С.Наранцэцэг: “Ситинет” компани шинэчлэгдлээ

Түгээх    
2017-01-10 12:13:04 - Технологи

Интернэт үйлчилгээний анхдагч “Ситинет” компанийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус компани өндөр хурдны интернэтийн үйлчилгээг айл өрх, албан байгууллагад хүргэх ажлын хүрээнд техникийн хэд хэдэн шинэчлэлийн ажлыг хийж байгаа юм. Энэ талаар тус компанийн Техникийн албаны захирал С.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Ситинет компани хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээг хүргэх ажлыг 10 жилийн турш хийж иржээ. Энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа танай компанийн өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилт юу байв гэдгээс яриагаа эхэлье?

-10 жил гэдэг их урт хугацаа. Манай хамт олны хувьд ололт амжилт, бахархан ярих сайхан үйл явдлууд,  алдаа оноо,  туршлагаар баялаг он жилүүд байлаа. “Ситинет” компани 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол Улсад анх удаа 10Гига-ийн багтаамжтай хотын (Metro Ethernet IP/MPLS) цагираг сүлжээг байгуулж Улаанбаатар хотод хамгийн их багтаамжтай, өргөн зурвасын өндөр хурдны интернэт үйлчилгээг үзүүлэх технологийг нэвтрүүлсэн. Энэ цагаас хойш бид салбартаа ихийг санаачилж, хэрэглэгчдэд өндөр хурдны интернэт үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-“Ситинет” компани техникийн ямар шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлээд явж байна вэ?

-2016 он “Ситинет” компанийн хувьд шинийг санаачилж, хэрэгжүүлсэн ажил ихтэй жил байлаа. Бид орон сууцны хорооллуудын хуучин сүлжээгээ шинэчлэн GPON сүлжээг нэвтрүүлсэн билээ. Хотын төвийн орон сууцны хорооллууд GPON сүлжээнд бүрэн холбогдлоо. Үүнийг цаашдаа интернэт дээр суурилсан телевиз болон бусад нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэх техникийн бэлтгэл ажил гэж бас ойлгож болно. GPON сүлжээг нэвтрүүлснээр өрхийн хэрэглэгчид “Download speed-2.5Gbps“, “Upload speed-1.2Gbps” хүртэлх хурдаар мэдээллийг хүлээн авах, дамжуулах техникийн боломжийг бүрдүүллээ. Мөн үндсэн сүлжээндээ өргөтгөлийн ажлыг хийж сүлжээний хэрэглэгчийн багтаамжийг 200.000-д хүргээд байна.

-GPON систем гэдгийг энгийн хэрэглэгчдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улсад интернэтийн үйлчилгээ нэвтрээд 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэглэгчдийн техник технологийн ойлголт мэдлэг ихэд сайжирсан. Өндөр хурдтай, найдвартай, мэдээлэл дамжуулах сувгийг эрэлхийлэх хэрэглэгчдийн тоо ч өдөр ирэх бүр өсч байна. Хэрэглэгчдийн энэхүү хүсэл шаардлагыг бүрэн хангах үзүүлэлт бүхий технологийн шийдэл бол шилэн кабелийн GPON сүлжээ юм. GPON сүлжээнд холбогдсон айл өрхийн хэрэглэгчид 1000Мбит/секунд хурдаар интернэтэд холбогдон өндөр нягтаршилтай дуу, дүрс бүхий контентыг ямар нэг гацалтгүйгээр үзэх боломжтой болж байна.

-Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газраас 2015 онд гаргасан тайлан мэдээгээр нийслэлд суурин интернэт нэвтрээгүй 218.606 айл өрх байгаагийн бараг 90-ээс дээш хувь нь гэр хороололд оршин сууж байна гэсэн судалгаа байдаг. Иймд танай компанийн хувьд гэр хорооллын өрхөд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Бидний хийж хэрэгжүүлж байгаа бас нэг ажил бол гэр хорооллын өрхийн интернэтийн сүлжээний шийдлийг боловсруулах ажил юм. Бид гэр хорооллын орчин нөхцөлд нийцсэн сүлжээний хамгийн тохиромжтой шийдлийг гаргаж, туршилтын ажлыг хийсэн. Туршилт маань ч амжилттай болсон. Гэр хорооллын 100 орчим өрхийг сонгон авч шинэчилсэн сүлжээнд холбож интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд явж байна. Гэр хороололд байгаа одоогийн интернэтийн үйлчилгээтэй харьцуулашгүй тогтвортой, найдвартай өндөр хурдны интернэтийн үйлчилгээг гэр хорооллын иргэд авч байгаа юм. Энэ туршилт өнгөрсөн жил хийгдсэн. Үүнийгээ бид энэ онд үргэлжлүүлж, гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар интернэтжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-“Ситинет” компанийн шилэн кабелийн сүлжээний нэвтрэлт хэр өргөн хүрээтэй байна вэ?

-Манай компани байгуулагдсан цагаасаа шилэн кабелийн холболтыг нэвтрүүлсэн. Сүлжээний хамрах хүрээ нийслэлийн орон сууцны хорооллуудад 70 орчим хувьтай. GPON сүлжээний технологийг нэвтрүүлсэнээр эцсийн хэрэглэгч бүрийг шилэн кабелиар холбож байна гэж ойлгож болно. 

-Танай компани технологийн шинэчлэлд анхаарч ажиллаж байгаа юм байна. Техник технологийн шинэчлэлийг хийхэд хөрөнгө оруулалт их чухал. Өнгөрсөн хугацаанд хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

-Ер нь аливаа техник технологийн шийдлийг нэвтрүүлэхэд зардал өндөртэй байдаг. Бид сүүлийн хоёр жилд 800 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Манай компанийн хувьд сүлжээн дэх хэрэглэгчийн багтаамжийг нэмэгдүүлж, өргөтгөсөн байгаа. GPON системийг нэвтрүүлсэн. Гэр хорооллын өрхийг интернэтжүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийсэн юм. Түүнчлэн 2013 оноос хойш манай компани Дархан-Уул аймагт өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлж байгаа. Цаашдаа ч үйл ажиллагаагаа өргөтгөж орон нутаг руу чиглэж ажиллах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

-Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд дутагдалтай нэг зүйл байдаг нь интернэтийн хурд удаан байна гэсэн гомдлыг хэрэглэгчид хэлдэг л дээ. “Ситинет”-ийн хувьд тэднээс ялгарах давуу тал нь юу вэ?

-Манай компани одоогоор дан интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа ч үйлчилгээний чанар, найдвартай байдал, өндөр хурдыг онцгой анхааран ажиллаж байна. Бүх хэрэглэгчдийн интернэт ямар нэг хэрэглээний хязгаар байхгүй. Дотоодын сайтууд руу хурдны хязгааргүй, шөнийн цагаар айл өрхийн хэрэглэгчид интернэтийг хурдны хязгааргүй ашиглах боломжтой. Гурвалсан үйлчилгээний хувьд нэг шугамаар олон үйлчилгээг хүргэж байгаа тул шугам дээр гэмтэл гарахад телевиз, интернэт, суурин утас аль аль нь тасарчих тал бий. Иймд эдгээр үйлчилгээг салгаж тус тусад нь авбал ямар нэг доголдол гарсан тохиололд үйлчилгээнүүд хамтдаа тасрах эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Сүүлийн үед гурвалсан үйлчилгээ авч байсан айл өрхүүд манайхаас интернэт үйлчилгээг авах хандлага нэмэгдэж байна.

-10 жилийн турш “Ситинет” компанитай хамт байсан хэрэглэгчиддээ хандаж та юу хэлэх вэ?  

-10 жилийн түүхийг бидэнтэй хамтран бичилцсэн эрхэм хэрэглэгчид, харилцагчид та бүхэндээ гүнээ талархал илэрхийлж, та бүхний ажил, амьдралд амжилт хүсэхийн ялдамд, “Ситинет” компанийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндийг хүргэе.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 45

tsogoo (124.158.91.100)
2017-01-11 18:10:26
citinet dajgui shuu

Зочин (202.70.46.235)
2017-01-11 09:00:39
Oboo heden jil hereglej bgaa lablah n utsaa abdaguig es tsootsuul busdaar sain

baterdene (124.158.88.10)
2017-01-11 08:49:22
unheer sain kompanshuuu hurd asuudalgui bna leee

irgen (27.123.214.114)
2017-01-11 07:53:56
Ug n sain,daanch lavlah n utsaa avna gej bhgui.

Зочин (182.160.33.0)
2017-01-10 23:55:47
Америкаас царай алдаж Монголчууд нэтээ авдаг. Жем нэт ч билүү. Нэтийн эзэд гэж супер баячууд бий дээ lol

Зочин (182.160.33.0)
2017-01-10 23:53:21
СӨХ мөнгө өгсөн кабелийг оруулдаг гэж байгаа. Муу СӨХ ийн дарга нар үхээсэй!

Xaxaxa (182.160.33.106)
2017-01-10 23:17:29
Ene humuus end haraalaa geed asuudalaa shiidehguishde magtlaa geed ch manuust hurteelgui ene pc ard baigaa bult bult sh....dag garuudiin tsaraig neg harah yumsan mobi bol sain heleh ug bhgui daanch suljee bhgui univision bol mani metiin borchuud avch diilehgui msc iin 150 iin undaa shig 2 balgaad duusna citinet uu hehe yaahude boroo bitgii oroosoi tsas bitgii oroosoo ooriinhooro neg hereglchih yumsan geed l odorjin pc uhaad bj bn bolood l bn

Зочин (27.123.214.120)
2017-01-10 23:00:42
СҮҮПИИН 2 ӨДӨР ТАСРААД ОДОО Ч ИРЭЭГҮИ Л БАИНА ДАГ.НОВШ

Зочин (27.123.214.120)
2017-01-10 23:00:42
СҮҮПИИН 2 ӨДӨР ТАСРААД ОДОО Ч ИРЭЭГҮИ Л БАИНА ДАГ.НОВШ

Зочин (182.160.32.108)
2017-01-10 22:58:17
Manai ger bvliin heregleeg hamgaad l bdag ym. Hurdaa ushuu nemchuul bur mundag bolno gej bodoj baina

Zochin (182.160.32.118)
2017-01-10 22:48:32
Citinetiig barag anh garch baihad n l tawiulsan ehendee hurd n jaahan udaan bainga tasraad hetsuu l baidag baisan ter uyiihteigee haritsuulwal hawigui saijraad odoo tasrahchgui hurd n ch gesen dajgui bainga uramshuulaltai jilees jil ireh tusam l sain boldog tanai hamt olond bayrlalaa

zochin (112.72.12.85)
2017-01-10 22:48:07
Uneheer sain bolson baina lee. Amjilt husye tanai hamt olond

алаг (103.23.51.3)
2017-01-10 22:22:27
АМЖИЛТ ХҮСЬЕ МАНАЙХ ХОРООЛЛЫН ЭЦЭСИЙН ХОЙНО ГЭР ХОРООЛОЛД БАЙДАГ УХААЛАГ ТВ АШИГЛАМААР БАЙДАГ ХЭЗЭЭ ИРЭХ ВЭ МОДЕМООР БОЛОХГҮЙ ЮМАА

Citinet hereglegch (182.160.35.99)
2017-01-10 21:56:29
Davgui l internet neeh zovoogood baidaggui gehdee tanaih ter utasaa avch baigarai yamar azaar tsag zevuun bish baihad univisionii iptv dangaar ni avsiin humuusiin yariagaar internet ni hog l gehiin hehe

Зочин (182.160.36.246)
2017-01-10 21:54:45
Citientiig 4 jil hereglej baina. Sain shuu. Yamar ch baisan setgeleesee hamt olon.

irgen (182.160.6.135)
2017-01-10 21:42:12
dajgui shuu amjilt ongorson jil tasaldaad bdag baisnaa ene jil ovoo gaigui bgaa

univision (66.181.188.146)
2017-01-10 21:00:01
Citinet bol hurd n sain joohon tasaraad baihleer n univision taviultsan chine hog yum aa tegeed geree tsutslah geheer nemj tolbor tol geed yostoi hogiin company bna aa gereegee tsutslaad citinet avna aa.

univision (66.181.188.146)
2017-01-10 20:59:37
Citinet bol hurd n sain joohon tasaraad baihleer n univision taviultsan chine hog yum aa tegeed geree tsutslah geheer nemj tolbor tol geed yostoi hogiin company bna aa gereegee tsutslaad citinet avna aa.

Зочин (206.190.158.75)
2017-01-10 19:53:13
Citynet-d ulam ih amjilt husie. Dajgui shy dandaa yramsuulal zarladag

zochin (182.160.34.247)
2017-01-10 18:40:18
Ta buhend bayar hurgeye. Manaih ch bas olon jil hereglej bna doo. Tom asuudal neg ih garch bsangui ee. Dajgui l gazar gej dugnedeg shuu.

Зочин (27.123.214.109)
2017-01-10 17:55:56
Univision hog hog

Зочин (89.228.225.231)
2017-01-10 17:24:44
Sitinet хурдан болон хэрэглэгчдээ гэрээнийхээ дагуу хурдаа өгч харагдаач түй чёрт гэж...сард бараг 10 гаран очоод хэрэлдэж хэлцэж яриад ч нэмэргүй болхоор нь аргаа бараад Skymedia луу орсон.Тэнд гэрээд хурдаа арай л гагүй өгдөг юм билээ.Гэхдээ бас л нотой.

Hereglegch (202.70.46.211)
2017-01-10 16:20:09
Citinet internetiig 4 jiliin omno heregldeg bsn gehdee ter uyed sain l bsn odoo ymr bolsiin gpon gej yu ve? univison hereglej baiga unen hog gehde songolt baihgui citinet suljee shine bairuudad baidaggui yum bainalee er ni bol manai bairand zovhon univision baidag mobi aviya gesen soh oruuldaggaggui gesen citinetiin suljee bayanmongold hezee oroh ve ?

irgen (202.70.46.227)
2017-01-10 16:08:05
manaih barag 6jil hereglej bn shuu tasrahgui bainga uramshuulal gargaad sain l bdiin tanai hamt olond bayriin mend hurgie

Зочин (202.70.46.237)
2017-01-10 16:07:36
Amjilt huseye Citinetiin hamt olond 2008 onoos hoish hereglej bn.Haayaa tasardag ch itgel alddaggui shuu

Зочин (66.181.187.250)
2017-01-10 15:52:44
Mobinetiig guitseh gazar baihgui ee.gehdee univisionoos citinet n havi iluuldee.

Зочин (202.21.106.101)
2017-01-10 15:38:16
Өө, Ситинет байгаа юм уу? 4,5 жил хэрэглээд хурд нь тиймэрхүү байгаад байхаар нь Юнивишнийг тавиулсан юм даг. Юнивишн ч 4 жилийн дараа өөрөө эргээд хог новш болоод байхаар нь цуцлуулаад Моби тавиулаад 1 жил боллоо. Одоогоор асуудалгүй байна.

irgen (202.179.23.8)
2017-01-10 15:23:17
shinechlegdsen gecheed yagaad web site ni shinechlegdeegui une tarif medeelel bhgui bgaam beee.

Зочин (182.160.6.125)
2017-01-10 15:21:00
vnexeer sain shvv shildegees shildeg xurdanaas xurdan

yanjmaa (182.160.38.50)
2017-01-10 15:14:34
sitinet kamfanii ehamt olond bayar hurgei edniih sain ajillagaatai une ni hyamd heregleegui hugacaandaa tur haalgaj baih heregtei gesen gevch emhelged hevtsen hedhen honogt hereggui gej bodood olon saraar yavah yedee helj haalgadag yum bayarlalaa

zochin (182.160.6.125)
2017-01-10 15:13:38
citinet-g 6 xereglej bna asuudalgui sain company shvv

skuteil (202.9.40.2)
2017-01-10 15:11:16
skuitel kabel chanar suvag muu. shilde MNS suvag sain

Зочин (146.185.28.62)
2017-01-10 14:25:09
Tasalddag bsan ene uvul lav bainga utasddag bsan asuudal garaagui ene shinechlesen ymaa hiisen ym baina daa

zochin (124.158.88.67)
2017-01-10 14:21:08
undur hurdnii internet edniih hamgiin sain ni univision bol butehguieee neg uruunuus nuguu uruuruugee orohod l net tasarchdiin shal teneg

Зочин (206.190.158.75)
2017-01-10 14:20:33
Ungursun zunaas hereglej bna odoogoor lav garsan asuudal alga

Зочин (159.253.145.150)
2017-01-10 14:18:24
Юни-с лав хавь илүү байдаг.

Зочин (202.21.113.158)
2017-01-10 14:11:08
шал хогийн юм байдиймоо хэрэггүй шүү хүмүүсээ

irgen (202.179.23.8)
2017-01-10 14:06:43
tom tom ym yriad bsan say web site ruu ni orson chine yu ch alga uilchilgenii nohtsol une tarif hamrah huree yu ch algaa iim baij yaj saijrah vee dee.

Зочин (203.91.118.82)
2017-01-10 13:54:17
dajgui shvv barag 10 jil bolij bna

agii (124.158.88.10)
2017-01-10 13:48:37
suuliin uyd mash ih saijirj baigaa

б (59.153.112.46)
2017-01-10 13:34:56
huurhii buyantai gazar shuu ovoo dampuuraagui baisan um bn shd maanii badniihum

Bayaraa (124.158.91.100)
2017-01-10 13:26:05
Anh garsan tsagaas ni hoish hereglej bn. 9jil hereglej bhad muudahgui l bgaa shuu. amjilt.

Цэдэндамб (182.160.32.233)
2017-01-10 13:04:27
Үе үе тасалдаад байдаг. Уг нь дажгүй хурдан

haagii (182.160.0.58)
2017-01-10 13:02:00
Citinet dajgui shuu 5 jil hereglej bna

Irgen (202.131.230.246)
2017-01-10 12:28:40
2 MG avahaar dandaa talaar n 1 eer orj ireh yumaa. Ene yundaa baidag yum be.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-01-23 18:37:11 - Улс төр
Төрийн өндөр албан тушаалтан гадаад улсад данс эзэмшихийг хориглох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2017-01-23 18:12:02 - Спорт
Озэки Кисэносатод ёкозүна цол олгохоор шийдвэрлэжээ
2017-01-23 17:58:39 - Гадаад
БНСУ-ын Урлаг, спорт, аялал жуулчлалын яам ард иргэдээсээ уучлалт гуйв
2017-01-23 17:38:57 - Хууль
Хошууч генерал Ч.Амарболдод “Хүндэт доктор” цол олгов
2017-01-23 16:58:11 - Шар
Монгол бүсгүй Австрали, Шинэ Зеландад нэрийн брендээ гаргажээ
2017-01-23 16:54:42 - Спорт
О.Пүрэвбаатар: МЧБХ-ны нэрийн өмнөөс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй
2017-01-23 16:45:12 - Нийслэл
Нас барсан таван иргэн “Гайхмаараа” шингэнээс хордсон байж болзошгүй
2017-01-23 16:42:51 - Эдийн засаг
“Багануур”-ын хувьцаа 1.79 хувиар өслөө
2017-01-23 16:23:23 - Эрүүл мэнд
Тархины гэмтлийн мэс засалд сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж эхэллээ
2017-01-23 15:43:03 - Нийслэл
Шалгалтаар 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
2017-01-23 15:35:53 - Эдийн засаг
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
2017-01-23 15:23:54 - Хууль
Амиа алдсан циркчдийн ослын шалтгаан тогтоогджээ
2017-01-23 14:34:26 - Нийслэл
Г.Уянга: “Сентерра Гоулд” компани хууль бусаар тусгай зөвшөөрөл авснаа баталлаа
2017-01-23 14:22:24 - Хууль
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн гэрээнүүд ил боллоо
2017-01-23 14:21:09 - Улс төр
“Эрдэнэт”-ийн 49 хувийг ТӨРД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ гэсэн санал оруулна
2017-01-23 13:41:19 - Нийслэл
Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвар төлнө
2017-01-23 13:26:01 - Улс төр
МАН: Төрийн албыг улс төрөөс ангид байлгана
2017-01-23 13:00:43 - Хууль
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2017-01-23 12:38:15 - Хууль
Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо
2017-01-23 12:35:14 - Нийслэл
ФОТО: Ардчилсан намын нэр дэвшигчид С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2017-01-23 12:20:48 - Нийслэл
Энэ долоо хоногийн сүүлчээр хилийн боомтууд амарна
2017-01-23 12:03:57 - Хууль
Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хуулийн хариуцлага хүлээнэ
2017-01-23 12:02:11 - Нийслэл
Ирэх онд гадаад паспортыг шинэчилнэ
2017-01-23 11:50:13 - Хууль
Ноён уулын шүүх хурал болж байна
2017-01-23 11:35:38 - Энтертайнмент
Урчуудын эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо
2017-01-23 11:16:19 - Шар
Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын хөвгүүд Жюү Жицү-д зодоглов
2017-01-23 11:14:45 - Хууль
Өмнөговь аймагт гарсан цуврал хэргийг 19 настай этгээд үйлдсэн болох нь тогтоогджээ
2017-01-23 11:08:44 - Спорт
Чөлөөт бөхийн холбоог эсэргүүцэж түр хороо байгууллаа
2017-01-23 11:06:48 - Эдийн засаг
Олон улсын зах зээл дээр гаргасан засгийн газрын бондын үнэ огцом буурав
2017-01-23 11:04:37 - Орон нутаг
Монгол, Хятадын хилийн боомтууд 27-ноос амарна
2017-01-23 11:02:02 - Эрүүл мэнд
Түлэнхийн төвийг 2019 онд ашиглалтад оруулна
2017-01-23 10:53:27 - Шар
Л.Гүндалайн гэрт дахин хулгай оржээ
2017-01-23 10:53:05 - Хууль
Нэгдүгээр сард 1, 6-гаар төгссөн дугаартай жолооч нар татвараа төлнө
2017-01-23 10:37:56 - Орон нутаг
Монгол, Хятадын хилийн боомтууд 27-ноос амарна
2017-01-23 10:35:47 - Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана
2017-01-23 10:21:48 - Спорт
Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ
2017-01-23 10:05:36 - Нийслэл
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо
2017-01-23 10:02:33 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
2017-01-23 10:02:13 - Улс төр
“Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ
2017-01-23 09:59:17 - Хууль
П.Батбаатар: Цагдаагийн цолыг шударгаар тэгш эрхтэй, өндөр шалгууртай олгоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-01-21 09:56:47 - Хууль
Нярайд хагалгаа хийж, зургаан ширхэг зүү гарган авчээ
2017-01-21 10:54:50 - Энтертайнмент
ФОТО: Таксины жолооч Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” кино нээлтээ хийлээ
2017-01-23 15:23:54 - Хууль
Амиа алдсан циркчдийн ослын шалтгаан тогтоогджээ
2017-01-23 11:14:45 - Хууль
Өмнөговь аймагт гарсан цуврал хэргийг 19 настай этгээд үйлдсэн болох нь тогтоогджээ
2017-01-23 14:22:24 - Хууль
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн гэрээнүүд ил боллоо
2017-01-21 10:05:33 - Улс төр
Сү.Батболдын фракци УИХ, Засгийн газарт ч хүчтэй нөлөө үзүүлж байна
2017-01-23 13:00:43 - Хууль
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2017-01-23 10:05:36 - Нийслэл
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо
2017-01-22 10:10:48 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА
2017-01-21 12:14:49 - Спорт
Жүжигчин Өөскө жюү жицүгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ