Д.Жаргалсайхан: 10 мянган тонн төмрөө гадагш гаргана гэдэг ухаангүй үйлдэл

Түгээх    
2017-01-11 07:44:56 - Эдийн засаг

jargalsaihan

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс хаягдал рейс, шпал, чингэлэг, хуучин тоног төхөөрөмж бүхий төмрийн 10 тонн хаягдлаа урд хөрш рүү экспортлох шийдвэр гаргасныг олон хүн эсэргүүцэж байгаа юм. Энэ сэдвээр Монголын Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-БИД ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА БҮХ АЛХАМААР ДЭМЖИХ ЁСТОЙ- 

-“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс 10 тонн хаягдал төмрөө Хятад руу экспортлох шийдвэр гаргасан. Маш олон хүн эсэргүүцэж буйгаа илэрхийлсний нэг нь та. Ямар учраас эсэргүүцэж байна вэ?

-Манайх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл гээд суурин аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 200-гаад компани, аж ахуйн нэгж нэгдсэн байгууллага. Дарханы төмөрлөгийн үйлдвэр манлайлах үүрэг рольтой. Арматурын зах зээл дээр 21 компани үйл ажиллагаа явуулж байна. Монголд хаягдал төмөр хайлуулах технологи үйлдвэр 20 жил бий болоод, тэнд Дарханд 500-600 хүнийг ажилтай болгох зорилго манай төр засагт ч, бизнесменүүдэд ч байгаа шүү дээ. Гэтэл хорлон сүйтгэх гэж байгаа юм шиг энд гарч ирсэн жаахан төмрийн хаягдлаа гадаад руу гаргана гэдэг ерөөсөө ухаангүй үйл явдал. Бид үндэсний аж үйлдвэрийн салбараа бүх алхамаар дэмжих ёстой. Ийм яриа гаргаж байгаа нь өөрөө утгагүй асуудал л даа. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийгээд, тэндээ ажлын байраа бий болгоод, дараа нь тэндээсээ мөнгөө тодорхой хугацаанд олоод авчихдаг ийм схемээр л явчихвал хаа хаанаа их тааламжтай. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад тааламжтай ийм л хамтын ажиллагааны загвар болно шүү дээ.

jargalsaihan-10 мянган тонн хаягдал төмөр дотоодын үйлдвэрлэлийг хэр хугацаанд хангах боломжтой вэ? Эдийн засгийн үр ашиг нь хэр байх вэ?

-Энэ бол их том тоо. Манай Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд 100 мянган тонн хайлуулах хүчин чадалтай. Тэгэхээр нэг сарынх нь хэрэгцээний төмрийн нөөц байхгүй юу. Одоо тус үйлдвэр түүхий эд, хаягдал төмөр байхгүйгээс байнгын доголдолд орсон байдалтай байгаа. Тус үйлдвэрийн хайлуулалтын стандарт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи бүгд япон стандарт, технологиор байдаг учраас бид эндээс чанартай сайн төмөр гаргаж авах боломжтой. Арматур үйлдвэрлэлийн зах зээл дээр байгаа бас нэг жижиг дунд зуухуудтай компаниуд ч хүртэл түүхий эдээр гачигдаад, түүхий эдийн өрсөлдөөн үүсгээд, үнэ хөөрөгдөөд, эргээд бүтээгдэхүүний өөрийн өртөг нь нэмэгдсэн ийм дүр зураг байгаа. Гэтэл төмөр замд бэлэн байгаа 10 мянган тонн төмрөө гадагш нь гаргана гэдэг бол үнэндээ болохгүй асуудал. Энэ асуудлыг улс орноо бодоод, үндэснийхээ язгуур эрх ашгийг бодоод, дотоодын үйлдвэрлэгчдээ бодоод, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах өнцгөөс харж, зөв шийдвэр гаргах мэргэн ухаан байна гэдэгт итгэж байна.

-Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа байх аа?

-Ер нь ойрын хугацаанд гарах байх. Би УИХ-ын гишүүдэд эх оронч шийдвэр гаргана гэдэг итгэж байна.

-Цаана нь хэн нэгний эрх ашиг, лобби байхыг үгүйсгэх аргагүй юм?

-Яах вэ дээ, богино зайны мөнгө харсан, богино зайд ашиг хийчихье гэсэн тодорхой улсууд байгаа нь ойлгомжтой. Тэр улсуудын ашиг сонирхол явж байгаа гэж ойлгож байна. Бид хөгжлийг, ийм стратегийн шинж чанартай гэж хэлж болохуйц шийдвэрүүдийг богино хугацаанд харахаасаа илүүтэй дунд хугацаанд харах ёстой. Улс орны нийтлэг эрх ашгаа бодох ёстой байхгүй юу.

-Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага гэж дуулсан юм байна?

-Төмрийн нөөц хоёр чиглэлээр гарч ирнэ. Нэгдүгээрт, хаягдал төмөр. Эдийн засгийн эргэлтэд тогтмол орж байх ёстой. Нөгөөх нь, төмрийн хүдрийн нөөц. Монгол улсын төмрийн хүдрийн батлагдсан нөөц ерөнхийдөө 600 мянган тонн байгаа. Монголчуудыг хангалттай тэжээх боломжтой юм. Төмрийн хүдрээ ангижруулж, төмрийн хүдрээ баяжуулаад, баяжуулсан хүдэр болгоод явж байна. Бид тонн төмрийн хүдрийг 40-50 ам.доллараар гаргачихаад, 400-500 ам.доллараар импортлож аваад байгаа. Төмөр бол стратегийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа бид гангийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.

jargalsaihan

-МОНГОЛ УЛСЫН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАТЛАГДСАН
НӨӨЦ ЕРДӨӨ 600 МЯНГАН ТОНН-

-Хаягдал төмрийн хувьд хуучин машинуудыг нийлүүлвэл жилд хичнээн тонн болох бол?

-100-гаад мянган тонн гарчих боломж Монголд байгаа. Гэхдээ бид маш их хэмжээний хаягдал төмрөө гадагшаа гаргачихсан улс. Төмөр бол өөрөө мал шиг буцаад эргэлтэд ордог бүтээгдэхүүн. Мал нөхөн үржих чадвартай гэж ярьдаг. Тэрэнтэй адил төмөр чинь хайлаад бүтээгдэхүүн болоод, буцаад нөгөө төмөр маань гарч ирээд эдийн засгийн эргэлтэд ороод байдаг. Тэгэхээр металлургтай холбоотой энэ том зах зээл дээр ажиллаж чадахгүй байгаа нь манай эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Автомашин байгууламжийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх нь манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд нэн ач холбогдолтой. Үндэсний сэргэн мандалт, хөгжил дэвшил гэдэг зүйл бол ерөөсөө төмөр дээр суурилж босож ирдэг юм. XIII зуунд монголчууд асар хүчтэй ган хийж чаддаг байсан. Асар хүчтэй сэлэм хийдэг байсан. Монгол сэлэм Дамаскийн сэлмүүдийг тас цавчдаг байсан. Болд төмөр буюу хамгийн уян хатан, харимхай, хамгийн бөх чанарын шилдэг зэвсгүүдийг гаргаж чаддаг байсан учраас Эзэнт гүрэн байгуулж чадаж байсан байхгүй юу. Тэгэхээр технологийн өв уламжлал, чадамжаа манай улс сэргээх ёстой.

-Өмнө нь төмрийн хаягдал хэдэн мянган тонноороо гарч байсан тохиолдол бий юу?

-Ийм их хэмжээгээр гарч байгаагүй.

-Дээхнэ үед маш их хэмжээний төмөр урагш нь гаргаж зарсан гэдэг юм билээ?

-Энхсайханы засгийн газрын үед буюу 1996 онд импортын татвар тэглээд, манай үндэсний үйлдвэрүүдийг элгээр нь мөлхүүлсэн шийдвэр гарсан юм даа. Тэр үед 360-аад үйлдвэр заводын долоон мянга гаруй токорийн машин, презерийн машин, алх, дөш, лантуу гээд ерөөсөө төмөрлөгийн үйлдвэрлэлийн, машин байгууламжийн салбарын бүх тоног төхөөрөмжийг ачаад, Хятадад аваачаад тушаачихсан юм.

-Харамсалтай...

-Дэндүү харамсалтай. Одоо тэр 7000 гаруй тоног төхөөрөмжийг буцааж худалдаж авъя гэхэд манайд нэг их наяад төгрөг хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Энэ чинь үндэсний нийт бүтээгдэхүүн байхгүй юу. Дорж, Батын өмч байхаасаа илүү тэр тоног төхөөрөмжөөр хүмүүс ажлаа хийж, бүтээглдэхүүн үйлдвэрлэж байсан байхгүй юу.

-Та бүхэн хаягдал төмөр урагш нь гаргах асуудлаар УБТЗ нийгэмлэгийнхэнтэй уулзаж ярилцав уу?

-Дархан төмөрлөгийн үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хоорондоо нягт хамтын ажиллагаатай, бие биеэ дэмжээд явж байсан. Удирдлага солигдоод жаахан өөр болсон байх. Бидний хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэнтэй уулзаагүй байна.

-Металлургийн салбарт хамгийн ихээр тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Металлургийн салбар хүнд үйлдвэрлэлийн салбар гэдэг утгаараа хөрөнгө оруулалтаа 10, 20 жилийн дараа нөхдөг. Энэ салбар луу гадаадын болон дотоодын хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн уул уурхайгаас орж ирдэг гэж ойлгоод байна. Яагаад өндөр технологийн үйлдвэрлэл, металлургийн салбар луу орж ирэхгүй байгаа юм бэ. Яагаад боловсруулах жижиг дунд үйлдвэрлэл рүү, бүтээгдэхүүн гаргах тал руу орж ирэхгүй байгаа юм бэ, яагаад аккумляторын үйлдвэрлэл рүү орохгүй байгаа юм бэ. Энэ дээр хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин байхгүй байна. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхгүй бол урагшаа явахгүй юм байна гэдгийг сүүлийн 26 жилийн жишээ харуулаад байгаа юм. Тэгэхээр энэ саад болж байгаа, үндэсний язгуур эрх ашигт харшлаад байгаа ханыг нураах хэрэгтэй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?  

-УИХ-ын даргын ивээл дор 1000 үйлдвэрлэгчийн зөвлөгөөн хийхээр төлөвлөж байна.  Улс ярьж бус, үйлдвэрлэж байж хөгждөг. Нийгмийн бүтээлч чанарыг гаргаж ирэх, үйлдвэрлэлийн эрх зүйн орчин ямар байгаа, ямар байлгах талаар УИХ, үйлдвэрлэгчдийн түвшинд нэгдсэн ойлголттой болгох зорилготой чуулган зохион байгуулахаар ярьж байна. УИХ-ын даргын хувьд дэмжиж ажиллана байх гэж бодож байна. Мөн үйлдвэрлэгчид маань дэмжинэ гэж найдаж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (203.91.117.8)
2017-01-14 11:50:08
MONGOLCHUUDAA IIM HVMVVSIIG DEMJMEER BN! MONGOL SETGELGEETEI HVMVVST URIALJ BN !!!

Иргэн (110.3.33.154)
2017-01-13 21:27:17
Энэ Жаргалсайхан гэж манайд энд тэнд ажил эрхэлдэг солиотой юмнуудын л нэг. Хятадаас дуураймал чанаргуй агергат угсарч ямар баталгаагуй томроор хульхи автобус, торлейбус угсарчихаад торд ондор унээр шахдаг хуурамч гар шуудээ! Тийм шудрага юм бол одоогийхоосоо 3 дахин бага унээр улсдаа нийлуклээчээ? Луйварчаан?!

Зочин (202.131.230.70)
2017-01-12 12:49:31
Энэ хүн зөв яриад байгаа юм. Дэмждэг ойлгодог төр засаг гэж байнауу. Автобус тролейбус хийгээд байдаг хүн мөн биз дэ?

томор замчин (202.72.244.221)
2017-01-12 10:09:49
энэ бол зүгээр хар томорбиш боловсруулж чадах юм бол зохих үнээр нь ав гэж олон жил гуйлаа бидэнд монго хэрэг бна та авбал ав гадагш нь зөөж бөөн ажил болохгуй амар

доржоо (103.26.195.76)
2017-01-12 09:38:04
Монголд зөв ярьдаг ганц хүн. Технократуудаа дэмжих хэрэгтэй

Гана (203.91.117.8)
2017-01-11 17:52:49
М.Энхсайхны засгийн газрын үед биш 1990-96 оны хооронд маш их хаягдал өнгөт металл, төмөр урд хөршид гаргасан шүүдээ.Харин 1996 оноос хөнгөн цагаан, зэс гууль гаргахыг хориглосон санагдаж байна.

Зочин (103.229.178.10)
2017-01-11 16:08:37
угаасаа ухаантай үйлдэл гэж манайд ер нь байгаа юм уу ???????????????

Зочин (66.181.185.185)
2017-01-11 14:30:39
Энэ хүний яриа дажгүй санагдаад байдаг юм дэмжиж байна шүү

Чимэг (202.179.31.71)
2017-01-11 14:25:57
Дархан төмөрлөгийн үйлдвэр нь ажилгүй бхад юун гадагшаа төмөр гаргах вэ нөгөө үндэсний үйлдвэрээ дэмжих яасан бэ өөрсдийн эрх ашгийг бодоод бх юм

MGL (139.5.219.173)
2017-01-11 14:05:11
Манайх шиг ийм баялагтай мөртөө хүн ам цөөтэй улсыг үйлдвэрлэгч бус худалдан авагч байлгах гэсэн дэлхийн бодлого байдаг.Ялангуяа 2 хөршөөс орж ирж байгаа импортын бүх бараанаас ийм үзэл үнэртдэг.Үндэсний үйлдвэрүүдээ жижиг том гэхгүй ард түмэн бид л дэмжинэ.Дарга нар ЛӨӨЛӨӨ болоод удаж байна шүү дээ.

MGL (139.5.219.173)
2017-01-11 14:04:32
Манайх шиг ийм баялагтай мөртөө хүн ам цөөтэй улсыг үйлдвэрлэгч бус худалдан авагч байлгах гэсэн дэлхийн бодлого байдаг.Ялангуяа 2 хөршөөс орж ирж байгаа импортын бүх бараанаас ийм үзэл үнэртдэг.Үндэсний үйлдвэрүүдээ жижиг том гэхгүй ард түмэн бид л дэмжинэ.Дарга нар ЛӨӨЛӨӨ болоод удаж байна шүү дээ.

MGL (139.5.219.173)
2017-01-11 14:01:20
MGL Манай улс бэлдэц бус бэлэн бүтээгдэхүүн гаргах нь 10 удаа брдоод үзсэн ч ашигтай.

MGL (139.5.219.173)
2017-01-11 13:58:05
Хямд түүхий эд үйлдвэрт маш их түшигтэй.

MGL (139.5.219.173)
2017-01-11 13:57:26
Цаана байгаа эрх ашиг нь юу юум гэхээс энэ хүн зөв юм ярьсан.

Зочин (139.5.216.164)
2017-01-11 13:03:58
Чи тэр хатаачихсан хажуугийн элэгдэл нь тартагтаа тулчихсан рельсийг хайлуулж чадах юм уу?

Зочин (139.5.216.164)
2017-01-11 12:59:39
Овоо залилан царай байх чинь. Тролейбус тепловоз 2-ын зөрүү маш их шүү. Чиний халтарууд тролейбус угсардаг. Манай инженерүүд тепловоз хийдэг.

Батаа (27.123.214.120)
2017-01-11 12:52:09
Дажгүй толгой, дажгүй санаачлага,зоригтой залуу

зочин (27.123.214.119)
2017-01-11 12:36:54
Зөв шийдвэр гаргах байх төмөрлөгийн үйлдвэрийг дэмжиж байна. Дархан

СТРАТЕГИЙН ОРД (202.179.24.15)
2017-01-11 11:02:57
ЗӨВ Л ӨНЦГӨӨС ЯРЬЖЭЭ. НЭМЭЭД ХЭЛЭХЭД АЛТ ЗЭС СТРАТЕГИЙН ОРД БИШ ЮМ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ТӨМӨР НЕФЬТ ЭЭ СТРАТЕГИЙН ОРДДОО ОРУУЛААД ОНЦГОЙ ШААРДЛАГА ТАВЬ. ТӨМРӨӨР ЭЦСИЙН БҮТЭЭГДХҮҮН ХИЙГГЭЭД МОНГОЛ УЛСАА ХАНГА ДАРАА НЬ ХҮДЭР ГАРГАХ ТУХАЙ ЯРЬ. НЕФЬТЭЭ Ч МӨН АДИЛ ЭЦСИЙН БҮТЭЭГДХҮҮН ХИЙХ ЁСТОЙ. ТҮҮХИЙ НЕФЬТ ЗӨӨХӨӨ ЗОГСОО.

Зочин (112.72.12.85)
2017-01-11 10:36:38
2016 онд зэс хэдэн арван тонныг гаргасан одоо төмөр гаргах гэж байна .

eh oroncn (202.9.42.158)
2017-01-11 10:06:09
Dorniin gobin Degii gej neg lak bainaa berd bachybalz bna

Зочин (112.72.11.123)
2017-01-11 09:15:13
Tumurlugiin uildvert ugiy uuu

Зочин (203.91.118.180)
2017-01-11 09:01:21
Жмнхэнэ улс орноо бодсон санаа хэлсэн байна. Манай дээдчүүл ямар шийдвэр гаргах болоо. Мартагнуулж байгаад урагшаа гаргах бий дээ.

Зочин (43.242.243.229)
2017-01-11 08:46:03
1 сая тонн газарын тосоо жил бүр маш хямдаар экспортолж оронд нь өндөр үнэтэй нефть худалдаж авдаг дэлхийд цорын ганц тэнэг улс шүү.

Зочин (203.91.115.39)
2017-01-11 08:45:40
Бас ЖАсрайн үед гаргасан машинуудыг Энхсайхны үед гэж гуйвуулжээ

Зочин (203.91.115.39)
2017-01-11 08:42:51
МАНыхан ийм л эх орончиддоо Энэ бол Хятадын боол БДэлгэрсайхны 500 сая төгрөгөөр хахуульдан МТЗ-д тавиулсан Жигжиднямын шийдвэр ба ингэх гэж түүнийг тавиулсан юм Энэ шийдийг Дэлгэрсайхан гаргуулж байгаа юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-20 19:20:01 - Шар
С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг МАН зөвшөөрсөнгүй
2017-07-20 19:10:59 - Нийслэл
60 тэрбумын бичлэгээс болж сонгуульд ялагдаагүй гэж Нийслэлийн МАН-ын хорооноос мэдэгдэв
2017-07-20 18:38:41 - Гадаад
Жон Маккейн тархины хавдартай гэж оношлогджээ
2017-07-20 18:19:19 - Орон нутаг
Булган аймгийн тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ
2017-07-20 17:56:02 - Шар
Усайн Болт зодог тайлахаа мэдэгдлээ
2017-07-20 17:01:54 - Нийслэл
Хандивын барааг түймрийн голомтод хүргэхээр нислээ
2017-07-20 16:29:07 - Эдийн засаг
Үхрийн махны үнэ өсчээ
2017-07-20 16:27:14 - Эдийн засаг
ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох уу
2017-07-20 16:11:28 - Нийслэл
ФОТО: Монголын хуучны таван машиныг үзэсгэлэн болгон дэлгэжээ
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга тахилгад оролцох 60 сая төгрөгийг хэмнэн, төлөөлөгчөө илгээхээр болжээ
2017-07-20 15:54:47 - Шар
С.Зоригийг хөнөөсөн хэргийг нээлттэй хэлэлцэхэд Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүслээ
2017-07-20 15:48:03 - Орон нутаг
Тосонцэнгэл чиглэлийн замд болгоомжтой зорчихыг зөвлөв
2017-07-20 15:42:12 - Шар
Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй
2017-07-20 15:41:29 - Орон нутаг
Сүм хөх бүрдийн музей нээгджээ
2017-07-20 15:28:36 - Хууль
63 настай иргэнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарч, Цагаан давааны замыг хоёр хоног хаажээ
2017-07-20 15:23:38 - Нийслэл
Маргааш замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2017-07-20 15:10:12 - Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд илгээлт илгээв
2017-07-20 14:33:03 - Гадаад
Цагаан ордон алдаа гаргаж, Барак Обамагийн гарын үсэгтэй захидал илгээжээ
2017-07-20 13:51:56 - Хууль
Эхнэрээ гурван удаа хутгалаад зугтсан хэрэг гарчээ
2017-07-20 13:29:20 - Энтертайнмент
ВИДЕО: Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоуны хоёрдугаар шатнаас хасагдсан уу
2017-07-20 13:25:29 - Нийслэл
Чикагогийн монголчууд 1.1 сая төгрөгийн хандив илгээжээ
2017-07-20 13:14:07 - Эрүүл мэнд
Төрийн соёрхолт Б.Шаравт туслах аян эхэллээ
2017-07-20 13:03:56 - Шар
Монгол охин Холливудын алдартнуудтай хамтран ажиллаж байна
2017-07-20 13:01:52 - Нийслэл
Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2017-07-20 12:55:58 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 24-нд болно
2017-07-20 12:44:34 - Энтертайнмент
“Ганжуур” судлаач олон улсын эрдэмтэд чуулж байна
2017-07-20 12:22:33 - Хууль
Чингэлэг ачиж яваад осол гаргасан машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2017-07-20 12:15:07 - Улс төр
Өнөөдөр Монгол Улсын их хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна
2017-07-20 12:11:06 - Спорт
Алдарт жүдоч Илиас Илиадис монголчуудын амьдралтай танилцана
2017-07-20 11:47:17 - Нийслэл
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ
2017-07-20 11:39:25 - Байгаль Орчин
Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ
2017-07-20 11:33:54 - Нийслэл
“МИАТ” ХК-ийн хамт олонд баярлалаа
2017-07-20 11:27:22 - Орон нутаг
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хоёр түймэр ассаар байна
2017-07-20 11:21:34 - Спорт
Залуучуудын шигшээ баг Тайландтай тэнцлээ
2017-07-20 11:18:20 - Орон нутаг
Харангадаж үхсэн 3000 гаруй зээрийн тал нь дөнгөж төрсөн янзага гэв
2017-07-20 11:11:56 - Нийслэл
Шатахуун түгээгүүрийн зогсоолд гарсан галыг унтраалаа
2017-07-20 10:54:28 - Орон нутаг
11 түймрийг цурманд оруулжээ
2017-07-20 09:55:02 - Хууль
Нуух шалтгаантай мөнгийг оффшор дансанд байршуулдаг
2017-07-20 09:06:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2017-07-20 08:54:54 - Спорт
Б.Серик: Начны малгайгаа өмсөөд, тэмдгээ зүүгээд, бушуухан гарч барилдмаар санагдаад болохгүй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-17 12:56:36 - Улс төр
Шинэ Ерөнхийлөгчийн зөвлөхүүд хэн байх вэ
2017-07-18 09:16:15 - Эрүүл мэнд
Л.Түмэндэмбэрэл: Эхийг нь эндүүлж, үрийг нь эрэмдэг болгочихоод цалингийн 20 хувиар шийтгэсэн гэж хэлсэн
2017-07-17 14:24:16 - Улс төр
МАН-ын даргад У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна
2017-07-17 09:00:45 - Энтертайнмент
Б.Базаррагчаа: Цэргээс халахдаа намайг “Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй” гэж бичсэн байсан
2017-07-20 08:47:14 - Улс төр
У.Хүрэлсүхийг “сүхдэх” төлөвлөгөө ба МАН-ын хотын фракцийн Ц.Элбэгдоржтой хийсэн нууц уулзалт
2017-07-19 18:32:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас оффшор бүст байгаа Монголын хөрөнгийг эргүүлж авчрахад тусламж хүслээ
2017-07-19 09:05:56 - Энтертайнмент
Б.Шижирбат: АНУ, Британи, Франц, Герман, Азийн “GOT TALENT” шоунд оролцох санал ирсэн
2017-07-18 14:31:44 - Спорт
Ц.Ариунболд: Бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байна
2017-07-17 12:35:50 - Улс төр
60 тэрбумын бичлэгт оролцсон гишүүддээ МАН хариуцлага тооцно
2017-07-19 12:52:55 - Хууль
Ч.Саранзаяа: Дээд шатны прокурорт хандаад байна