Н.Цэнгэл: “Приус”-ын энгийн болон спорт загварын гуперыг 250 мянган төгрөгөөс эхлэн хийж байна
Түгээх
2017-01-11 08:01:31 - Технологи
guuper
Жил гаруйн өмнө уншигч та бүхэндээ бид монгол залуус эх орондоо автомашины гупер (буферыг олны дунд хэлж заншсанаар бичиглэв.  сурв) үйлдвэрлэж эхэлсэн талаар сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Залуус өөрсдийн санаачлагаар эх орныхоо аж үйлдвэрийг хөгжүүлэхээр зүтгэж байгаа энэ зүтгэлийг ард иргэд ч өндрөөр үнэлж, дэмжиж, худалдаж авах нь ихэслээ.
Бид энэ удаа уншигчдын хүсэлтээр автомашины гупер хийж байгаа залуус энэ ажлаа үргэлжлүүлж байгаа эсэх, энэ хугацаанд хэрхэн хөгжиж дэвшсэн талаар сурвалжиллаа. Тэд “Приус” 20 болон 11 загварын урд, ард гупер хийдэг байснаа спортын загварын гуперуудыг ч хийх болжээ. Тэд энэ ажлаа автомашины эд анги, гупер хийж байгаа гэхээсээ илүүтэй уран бүтээл хийж байна гэж бодох дуртай гэлцэж байлаа. Тэд цаашид гупер хийх захиалгаа фэйсфүүкт пэйж хуудсаар авахаар төлөвлөж байгаа аж. Бид залуусын төлөөлөл Н.Цэнгэлтэй ярилцсанаа хүргэж байна.
guuper
-СТАНДАРТ ГУПЕР 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ГАРЧ БАЙГАА-
-Танайх одоо ямар ямар төрлийн гупер хийж байгаа вэ?
-Одоохондоо бид яг энгийн гуперээс илүүтэй спорт гупер хийж байна. Энд харагдаж байгаа гуперүүд дандаа “Приус-20” автомашиных юм. “Приус-20”-ын энгийн стандарт гуперыг хормойтой болгосон загвар нь мөн харагдаж байна. Ер нь хормойтой загварууд дандаа нэмэлт боолт ордог, харин бидний хийж байгаа энэ гупер шууд цутгалтаар нэг болж гарч ирдэгээрээ онцлогтой.
-Хамгийн эхлээд хэр чанартай байх вэ гэж асуух нь зүйтэй болов уу?
-Чанарын хувьд хэлэхэд смилай гэх цавуулаг бодисоор хийж байгаа. Энэ нь маш чанартай бодис юм. Өөрөөр хэлбэл, энэ цавуулаг бодисоор хэвээ хийж хатахаараа ийм болж байна. Энгийн гупер хэтэрхий уян байдаг тул нугарах, хагарах тохиолдол их. Мөргөхөд л энэ нь хагарна шүү дээ. Харин урагдана гэсэн ойлголт байхгүй, хагарах, хугарах нь удаан.
-Өнгөрсөн жилийнхтэй орц материалын хувьд яг ижил үү?
-Яг хэвээрээ. Харин ч илүү сайжирч, илүү чанартай, илүү үнэтэйг нь бид авч хэрэглэж, бүтээгдэхүүнийхээ эдэлгээг сайн болгож байна. Ер нь манайхаас авсан хүмүүс дандаа “Чанарын хувьд ярих юм алга, хугарч, нугараад унасан юм алга” гэж хэлдэг.
-Спорт загварын гупер хийж байгаа гэлээ. Илүү үнэтэй байх?
-Тийм ээ. Хүмүүс интернэтээр харж байгаад “Тийм болгомоор байна, ийм болгомоор байна” гээд зургийг нь аваад ирдэг. Нэг гуперын үнэ материалын орц, хийц загвар, хэр их талбай орж байна гэдгээсээ шалтгаална. Манайхан хамгийн эхлээд мөнгөн дүнг л асуудаг. Стандарт гупер 250 мянган төгрөгөөр гарч байгаа. Хужаа гупер харин 150 мянган төгрөг байдаг тул манайхыг авах хүмүүс харьцангуй бага. Гэхдээ илүү чанартай гэсэн гээд зориод ирэх хүмүүс ч их. Харин спорт гупер үү, үгүй юу гэдэг загвараасаа шалтгаалаад үнэ нь дээш өснө.
guuper
-ХЯМД МАТЕРИАЛААР ХИЙВЭЛ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХГҮЙ,
ӨВӨЛДӨӨ ХАГАРААД Л УНАНА-
-Арай хямд байх боломжгүй юу?
-Үнэ нь яг л цэвэр материалаас шалтгаалж байгаа юм. Учир нь бид судалгаа хийсний дараа хамгийн чанартай боловч хамгийн хямд гэсэн цавуулаг материал татаж авч ирж байна. Үүнд мэдээж тээвэрлэлтийн хөлс орно. Жилийн өмнө л гэхэд юанийн ханш 320 орчим төгрөг байсан. Тухайн үед материалаа авсан гуперууд 180-200 мянган төгрөгийн хооронд гарч байлаа. Харин одоо юанийн ханш 350 төгрөг болж, орц материалын үнэ нэмэгдсэн. Бидний санаагаар тодорхой үнийг 2-3 жилийн турш барих байсан ч валютын ханшаас бид яах аргагүй шууд хамааралтай байна. Хоёрдугаарт, ийм цавуулаг материалыг Эрээнээс худалдаж аваад эдлэл хийдэг хүмүүс байдаг. Энэ нь Монголын нөхцөлд тохирохгүй, өвөл хүйтэнд шууд л хагарчихдаг. Тиймээс бид өөрсдийн бүтээгдэхүүнийг чанартай болгохоор зорьж байгаа учраас технологийнх нь дагуу ажиллахыг хүсч байна.
-Хэр удаан хугацаанд гарах вэ?
-Яг спорт гупер дунджаар долоо хоногийн дотор гардаг. Урд ч бай, ард ч бай хамаагүй. Харин хүмүүсийн хүсээд байдаг нарийн ажиллагаатай загварууд хэцүү шүү дээ. Ийм деталь ихтэй гуперууд дунджаар хоёр долоо хоногийн дотор гарна. Энгийн гупер стандартынхаа дагуу яг зургаан цагийн дотор гардаг.
-Хүмүүсээс захиалгаа аваад хийгээд байя гэхээр ачаалал нилээд өндөр, хүн хүч хүрэлцдэггүй гэж байсан?
-Ачаалал их өндөр. Учир нь бид яг үйлдвэрлэлийн хэмжээнд очоогүй байгаа шүү дээ. Хэрвээ үйлдвэрлэлийн хэмжээнд очсон бол нэг талдаа энгийн гупер, нөгөө талд захиалгат спорт гупер дээр ажиллаж болно. Гэтэл бид одоогоор яг ажлын цаг гаргаж хийж байгаа учраас гаргах хугацаа тодорхой хэмжээнд удаан байна. Анх бид өөрсдийн машины загварыг жаахан өөрчилье л гэсэн бодолтой нийлж байсан. Яг хийгээд явахад хүмүүс энэ гуперыг хаана хийлгэсэн бэ гээд л асууна. “Бид өөрсдөө хийсэн” гэхээр хүмүүс маш их сонирхдог юм. Гэхдээ хүмүүс 250 мянган төгрөгөөр энэ гуперыг авч байхаар 350 мянган төгрөгөөр спорт гупер худалдаад авчихна шүү дээ гэж хэлдэг. Үнэхээр хэрэглэгчдийн хувьд тийм л юм.
guuper
-БИД ЛАНД, ЛЕКСУС 570 ЗЭРЭГ МАШИНУУДЫН ГУПЕР ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-
-Цаашид өөр бусад машины гупер хийх үү?
-Бүх төрлийн машины гупер хийж болно. Яг энэ смилай гэх материалын ашиглалтаар солонгосчууд тэргүүлж байна. Үүгээр хөшөө, машины толь, доторхи салон тэр байтугай байшин хүртэл барьж байна шүү дээ. Бидний ирээдүйн төлөвлөгөө яг энэ чиглэлдээ 2017 ондоо багтаагаад хямдхан машинуудаас боломжоороо аваад, загварыг нь өөрчлөөд, явах эд ангийг нь өөрчлөхгүйгээр тэр чигт нь гаргавал хүмүүст илүү хүрэх байх гэж бодож байгаа. Яваандаа бид Ланд, Лексус 570 зэрэг машинуудын гупер гаргах бүрэн боломжтой. Гэхдээ бидэнд юу шаардлагатай болдог гэхээр үндсэн гуперын хэмжээс л хэрэгтэй. Тэгэхийн тулд тэд өөрсдийн гуперыг авч ирэх хэрэгтэй. Бид авчирсэн гуперээс хэмжээ авч хэв аваад, дараагийн асуудлыг ярина. Өөрөөр хэлбэл, яг энэ гуперыг хувилж тавих уу, эсвэл спорт загвартай болгох, өөрчлөх эсэхийг шийднэ гэсэн үг.
-Одоо үйлдвэрлэлийн хэмжээнд очъё гэхээр яг юу шаардлагатай байна вэ?
-Бид урдаас л материалаа татаж эхэлсэн. Яг нэг загварыг хэвлэж гаргах төхөөрөмж 150 сая гэдэг юм. Бид магадгүй ирээдүйд ийм төхөөрөмжтэй болно. Гэхдээ шууд бэлэн төхөөрөмж тэндээсээ авахаасаа илүүтэй өөрсдийнхөө хөрсөн дээр буусан төхөөрөмжийг өөрсдийн гараар хийе гэж бодож байгаа. Ер нь энд ажиллаж байгаа бүх хүн инженерүүд шүү дээ. Боломж нь гараад хийж бүтээе гэвэл болохгүй зүйл байхгүй ээ.
-Ойролцоогоор хэдэн захиалга хэрэглэгчдийн гарт хүрсэн бэ?
-Тийм ч олон биш ээ. Бид одоогоор 30-40 ширхэгийг л гаргасан байна. Үүнээс 2-3 нь эргэж ирсэн нь гадны нөлөөтэйгөөр буюу хэрэглэгчийн буруутай үйлдлээс болж мөргөлдөөд эвдэрсэн байсан. Гоёлын загвар мөргөлдлөө гэхэд үүссэн эвдрэлийг бид буцаагаад яг тэр чигт нь болгож засаад, 2-3 хоногийн дотор өгнө.
-Та бүхний хийсэн гуперын эвдрэлийг буцааж засварлахад илүү хялбар байж магадгүй?
-Ер нь хялбар шүү дээ. Бүр болохгүй бол хэрэглэгчтэйгээ ярилцаж байгаад яг адилханыг гаргаад өгөх боломжтой. Спорт гупер нь дандаа газраас долоон хуруу л хөндийрдөг. Тэгэхээр чулуу шороо ихтэй гэр хорооллын замаар явахад эмтрэх тохиол бий. Үүнийг нь бид эргүүлээд нэг өдөртөө гаргаад өгч болно.
guuper
-БИД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД БАТАЛГАА ӨГНӨ-
-Энэ хугацаанд та бүхэнтэй хамтарч ажиллая гэсэн санал ирэв үү?
-Бид одоогоор ганц хоёр байгууллагаар л орсон. Ихэвчлэн даатгалын компани байсан бөгөөд тэд эвдэрсэн гуперын мөнгийг бэлнээр нь гаргаад өгчихдөг юм билээ. Бидний гаргасан санал эвдэрсэн гуперыг гуперээр нь гаргаж өгөөч ээ гэсэн юм. Гэтэл эцсийн хэрэглэгч болсон даатгуулагч маань “Би япон гуперээ мөргүүлсэн учир япон гуперээ л авна гэдэг”. Тиймээс хэрэглэгчийн хувьд одоохондоо бэлэн биш. Магадгүй хоёр жилийн дараа гэхэд хэрэглэгчид энэ гуперыг илүү чанартай, хямд, илүү загварлаг юм, эх орондоо үйлдвэрлэж байгаа юм гэдгийг ойлгох байх.
-Энэ гуперыг хүмүүс өнөөдрөөс эхлээд захиалга өгч, авна гэвэл та бүхэн бэлэн үү?
-Ямар хийц загвараасаа шалтгаалаад захиалга авна аа. Боломжтой гэж хэлж болох ч хугацааны хувьд жаахан удаашралтай байх магадлалтай.
-Баталгаат хугацаа бий юу?
-Бид нэг жилийн хугацаанд баталгаа өгнө. Энэ гупер гадны нөлөөнөөс л болж эвдэрнэ шүү дээ. Гэхдээ бид тухайн хүнтэй ярьж байгаад эвдрэлийг нь аль болох янзлаад засаад өгнө. Засварлалаа гэхэд тухайн зардлыг бид өөрсдөөсөө л гаргана. Тэгж байж л хэрэглэгч маань сэтгэл хангалуун байна шүү дээ.
-Танай багт хэдэн гишүүн байна вэ? Багийнхнаа танилцуулахгүй юу?
-Бид яг одоо гурвуулаа л ажиллаж байна. Бусад хүмүүс маань ажлынхаа цаг заваар амжуулна. Шинэ юм эхэлж байгаа болохоор бүгд ажлынхаа цаг заваар, ихэвчлэн шөнийн цагаар энд ирж ажилладаг. Гэрийнхэн маань ч үүнийг ойлгож хүлээж авч байгаа. Үнэхээр үйлдвэрлэлийн хэмжээнд оччихвол хамаагүй, бид үүнд л ганцхан зориод ажиллана. Гэтэл 100 хувь үйлдвэрлэгч гэж хэлж боломгүй байгаа тул бид хажуугаар нь тус бүрийн ажлаа хийгээд явж байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
guuper
guuper
guuper
guuper
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 55
zjzcrllzqo (5.101.0.130)
2017-01-21 03:37:47
alspiycj (5.101.0.130)
2017-01-19 23:03:31
wmruka (5.101.0.130)
2017-01-19 09:22:27
зочин (27.123.214.94)
2017-01-15 00:26:55
ЗАРИМ НЭГ ХҮНД ЭЛХЭД ЭНЭ ЗӨВХӨН ЗАГВАР ГАРГАЖ БАЙСАН ГҮПЭРНЫ ЗУРАГ ШҮҮ ЗАРЖ БАЙГАА НЬ ЗАМААСАГ ХИЙГДЭХГҮЙ ГАРДАГ
vzkror (46.161.9.8)
2017-01-14 23:03:48
lnutprqx (46.161.9.8)
2017-01-14 20:42:43
rxgboubuid (46.161.9.8)
2017-01-14 18:54:44
vsofiswb (46.161.9.32)
2017-01-14 12:29:23
zanbrkofffl (46.161.9.8)
2017-01-14 10:18:51
fozgtaf (46.161.9.8)
2017-01-14 02:09:21
lzlqbv (46.161.9.32)
2017-01-13 12:17:57
зоч (103.9.90.130)
2017-01-13 09:33:22
За та нарт баяр хүргэнээ. амжилт хүсье.
Хужаа нарт (43.228.131.113)
2017-01-13 09:21:11
Хужаагийн гупер авсан нь хамаагүй дээр гэсэн хүмүүст хэлэхэд үндэсний үйлдвэрээ дэмжиж байж л бид цааш явна шүү малнуудаа. Энэ хүмүүст 10 сая төг өгөөд эх орноосоо урав гэвэл хамгийн түрүүнд явнадаа
eba (202.70.46.211)
2017-01-12 15:10:04
Dugaara ogooch
Зочин (122.201.21.3)
2017-01-12 10:50:57
Хийж байгаа нэгнээ дэмжиж байя тэгвэл миний МОНГОЛ нь хөгжин ш дээ
Зочин (122.201.21.3)
2017-01-12 10:49:50
Болж байна залуусаа амжилт хүсье
Зочин (27.123.214.119)
2017-01-12 10:13:54
БИТҮҮ ЗАМАСКА ТАВЬЧИХААД ЮУНЫХ НЬ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙХАВДЭЭ. ИЙМ ЮМ ХИЙЧХЭЭД ГАЙХУУЛАХААСАА ИЧДЭГГҮЙ ХҮМҮҮС ЮМ БАЙХДАА? ХАРИН ТЭР КОМАТЭК ГЭЭД ГОЁ ГҮПЭР ХИЙСЭН БАЙНАЛЭЭ ШҮҮ.
Зочин (27.123.214.119)
2017-01-12 10:13:53
БИТҮҮ ЗАМАСКА ТАВЬЧИХААД ЮУНЫХ НЬ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙХАВДЭЭ. ИЙМ ЮМ ХИЙЧХЭЭД ГАЙХУУЛАХААСАА ИЧДЭГГҮЙ ХҮМҮҮС ЮМ БАЙХДАА? ХАРИН ТЭР КОМАТЭК ГЭЭД ГОЁ ГҮПЭР ХИЙСЭН БАЙНАЛЭЭ ШҮҮ.
Зочин (103.10.22.13)
2017-01-12 09:10:41
zaluusaa ajil yaahav bolj bna..naad eruul mendee bodoh heregtei..tegj baij tsaashdiin bodson sansan zorilgoo bieluulne shy..ene ajliin bairnii balarsan toosontsor chini 5-10n jiliin daraa ta nariig alna shy zaluusaa...za ajild chini amjilt husie...
irgen (50.66.141.34)
2017-01-12 02:46:17
ene zaluu ene yanzaaraa olon jil hiihgui shuu. Hudulmur hamgaalalt haa baina. Bugdiign uushigluugaa hiij baih yum.Deereesn hotiin utaa
Зочин (182.160.32.59)
2017-01-12 00:46:25
Заваан юмнууд хуучин сэг ундагаа мэдэхгүй байж яндан залгаадл. Шороотой замд улам шороо бучигнуулж хаядаг. Токиод амьдарч бн гэж боддын юмшиг бгаан чааваас
Ха (103.26.194.122)
2017-01-12 00:29:19
Хужаагаас 20000 ав авах юм бха
Saraa (202.70.46.221)
2017-01-11 22:39:53
Utasnii dugar haygiigni uguuch
Saraa (202.70.46.221)
2017-01-11 22:39:52
Utasnii dugar haygiigni uguuch
Зочин (37.201.243.155)
2017-01-11 22:01:47
ПС ХАЯГ НЬ БАЙНУУ
Guzeelzgene (182.160.37.188)
2017-01-11 18:26:32
Setguulch surwaljlagchaa guzeelzgene idmeer bnaa Dahiad surwaljlaad holbogdoh dugaar,zarj bgaa gazar ntr.iig ni todruulaad uguuch?
Зочин (65.49.68.205)
2017-01-11 18:02:22
hujaagiihiig 150-r avsan ni deer bna odoogoor murgulduhud yalgaagui l solino
Hehe (141.65.160.203)
2017-01-11 17:43:40
Bagadaa usan ongotsnii model hiideg baisan baihdaa ene zaluuchuud. Smolad gedeg tsawuugaar naagaad tegeed daraa ni hataagaad. Namaig bodwol bas amjirgaatai yuma hehe
Anhaar. (182.160.37.188)
2017-01-11 17:15:30
Surwaljlagch naraa dutuu ajillaad bn,yag uun deereel anhaaraad uguuch.Sariin umnu bas Mongolchuud guzeelzgene tarisan ter ni garsan gene geed tawisan.Yaj holboo barih haanaas awah ntr ni bhku.Hoyoriin hoorond ajillahaa bolioch.
Зочин (202.179.8.90)
2017-01-11 16:57:15
ene survaljlagch ni yamar hulduu gar ve.hayag utsiig ni tawichihaachn ee.ene chini yamar ch une cenegui survaljlaga bolchihood bna.
toogii (103.242.47.98)
2017-01-11 16:44:07
ta nariin utas heregtei bn eswel nadruu zalgaach 99631234 88012347
Амжилт хүсье (103.10.21.60)
2017-01-11 15:14:02
Нөгөө татварынхан, мэргэжлийн хяналтынхан очоод дарамтлаад эхэлнэ дээ. Монголд юм хийе гэхээр дандаа саад болж, дэгээ тавьж байдаг механизм ажиллаж байдаг юм. Улам хямд, улам гоё гупер хийгээрэй.
Батаа (27.123.214.123)
2017-01-11 15:09:57
99041939 Гэнэээ утас нь
Зочин (202.179.8.90)
2017-01-11 15:06:23
Ene zaluusiin utas heregtei bnaa.9916....chini bish bna.Zurag deerhi zaluusaa ta nar todorhoi hayag utsaa tawij bolohuu
Зочин (202.179.8.90)
2017-01-11 15:01:10
ene utsaar zalgasan chini bufer xiideggui geed bnash de. shoudaad bgaa yumuu.chada
Зочин (150.129.140.96)
2017-01-11 14:26:10
99164799 89164799 нилээд олон жил хийсэн хүн шүү. Байнгын үйлчлүүлэгч нь .....
Баадай (150.129.140.96)
2017-01-11 14:23:47
Ийм хормой хийдэг хүн мэднээ. Нилээд олон жил хийж байгаа шүү. Чанартай солонгос материалаар хийдэг юм байна лээ. Автобус, приус, 69 гээд их л юм хийдэг хүн ханын материалд байдаг шүү. 99164799 энэ утас нь би машиныхаа хормойг янзлуулсан юм.
zochin (202.21.125.2)
2017-01-11 14:22:46
heregte yum hiij bgaa humuusee demjie. harin une hanshiin hubid bodit baidaltaigaa niitsuuleeree
Зочин (202.179.29.40)
2017-01-11 14:18:22
зориулалтын материалаар яг тохирсон буфер, хормой зэргийг хийдэг бас 1 нөхөр бий. Уралдаанд оролцох зарим машины жолооч ч буфер, копут зэргийг хийлгэдэг юм билээ. 89164799, 99164799 дугаараар холбогддог юм билээ. Бараг 2 жилийн өмнө приус машинд буфер хормой хийлгэсэн. Одоо ч тун дажгүй яваад байгаа
Зочин (103.9.90.98)
2017-01-11 14:15:39
Утасны дугаараа тавьсанд баярлалаа, Архангай аймгаас та нарт ажлын амжилт хүсье, ийм үйлчилгээг хүлээж байсан юм аа. Цагаан сарын дараа очиж үйлчлүүлнэ ээ. баярлалаа
Зочин (202.70.43.58)
2017-01-11 14:15:16
mundag
Зочин (139.5.216.164)
2017-01-11 13:06:54
Машинд тавьсан зураг нь байхгүй юм уу?
Зочин (202.179.16.149)
2017-01-11 13:04:47
guper heregtei bna utas hayagaa ogooch 99289288ruu yabuulnuu
Бат (27.123.214.120)
2017-01-11 12:54:39
Хөгжлийн эхлэл. Шинжлэх ухааны академи биш ийм л инженерүүд технологи, инноваци бий болгоно доо. Монголчуудаа давалгайлан дэмжцгээе
Утасны дугаар (202.131.246.42)
2017-01-11 11:40:51
99041939
Зочин (103.9.90.98)
2017-01-11 11:37:26
Хаяг утасны дугаараа өгч болохгүй юу залуус аа, очиж үйлчлүүлмээр байна шүү дээ
сонирхогч (94.142.242.84)
2017-01-11 10:31:44
хамгаалах хэрэгсэл хэрэглэж сурах хэрэгтэй шүү залуусаа ядаж резинэн бээлий, амны хаалт хэрэглэхгүй бол наанадаж гар хуруу загатнаж, зүлгэсэн тоосондоо хамар битүүрч эхэлдэг юм шүү, амжилт хүсье
bat (202.70.43.234)
2017-01-11 10:21:49
ene guper gej yag yu gesen ug um bol.orosoor bamper gedeg.
L.M (202.9.43.113)
2017-01-11 10:16:57
Utasnii dugaaraa uldeegeechee.
sak zaluu (112.72.12.91)
2017-01-11 09:44:07
Oor mashiniih baidaggui yumuu
hjjkk (202.126.89.199)
2017-01-11 09:18:50
priust hormoi hiigeed yavah uu, ugaasaa elgeeree hevtdeg ed sh dee
Зочин (27.123.214.113)
2017-01-11 09:15:37
xeterhii xatuu hiigeed demii dee... toyota uursduu turshiltaar xewreg xiideg ym bilee.uchir ni hun murgux,mashintai shurgelchex zeregt taaruulaj xiideg gsen...hun murugliich guper ni hugrax hongoic ni auyl bagatai gene lee...japanuud bidnees muu ym xiivel gj....bodoltoi ym hiigeerei
gambaa (103.242.47.50)
2017-01-11 09:11:07
Hayagaa helnyy yag haana zahialag abch bna
Dtt (202.55.191.42)
2017-01-11 09:03:41
Эпоксидная смола, отвердитель, стеклоткань хэ хэ. Би соц үед усан онгоцны загвараа ингэж хийж байлаа гж. Харшилтай болов доо хүүхдүүдээ
Zo (43.242.243.40)
2017-01-11 08:13:04
Та нарын утасны дугаар хэрэгтэй байна
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Шинэ мэдээ
2017-01-23 18:37:11 - Улс төр
Төрийн өндөр албан тушаалтан гадаад улсад данс эзэмшихийг хориглох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2017-01-23 18:12:02 - Спорт
Озэки Кисэносатод ёкозүна цол олгохоор шийдвэрлэжээ
2017-01-23 17:58:39 - Гадаад
БНСУ-ын Урлаг, спорт, аялал жуулчлалын яам ард иргэдээсээ уучлалт гуйв
2017-01-23 17:38:57 - Хууль
Хошууч генерал Ч.Амарболдод “Хүндэт доктор” цол олгов
2017-01-23 16:58:11 - Шар
Монгол бүсгүй Австрали, Шинэ Зеландад нэрийн брендээ гаргажээ
2017-01-23 16:54:42 - Спорт
О.Пүрэвбаатар: МЧБХ-ны нэрийн өмнөөс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй
2017-01-23 16:45:12 - Нийслэл
Нас барсан таван иргэн “Гайхмаараа” шингэнээс хордсон байж болзошгүй
2017-01-23 16:42:51 - Эдийн засаг
“Багануур”-ын хувьцаа 1.79 хувиар өслөө
2017-01-23 16:23:23 - Эрүүл мэнд
Тархины гэмтлийн мэс засалд сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж эхэллээ
2017-01-23 15:43:03 - Нийслэл
Шалгалтаар 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
2017-01-23 15:35:53 - Эдийн засаг
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
2017-01-23 15:23:54 - Хууль
Амиа алдсан циркчдийн ослын шалтгаан тогтоогджээ
2017-01-23 14:34:26 - Нийслэл
Г.Уянга: “Сентерра Гоулд” компани хууль бусаар тусгай зөвшөөрөл авснаа баталлаа
2017-01-23 14:22:24 - Хууль
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн гэрээнүүд ил боллоо
2017-01-23 14:21:09 - Улс төр
“Эрдэнэт”-ийн 49 хувийг ТӨРД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ гэсэн санал оруулна
2017-01-23 13:41:19 - Нийслэл
Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвар төлнө
2017-01-23 13:26:01 - Улс төр
МАН: Төрийн албыг улс төрөөс ангид байлгана
2017-01-23 13:00:43 - Хууль
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2017-01-23 12:38:15 - Хууль
Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо
2017-01-23 12:35:14 - Нийслэл
ФОТО: Ардчилсан намын нэр дэвшигчид С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2017-01-23 12:20:48 - Нийслэл
Энэ долоо хоногийн сүүлчээр хилийн боомтууд амарна
2017-01-23 12:03:57 - Хууль
Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хуулийн хариуцлага хүлээнэ
2017-01-23 12:02:11 - Нийслэл
Ирэх онд гадаад паспортыг шинэчилнэ
2017-01-23 11:50:13 - Хууль
Ноён уулын шүүх хурал болж байна
2017-01-23 11:35:38 - Энтертайнмент
Урчуудын эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо
2017-01-23 11:16:19 - Шар
Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын хөвгүүд Жюү Жицү-д зодоглов
2017-01-23 11:14:45 - Хууль
Өмнөговь аймагт гарсан цуврал хэргийг 19 настай этгээд үйлдсэн болох нь тогтоогджээ
2017-01-23 11:08:44 - Спорт
Чөлөөт бөхийн холбоог эсэргүүцэж түр хороо байгууллаа
2017-01-23 11:06:48 - Эдийн засаг
Олон улсын зах зээл дээр гаргасан засгийн газрын бондын үнэ огцом буурав
2017-01-23 11:04:37 - Орон нутаг
Монгол, Хятадын хилийн боомтууд 27-ноос амарна
2017-01-23 11:02:02 - Эрүүл мэнд
Түлэнхийн төвийг 2019 онд ашиглалтад оруулна
2017-01-23 10:53:27 - Шар
Л.Гүндалайн гэрт дахин хулгай оржээ
2017-01-23 10:53:05 - Хууль
Нэгдүгээр сард 1, 6-гаар төгссөн дугаартай жолооч нар татвараа төлнө
2017-01-23 10:37:56 - Орон нутаг
Монгол, Хятадын хилийн боомтууд 27-ноос амарна
2017-01-23 10:35:47 - Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана
2017-01-23 10:21:48 - Спорт
Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ
2017-01-23 10:05:36 - Нийслэл
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо
2017-01-23 10:02:33 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
2017-01-23 10:02:13 - Улс төр
“Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ
2017-01-23 09:59:17 - Хууль
П.Батбаатар: Цагдаагийн цолыг шударгаар тэгш эрхтэй, өндөр шалгууртай олгоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-01-21 09:56:47 - Хууль
Нярайд хагалгаа хийж, зургаан ширхэг зүү гарган авчээ
2017-01-21 10:54:50 - Энтертайнмент
ФОТО: Таксины жолооч Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” кино нээлтээ хийлээ
2017-01-23 15:23:54 - Хууль
Амиа алдсан циркчдийн ослын шалтгаан тогтоогджээ
2017-01-23 11:14:45 - Хууль
Өмнөговь аймагт гарсан цуврал хэргийг 19 настай этгээд үйлдсэн болох нь тогтоогджээ
2017-01-23 14:22:24 - Хууль
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн гэрээнүүд ил боллоо
2017-01-21 10:05:33 - Улс төр
Сү.Батболдын фракци УИХ, Засгийн газарт ч хүчтэй нөлөө үзүүлж байна
2017-01-23 13:00:43 - Хууль
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2017-01-23 10:05:36 - Нийслэл
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо
2017-01-22 10:10:48 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА
2017-01-21 12:14:49 - Спорт
Жүжигчин Өөскө жюү жицүгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ