европын хөгжлийн банкны төлөөлөгчийн газрын зээлийн багц 300 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн АНУ-ын “Голдман Сакс" банкны төлөөлөгчийн газраас зээл авсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Хууль санаачлагчдын зүгээс өгч буй гол мессэж нь, өмнөх жилүүдийнх шигээ гадны банкууд манайд төлөөлөгчийн газраа нээхийг шамдахаа больсон. Тиймээс ч хууль эрх зүйн орчноо зөв байдлаар нээлттэй болгох. Ингэхдээ гадны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын нэгээс доошгүй иргэн оруулах, мөнгөн хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэрээс бүрдсэн байх зэрэг шаардлагууд тавих аж. 

Хөрөнгө оруулалтын банкууд манай улсад үйл ажиллагаа явуулахдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуульчлагдах юм. Хуулийн төслийн дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Зочин (202.5.202.62)
2017-01-10 16:32:51
Урьд нь хүүхдийн төлбөрийг төр хариуцдаггүй байснаа одоо яагаад гэнэт хариуцах болчих воо. Зовлонгүй ажил хийж байж ичээсэй. Тэгсэн мөртлөө гадаадад монгол иргэдээ хамгаалж тусалдаггүй ийм дипломатуудаар ер нь яадаг юм.

ЗОЧИН (202.21.110.242)
2017-01-08 20:15:14
Дипломат ажилчидын хүүхдийн цэцэрлэг сургуулийн төлбөрийг яагаад бас улсаас хумсалах гээд байна. Дипломатын цалин ямар 600 - 800мянган төгрөгүү наадуул чинь маш их өндөр цалин хангамжтай байж бас юун төрөөс юм даалгах вэ даварсан юмнууд.Наад асуудлаас чинь илүү дотоодын цэцэрлэг сургууль хэцүүдлээ .Наад дипломат албан хаагч өөрөө бүх зардлаа даагаад явж чадахгүй бол чаддаг шинэ залуу үеүүдэд өг тэр С.Баяр тэргүүтэй дипломат болоод гадаадад очсон нөхдүүд тэгтлээ хоосроо юу тэрэн шиг худлаа зүйл байхгүй байлгүй өөрсдийнхөө мөнгийг салтаадаад улсын мөнгийг нэмж идэх санаатай больж үзцгээ.наад дор хаяж 300 сая ам доллар монголдих зүйл хийнэ

zochin (59.153.87.194)
2017-01-08 20:04:30
ger horoolold bas horih heregte svm tsuglanig shvnv oroi hvgjim duu duulad unjij amrj bolhgu yum hvvhed hvgshin bie muuta hvmvvsd hetsvv yum

Зочин (27.123.214.119)
2017-01-08 17:33:21
Vnen iumiig bishij bai

зочин (122.201.21.79)
2017-01-08 15:28:59
Тамхи татдаг газар гэдэг шиг бөөлдөг ТҮЦ барьвал зүгээр юму

Зочин (103.23.51.3)
2017-01-08 12:41:52
Гадны банк орж ирээд жинхэнэ мөнгө хүүлэл болнодоо хятадын эрлийзүүд алж байнаа

Зочин (27.123.214.118)
2017-01-08 06:42:53
энэ гадны шашны байгууллагыг цэгцлэх арга байдаг юм болов уу энэ шашиндаа бага насны хуухдийг их татан оролцуулах юм хоол ундаар хуураад элсуулээд байх юм

эдийн засагч (150.129.140.63)
2017-01-08 00:19:48
МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ БҮҮ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХ.

Зочин (202.9.43.201)
2017-01-07 23:17:38
дипломат ажилчдын хүүхдийн төлбөрийг яагаад төрөөс даах ёстойг ойлгосонгүй

Xmmm (182.160.33.253)
2017-01-07 20:30:10
Yun diplomat ajilchdiin huuhdiin tsetserlegiin mungiig tur daah we taalagdku bn bolioch,etseg ehchuud uursduu daana biz.Naad huulia butsaa Hedhen hunii erh ashigt gargaad bhdaa yadiin.Boli huue

Зочин (139.5.219.195)
2017-01-07 19:27:44
Цэцэрлэгийн мөнгийг тодорхой хязгаартай байхгүй бол манайхан ч ална даа, юу эсийг сэдэх бол доо, ёстой нөгөө таашгүй гэдэг нь болно доо,

Зочин (103.26.195.221)
2017-01-07 19:22:04
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД АВЧ ЧАДДАГГҮЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦААГ МӨНГӨТЭЙ ГАДНЫ КОМПАНИУД ХУУ ХАМАХ ЮМ БАЙНА Л ДАА

Зочин (202.131.250.130)
2017-01-07 18:51:51
Хуулийн заалтууд л юм бишүү. Цэцэрлэг байх нь ойлгомжтой, бөө бөөлөх нь ойлгомжтой дүрэм журам, ёс зүйгээр зохицуулагдчих юманд юун сүртэй хууль энэ тэр болж хайран цагаа үрдэг тэнэг 76 вэ

Зочин (88.71.51.43)
2017-01-07 17:07:29
Ali ulsad iim ih unetei tsetserleg bdag jum boloo.

Зочин (103.26.194.46)
2017-01-07 14:46:12
Boog heer booldoggui

bat (202.70.43.234)
2017-01-07 13:04:38
sharin shashnihnig ulsad tatvar toldog bolgoochee.unshdag nom sudaraa mongol helend orchuulah heregtei.suvarga nertei hend ch hereggui shavar ovoo end tendgui/neg barihaaraa 108 shiheg baih estoi geh met/ olon shirhegeer barij urgui horongo ursgadag,baigali orchin bohirduuldag,burhan nertei jaaztai sug zurag olnoor hevlej zardag,maani hogjooj bna gej olon huniig olon tsagaar suulgaj yamarch utgagui shuleg ayatai um unshuuldag,yaduusin golduu huuhduudiig shavi bolgoh neriidleer surguuli zavsarduuldag,ted ni shinjleh uhaani yamarch medleggui heden tuvd nom dutuu hagas tseejilsen hudalch lam nar boldog,sum,bag bolgond hiid nertei nurj unahaa shahsan umnuud baridag,lam nertei ajilgui,bolovsrolgui,amidrah chadvargui,hudalch nohduud ih olon bolson,ted ovdson zovson,yamar negen asuudald orson humuusiin zovlongoor togloj ashig orlogo oldog...geh met ene shashni hor urshig mash ih bna.

zichin (172.56.13.67)
2017-01-07 10:22:41
Teneg hyylin tosoloo bolubol yasan yum diplomat ajilchdiin hyyhdiin tolboriig tor daana gej bauhaar gtdamjaar ih blsn tenemel ger orongyi nen ydyy hvmvvsiin hyyhdyydiig tsetserleg ysli ylsiin asramhind hamryylj tolboriig ni tor haryutsna gvk yasan yun,gadni bank ...... Geed l yndesniihee ayulgyi baidluin esreg hyyli batlana heleltsene zohiono gdgee bolibol taarna

Зочин (172.56.13.67)
2017-01-07 10:22:08
Teneg hyylin tosoloo bolubol yasan yum diplomat ajilchdiin hyyhdiin tolboriig tor daana gej bauhaar gtdamjaar ih blsn tenemel ger orongyi nen ydyy hvmvvsiin hyyhdyydiig tsetserleg ysli ylsiin asramhind hamryylj tolboriig ni tor haryutsna gvk yasan yun,gadni bank ...... Geed l yndesniihee ayulgyi baidluin esreg hyyli batlana heleltsene zohiono gdgee bolibol taarna

Зочин (172.56.13.67)
2017-01-07 10:22:07
Teneg hyylin tosoloo bolubol yasan yum diplomat ajilchdiin hyyhdiin tolboriig tor daana gej bauhaar gtdamjaar ih blsn tenemel ger orongyi nen ydyy hvmvvsiin hyyhdyydiig tsetserleg ysli ylsiin asramhind hamryylj tolboriig ni tor haryutsna gvk yasan yun,gadni bank ...... Geed l yndesniihee ayulgyi baidluin esreg hyyli batlana heleltsene zohiono gdgee bolibol taarna

Зочин (103.229.123.145)
2017-01-07 10:07:04
хуулийн төслүүдийг ингэж ойлгоомжтойгоор иргэдэд танилубал зүгээр юм байна. Сэтгүүлч нь сайн бичжээ. Илүү дутуу үггүй, яг сайхан ойлгомжтой, сонирхолтоой бичжж

Зочин (27.123.214.126)
2017-01-07 09:55:12
Goe medee bna.

Зочин (139.5.217.29)
2017-01-07 09:35:21
ЦЭЦЭРЛЭГИЙН 35 ХҮҮХДЭД ЖИЛД 300 САЯ ДОЛЛАР ШААРДАГДАНА ГЭНЭЭ.1 ХҮҮХДЭД 1 ЖИЛД БАРАГ 9,7 САЯ ДОЛЛАР. УЛС ЯДУУ БАЙХАД ХАЙРАН МӨНГӨ...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 11:19:43 - Спорт
Өнөөдөр хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
2017-11-24 15:21:38 - Нийслэл
Маргаашнаас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлнэ
2017-11-24 15:06:28 - Хууль
Х.Баттулга: Хүүхдийг хүчирхийлж, зэрлэгээр амь насанд нь халдсан этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой
2017-11-24 14:49:56 - Эдийн засаг
Алмас ба Би
2017-11-24 14:43:13 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжаас зулгаах эрүүл хүн олон гэв
2017-11-24 14:17:40 - Улс төр
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 26 тэрбумын алдагдалтай ажиллажээ
2017-11-24 14:00:18 - Хууль
Мөрдөн байцаах албаны алба хаагчдад цагдаагийн цол олгов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв