С.Бямбацогт: Гэмт хэрэг хийсэн гээд долоо хоногийн ял өгөөд байж болохгүй

Түгээх    
2017-01-10 12:10:37 - Улс төр

baingiin horoo

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж гишүүдийн 76.9 хувийн саналаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд дараах асуултыг асууж хариулт авч байлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хуулийг буцаасан нь маш зөв гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшилттэй, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж их ярьж байсан. Гэвч бодит байдал дээрээ жинхэнэ шоронжуулсан байдлаар баталсан байсан. Жишээлбэл одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь л огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон байсан. Эсрэгээрээ жинхэнэ шоронжуулах хууль баталсан байсан. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Тиймээс хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л долоо хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг шоронтой аймаг, нийслэлрүү авч ирэх хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Нэгмөсөн шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирж болохгүй юу гэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрүүгийн хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан. Хуулийг буцаах үед багагүй улстөржүүлж байсан даа. Хэрэгжиж эхлэх байсан хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших бүрэн боломжтой, хуульзүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Энэ хууль бол Монгол Улсын бүх иргэдэд хамаатай хууль. Зайлшгүй өөрчлөх, сайжруулах зүйлс байсан учраас нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо. Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ гэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2015 онд баталсан хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Албан тушаалын хэргийг чангатгасан юм уу. Авлигаар олсон хууль бус хөрөнгийг хураадаг, завшуулдаггүй байх хэрэгтэй гэсэн асуултад

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Эд хөрөнгө хураах ялыг 2015 онд батлахдаа албадлагын арга хэмжээ болгон зохицуулсан. Авлига албан тушаалын хэргээс олсон ашгаа, эд хөрөнгөө заавал хураалгана гэсэн үг. Авлига албан тушаалын хэрэгтэй 1-5 жил хорих ял өгч байсан бол хүнд гэмт хэрэгт тооцон 8, 12 жилд болгож чангатгасан. Мөн мөнгөн торгуулийг ч дээд хэмжээ нь 12 сая төгрөгөөр торгож байсныг 27 сая болгон нэмэгдүүлсэн гэв.

Ж.МАРАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.184.203)
2017-01-11 13:23:07
Mangasuud suiruuleh ni dee awilga ogch baigaa hvnd yal ogwol hezee ch ilerehgui dee mongoloos oor ulsad iim stupid zaalt baidaggui zowhon mangar hvnees iim uhaan undarna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-18 13:59:22 - Хууль
Баярын өдрүүдэд цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ
2018-02-18 13:35:49 - Спорт
Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсын легонер тамирчид болно гэв
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-18 11:39:54 - Нийслэл
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ныг хүртэл амарна
2018-02-18 11:30:21 - Улс төр
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын төлөөлөгчид ажиглана
2018-02-18 11:21:33 - Нийслэл
АНУ-ын Н-2 ангиллын визийн материалыг ирэх сарын 1-нээс хүлээж авна
2018-02-18 11:17:09 - Спорт
Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт оржээ
2018-02-18 11:12:31 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-17 14:35:58 - Хууль
Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна
2018-02-17 14:35:56 - Хууль
Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд
Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй
2018-02-17 14:00:27 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
2018-02-17 11:34:12 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-17 11:29:37 - Нийслэл
Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
2018-02-17 10:57:36 - Нийслэл
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-02-17 10:51:46 - Байгаль Орчин
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай
2018-02-17 10:40:48 - Эрүүл мэнд
Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
2018-02-17 10:33:56 - Нийслэл
Өнөөдөр Балжинямтай өдөр
2018-02-17 10:29:06 - Эдийн засаг
Өнөөдөр Төрийн банкны дараах салбарууд ажиллаж бусад банкууд амарч байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-16 11:51:26 - Нийслэл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 10:23:37 - Улс төр
МЭНДЧИЛГЭЭ
2018-02-16 10:18:53 - Орон нутаг
Улсын аварга фермерт шагналыг нь гардуулав
2018-02-16 10:05:41 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана
2018-02-16 09:56:43 - Нийслэл
Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй
2018-02-16 09:09:09 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-16 08:57:49 - Нийслэл
Хаврын тэргүүн сарын шиний нэгний нар мандлаа
2018-02-15 20:03:04 - Нийслэл
Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 18:47:22 - Спорт
Ч.Санжаадамба аварга П.Бүрэнтөгсийг амлалаа
2018-02-15 18:32:50 - Спорт
Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв
2018-02-15 15:16:47 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-15 15:00:53 - Хууль
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-18 13:35:49 - Спорт
Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсын легонер тамирчид болно гэв
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-18 11:21:33 - Нийслэл
АНУ-ын Н-2 ангиллын визийн материалыг ирэх сарын 1-нээс хүлээж авна
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна