Валютын нөөц нэмэгдэх ӨӨДРӨГ МЭДЭЭ

Түгээх    
2017-01-07 21:18:38 - Эдийн засаг

Манай улсын гадаад валютын албан нөөц арваннэгдүгээр сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 25.5 хувиар нэмэгдлээ. Монголчуудын хувьд валютын нөөц нэмэгдлээ гэдэг тун таатай мэдээлэл гэдэг нь дамжиггүй. Учир нь валютын нөөц хэдий чинээ “зузаан” байна тэр хэрээр аливаа улсын үндэсний мөнгөн тэмдэгт хүчтэй, эдийн засгийн өсөлт тогтвортой байх “дохио” болдог.

Энэ удаад валютын нөөц нэмэгдэхэд Төв банкинд тушаасан алтны хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн. Тодруулбал, Монголбанк арваннэгдүгээр сарын байдлаар 17.6 тонн алт худалдан авснаар нөөцөө зузаатгасан. Цаашдаа ч алт тушаалт нэмэгдэх хүлээлттэй байна. Алт тушаалт хэдий чинээ нэмэгдэнэ, тэр хэрээр валютын нөөц нэмэгдэх боломжтой. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байна.  Тухайлбал:

УИХ-ын тогтоолын дагуу 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, Монголбанкинд тушаах алтнаас Нөөц ашигласны төлбөрийг 5.0 хувиас 2.5 хувь болгон бууруулсан. Энэ нь Монголбанкинд тушаагдах алтны хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн.

Тоон мэдээллийг түшвэл Монголбанк 2013 онд ердөө 6 тонн алт худалдан авч байсан бол 2014 онд хууль батлагдсанаар алт худалдан авалт 2 дахин өсч, 12.7 тоннд хүрч байлаа. Мөн 2015 онд 15.1 тоннд хүрч нэмэгдсэн бол энэ оны эцсийн байдлаар 18.3 тоннд хүрсэн нь түүхэн дээд амжилт болоод байна.

Өнгөрсөн оны эцсээр Төв банк алт худалдан авалтад баримтлах үнийн бодлогоо өөрчилж, Лондоны үнэт металлын зах зээлийн хамгийн сүүлд зарлагдсан үнээр тооцож авдаг боллоо. Ингэснээр алт тушаалтыг улам бүр  идэвхжүүлэх хөшүүрэг болж байна. Үүнээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны түвшинд “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ хүрээнд алтны салбарт үйл ажиллагаа явуулагсдад санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй. Мөн Засгийн газраас энэ онд Гацууртын ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж байна. Зөвхөн Гацууртын ордоос л гэхэд Төв банкинд жилдээ 5 орчим тонн алт тушаагдах тооцоолол бий. Энэ мэт гадаад валютын албан нөөц зузаарах нөхцөлүүд ар араасаа бүрдэж эхэллээ.

Ийнхүү өөдрөг хүлээлтээс Монголбанк 2017 онд багадаа 20 орчим тонн алт худалдан авна гэж төсөөлж байгаа. Өнөөдрийн ханшаар авч үзвэл 20 тонн алт гэдэг бол ойролцоогоор 760 орчим сая ам.доллартай тэнцэнэ.

Алт худалдан авалтаас гадна Монгол Улсын экспортын голлох нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэн нь ялгаагүй сайн мэдээ.  Тэр хэрээр экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын дотогшлох урсгал сэргэх  нааштай хандлага бий боллоо.

Тухайлбал, өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар зөвхөн нүүрсний экспортоос Монгол Улсад орж ирсэн орлого 495.3 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 214.3 сая ам.доллар буюу 76 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Нүүрсний экспортын орлого ийнхүү нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл буюу Монгол Улсад орж, гарах валютын зөрүү арваннэгдүгээр сард 289.7 сая ам.доллар, оны эхнээс 12 сая ам.долларын ашигтай гарчээ. Ингэснээр сүүлийн гурван жилд алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл эерэг утгатай гарч байна. 

Цаашлаад Монгол Улс нүүрсний экспортод нэг цонхны үнийн бодлого баримтлах болсон,  дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн зэргээс нүүрснээс олох  экспортын орлого улам нэмэгдэх хүлээлттэй байна. Ганц нүүрс гэлтгүй зэсийн үнэ ч бас чамлахааргүй өндөр түвшинд хүрч  Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн экспорт өслөө.

Хэдийгээр Монгол Улс 2017 онд гадаад өр төлбөрөө барагдуулах амаргүй хариуцлагыг хүлээж байгаа ч дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсч, экспортын орлого нэмэгдэж буй нь эдийн засгийг тогтворжуулах шинэ боломжийг нээж өгч байна. Үүнийг баталж Монгол Улсын эдийн засаг энэ онд 1-2 хувиар өсөх төсөөллийг Олон улсын санхүүгийн байгууллагууд гаргаад байгаа билээ.

Б.МӨНХ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Зочин (202.179.23.45)
2017-01-08 17:19:12
SHAAHAA BOLI

zochin (103.229.121.124)
2017-01-08 16:12:39
yu gej l pad geel dollariin hansh unah ve de yumand chini hugatsaa heregtei sh de muu amlahaa bolitsgoo

Зочин (182.160.35.222)
2017-01-08 14:27:11
яахав дээ. АН-хан шиг орж ирсэн болгоныг идчихсэнгүй. бага багаар цуглуулж л байна

nn (202.179.31.41)
2017-01-08 14:24:05
Энэ одоо мөнгө байхгүй энэ тэр гээд л баахан амьтны сэтгэлээр тоглож тоголчхоод.Одоо болхоор мөнгөтөө болчихлоо(юу ч хийгээгүй хэнээс ч зээл аваагүй) энэ тэр гээд л түрүүчийн улс алдаатай гэрээ энэ тэр хийсэн барьсан гэснээ.Өө Энхсайханы гэрээ энэ тэрийг үргэлжлүүлнэ энэ тэр гээд л

Зочин (103.229.122.64)
2017-01-08 11:23:23
Худлаа шаагаадл, тэгаэл ханш яагаад буусангvй вээ?! Одоо бvр худлаа мэдээлэл цацдаг болохнээ!?

Зочин (103.229.122.64)
2017-01-08 11:23:20
Худлаа шаагаадл, тэгаэл ханш яагаад буусангvй вээ?! Одоо бvр худлаа мэдээлэл цацдаг болохнээ!?

Зочин (202.9.43.87)
2017-01-08 09:47:27
АН өнгөрсөн 4 жилд улсаа ийм аймаар ч бллгох гэж дээ. Одоо тэд олон үглэж олон юм донгосох ямар ч эрх байхгүй. Энхбаярыг өөд нь гаргахгүйд бүх анхаарлаа хандуулсан уу гэхээс өөр бүтээлч юм нэгийг ч хийж чадаагүй арчаагүй амьсгаанууд. Монголыг хөл дээр нь босгох хүн Энхбаяр, Амаржаргал, сү. Батболд мундаг ш дээ садвартай. Миеэ энхбллд худлаа хулгайч нөхөр шдээ

Зочин (203.91.115.39)
2017-01-08 09:08:33
Одоо төлөх 580 сая долларыг МАНыхан 2008-12 онд зээлсэн гэнэ Энэ мөнгөөр юу хийсэн юм бэ Би энэ тухай огт мэдэхгүй байна

cxx (103.57.92.55)
2017-01-08 09:05:27
Ene 182.160 3481 Gesen erguu usan teneg mal bn daa.zarim malnuud yadahdaa sain muug ch oilgohgui buudah yumsan chamaig

эрка (66.181.186.184)
2017-01-08 08:27:10
Эдийн засаг сэргэлт хаалга тогшиж бна шүү нөхдөө.

Зочин (202.55.191.130)
2017-01-08 07:40:41
гацууртын орд явах уу? нөгөө дэлхийн 3-р дайнаас аварсан эх орончид чинь дээр нь очоод хэвтчих байлгүй. тэр гацуртаар дүүрэн нинжагаар бөөстчихсөн байна гэнэ лээ. чингис самурай бондуудаа доллараар төлнө, бүх хэрэгцээний бараа материалыг гадаадаас доллараар авна, яаж ч бодсон доллар бол сулрахгүй, рубль алтаар баталгаажуулах алхамаа хийгээд өсөх хандлага руу орчихлоо, хятадын юань дэлхийд хөрвөх валют болчихлоо. манай монгол төгрөг өөрийнхөө баталгаа болох уул уурхайгаас гаргасан алтаа ч гүйцэд монгол банканд төвлөрүүлж чадахгүй байж ханш нь чангарна гэж мөрөөдөх ч дээ ээ мэдэхгүй...

Зочин (182.160.34.81)
2017-01-08 07:13:19
МАН нээрээ арай л дээр юм даа. АН-ы олби оготно бүдүүн хархнууд өдийд байсан бол нэг ч доллар үлдээлгүй завшина шүү. 12 онд 4 тэрбум доллартай улсыг хүлээж аваад дор нь хоосолсон шүү. алтанхуяг зи.энхболд баярцогт батүүл фортуна сайханбилэг нарыг шалгавал салтаадчихсан байгаа.

Зочин (182.160.34.81)
2017-01-08 07:11:06
МАН нээрээ арай л дээр юм даа. АН-ы олби оготно бүдүүн хархууд өдийд байсан бол нэг ч доллар үлдээлгүй завшина шүү.

Зочин (203.91.115.37)
2017-01-08 05:21:13
АН нам 1,3хан тэрбум доллар өгсөн гэж Баяртсайхан намар хэлсэн Гэтэл түүнийг ашиглахгүй төгрөгийн ханшийг зохиомлоор унагасны хариуцлагыг МАН-д хүлээлгэн түүнийг огцруулах ёстой юм Үүний учир нь түүнд хохироогүй Монгол хүн нэг ч байхгүй

Bayartsaihanaa (137.165.175.200)
2017-01-08 02:37:26
Naad zoloogin hotsrogdson tarhi ugaaltin arga ungursun naadhand chin huuragdah teneg mal gej sanaa yu muu novshoo yu hiihee medehgu tsag aldah hoorond chini uls oron tartagtaa tullaa

Zochin (182.160.0.181)
2017-01-08 01:06:08
Sonsohod saihan medee daanch neg l itgej ogohgui yumdaa

Зочин (202.21.106.150)
2017-01-07 22:46:33
Наадах чинь аль 10-аад хоногийн өмнөх мэдээ байна арга ядсан юм хийх юмаа

Зочин (80.213.96.89)
2017-01-07 22:37:00
Iimerhuu medelel taviad dollariig buulgaj chadahgui ee. hanshiig ulam l huurugduj baina daa Mangaruud aa!

яадгмйн (103.229.120.34)
2017-01-07 22:30:22
шаахгүй бол өр төлөх хугацаа боллоо шүү дээ

Зочин (139.5.217.29)
2017-01-07 21:40:56
тэгээд долларын ханш яагаад буурахгүй байгаа юм бэ???? шаагаад л

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 11:19:43 - Спорт
Өнөөдөр хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
2017-11-24 15:21:38 - Нийслэл
Маргаашнаас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлнэ
2017-11-24 15:06:28 - Хууль
Х.Баттулга: Хүүхдийг хүчирхийлж, зэрлэгээр амь насанд нь халдсан этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой
2017-11-24 14:49:56 - Эдийн засаг
Алмас ба Би
2017-11-24 14:43:13 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжаас зулгаах эрүүл хүн олон гэв
2017-11-24 14:17:40 - Улс төр
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 26 тэрбумын алдагдалтай ажиллажээ
2017-11-24 14:00:18 - Хууль
Мөрдөн байцаах албаны алба хаагчдад цагдаагийн цол олгов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв