Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Түгээх    
2017-01-11 12:39:54 - Байгаль Орчин

oyunhoorolБОАЖЯ-аас зохион байгуулж байгаа “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал өнөөдөр эхэллээ.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хурлыг нээн хэлэхдээ “Монгол орны хувьд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртох, бэлчээрийн хомсдол, уул уурхайн олборлолтоос шалтгаалан амьтан, ургамлын төрөл зүйл, нөөц хорогдох, хөрсний эвдрэл, бэлчээрийн талхагдал, цөлжилтийн эрчимжилт, гадаргын болон газрын доорхи усны нөөцийн хомсдол, усны түвшний бууралт, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол нэмэгдэж буйгаар илэрч байгааг “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-гийн мэдээ, баримтууд нотолж байна.

Манай яам бусад яамдаас ялгарах нэг гол онцлог бол өөрийн гэсэн тусгай хууль зүй тогтолтой байгалийн үзэгдэл юмсыг зохицуулах бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулдаг. Иймд мэргэжлийн эрдэмтдийн судалгааны үр дүн, санал, бодлыг сайтар анхаарч байх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Манай орны уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 70 жилд 2.1 хувиар нэмэгдсэн. Мөн агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам бүр нэмэгдэж байна. Иймээс бид эрдэмтдын  үгийг сонсож тэдний хийсэн судалгаан шинжилгээнд үндэслэн арга хэмжээ авах нэн шаардлагатай байна” гэв.

oyunhoorol

ШУА-ын ерөнхийлөгч академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Энэхүү хурлыг зохион байгуулж байгаад БОАЖЯ-ны сайд болон албан хаагчдад талархал илэрхийлье. Хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа бидний цааш цаашдаа хийх ажилд ихээхэн түлхэц үзүүлнэ. Үр дүнд нь бидний өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг шийдэх болно” гэлээ.

Тус хуралд НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг-нийгмийн комисс, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэд,  судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 200-аад судлаач, эрдэмтэд оролцож байна. Эрдэмтэн, судлаачдын  103 илтгэлийг сонсч хэлэлцэх  юм.

Хуралд хэлэлцүүлж буй эрдэмтдийн илтгэлүүдээс гарсан үнэтэй санал, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн “Монгол орны байгаль орчны 2015-2017 оны төлөв байдлын тайланд тусган, УИХ-аар хэлэлцүүлж, цаашдын үйл ажиллагаандаа тусгахад БОАЖЯ-наас анхаарч ажиллана гэдгээ БОАЖ-ын сайд нээлтийн үеэр эрдэмтдэд хэлсэн.

Энэхүү олон улсын бага хуралд усны нөөц, ашиглалт, хамгаалалын асуудлаар 20, ойн төлөв байдал, ашиглалт, хамгааллын асуудлаар 13, газрын төлөв байдал, ашиглалт, ландшафтын өөрчлөлтийн талаар 29, биологийн төрөл зүйлийн ашиглалт, хамгаалалттай холбоотой 12, Уур амьсгал, аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлийн 29, нийт 103 илтгэл ирсэн бөгөөд хурлын илтгэлүүдийг эмхтгэн 2 боть бүтээл болгон хэвлүүлсэн байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр, маргааш үргэлжилнэ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Zochin (202.55.191.42)
2017-01-11 12:58:26
Garamjav guai uuruu litsentsiin naimaa hiij baigali orchniig samaraa bizde

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-22 18:51:20 - Нийслэл
Ирэх онд гал түймэр унтраах шинэ анги ашиглалтад орохоор болов
2017-09-22 18:34:55 - Шар
Бүжигчин Төөгөө Крис Брауны клипэнд тоглоно
2017-09-22 18:03:29 - Эдийн засаг
Таныг Голомт банкинд нээлттэй ажлын байранд урьж байна
2017-09-22 17:34:11 - Байгаль Орчин
Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо
2017-09-22 17:01:27 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна
2017-09-22 16:54:00 - Энтертайнмент
"Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин Б.Цолмонд туслах хандивын тоглолт болно
2017-09-22 16:04:16 - Энтертайнмент
ФОТО: Сүхбаатарын талбайд “Номын баяр” эхэллээ
2017-09-22 15:48:41 - Улс төр
Э.Бат-Үүл: Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна
2017-09-22 15:22:10 - Шар
Ким Чен Ун Трампыг “сэтгэцийн өвчтэй” гэв
2017-09-22 15:20:15 - Нийслэл
Т.Баярсайхан: Энэ жил хонины нэхий 3000 төгрөг хүрэх хандлагатай байна
2017-09-22 15:02:42 - Нийслэл
“Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ
2017-09-22 14:30:28 - Спорт
Ц.Түмэнбаяр Азийн аварга боллоо
2017-09-22 14:12:26 - Нийслэл
П.Олонбат: Малчид аа, ноос, арьсны урамшууллаасаа татгалзъя
2017-09-22 13:58:39 - Эдийн засаг
СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн AFI-ийн Захирлуудын зөвлөлд сонгогдлоо
2017-09-22 13:53:00 - Нийслэл
Эзэнгүй машин гулсаж, айлын байшин цөмөлсөн хэрэг гарчээ
2017-09-22 13:41:09 - Эдийн засаг
Хүүгүй зээлээр хүлэмж олгож байна
2017-09-22 13:22:02 - Эдийн засаг
Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ
2017-09-22 13:08:17 - Шар
2018 оны олимпод зориулж 2000 воны мөнгөн дэвсгэрт гаргана
2017-09-22 12:58:07 - Улс төр
С.Амарсайхан, Б.Баярсайхан нар саналын тоогоор тэнцлээ
2017-09-22 12:47:09 - Хууль
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
2017-09-22 12:34:58 - Нийслэл
НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
2017-09-22 12:09:48 - Хууль
Шүүгч Ц.Цогт Япон улсад докторын зэрэг хамгааллаа
2017-09-22 12:04:29 - Улс төр
Нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологи нэвтрүүлнэ
2017-09-22 11:52:14 - Улс төр
Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ
2017-09-22 11:51:53 - Эдийн засаг
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ
2017-09-22 10:48:15 - Боловсрол
Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын баяр эхэлнэ
2017-09-22 10:34:48 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-09-22 10:25:31 - Эдийн засаг
Нийлэг хальсан хүлэмжийг 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ
2017-09-22 10:21:08 - Улс төр
Ө.Энхтүвшин миний бие Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдэж байна
2017-09-22 10:19:25 - Спорт
П.Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2017-09-22 09:23:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2017-09-22 09:18:42 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банкны шийдвэр ноён долларыг “ООДРУУЛЖ” мэднэ
2017-09-22 09:12:00 - Улс төр
НИТХ-ын шинэ дарга Ж.БАТБАЯСГАЛАН УУ, С.АМАРСАЙХАН УУ
2017-09-22 09:03:25 - Энтертайнмент
ТҮК-ийн цорын ганц “Алтан гадас” одонтой ажилтан В.Сүрэнжавтай ярилцлаа
2017-09-22 08:56:30 - Нийслэл
Харъяалагдах газаргүй, хотын төвд хаягдсан “түүхэн дурсгал”-ын эмгэнэл
2017-09-22 08:44:30 - Хууль
НӨАТ-ын урамшуулалд нь 5 сая төгрөг нэмэгдсэн иргэний баримтыг эвлүүлэг гэв
2017-09-22 08:35:19 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-09-21 20:05:28 - Хууль
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө
2017-09-21 19:59:52 - Улс төр
Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн тухай
2017-09-21 19:33:32 - Шар
Пхеньян: Трампын сүрдүүлэг “нохой хуцахтай адил”
Их уншсан
Их сэтгэгдэлтэй