Ш.Алтанцэцэг: Энэ сар томуугийн дэгдэлтийн оргил үе болж байна

Түгээх    
2017-01-07 09:55:47 - Эрүүл мэнд

altantsetseg

Амьсгалын замын цочмог халдвар томуугийн вирусын дэгдэлт, буруу эмчилгээ ямар аюул дагуулдаг зэрэг олон асуудлаар “Номун клиник” эмнэлгийн хүүхдийн их эмч, Клиникийн профессор, ОХУ-д хүүхдийн уушгины хатгалгаагаар нарийн мэргэжил эзэмшсэн эмч Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-ЭНЭ САР ТОМУУГИЙН ДЭГДЭЛТИЙН ОРГИЛ ҮЕ БОЛЖ БАЙНА-

-Сүүлийн саруудад томуугийн дэгдэлт нилээн газар авч байна. Ямар шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байна вэ. Ямар төрлийн вирусны гаралтай ханиад давамгайлж байна.

-Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн сарууд болох арван сараас эхлэн энэ сар хүртэл томуугийн дэгдэлт их байна. Энэ сарын хувьд бүр оргил үе дээрээ явж байна гэж хэлж болно. Хүүхдүүд маш их ирж байна. Дийлэнх нь хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай. Ер нь бүх бага насны хүүхдийг хамарч байна. 0-15 насны хүүхдүүд их тусч байна. сүүлийн үед том хүүхдүүд их хүнд ирж байна. Том хүүхдүүд ханиад хүнд тусдаг. Хүндрэл өгнө гэдэг нь амьсгалын замын өвчин хүндрээд, хатгалгаагаар өвчилсөн ирж байна гэсэн үг юм.

altantsetseg

-Хэдэн насны хүүхдүүд өртөмтгий байна вэ?

-Таван сараас эхлэн долоон нас хүртэл хүүхдүүд илүү их өвчилж байна. Өмнөх жилүүдэд том хүүхэд өвчлөх нь бага байсан бол энэ жилийн хувьд том хүүхдүүд нилээн их ирж байна. Энэ ханиадны вирус зүсээ маш олон хувиргаж өөрчилдөг. Томуугийн вирус нь батлагдсан тоогоор 400 гаруй байдаг гэсэн тоо байдаг. Сүүлийн жилүүдэд А болон В хүрээний рионо, рото, интер, адино зэрэг нэр төрлийн вирус хамгийн их давамгайлж байна. Эдгээр вирусууд нь тус тусдаа өвчин үүсгэгч чадалтай юм. Эдгээр вирусээр өвчлөх юм бол амьсгалын зам болон нүдийг гэмтээнэ. Мөн гэдсийг гэмтээдэг.

-Вирусын гаралтай ханиадаар өвчилсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрдэг вэ?

-Хүүхдүүд вирусээр, томуу болон томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдолд хамгийн анхны шинж тэмдэг бол өндөр халуурна. Мөн хавсарсан тохиолдол байдаг. Энэ нь амьсгалын зам гэмтсэн болон гэдсийг гэмтээсэн тохиолдолд давхар гүйлгэнэ. Хоолой залгиур маш их улайлт өгч, хордлогын шинж тэмдэг өгнө. Ингэснээрээ халуурах шинж тэмдэг эм өгөөд ч буудаггүй. 4-5 хоног халуурч байгаад халуун буусныхаа дараа тасралтгүй бөгшүүлээд ханиалгаж эхэлдэг. Ингэж тасралтгүй ханиалгаад эхлэхээр цаашаа даамжраад амьсгалын замыг өвчлүүлээд эхэлдэг. Энэ амьсгалын дээд зам гэмтээд эхлэхээр уушги гэмтэнэ, гэдэс, нүд гэмтээд ирдэг. Гэмтээд ирэхээрээ нүд улайгаад нуухдана, маш их шингэн алдаж гүйлгэнэ. Өдөрт 4-өөс дээш удаа гүйлгэвэл вирусны суулгалт гэж үздэг.

-Хатгаа гэж оношлогдсон тохиолдолд дээрх шинж тэмдэгүүд хавсарч илэрдэг шүү дээ?

-Тийм. Энэ вирусны томуугаар өвдсөн хүүхдүүд эхнийхээ 3-4 хоногт зөв арга хэмжээ авахгүй бол цаашаа хүндрэл өгөөд эхэлдэг юм. Энэ нь хатгаа болоод байдаг. Ялангуяа харшлын гаралтай ханиад хүрсэн астам маягийн цээж нь шуугисан, харшил өгөөд байдаг хүүхдүүд бүр илүү хүнд тусдаг. Тэр үед хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ гэхээр эхний үед халуурч, хоолой залгиур улаагаад, халуураад хордлогын шинж тэмдэг өгөөд эхэлдэг. Энэ шинж тэмдэг дээр харшилтай хүүхдүүд амьсгаа өндөр болох нь элбэг байдаг. Түүнчлэн амьсгал нь шуугина, цээж нь хэржигнэнэ, хамар тагларна, мөн өндөр халуурна халуун буухгүй байх жишээтэй. Вирусээр өвчилсөн юм чинь тухайн вирусийг гадагшлуулахгүй бол халуун буухгүй гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол маш зөв байх хэрэгтэй.

altantsetseg

-СҮҮЛИЙН ҮЕД ПАРАЦЕТАМОЛЫН ХОРДЛОГО БИЙ БОЛСОН-

-Хамгийн эхлээд өвчилсөн хүүхдэд авах арга хэмжээ юу байдаг вэ?

-Эцэг эхчүүд миний хүүхэд вирусын гаралтай томуугаар өвчилсөн байна гэдгийг мэдэх юм бол хамгийн түрүүнд халуун бүлээн шингэн уулгах хэрэгтэй. Ингэж шээс их ялгаруулвал сайн. Мөн сайн хооллох хэрэгтэй. Дараа нь хүүхдийн халууныг яаралтай буулгана. Халуун буулгаж байна гээд ээж нар их хэмжээний парацетамол өгөөд байдаг. Гэтэл сүүлийн үед парацетамолын хордлого гэж бий болоод байна. Энэ хордлого нь ханиаднаасаа илүү аюултай юм. Тийм учраас сүүлийн үед бид халуун бууруулах эмчилгээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөснөөр нурофен болон ибопрофений төрлийн эмүүдийг хэрэглэж байна. Харин бага сартай хүүхдэд параденкийн лаа хэрэглэж байгаа. Одоогийн байдлаар нурофен болон ибопрофенийг хавсарч хэрэглэн халуун бууруулах арга хэмжээ авч байна. Энэ аргыг гэрийн нөхцөлд ч хэрэглэж болно. Хамгийн гол нь тунг нь тааруулах хэрэгтэй.

-Вирусын гаралтай ханиадаар өвчилсөн хүүхдийг хурдан амар аргаар дарах гэж шууд хамгийн түрүүнд антибиотик өгч, тухайн хүүхдийг улам хүндрүүлэх тохиолдол их байна уу?

-Энэ тохиолдол маш их гарч байна. Энэ вирусны гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй шүү дээ. Манай эцэг эхчүүдийн хамгийн гол алдаа бол хүүхдийг ханиагаад эхлэхээр эмчийн зааваргүй антибиотик өгдөг. Энэ бол хамгийн буруу. Антибиотик уусан хүүхдийн дархлаа улам сулраад, тухайн вирусыг улам идэвхжүүлнэ. Тиймээс эхэлж байгаа ханиаданд хүчтэй антибиотик өглөө гээд эдгэрэхгүй. Антибиотик өгөх тохиолдол байдаг. Ингэхдээ нилээн хожуу хүндэрсэн үед хэрэглэх хэрэгтэй. Эхний 3-4 хоногт ямар ч антибиотикийн төрлийн эм өгөхгүй. Юу өгөх вэ гэхээр шингэн сайн уулгана, сайн хооллоно, вирусын гаралтай анхан шатны эм өгнө.

-Антибиотик өгч хүндрүүлсэн үедээ эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэхэд дараагийн эмчилгээ үйлчлэх нөлөө нь бага байна гэж ойлгох хэрэгтэй байх?

-Тийм. Антибиотик хүүхдэд өгснөөр вирус идэвхжээд, бактери авах нь ихсээд, эсэргүүцэх ямар ч чадваргүй болгодог. Ер нь хүүхэд халуурч байна гэдэг нь тухайн вирустайгаа бие организм нь тэмцэж байна гэсэн үг шүү дээ. Тэр эсэргүүцлийг антибиотик өгснөөр бууруулдаг. Ингэснээр ямар ч биеийн эсэргүүцэх чадваргүй болгож хүндрүүлэх эрсдэл бий болгож байна гэсэн үг.

altantsetseg

-СУПРАКС УУСАН ХҮҮХДЭД ХҮЧТЭЙ ТАРИА ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА-

-Зарим эмнэлэг их хэмжээний эм болон антибиотик бичиж өгч байна шүү дээ?

-Үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн дэвтрийг харахаар зарим эмч нар шууд антибиотик бичиж өгсөн харагддаг. Энэ тогтолцоо нь буруу байгаа нь үнэн. Залуу эмч нар их байна. Эдгээр эмч нар үзүүлсэн хүүхдүүд нь хүндэрч магадгүй гэж айгаад маш хүчтэй эм бичиж өгч байна. Супракс гээд эмийг ихээр бичсэн байдаг. Энэ эмийг уугаад эдгэрээгүй хүндэрч ирсэн хүүхдэд энд ирээд хүчтэй тариа тарихад үйлчлэхгүй байна. Супракс гэдэг эм уух төрлийн антибиотикийн төрлийн эмнээс хамгийн дээд талын үйлчилгээ үзүүлдэг маш хүчтэй. Тэгэхээр тухайн хүүхдийг эмчлэх их төвөгтэй болдог. Хамгийн гол хүндрэх шалтгаан ерөөсөө л энэ. Хатгаа болон ханиад эхэлсэн даруйд энэ эмийг өгөхөөр цаашлаад эмчлэх эмчилгээ, уух эм хэцүү болоод байгаа юм. Хүүхэд хүнд ирсэн үед эхлээд гарааны антибиотик гэж байдаг. Үүнээс эхлэх ёстой. Гэтэл шууд цөөн хоногийн дотор шууд нам дарах эмчилгээ хийлгэх гээд байдаг.

-Гэрийн нөхцөлд томуу өвчнийг зөөлөн, уламжлалт аргаар хэрхэн эмчлэх вэ?

-Вирусын гаралтай томуугийн өвчинг эдгээх уламжлалт арга гэж байхгүй л дээ. Гэхдээ гэр аргаар халуун бууруулахдаа толгойнд нь хүйтэн жин тавина, том судсуудыг нь спиртээр арчина, хүүхдээ нимгэн байлгана гэх аргууд байдаг. Мөн сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэддээ харшил үүсгэгч шар төрлийн жимс өгөөд харшлыг нь хөдөлгөөд байдаг. Жишээ нь марако, жүрж, мандарин, чацаргана гэх төрлийн жимсийг астамтай хүүхдэд өгөх юм бол шууд цээж нь шуугиж, хэржигнэж эхэлдэг. Түүнчлэн эцэг эхчүүд ам дамжин их эмчилгээ хийж байна. Бас интернэт орчноос их бүтээгдэхүүн худалдаж авч, худал үр дүнгүй эмчилгээ эмчийн зааваргүй хийгээд байгаа нь их асуудал болж байна. Хамгийн түрүүнд эмчид хандаж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэрнээс биш нэг нэгнийхээ амнаас сонссон эмчилгээгээ хийх маш буруу юм. Гэр аргаар зөгийн балны татлага хийлээ л гэж байдаг. Мөн горчишик тавьсан байдаг. Энэ аргыг гэр аргаар болон цаашид хэрэглэхийг хориглосон. Яагаад гэвэл горчишик харшил өгөх нэг ноймрын зүйл болоод байгаа. Ялангуяа астамтай хүүхдэд бүр их хориглоно.

-Өвчилсөн тохиолдолд хүүхдийг эмчлэх явцад ямар дэглэм барих хэрэгтэй байдаг вэ?

-Хамгийн түрүүнд харшил үүсгэгчийг хориглоно. Дээрх дурдсан жимсээс гадна  их хурц үнэртэй зүйлээс хол байлгах хэрэгтэй. Энэ үүсгэгдэж байгаа ханиад чинь дандаа харшлийн гаралтай ханиад учраас харшил өдөөх зүйлсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Цээж нь амархан шуугидаг хүүхдүүд бага зэрэг ханиад хүрсэн үед нь харшил үүсгэгч идэх юмуу үнэртэхээр шууд хүндрээд цээж нь хэржигнэдэг юм. Нэгэнт шуугисан хүүхдийг заавал эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гардаг. Энэ шуугилт нь амьсгалын дутагдалд оруулдаг.

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүүхдүүд маш ихээр дахин хүндрээд ирэх тохиолдол байдаг. Эмнэлгээс гараад ямар гам барих ёстой вэ. Эцэг эхчүүдээс ямар хариуцлага шаарддаг вэ?

-Энэ асуудал хамгийн гол нь байдаг. Бидний зүгээс эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдийн ээж болгонд тусгайлан сайн хэлж ойлгуулах гэж хичээдэг. “Танай хүүхэд астам болон хатгалгаа эмчлэгдээд гарлаа. Одоо танай хүүхэд эмнэлгээс гараад хамгийн эхлээд ханиадтай хүнтэй ойр байхгүй. Гэр орноо маш цэвэрхэн чийглэг байлгана. Түрүүний миний хэлсэн шар өнгийн жимснүүд идүүлэхгүй, ундаа уулгахгүй, үнэртэй ус болон хурц үнэртэй угаалгын нунтаг үнэртүүлэхгүй, хувцас зайлагч үнэртэй бодисоор хувцасыг нь угаахгүй зайлахгүй байх хэрэгтэй”. Бас их үнэртэй сармис гаа болон гавар, арц хүж, нүүрсний утаа үнэртүүлэхгүй байхгүй л бол эргээд цөөхөн хоногийн дараа хүндрээд ирдэг. Тэгээд эцэг эхчүүдээс юунаас болж шуугисан бэ гэхээр мэдэхгүй байдаг.

-Ханиад хүрээгүй хүүхдүүдийг хэрхэн тусгахгүй байх вэ?

-Ханиадны вирус чинь агаар дуслаар халддаг учраас хамгийн нэгдүгээрт өвчтэй хүнээс хол байлгах хэрэгтэй. Хоёрдугаарт, агаарын бохирдол болон утаа зэргээс болж вирусээр өвчилдөг. Иймээс эцэг эхчүүд энэ тал дээх сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (103.57.92.174)
2017-01-09 21:24:42
дороо халуун нь буугаад эдгэрсэн гэсэн, тийм шинжилгээ аваад зөв оношилдог болмоор бна

Зочин (103.57.92.174)
2017-01-09 19:47:02
үнэхээр зөв сэдэв, энэ их ханиад хатгааны 50 хувь нь утаанаас биш антибиотикийн буруу хэрэглээнээс үүдэлтэй гэж боддог, бага охин дээрээ үзэж ойлголоо. тэгэхээр улсаас ханиад хүрснийх нь дараа эмийг нь хөнгөлөлттэй олгох биш харин өвдөхөөс нь өмнө иймэрхүү туршлагтай эмч нарын анхаарлуулга мэдээлллийг улсын бодлогоор хэвлэл мэдээллээр аав ээж нарт өгвөл шал өөр болно доо, ядаж л энэ үндэсний олон нийтийн тв-р завсар зайгүй сурталчлах хэрэгтэй, өвөл болгон л энэ нялхсын ханиад хатгаа хамгиийн дээд цэгтээ хүртэл дэгдэж, хичнээн олон ээж нар хүүхдээ тэврээд нойргүй хонож эдийн засаг болон бие сэтгэлийн ядаргаанд орж, хүүхдүүд ч эрүүл мэндээр хохирдог билээ дээ. антибиотикийн буруу хэрэглээг хязгаарламаар байна,бас оновчтой эмчилгээ дутагдалтай байна, 1 ээж хүүхэд нь өвдөөд арга ядаад бээжин явсан чинь цусны шинжилгээ аваад л ямар вирусын халдвар авсан байна түүнд тохирох эмийг нь өгөөд

Зочин (27.123.214.90)
2017-01-08 23:46:33
Ёстой мундаг эмч шүү. Асуудал гарсан л бол гүйгээд л очдогдоо. Таньд амжилт хүсье!

Жана (150.129.142.26)
2017-01-08 22:14:46
Маш мундаг эмч олон хүүхэд эмчлүүлсэндээ энэ эмчид үзүүлэх хэрэгтэй

Зочин (112.166.111.18)
2017-01-08 18:50:53
Mash mundag emch dee.Huugee uzuulj hun bolgoson.Altan gartai emch.Urt nasalj udaan jargaarai.

Зочин (66.181.184.63)
2017-01-08 14:19:17
Энэ сайн эмч шүү. Номун эмнэлгийн физик эмчилгээ бас маш сайн.

hi (103.57.93.70)
2017-01-08 13:31:35
Intermeded hoyr huuhdee uzuuldeg say hurtel hewtsen tom ni bas owdod haluuuraad ehelsen chn antibiotik bichij bgam yooo ygd bee tgd ogson l doo mi unshij mdseneer arial bish ymaa itgeheed hetsuu zowolgoo asargaa ash sn zaaj ogoh heregtei sanhuuugeer mash ih hyamarch niitdee ene owol 3say gariu tug emneleg emend dangaara urleee omg huwiin l zgr shulaal bn odoo ulamjlalt argaar uzej bn tan bas tseejin dr tawih gd dan gants ywrop ywahguin bnn orgon medlegtei ydaj owchnii tuhai mdehgui bol emch nar olugtoi am neehgui bi ooroo anagaahad surch choloo awsan tuldaa oilgolttoi bn emch jor bichiheer yu yugui ogmoorguin bn. Mgl uls emiin biznes boltson orowdmor buurai oron yumdaa, odoo archilgaal dutwal hundreh gd baingal shingen uulgah gd ur dun dajgui shuu

Зочин (141.0.15.2)
2017-01-08 09:54:35
Shaldanceceg???

Зочин (103.57.94.93)
2017-01-08 00:26:28
Энэ ханиад угаасаа ямар ч насны хүнд амархан хүндэрч бгаа. Тийм болохоор ганцхан вирусийн эсрэг эмчилгээг биш давхар бактерийн эсрэг эмчилгээ хийх ёстой. Хүндрэхээр нь антибиотик өгнө гээд хараад суугаад байлтай биш харин эмчилгээ эхэлсэн өдрөөсөө асаргаа сувилгаа илүү хийх хэрэгтэй. Хар шөл өглөөгүүр өгөх, шингэн сайн уулгах, дааруулахгүй байх, сайн унтуулах, гадагшаа гаргаж болохгүй г,м. Астма болон амьсгалын дээд замын харшилтай хүүхдүүдэд нэмж хэлэхэд өвчин нь хөдөлсөн болон ханиад хүрсэн үед нь чихэр болон чихэрлэг хүнс огт өгч болохгүй. Улам илүү ханиалгаж хүндрүүлдэг

зочин. (112.72.12.105)
2017-01-07 23:29:25
Энэ эмнэлэгт хүүтэйгээ 5 хоног хэвтээд Ампицллин тариулаад эдгэрсэн ч юмгүй гарч байсан. Ханиалгасан хэвээр л байсан. Тэгээд өөр эмнэлэгт ирж үзүүлтэл хоёр уушигандаа хатгаатай бна гэсэн. Ёстой худлаа эмч бна лээ.

Зочин (122.201.21.6)
2017-01-07 22:14:03
Нурофен ибупрофен нэг эм шүү дээ. Хавсарч уувал тун ихдээд ходоодны салст цочроод яваандаа шархлаатай болно. Энэ эмчээр эмчлүүлж болохгүй шүү!!!

zzzz (202.72.245.198)
2017-01-07 20:17:41
Супракс уусан хүүхдэд яамар тариа хийгээд үйлчлэхгүй байна гэсэн судалгаа хийгдсэн үү

zzzz (202.72.245.198)
2017-01-07 20:17:40
Супракс уусан хүүхдэд яамар тариа хийгээд үйлчлэхгүй байна гэсэн судалгаа хийгдсэн үү

zzzz (202.72.245.198)
2017-01-07 20:17:33
Супракс уусан хүүхдэд яамар тариа хийгээд үйлчлэхгүй байна гэсэн судалгаа хийгдсэн үү

zzzz (202.72.245.198)
2017-01-07 20:17:31
Супракс уусан хүүхдэд яамар тариа хийгээд үйлчлэхгүй байна гэсэн судалгаа хийгдсэн үү

zzzz (202.72.245.198)
2017-01-07 20:17:30
Супракс уусан хүүхдэд яамар тариа хийгээд үйлчлэхгүй байна гэсэн судалгаа хийгдсэн үү

Hna bdag emneleg we? (182.160.33.253)
2017-01-07 19:37:12
Ene emneleg hna bdiin boloo?Medeh hun bnuu?

Зочин (150.129.140.65)
2017-01-07 15:42:04
Mundag emch 4huuhdee ene huneer l uzuulj haruuli hun bolgoj bna da

Зочин (182.160.33.253)
2017-01-07 14:04:05
Shuudl antibiotik!!!Mash muu shuudee,ene emch yag minii sanaa bodoltoi adilhan.zuwluguu ugsun bn Sain emch yumshig bn,antibiotik hungulnuch geh shig ter nj tegeed nemergui hatgaa bolood bhad.Suuliin garch irj bgaa emch nar uneheer yumaa medku Ulaan showchin.turgenii emch nar buur naigui Yuch meddegguishdeee!!!

zochin (66.181.185.214)
2017-01-07 13:35:42
Ene sain emch bnaa.yag ingej emchleh heregtei etseg ehchuud ene emchiin ugeer deglem barival huuhed chn hurdan edgene shuu.manai huuhed bagaasaa haniadna s saldaggui td yag ene emch bishl de oor emch yag ene em ch shig zovolgoo ogch bsan terniigni dagaad huuhdee edgeedeg bsan odoo bol huuhdee haniad hureheer yahuu yamar em ogohuu yahu gedgee medne shuu.

Зочин (202.179.24.96)
2017-01-07 12:19:28
Хамгийн гол нь бид гэрт олуулаа, утаан дунд амьдардаг, маш цэвэрхэн, чийглэг орчин үүсгэж амьдрах ямар боломж байна вэ? Орон сууцанд амьдардаг, амьдрал нь боломжтой хүмүүст бол асуудалгүй байхаа. Гэр хороололын бидэнд ямар боломжтой хэрэглэж болох арга байна вэ?

Зочин (202.179.23.235)
2017-01-07 12:15:05
EMY-naas Tsogtsetsegees havigui iluu deer zuvluguu ugsun bna. Antbiotek hungulnu ged suuj bga ungursun uyiin tsogtsetseg odoo ichej uhmeer yumaa

Зочин (103.229.120.127)
2017-01-07 10:55:29
Ner ni oord bas uchirbh shig bna.Minii huuhduud bolon nadad ibuproben taardaggui mortloo nuropen uuhar ih taardag

Зочин (103.229.120.127)
2017-01-07 10:54:02
Mash sain emch.mundagvda

zzzzz (202.72.245.198)
2017-01-07 10:49:04
нурофен ибупрофен чинь нэр нь өөр болохоос нэг л эм шүү дээ. Хавсарвал харин тун ихдээд аюултай биш үү. Та буруу ярьсан уу. Эсвэл сурвалжлагч буруу бичсэн үү???

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-01-21 12:39:11 - Нийслэл
НИТХ-ын тэргүүлэгчид утааны асуудлаар ээлжит бусаар хуралдана
2017-01-21 12:14:49 - Спорт
Жүжигчин Өөскө жюү жицүгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2017-01-21 12:10:16 - Спорт
Жюү жицүгийн УАШТ эхэллээ
2017-01-21 11:57:25 - Улс төр
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо
2017-01-21 11:41:39 - Нийслэл
Согтууруулах ундаа худалдах хоригийг цуцаллаа
2017-01-21 11:02:25 - Нийслэл
“Мөнгөн өвөл” арга хэмжээ болно
2017-01-21 10:59:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
2017-01-21 10:54:50 - Энтертайнмент
ФОТО: Таксины жолооч Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” кино нээлтээ хийлээ
2017-01-21 10:47:38 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтыг “Цагаан сар”-аас өмнө өгөхөөр төлөвлөж байна
2017-01-21 10:10:07 - Эдийн засаг
Арилжааны банкууд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгохгүй байна
2017-01-21 10:05:33 - Улс төр
Сү.Батболдын фракци УИХ, Засгийн газарт ч хүчтэй нөлөө үзүүлж байна
2017-01-21 10:01:13 - Гадаад
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөлөө
2017-01-21 09:56:47 - Хууль
Нярайд хагалгаа хийж, зургаан ширхэг зүү гарган авчээ
2017-01-21 09:49:48 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2017-01-20 23:17:39 - Орон нутаг
Циркийн гурван жүжигчин автын ослоор амиа алджээ
2017-01-20 18:01:29 - Нийслэл
Эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна
2017-01-20 17:39:06 - Шар
Хар тамхины зартай наймаачин Хоакин Гусманыг АНУ-д шилжүүлэн өгөв
2017-01-20 17:31:00 - Орон нутаг
Төв аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ
2017-01-20 17:18:03 - Нийслэл
Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй
2017-01-20 17:06:53 - Гадаад
Трампыг эсэргүүцэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөв
2017-01-20 16:58:46 - Боловсрол
Зарим Төрийн өмчит сургуулиудын УЗ-ийг шинэчилжээ
2017-01-20 16:23:07 - Нийслэл
С.Одонтуяа: Баянголыг эрүүл дүүрэг болгох зорилт тавин ажиллаж байна
2017-01-20 16:20:22 - Хууль
Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
2017-01-20 16:14:04 - Орон нутаг
Төв аймагт сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр зогсоолоо
2017-01-20 16:04:30 - Улс төр
Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэв
2017-01-20 15:56:00 - Байгаль Орчин
Онцгой комисс Дорнод аймагт ажиллалаа
2017-01-20 15:47:03 - Спорт
Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2017-01-20 15:37:36 - Нийслэл
Хүүхдийн түлэгдэлтийн эсрэг аян зохион байгуулна
2017-01-20 15:10:50 - Нийслэл
Гурван эрдэмтнийг академичаар сонголоо
2017-01-20 15:08:34 - Орон нутаг
Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо
2017-01-20 14:40:56 - Нийслэл
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
2017-01-20 13:43:46 - Нийслэл
Хөгжим бүжгийн коллежийн удирдлагуудыг шинээр томиллоо
2017-01-20 13:20:18 - Хууль
Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2017-01-20 13:00:58 - Улс төр
Баян-Өлгийчүүд эв нэгдэлтэй, хүчирхэг ардчилсан намын төлөө хамтдаа хичээн ажиллахыг хүслээ
2017-01-20 12:50:01 - Гадаад
Трампын тангараг өргөхтэй холбоотой CNN-ий видео дуулиан тарьж байна
2017-01-20 12:48:01 - Нийслэл
“Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56.8 хувиар буурчээ
2017-01-20 12:46:53 - Эдийн засаг
МОНГОЛБАНК: Ам.долларын сарын дундаж ханш 2482 төгрөгтэй тэнцэж байна
2017-01-20 12:19:38 - Энтертайнмент
Годог хүлээсэн нь буюу “Гутлаа үл танигсад”
2017-01-20 12:05:06 - Нийслэл
“Айс эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа
2017-01-20 12:02:36 - Гадаад
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч өнөөдөр тангаргаа өргөнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-01-20 07:52:28 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ
2017-01-20 23:17:39 - Орон нутаг
Циркийн гурван жүжигчин автын ослоор амиа алджээ
2017-01-21 09:56:47 - Хууль
Нярайд хагалгаа хийж, зургаан ширхэг зүү гарган авчээ
2017-01-19 12:53:43 - Хууль
МУГТ Ц.Шаравжамц 67 настай гавьяат тамирчныг зодож танхайрчээ
2017-01-21 10:54:50 - Энтертайнмент
ФОТО: Таксины жолооч Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” кино нээлтээ хийлээ
2017-01-19 08:24:32 - Энтертайнмент
М.Нандин: Ар Монголчуудын “үүдний харуул” бид байхад та нар юунаас айх билээ
2017-01-19 14:41:31 - Хууль
Арван хоногтой нярай хүүхдийг зүүгээр шивж хүнд гэмтээжээ
2017-01-19 07:55:13 - Хууль
“Эрдэнэт үйлдвэр”-ийг залилжээ
2017-01-20 13:20:18 - Хууль
Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2017-01-19 11:45:54 - Шар
БНСУ-ын иргэний Монголын чинээлэг айлуудаас хулгайлсан бурхад дотор ШҮГДЭН сахиус байжээ