Жулиан Ассанж: Обама хүмүүст ОХУ-ыг буруутай мэт харагдуулахаар жүжиглэж байна

Түгээх    
2017-01-07 09:34:02 - Гадаад

Өнгөрсөн мягмар гаригт буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж "Fox news"-т ярилцлага өгчээ. Тэрбээр Шон Хэннитэй ярилцахдаа “Америкчуудад үнэнийг илчлэхийн тулд Хиллари Клинтон болон Ардчилсан намынхны баримтуудыг ил болгосон” хэмээн ярьсан байна. Түүний ярилцлагаас толилуулъя.   

“БИД ХЭЗЭЭ Ч БАРИМТГҮЙ, БАТАЛГААГҮЙ МАТЕРИАЛ ХЭВЛЭДЭГГҮЙ”

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан. Трампын ялалт болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд "WikiLeaks" болон таны гүйцэтгэсэн үүрэг юу байв?

-Би сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй. Хиллари Клинтон угаасаа л ялагдах байсан. Магадгүй саналын тоонд нь л бага зэрэг өөрчлөлт гарах байсан байх. Би шударга ёсыг дээдэлсэн.

-АНУ-ын Засгийн газраас "WikiLeaks"-ийг ОХУ-ын тусгай агентлагтай хамтран кибер халдлага хийсэн гэж буруутгасан?

-Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг Барак Обамагийн засаг захиргаа иймэрхүү аргаар хууль бус гэж батлахыг хичээж байна. Ардчилсан намынхны баримтуудыг ил гаргасан хүмүүс нь ОХУ биш, "WikiLeaks" юм. Манай эх сурвалж аль нэг улстай хамтарч ажилладаггүй. Түүнчлэн "WikiLeaks" цахим хаяг хакердаж, хууль бус мэдээллийг ил болгосноос бус санал тоолох машиныг хакердаагүй.

-Урьдчилсан санал асуулгаар Хиллари Клинтон тэргүүлж байсан. Ард иргэдийн олонхи Хиллариг ялна гэж итгэж байлаа. Гэвч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. Тиймээс сонгуулийн үр дүнд "WikiLeaks" болон ОХУ нөлөлсөн гэж нэлээд олон хүн үзэж байх шиг байна?

-"WikiLeaks"-ийг сонгуулийн үр дүнд нөлөөсөн гэх ямар ч баталгаа байхгүй. Бүр нэг ч баталгаа байхгүй шүү. Бид хэзээ ч баримтгүй, баталгаагүй материал дэлгэдэггүй. Хэрэв тэд "WikiLeaks"-ийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой.

-Та өмнө нь Владимир Путинтэй уулзаж байсан уу?

-Үгүй.

-Тэгвэл Дональд Трамптай?

-Үгүй.

-“WikiLeaks" болон ОХУ-ын тал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй юм бол Ерөнхийлөгч ард түмэндээ худлаа хэлсэн гэсэн үг үү?

-Тэр бол хуульч хүн. Юу хэлэх, хэлэхгүйгээ сайн мэдэж байгаа. Обама маш болгоомжтой ярьдаг.

-Сэтгүүлч хүний хувьд ямар нэг мэдээллийг засаж, найруулсан удаа бий юү?

-Мэдээж ямар мэдээг хэвлэн нийтлэх вэ гэдгийг нь шийднэ. Гэхдээ баримтын материалыг засаж, найруулах шаардлага бараг байдаггүй.

-Ардчилсан намынхны талаархи баримтыг ОХУ-ын тусламжтайгаар олж аваагүй. АНУ-ын сонгуулийн үр дүнд ОХУ нөлөөлөөгүй гэж та өмнө нь хэлсэн. Үүнийгээ баталж чадах уу?

-Чадна. Гэхдээ бидний мэдээллийн эх сурвалж нууц байх ёстой.

-Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын 35 дипломатчийг АНУ-аас албадан гаргаж, нутаг буцаасан. Яагаад ийм зүйл хийж байгаагаа тайлбарлаагүй. Гэтэл Владимир Путин АНУ-ын дипломатчдыг улсаасаа гаргаагүй, хүүхдүүдийг нь сүлд модны наадамд урьж, халуун дотноор хандсан. Путин өөрийн хүссэнээ авсан учраас ингэж дотно хандаж байгаа юм биш үү?

-Барак Обама зүгээр л жүжиг тавьж байгаа юм. Түүнд ОХУ саналын машин хакердсан гэх ямар ч баталгаа байхгүй. Тиймээс хүмүүст ОХУ-ыг буруутай мэт харагдуулахаар жүжиглэж байна. 

-ПАНАМЫН НУУЦ МЭДЭЭЛЛҮҮД ЦААШИД ХЭРХЭХ ТАЛААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН
НИЙТЛЭХГҮЙ БОЛ РЕФОРМ ХИЙХ ХҮНДРЭЛТЭЙ-

-Хакердана гэдэг амар зүйл биш. Тэр тусмаа Хиллари Клинтоны цахим шууданг?

-Орчин үед хүн бүр л үүнийг хялбархан хийчихдэг болсон шүү дээ. 14 настай хүүхэд ч Хилларигийн цахим шууданг хакердаж чадна.

-Эрэн сурвалжилсан мэдээллийн сэжүүр, мэдээлэгч, эх сурвалжид хөтлөх хамгийн эхний алхмууд хаанаас эхэлдэг вэ. Мэдээлэгчдийн зорилго юунд оршдог юм бол?

-Ямар нэг мэдээллийн эх үүсвэрийг хакердаж олсон  гэж үзвэл сэжүүр нь техникийн хүн өөрөө, эсвэл техникийн хүнээс тусламж авсан хүн байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдолд залуучууд байдаг, технологийн мэдлэгтэй эдгээр хүмүүс мэдээллийг хэрхэн олж авахаа мэддэг. Мэдээж тэндэнд санаа хэрэгтэй, тэр санааг амжилт олсон өмнөх жишээнүүд бий болгодог. Одоо тийм жишээ маш олон болжээ.

-Энд техник хамгамжийн асуудал бас хөндөгдөх байх, тийм үү? Тодруулбал, 2010 онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дийлэнх нь нууцлалын талаар тийм ч өргөн мэдлэгтэй байгаагүй гэж болно. Харин одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд таван жилийн өмнө зөвхөн танай болон бусад цөөн хэдэн байгууллагууд ашиглах боломжтой байсан мэдээллийн сангийн диваажин гэгдэх төхөөрөмжүүдээр сэтгүүлчдээ хангах болсон. Энэ бол маш том өөрчлөлт, тийм биз дээ?

-"Suddeutsche Zeitung" Панамын нууц мэдээллүүдийг тийм аргаар олж авсан гэж би бодохгүй байна. Гэхдээ тус сонины сэтгүүлчид технологийн мэдлэгтэй хүмүүс. Нууц мэдээллийг олонд дэлгэсэн байгууллага нь Германы  хэвлэл байхад гайхах зүйлгүй. Яагаад гэвэл Герман бол технологийн мэдлэгтэй сэтгүүлчид бэлтгэдэг төв. Бас технологийн салбарынхны улс төрийн хэт үзлийн илэрлийн төдийгүй энэ хоёр хүчин зүйл огтлолцдог төв.

-Намайг гайхшруулж буй бас нэг зүйл бол бид Лондонд, нэгэн Элчин сайдын яам дотор яриад сууж байна. Та энэ газраас явах эрхгүй. 2010 онд нууц мэдээлэл алдагдаж эхлэхэд олон орны улс төрчид, тэр дундаа Америкийн улс төрчид таныг асуудлын гол буруутан, танай байгууллагыг тэдний зогсоохыг хүссэн зүйлийн үндсэн түгээгч гэж байсан. Нууц мэдээлэл ил болж байгааг хараад асуудлын гол нь та биш учраас баруун Лондоны хаа нэгтээ нэгэн Элчин сайдын яаманд түгжигдээд суух шаардлагагүй гэдгээ харуулах цаг ирсэн гэж бодогдож байв уу?   

-“Wikileak" үлгэр жишээ үзүүлдэг. Тэр нь аюул дагуулсан. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр технологи илүү олон хүнд хүрэх болсноор тэр жишээг дагах нөхцөл бүрдсэн. Нэгэнт тэрхүү жишээг хуулбарлаад эхэлсэн бол асуудал нэгээр тогтохгүй тодорхой практикийн хэвшилтэй нүүр тулж ирнэ. Энэ үед л жинхэнэ асуудал эхлэх юм. Гэвч бид дөнгөж эл замын талыг туулж байна. Мэдээлэл олж авахын тулд технологи ашиглах болсон ч харамсалтай нь хэвлэн нийтлэх тал дээр учир дутагдалтай хэвээр байна.  Энэ бол маш том асуудал. Панамын нууц мэдээллүүд цаашид хэрхэх тал дээр үргэлжлүүлэн хэвлэн нийтлэхгүй бол реформ хийх их хүндрэлтэй гэж би бодож байна. Олон нийт биш 300 сэтгүүлч л үүнтэй холбогдож байгаа бол Их Британи, АНУ болон бусад орны оффшор хэрэглээтэй дүйх хүч үзүүлж чадахгүй.

Одоогийн практик болж байгаа татварын тогтолцоо дундаж давхарга, ядуу ажилчид орлогын татвар төлдөг бол баячууд бараг юу ч төлдөггүй гэх хоёр шатлал бүхий систем болж хувирсан. Энэ бол нийгмийн бүтцийн асуудал бөгөөд энэ талаар хөндөж буй сэтгүүл зүй энэхүү том өнцгийг хөндөж зураглахгүй байгаа юм. "Өө нөгөө Хойд Солонгос, нөгөө л ОХУ эсвэл хориг арга хэмжээ нуран унаж байна, эсвэл өвлөж авсан хөрөнгөөсөө татвар төлөхөөс зайлсхийж байна" гэх мэтээр л мэдээлж байна. Гэвч үүний цаана бүр том сэдэв бий.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Гамбаа (103.242.47.50)
2017-01-08 10:09:53
Татварыг дундаж буюу бага орлогтой хүмүүс төлдөг баячууд үйлвэрын эзэд дутуу төлөх юмуу эсвэл огт төлөхгүй байгаа нь нууц биш байгаа

Зочин (203.91.115.37)
2017-01-08 05:17:18
Америкийг муулагчдаа Би Оросыг түшсэн улс балрахыг харснаа өнөөг хүртэл Америкийг түшсэн улс балрахыг хараагүй байна Одоо ч Оросуудын бий болгосон Коммунист нам манай 26 жилийн зовлонг тарьсаар байна Тэд эрх авснаас хойш 6 сарын турш өөрсдөө хийхгүй тийм атлаа хүний хийснийг өөлж голж буруутгаж байна Энэ бол Коммунист хүний мөн чанар бөгөөд өвөг дээдэс маань ийм хүмүүсийг адгийн новш хэмээн шууд цаазалдаг байсан тухай Нууц товчоонд бий Харин өнөөгийн Үхэр Монголчууд Ийм хүмүүсийг сайн хүн гэж үзэн тэнэглэх юм

Зочин (202.9.43.201)
2017-01-07 23:19:30
самуун дэгдээгч, хор найруулагч этгээд

Зочин (202.126.91.98)
2017-01-07 16:58:36
ямар их юм мэддэг улсууд вэ кин ч гэх шиг ырт ч гэнэ үү нэг л юм хүнд их чухал даруухан байх. англиш хэлээр арай өөр л бичигддэг дүрэмтэй л дээ өмнөөс нь л гошного улайх юмаа коментчингуудаа яаяяаяа бас л хүнд гарууд шүү та нар шүүү

Зочин (182.160.35.251)
2017-01-07 16:25:47
яг манай ардчилсан жүжигчидийг хэлж

Үнэн (59.153.112.226)
2017-01-07 14:07:28
Америкийн үнэн нүүр царайг илчилсэн. манай ардчилсан нам энэ хүмүүсийн заавраар явж байгаа нь хамгийн эмгэнэлтэй.

Зочин (208.54.80.152)
2017-01-07 13:31:51
Баахан дальжигначихаад дараа нь Сноуден шиг шалдаа бучихгүй л байгаасай.

Zochin (71.227.201.232)
2017-01-07 13:24:29
united kingdom is the King of all earth it is sure

Hehe (203.91.115.36)
2017-01-07 09:59:34
Hamag horiig Amerik angli nairuuldag

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-25 18:53:25 - Байгаль Орчин
Ирэх сард бороо ихтэйгээс уулархаг нутгаар хасах хэмд хүрэх төлөвтэй байна
2017-07-25 18:37:48 - Гадаад
Хойд Солонгос энэ долоо хоногт шинэ пуужин туршиж магадгүй
2017-07-25 17:50:08 - Гадаад
Японд халууны улмаас зургаан хүн нас баржээ
2017-07-25 17:45:19 - Хууль
"Долоон сарын 1-ний хэрэг"-ийн хохирогчид Ч.Амарболдыг консулаар томилохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлэв
2017-07-25 17:37:26 - Шар
Дональд Трампын зурсан зураг дуудлага худалдаанд тавигдана
2017-07-25 17:07:00 - Улс төр
Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Ц.Хулан, Д.Пүрэвдаваа нар зөвлөнө
2017-07-25 16:49:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизийн Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2017-07-25 16:23:30 - Гадаад
"Рио Тинто"-г авлигын хэргээр шалгаж эхэлжээ
2017-07-25 16:04:35 - Орон нутаг
Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам энэ сарын 27-нд болно
2017-07-25 16:00:03 - Улс төр
Ерөнхийлөгчид Австралийн элчин сайд Ж.Лантир бараалхав
2017-07-25 15:52:14 - Нийслэл
Нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоов
2017-07-25 15:13:01 - Шар
Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн аврагчтайгаа уулзжээ
2017-07-25 14:43:45 - Боловсрол
Хоёр настай 34 мянган хүүхдийн 12 мянга нь цэцэрлэгт хамрагдана
2017-07-25 14:22:54 - Энтертайнмент
Жеймс Бондын шинэ цуврал 2019 онд дэлгэцэнд гарна
2017-07-25 12:54:02 - Орон нутаг
Хүчтэй аадар орж, хоёр хүүхэд мөндөрт цохиулан, 20 айлын гэр нуржээ
2017-07-25 12:49:39 - Шар
Эрдэмтэд 99 сая жилийн настай мөөг олжээ
2017-07-25 12:36:25 - Нийслэл
Г.Баасан: Иргэн Г.Доржзодовт эрүү үүсгэх эрх байхгүй
2017-07-25 12:27:29 - Хууль
Бага насны хоёр хүүхэд айлын цоож эвдэн хулгай хийжээ
2017-07-25 12:23:23 - Орон нутаг
Баруун аймгуудаар их хэмжээний мөндөр оров
2017-07-25 12:23:21 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр ассаар байна
2017-07-25 12:12:48 - Орон нутаг
Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
2017-07-25 11:43:50 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр сүүлийн гурван жил нэг ч хүн очоогүй К2 ууланд авирч эхэллээ
2017-07-25 11:34:59 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам” товлосон хугацаандаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2017-07-25 11:31:47 - Сонгууль
Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв
2017-07-25 11:24:59 - Боловсрол
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
2017-07-25 11:18:09 - Нийслэл
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгаж эхэллээ
2017-07-25 10:42:02 - Спорт
ХАКҮХО М.Даваажаргал: 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээнд гарсан
2017-07-25 09:02:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2017-07-25 09:01:07 - Улс төр
М.Ганбаатар: МАН-ын фракциуд дараагийн удирдлагыг битгий шийдээсэй
2017-07-25 08:58:43 - Хууль
Унаач хүүг ГССҮТ-д авчирсан “Blue Sky Aviation” компанийн 10 хувийн төлбөрийг хэн төлөх вэ
2017-07-25 08:53:31 - Нийслэл
ФОТО: Дулааны хоолой задарч, их хэмжээний халуун ус замаар урсав
2017-07-25 08:45:06 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2017-07-24 18:21:27 - Нийслэл
“Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо
2017-07-24 18:19:00 - Эдийн засаг
Малдаа эрүүл мэндийн бичиг аваагүй бол отрын бүсэд оруулахгүй
2017-07-24 17:54:20 - Эдийн засаг
Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгдэв
2017-07-24 17:53:47 - Нийслэл
Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болжээ
2017-07-24 17:48:52 - Шар
Монголд 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болжээ
2017-07-24 17:32:58 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө
2017-07-24 17:18:44 - Нийслэл
Юнын хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-07-24 17:08:19 - Шар
Флоридад дэлхийн хамгийн хөгшин далайн үхэр амьсгал хураажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-24 17:32:58 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө
2017-07-24 15:09:53 - Шар
У.Хүрэлсүхийг байнга дагаж байсан 3-5 этгээдийг баривчлан шалгаж эхэлжээ
2017-07-22 09:13:04 - Эдийн засаг
ОУВС-гийн шинжээчид “Хүүхдийн мөнгө”-ийг ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ
2017-07-22 09:08:17 - Гадаад
BBC: Чингис хааны бунхан яагаад олддоггүй вэ
2017-07-24 12:11:40 - Улс төр
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмааг томилно
2017-07-24 11:52:47 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа
2017-07-25 12:54:02 - Орон нутаг
Хүчтэй аадар орж, хоёр хүүхэд мөндөрт цохиулан, 20 айлын гэр нуржээ
2017-07-24 13:55:56 - Улс төр
ФОТО: МАН-ын 100 гаруй гишүүд, дэмжигчид суулт зарлаж байна
2017-07-24 13:46:21 - Хууль
"Чоно байна" хэмээн андуурч найман настай хүүг буудаж гэмтээжээ
2017-07-25 08:58:43 - Хууль
Унаач хүүг ГССҮТ-д авчирсан “Blue Sky Aviation” компанийн 10 хувийн төлбөрийг хэн төлөх вэ