Б.Жавхлан: Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ

Түгээх    
2017-01-10 14:01:33 - Улс төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна. Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ. Мөн хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосноос гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн төрлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан зохицуулалтуудыг нэмж, хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дурдлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Уг байнгын хорооны хуралдаанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцсон юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд цаг үеэ олсон, өмнө нь гарсан алдаануудаа зассан хуулийн төсөл болсныг онцлохын зэрэгцээ Засгийн газар хяналт тавихаар болсон нь эргээд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэт оролцсон, дээрээс чиглэл өгсөн хандлага гаргах вий гэдгийг тодруулж байлаа.

Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан гэж хариулав.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэв.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

Ж.МАРАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

dulmaa (203.126.169.15)
2017-01-11 05:08:11
javkhlan bankiin dah muu zeelee tulvul taarna, hn muutai zaluu

Зочин (182.160.35.214)
2017-01-10 17:38:23
Б.Жавхлан энэ нөхөр хятадын гээд л баярлаад гүйгээд байсан яг хужаа байна ш дээ. 65 мангуу үүнийгээ Жрвалч,дүлзэн гэж мэддэггүй юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-27 22:07:30 - Эдийн засаг
ХААН Банк “ТОП-100 ААН”-ийн ГУРАВТ эрэмблэгдлээ
2017-04-27 20:19:15 - Улс төр
Д.Дорлигжав: Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой
2017-04-27 19:53:30 - Эдийн засаг
“Сод Монгол Групп” ХХК 14 дэх жилдээ топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа
2017-04-27 19:21:29 - Энтертайнмент
ШӨНИЙН ХУДАЛДАА: 4-р сарын 28-ны өдөр Монгол Экспо-д болно
2017-04-27 19:01:21 - Шар
Эрдоган 9000 цагдаагийн ажилтныг ажлаас нь халжээ
2017-04-27 19:00:16 - Нийслэл
Хүүхдийг зодож, шийтгэхийг таслан зогсоох аян өрнүүлнэ
2017-04-27 18:26:10 - Улс төр
Л.Болд: Зөрчлийн хууль чинь шоронгийн хууль болчихлоо
2017-04-27 18:25:40 - Орон нутаг
Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй суурьшин үлдэх болсон гэв
2017-04-27 18:14:32 - Нийслэл
1000 ажил олгогчийн зөвлөгөөн болно
2017-04-27 18:13:10 - Улс төр
МАН ирэх сарын 3-нд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулна
2017-04-27 18:02:10 - Нийслэл
ФОТО: ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлалаа
2017-04-27 17:53:07 - Энтертайнмент
Өндөр настан Ц.Цэсэндолгор Английн хатан хааны төрсөн өдөрт оролцохоор боллоо
2017-04-27 17:24:16 - Нийслэл
П.Амармөрөн: Саун, массаж гэх зарыг гудамж талбайд наавал баривчлах хүртэл арга хэмжээ авна
2017-04-27 17:15:23 - Улс төр
Д.Сарангэрэл: Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй
2017-04-27 16:50:47 - Орон нутаг
Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ
2017-04-27 16:50:07 - Гадаад
С.Шойгу: Монгол Улс ШХАБ-ын статусаа нэмэгдүүлнэ гэж найдаж байна
2017-04-27 16:49:24 - Хууль
АТГ: А.Гантулга онц их хэмжээний хохирол учруулсан
2017-04-27 16:13:23 - Технологи
“Инновацийн шийдэл – Бидний амьдралд” уралдааны шилдгүүд тодорлоо
2017-04-27 15:49:53 - Эдийн засаг
Хамгийн өргөн сонголтоос хамгийн хямдаар орон сууцтай болох боломж
2017-04-27 15:44:07 - Улс төр
Элчин сайдууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2017-04-27 15:41:30 - Шар
НАСА-гийн эрдэмтэд дэлхийтэй төстэй мөсөн гариг олж илрүүлжээ
2017-04-27 15:39:25 - Нийслэл
Л.Амармөрөн: Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хууллаа
2017-04-27 15:35:24 - Хууль
Б.Батсайханы оронд дохионы хэлний багш Г.Сарантуяаг томилжээ
2017-04-27 15:26:17 - Эрүүл мэнд
Д.Наранбаатар: Эмч нар элэгний вирусын талаар үнэгүй зөвлөгөө өгнө
2017-04-27 15:21:46 - Нийслэл
Махны үнэ 120-150 төгрөгөөр буурчээ
2017-04-27 15:20:24 - Орон нутаг
Нүүдэлчдийн соёлын наадам Улаагчны хар нуурын эрэгт болно
2017-04-27 15:01:23 - Гадаад
Удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн монгол иргэдийг баривчилжээ
2017-04-27 14:56:52 - Энтертайнмент
“Бурхнаас заяасан диваажин” уран бүтээлийн цэнгүүн болно
2017-04-27 14:40:40 - Улс төр
Ц.Элбэгдорж: Гүтгэлэгтэй холбогдох заалтыг Зөрчлийн хуулиас авч хаях хэрэгтэй
2017-04-27 14:24:44 - Улс төр
Зөрчлийн хуулиар АН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч өгсөнгүй
2017-04-27 14:17:09 - Спорт
Ш.Гүрбазар, Н.Түвшинбаяр нар “Оддын хөлбөмбөг” халз тулааны дасгалжуулагчаар ажиллаж байна
2017-04-27 14:14:12 - Нийслэл
29-р сургуулийн хүүхдүүдийг хараад зүрх сэтгэл өвдөж байна
2017-04-27 14:10:50 - Улс төр
Б.Жавхлан: Хөрөнгө оруулагч нарт том дохио өгсөн
2017-04-27 14:06:44 - Нийслэл
Автозамын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт шалгалт хийж байна
2017-04-27 13:58:00 - Боловсрол
Улсын биологийн 27 дугаар олимпиад эхэллээ
2017-04-27 13:39:12 - Хууль
Байлдагчид хохирсон хэргийг шүүхэд шилжүүллээ
2017-04-27 13:27:43 - Улс төр
М.Идэрбат: Эрх баригчдыг бидний тавьсан шаардлагыг биелүүлтэл суултаа үргэлжлүүлнэ
2017-04-27 13:06:35 - Хууль
АТГ 366 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
2017-04-27 12:59:37 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Гарамжав гишүүнд саналаа татах чиглэл өгчээ
2017-04-27 12:48:33 - Эрүүл мэнд
2021 онд бүх аймаг, дүүргийн эмнэлэг эрэгтэйчүүдийн тасагтай болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-04-26 22:14:51 - Улс төр
Монголын телевизүүд эфирээ хааж эсэргүйцлээ илэрхийлэв
2017-04-27 08:42:44 - Хууль
"Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарсны дараа “Ална шүү” гэж утсаар заналхийлсэн
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 18:46:48 - Шар
Монгол эмэгтэйчүүд “Гэртээ аваачин хэрэглэх гэж хулгай хийсэн” хэмээн мэдүүлжээ
2017-04-26 11:36:47 - Хууль
29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ
2017-04-27 09:16:22 - Хууль
МЭДЭГДЭЛ: УИХ-ын гишүүний ярилцлага ЭНД нийтлэгдэх байв
2017-04-25 14:24:00 - Шар
Ж.Батзандан: Нямбаатар аа та яасан баривчлах дуртай хүн бэ
2017-04-27 08:44:24 - Улс төр
Ц.Гарамжав: Надад гүтгүүлсний улмаас онц ихээр хохирсон зүйл байхгүй