ҮАБЗ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах захирамжийг дэмжив

Түгээх    
2017-01-10 14:25:54 - Улс төр

batbold

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан захирамжуудаа танилцуулжээ. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “ҮАБЗ хотын даргын гаргасан шийдвэрийг дэмжсэн. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэрийг “Хүний эрхийг хязгаарлаагүй байна” хэмээн үзсэн” гэв.  Тус захирамжид,

Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжаар суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байх аж. Мөн агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын 4 бүсчлэлийг тогтоосон байна. Эхний бүсэд  орон сууц, байшин хороолол багтана.  Уг  бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй хэмээн тодорхойлжээ. Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоон захирамж гаргасан.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэхдээ Улаанбаатар хотод удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүс шилжиж ирж болох бөгөөд Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглохоор тооцжээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Дээрх  захирамж хэрэгжиж эхэлснээр агаарын бохирдол хэдэн хувь буурна гэж тооцож байгаа вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарыг бохирдлыг 20 хувь бууруулна гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэдэд одооноос сайжруулсан түлш тараана. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулна. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа зүгээр л нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш, газ, халаагуур хэрэглэж болно. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс халаагуур болон бусад хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

-Нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш үү?

-Хэвлэл мэдээллийн удирдлагууд өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд хандаж хотын даргын гаргасан шийдвэрийг үнэн зөвөөр иргэдэд ойлгуулаарай хэмээн уриалсан. Энэхүү шийдвэр бол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжинэ. Дорнодын иргэн Зүүнхараа, Сэлэнгэд суурьших эрхэд бид халдаагүй.

Ж.ГАНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 52

Зочин (103.9.90.130)
2017-01-11 19:39:33
Одоо угаасаа нэмж нүүж ирэхгүй бсон шдэ, угтаж төлөвлөж биш өнгөрсөн хойно нь шийдвэр гаргах юм даа хөөрхий

ХОТЫН УНАГАН ИРГЭН (66.181.185.39)
2017-01-11 17:17:14
2000 оноос эхэлж нүүдэллэж орж ирсэн 1,2,3 дугаар үеийн шилжин ирсэн хөдөөний малнууд зайлаарай

зочин (202.131.243.190)
2017-01-11 12:44:45
СУНДУЙН БАТБОЛД ТӨВ АЙМАГИЙН ХӨДӨӨНИЙ УЯАЧ ХҮНИЙ ХҮҮХЭД ГЭДЭГ ХУДЛАА БОЛОХ НЬ ДЭЭ. ТӨВ АЙМАГТ ХӨДӨӨНИЙ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ.ТӨВ АЙМАГИЙН МАЛЧИД БҮГД ХОТОД СУУРЬШЧИХСАН БАЙДАГ ЮМ УУ.

зочин (202.131.243.190)
2017-01-11 12:39:57
Энэ асуудал чинь монголчуудын эрх ашигиийг боогдуулж байгаа хэрэг болох нь дээ.Хятадын эрлийз хурлийзууд улаанбаатарыг эзэмшээд монгол улсыг базах алсын санаа байгаа юумуу .Эхлээд Хятад хүн нийслэлд монголд суурьшихад маш өндөр татвар авдаг болчихооч.Дараа нь барисан байрнууддаа монгол хүнээ оруулаад хүүгүй зөвхөн байрны үнээ авдаг үр хүүхэд нь дамжиж төлдөг гэрээ хийчих.Төлөхгүй бол төлсөн мөнгөтэй нь байрыг нь хураадаг хатуу хууль гаргачих.Нэг бол хотынхон зун хөдөө гарч байгаль орчин бохирдуулахгүй хотдоо байдаг бол.Хотынхон хөдөөнийхөн гэж хоёр хуваагдаад байвал алсдаа муу үр дагавар гарч мэднэ.Монгол төр байгаа бол монгол хүний эрх ашиг нэг номерт байх ёстой .Хөдөөнийхөн монголыг монголоор авч явж байгаа гэж боддог.Жуулчид монгол орон нүүдэлчин малчин монголыг үзэх гэж ирдэг УБыг үзэх гэж хэн ч ирэхгүй.Төрд хүмүүсийнхээ 5н үеийн хувийн намтарыг авдаг цэвэр монгол хүн авдаг бол.

zochin (202.179.29.123)
2017-01-11 10:56:19
YARMAGT BAIRLAH SANSAR SUPER MARKET huurseer halaadag uuriin zuuhniih ni yndangaas baingiin hort otgon har utaa odor shongui ylgarch ter orchmiin ailuud hordoj duusahnee UABZ anhaaraachee.YARMAG 1 buudal.

Зочин (202.70.38.18)
2017-01-11 08:56:23
байрныыхаа мөнгийг 100 хувь төлөөд гэрчилгээгээ авсан хүмүүсийг бол хотод амьдруулж болох юм. Тэгвэл барилгын компаниудад ч хэрэгтэй

Зочин (202.9.41.189)
2017-01-11 08:39:32
Яасан хууртагдаж ханадаггүй түмэн бэ? Гэрт нь ороод бүртгэлгүйгий нь тоолоод ачих уу? Өвөл нүүлгэдэггүй хуулийн заалт ч байдаг.

hahaha (188.64.243.212)
2017-01-11 01:27:41
bichigtei ch bichiggvi ch . hotod nvvrs tuleed tevtej l taaraa . . lalar min .. baga uliaraaa .

zochin (188.64.243.212)
2017-01-11 00:38:21
kkk nymdorj choijiilsvren gvvd uvsruugaa . tonil . munhbat metiin sarlaguudiig ar hangairuu ni tsul.. hotiin hvn gej vhervvded bn uuu . ??? shanag ni 5 shavhruu ni 3 gej orilson . tuv aimag gej nerlegdeh hvn dvrseee aldsan oroolonguuud me enhboldooos ehleed hotoor dvvren

Зочин (182.160.33.0)
2017-01-10 23:59:54
Хүний эрх мэрх Монголчуудад хэрэггүй. Даварсаар давгын оронд гэж.

Зочин (182.160.33.0)
2017-01-10 23:58:55
Хөдөө тал сайхан.

Unagan hotiih (202.9.41.213)
2017-01-10 22:18:09
Hodoonii malnuudiig zailuul

Бэрх (43.242.243.198)
2017-01-10 21:15:33
90 Оноос хойш хотод нүүж ирсэн хүмүүсийг бүгдийг нутаг руу нь буцаах хэрэгтэй байна.

Бэрх (43.242.243.198)
2017-01-10 21:12:42
Зарим оркууд хүний эрх мэрх яриад боож үхэхнээ.

Зочин (66.181.189.116)
2017-01-10 20:56:19
tsagaan dabaanii hognii asuudal bol vndesnii ayulgui bdliin asudal shu

Зочин (66.249.82.96)
2017-01-10 20:53:23
zugeer l oron suucaa khurdan ayulgui khymdkhan bariad uguuch ene l zuv shiidver shu

Зочин (202.9.41.109)
2017-01-10 20:04:44
зев байна одоо 22-ийн товчоо дээр шалгаад хедеенеес ирж бгаа бол буртгэж виз олгод хугацаандаа буцахгуй гал тулээд утаа гаргаад суучихвал шийтгэж хотын хилээс албадан гаргах журам гаргах хэрэгтэй. Хот орох визын гэж ахиухан хураамж бас авах юм бол хедеений оркууд ирэх нь багасна. Негее талаас аймгууд хил татаж ирсэн хотын иргэдээс нутаг бузарласны хураамж авч тесевтэй нэмэр болгох хэрэгтэй

UB uuguul (103.26.195.169)
2017-01-10 19:42:35
Ter amidrakh gazraa songokhoos chine ilvv khetegtei amid yawakh etkh,ervvl ayulgvi orchind amidtakh etkh gej baidag yum shvv esergvvtsegchidee Iim l amia bodogchidiin gaigaar uuguul Ulaanbaatarchuudiin amid yabakh erkh zurchihdsun shvv.

B (66.181.189.118)
2017-01-10 19:37:10
Orkuud byartai!!!

Зочин (202.9.40.139)
2017-01-10 19:31:00
Оройтсон ч маш шийдвэр. Онгоцонд даацнаас нь илүү зүйл авдагүй биздээ. Түүнтэй адил асуудал шүү дээ.

болдоо (66.181.188.58)
2017-01-10 19:06:37
зөвөө ,одоо зам явах бичиггүй хүнийг хот хооронд явахыг хориглох хэрэгтэй,буцаад коммунизм сэргэж бна даа,ашгүй дээ

Зочин (103.229.123.245)
2017-01-10 19:02:23
mash zuv shiidver ali 90-eed onoos l hyazgaarlalt hiih baisan yum hojimdson ch gesen mash zuv shiidver bailaa.hotiin humuust geheer hunii erh gej baidaggui yum u bid huduuniihunuus bolj hordoj guitslee.argaa baraad gadaad ruu daijuh deeree tulaad bailaa.nutag orondoo saihan amidartdgaa l da.

зочин (112.72.11.109)
2017-01-10 18:47:35
Гэр хороолийг хотоос гаргаяа. Хордож үхлээ

зочин (202.70.46.235)
2017-01-10 18:36:29
Хvний эхрийг зорчдог чи хэн бэ. Монголчууд хаана бууж суух чамд ямар хамаатай юм бэ. Чаддаг юм бол хятадууд аа оруулж ирэхээ болиоч чадахгvй ш дэ ха ха

Зочин (103.212.119.86)
2017-01-10 18:31:30
ЗӨВ ШҮҮ

A (66.181.189.118)
2017-01-10 18:18:46
Uvs Hovd ruugaa butsaad bushuuhan baruun hoishoo NVV!

Зочин (202.170.94.90)
2017-01-10 17:29:46
Маш зөв шийдвэр. УБ-т байгаа бидэнд эрүүл, амьд явах эрх бас байх ёстой. Хотын иргэд хөдөө бөөнөөрөө очоод малын бэлчээрийг нь булаацалдаад мал бэлчээх газаргүй болгоод эхэлбэл тэд дуугүй суухгүй биз дээ. ийм том газартай улсын иргэд алган чинээ газар дээрээ чихцэлдээд байх нь утгагүй байна.

иргэн (202.179.26.120)
2017-01-10 17:24:50
Зөв шийдвэрийг эсэргүүцэж байгаа нөхдүүд жаахан ухаантай бай даа.Дандаа л болохгүй бүтэхгүй гэх юм.Ингэж ярьдаг хүмүүсийн амьдрал ийм л болж бүтдэггүй л байдаг байх.Өөр шигээ хүнийг бодож дүгнэдэгээ болих хэрэгтэй.Сайн зүйлийг дэмжээд явж яагаад болдоггүй юм болоо.Батболдод дургүй байж болно.Тэр дургүйцлээ олон түмний эрх ашигт нялзааж болохгүй биздээ.

Зочин (124.158.74.119)
2017-01-10 17:09:20
Ганц зөв бодлого хотоо түйвээж нутгаа хаясан нөхдүүд ч гэсэн бодох юм. Хүн амын 3/2 нь хотдоо чихэлддэг улс манайхаас өөр байхгүй шүү. Нутгаа хөгжүүлээчээ хөдөлмөрөөс зугтаж энд шил лааз түүгээд хүний өмнөөс ядуурсан юм шиг олон зүйл яриад нэг ирэхээрээ бүхий л ах дүү амраг саднаараа ирээд хаа ч хамаагүй хашаа хатгаад үндсэн хотын бид нарт ч хэцүү л байгаа шүү дээ... Та нарын өвөө эмээ яаж амьдарч ирсэн тэрэн шигээ л байл даа. Хотын соёл гэж нэг зүйл ясанд нь суугаагүй хүмүүс соёлжино гэвэл бүхэл бүтэн нэг жаран шаардлагатай. Ягаан хацартай ирээд дараа жил нь баар хэсээд тэгээд хэний ч хамаагүй хүүхэдтэй болоод төлөвлөлт байргүй нүүрс бакрийшиг түлдэг айл нэг бусаар нэмэгдээд байнаа хөө

Зочин (80.171.119.150)
2017-01-10 17:02:42
Хүний эрх зөрчөөгүй бол өөрөө УБ-ын бүртгэлээс гараач!

Зочин (80.171.119.150)
2017-01-10 17:00:14
Гадаадаас бас хүмүүс оруулахгүй гэсэн үг биз дээ? 2018 он хүртэл дотоод гадаадаас хүн нэвтрүүлэхгүй. Эсвэл ялгаварлан гадуурхах бодлогоо дахин явуулж гадаадаас ирсэн хэд нь орж болох юм уу? Дотоодоос болохгүй. Аль нь юм бэ? Ямар тэнэг бодлого вэ? Тэгш эрх?

Эсэргүү (80.171.119.150)
2017-01-10 16:56:17
УБ-т 2_4 дахь үеийн цагаачдыг эргүүлээд аймаг сумдад нутаг заагаад тэдний хоосолсон байранд хөдөө аймаг сумдаас орж ирж байгаа хүмүүсийг оруул. Өөрсдөө нутаг заагдвал юу гэж хүний эрх гэж хуцацгаах бол? Тэгж нийслэлд жинхэнэ монголчуудыг суулгах хэрэгтэй. Муусай нууд ботгоо хараад тугал ишиг юу гэж дуудна дураараа бол. Мартсан ч нэг их олон үе өнгөрөөгүй юм байна генд нь байгаа дорхноо сурчихна. Тэгээд тэр хөдөлгөөн мөдөлгөөнөө хийгээд аймаг сумдаа мандуулна биз. Яаж мандуулахыг мэддэг хүмүүсээ тийш явуулсан нь дээр.

Зочин (80.171.119.150)
2017-01-10 16:50:58
66 чи Завханд очоод тэгвэл тэр хөдөлгөөнөө өрнүүлээд яадаг ийдгийг нь харуулаач!

Зочин (80.171.119.150)
2017-01-10 16:50:02
Гахай минь чи УБ-ын бүртгэлгүй бол наад албан тушаал ажлаа хийх эрхгүй биз? Тэгээд бодоод үз? Яагаад чи болдог бусад нь болдоггүй? Чи албан тушаалдаа хайртай тул УБ-н бүртгэлээс хасагдахгүйг хичээх үү?

Иргэн (66.181.191.105)
2017-01-10 16:47:05
Маш зов шийдвэр байна. Одоо ероосой бурмосон шилжилт ходолгоонийг хорь зогсоох хэрэгтэй?! Нутагтаа сайхан амьдрах ходолгоон орнуулэх хэрэгтэйшдээ?!

Зочин (80.171.119.150)
2017-01-10 16:45:53
Төмөр битгий солиор. Солиороод байлгүй Хөвсгөлд очиж цаатангуудтай амьдар! Чиний шилжилт хөдөлгөөнийг 2018 он хүртэл хязгаарлалаа. Тэнд нутаг заалаа.

Зочин (80.171.119.150)
2017-01-10 16:43:17
Үхсэн хойно. чааваас гэж. утаагүй болгох бодлого гэж үнэхээр боловсролгүй тарвага байна. Тарвага дугаар 2. Цахилгаан халаагуур ямар хортой гэж бодож байна. Бид нар плиткээ байнга залгаад гэрээ халаагаад суудаггүй биз дээ? Тэгээд бод доо эргүү минь. Цахилгаан халаагуур бол түр зуурынх 24 цагийн халаалтаар ашиглаж болохгүй.

Төмөр (114.80.12.45)
2017-01-10 16:40:59
Аймаг сум болгон л нутгийн зөвлөл гэж хааяа нийлж архи гударч нэгнийгээ хөөргөдөхөөс илүү гавьяагүй байгууллагууд минь. Сэтгэл байгаал толгой ажилладаг хүмүүст бол Улаанбаатарын хэт төвлөрөл утаа бол хамгийн сайхан боломж баймаарсан. Нутагтаа нийслэлийг биш юм гэхэд төрийн байгууллагуудаас эхлээд их сургуулиуд, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж аваачих гээд хоорондоо өрсөлдөж байх хэрэгтэй байна. Жишээ нь, Хархорингийнхон ХХААЯ-г авъя гээд хахууль ч хамаагүй өгөөд гүйж байвал.

Зочин (80.171.119.150)
2017-01-10 16:38:34
Бүдүүлэг новш минь огцорвол таарна. Өөрөө Говьд очиж амьдарвал таарна.

эдийн засагч (122.201.31.5)
2017-01-10 16:36:08
зүгээр л нэг айлын хашаанд буучихна шүү дээ хэхэхэхэ

Зочин (27.123.214.118)
2017-01-10 16:12:09
ӨӨРӨӨ ХӨДӨӨНӨӨС ИРЖ ХОТЫН ДАРГА БОЛЧИХООД СОНИН БААГИЙ ВЭ БИДЭНД АРХИТЕХТОРЧ МЭРГЭЖИЛТЭЙ ХОТЫН ДАРГА ХЭРЭГТЭЙ БАЙНА ХАМАГ ДЭЭД СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ НЬ ЗАХ ЗЭЭЛ НЬ ХОТОД БАЙХАД НААШАА ИРЭХГУЙ ЯАХ ЮМ

МОНГОЛ (202.179.10.58)
2017-01-10 16:02:32
НЭМЭРГҮЙ ШҮҮ ДЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ ЦААСАН ДЭЭР ЯРИАД БАЙХ ЮМ БОДИТ БАЙДАЛ ӨӨР.

зочин (103.242.47.34)
2017-01-10 15:45:50
Чааваас даа ниргэсэн хойно нь хашгирав гээч л болж байна даа

Зочин99 (202.72.242.22)
2017-01-10 15:41:42
Жил бүр 20000 айлыг цахилгаан халаагуурт шилжүүлэх, 20000 айлыг орон сууцанд оруулах, 20000 айлыг хөдөө сайхан нутаг руу нь нүүлгэвэл 60000 яндан алга болж, 3-хан жилийн дотор утаанаас 80 хувь сална даа.

Зочин (103.26.195.169)
2017-01-10 15:05:18
Ene nvvj eregchid uursduu utaandaa khordood,busdiig bas khorduulaad baikhiinkhaa orond khurdan nutag butsatsgaa .utaa bokhir khoyoroor ulaanbaatariig gamshigt oruulchikhaad yuun khvnii erkh geed baigaa yum! Nutagtaa ochij durtai gazraa salkhi su

Халтар (202.131.239.190)
2017-01-10 14:55:11
Энэ үл мэдэх,шалдан банди, уяач аавын нэр, ууган намын даргын хүчээр гарч ирсэн,хоньчин хүү шүү дээ? Тэр хэзээч олигтой юм хийхгүй. Хэрдан хусч, Моннис руу нь явуулж автомашины ченжийг нь хийлгэж,Улаанбаатарч удаа авраач төр,засаг минь.

Халтар (202.131.239.190)
2017-01-10 14:55:10
Энэ үл мэдэх,шалдан банди, уяач аавын нэр, ууган намын даргын хүчээр гарч ирсэн,хоньчин хүү шүү дээ? Тэр хэзээч олигтой юм хийхгүй. Хэрдан хусч, Моннис руу нь явуулж автомашины ченжийг нь хийлгэж,Улаанбаатарч удаа авраач төр,засаг минь.

Халтар (202.131.239.190)
2017-01-10 14:55:10
Энэ үл мэдэх,шалдан банди, уяач аавын нэр, ууган намын даргын хүчээр гарч ирсэн,хоньчин хүү шүү дээ? Тэр хэзээч олигтой юм хийхгүй. Хэрдан хусч, Моннис руу нь явуулж автомашины ченжийг нь хийлгэж,Улаанбаатарч удаа авраач төр,засаг минь.

ыалмы (180.68.48.131)
2017-01-10 14:47:23
ийм шийдвэр гаргаад ямар хэрэгтэй юм бэ. хөдөөнөөс нийслэлд албан ёсны шилжилт хөдөлгөөн хийлгээгүй өч төчнөөн өрх айл байгаа. ингэлээ гээд байдал дээрдэхгүй. чимээгүйхэн айлын хашаанд очоол гэрээ барьчихна. ийм донгио шийдвэр гаргаж байхын оронд, өөр бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Зочин (202.179.23.190)
2017-01-10 14:40:53
НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГ ХЭСГИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ БУРУУ ШИЙДВЭР БИШ

Зочин (202.126.91.95)
2017-01-10 14:36:36
utaa gamshig bolood baikhad um khunii erkh

Зочин (202.126.91.95)
2017-01-10 14:36:35
utaa gamshig bolood baikhad um khunii erkh

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-25 18:53:25 - Байгаль Орчин
Ирэх сард бороо ихтэйгээс уулархаг нутгаар хасах хэмд хүрэх төлөвтэй байна
2017-07-25 18:37:48 - Гадаад
Хойд Солонгос энэ долоо хоногт шинэ пуужин туршиж магадгүй
2017-07-25 17:50:08 - Гадаад
Японд халууны улмаас зургаан хүн нас баржээ
2017-07-25 17:45:19 - Хууль
"Долоон сарын 1-ний хэрэг"-ийн хохирогчид Ч.Амарболдыг консулаар томилохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлэв
2017-07-25 17:37:26 - Шар
Дональд Трампын зурсан зураг дуудлага худалдаанд тавигдана
2017-07-25 17:07:00 - Улс төр
Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Ц.Хулан, Д.Пүрэвдаваа нар зөвлөнө
2017-07-25 16:49:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизийн Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2017-07-25 16:23:30 - Гадаад
"Рио Тинто"-г авлигын хэргээр шалгаж эхэлжээ
2017-07-25 16:04:35 - Орон нутаг
Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам энэ сарын 27-нд болно
2017-07-25 16:00:03 - Улс төр
Ерөнхийлөгчид Австралийн элчин сайд Ж.Лантир бараалхав
2017-07-25 15:52:14 - Нийслэл
Нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоов
2017-07-25 15:13:01 - Шар
Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн аврагчтайгаа уулзжээ
2017-07-25 14:43:45 - Боловсрол
Хоёр настай 34 мянган хүүхдийн 12 мянга нь цэцэрлэгт хамрагдана
2017-07-25 14:22:54 - Энтертайнмент
Жеймс Бондын шинэ цуврал 2019 онд дэлгэцэнд гарна
2017-07-25 12:54:02 - Орон нутаг
Хүчтэй аадар орж, хоёр хүүхэд мөндөрт цохиулан, 20 айлын гэр нуржээ
2017-07-25 12:49:39 - Шар
Эрдэмтэд 99 сая жилийн настай мөөг олжээ
2017-07-25 12:36:25 - Нийслэл
Г.Баасан: Иргэн Г.Доржзодовт эрүү үүсгэх эрх байхгүй
2017-07-25 12:27:29 - Хууль
Бага насны хоёр хүүхэд айлын цоож эвдэн хулгай хийжээ
2017-07-25 12:23:23 - Орон нутаг
Баруун аймгуудаар их хэмжээний мөндөр оров
2017-07-25 12:23:21 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр ассаар байна
2017-07-25 12:12:48 - Орон нутаг
Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
2017-07-25 11:43:50 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр сүүлийн гурван жил нэг ч хүн очоогүй К2 ууланд авирч эхэллээ
2017-07-25 11:34:59 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам” товлосон хугацаандаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2017-07-25 11:31:47 - Сонгууль
Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв
2017-07-25 11:24:59 - Боловсрол
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
2017-07-25 11:18:09 - Нийслэл
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгаж эхэллээ
2017-07-25 10:42:02 - Спорт
ХАКҮХО М.Даваажаргал: 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээнд гарсан
2017-07-25 09:02:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2017-07-25 09:01:07 - Улс төр
М.Ганбаатар: МАН-ын фракциуд дараагийн удирдлагыг битгий шийдээсэй
2017-07-25 08:58:43 - Хууль
Унаач хүүг ГССҮТ-д авчирсан “Blue Sky Aviation” компанийн 10 хувийн төлбөрийг хэн төлөх вэ
2017-07-25 08:53:31 - Нийслэл
ФОТО: Дулааны хоолой задарч, их хэмжээний халуун ус замаар урсав
2017-07-25 08:45:06 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2017-07-24 18:21:27 - Нийслэл
“Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо
2017-07-24 18:19:00 - Эдийн засаг
Малдаа эрүүл мэндийн бичиг аваагүй бол отрын бүсэд оруулахгүй
2017-07-24 17:54:20 - Эдийн засаг
Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгдэв
2017-07-24 17:53:47 - Нийслэл
Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болжээ
2017-07-24 17:48:52 - Шар
Монголд 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болжээ
2017-07-24 17:32:58 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө
2017-07-24 17:18:44 - Нийслэл
Юнын хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-07-24 17:08:19 - Шар
Флоридад дэлхийн хамгийн хөгшин далайн үхэр амьсгал хураажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-24 17:32:58 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө
2017-07-24 15:09:53 - Шар
У.Хүрэлсүхийг байнга дагаж байсан 3-5 этгээдийг баривчлан шалгаж эхэлжээ
2017-07-22 09:13:04 - Эдийн засаг
ОУВС-гийн шинжээчид “Хүүхдийн мөнгө”-ийг ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ
2017-07-22 09:08:17 - Гадаад
BBC: Чингис хааны бунхан яагаад олддоггүй вэ
2017-07-24 12:11:40 - Улс төр
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмааг томилно
2017-07-24 11:52:47 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа
2017-07-25 12:54:02 - Орон нутаг
Хүчтэй аадар орж, хоёр хүүхэд мөндөрт цохиулан, 20 айлын гэр нуржээ
2017-07-24 13:55:56 - Улс төр
ФОТО: МАН-ын 100 гаруй гишүүд, дэмжигчид суулт зарлаж байна
2017-07-24 13:46:21 - Хууль
"Чоно байна" хэмээн андуурч найман настай хүүг буудаж гэмтээжээ
2017-07-25 08:58:43 - Хууль
Унаач хүүг ГССҮТ-д авчирсан “Blue Sky Aviation” компанийн 10 хувийн төлбөрийг хэн төлөх вэ