УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцлоо

Түгээх    
2017-01-11 13:03:27 - Улс төр

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган” өнөөдөр /2017.01.11/ Төрийн ордонд болж байна.

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, нийтийн албанд орохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд бүрэн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Баталгааны хуудасны загварыг тогтоож өгсөн.  Энэ дашрамд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг зориуд тэмдэглэж хэлье. Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг. Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно. Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно” хэмээгээд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд 10 жилийн ойн мэндийг уламжилж, ажлын амжилт хүслээ.

Энэхүү чуулганд Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд,  Авлигатай тэмцэх газрын гадаад хамтын ажиллагааны байгууллага, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Нээлтийн хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явууллаа.

Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын шударга, ил тод, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, авлигын эсрэг тэмцэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлох аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

123 (202.131.235.102)
2017-01-12 11:08:31
бөөн туршлага, амьд лавлах

Enhee (174.62.112.36)
2017-01-12 06:17:46
Uuriinhuu turshlagaas yarisan bol deer baih blaa. Ichij uhmeer yum Enhboldoo.

Enhee (174.62.112.36)
2017-01-12 06:17:46
Uuriinhuu turshlagaas yarisan bol deer baih blaa. Ichij uhmeer yum Enhboldoo.

Монгол (103.57.92.30)
2017-01-11 20:47:28
Чоно хонин сургийн хуралд оролцсон юмуудаа.

өөөө (59.153.113.172)
2017-01-11 18:09:29
Барын аманд өөрөө очсон байншт

Зочин (103.206.195.163)
2017-01-11 16:57:52
Зөв хуралдаа очиж дээ...

зочин (66.181.184.94)
2017-01-11 16:46:48
М.Энхболдын аав нь их тохитой хүн байсан юм. Энэ нөхөр юу дууриаж хорчин гэмгүй царайтай балай амьтан болчихсон юм. МАН-ын буянг зөв эдлэх хэрэгтэй. Намыг олон удаа унагаасан нөхөр. Сая аз, С.Баярын арга мэх,халзан хонь байсанч гарах тохироо байсныг санах хэрэгтэй. Ийм тавилан ахиж М.Энхболдын дарга байхад ирэхгүй. Өөр нөхцөлд яах юм.

зочин (66.181.184.94)
2017-01-11 16:46:48
М.Энхболдын аав нь их тохитой хүн байсан юм. Энэ нөхөр юу дууриаж хорчин гэмгүй царайтай балай амьтан болчихсон юм. МАН-ын буянг зөв эдлэх хэрэгтэй. Намыг олон удаа унагаасан нөхөр. Сая аз, С.Баярын арга мэх,халзан хонь байсанч гарах тохироо байсныг санах хэрэгтэй. Ийм тавилан ахиж М.Энхболдын дарга байхад ирэхгүй. Өөр нөхцөлд яах юм.

Зочин (103.9.90.98)
2017-01-11 14:49:45
Тэнд мань эр юу ярьдаг юм бол оо, гайхалтай юм кккккккк

Зочин (202.179.24.15)
2017-01-11 14:46:03
ккк...

zochin (202.126.91.106)
2017-01-11 14:40:37
olon jiliin umnu S,Ouyn ene hulgaichiig hotin darga baihad shine jileer hort hiinees hamgaaldag bag ugch baisniig televizeer harsan hun sanaj l baigaa baih.Ene hulgaich hotin utaag bagasgah tui ch ajil hiigeegui. Unuudur turiin buh l undurluguuded ajillaj uzsen enend utaa ard tumen sonin bish erunhiilegch bolohin tuluu l hor nairuulj ayvna. Utaanaas bolj uhej uregdej, eremdeg zeremdeg bolj amid uldvel nasan turshdaa zovj shanalah olon eh huuhdiin tsuhrul haraaliig ayaj daaj ard ni garah um bol. Odoo iim bolood baihad gantsaaraa tas duugui l bna. Ayasan duurchihsen arilsan dotortoi tsaichihsan gulgur ve? Utaanii hor ujigiig amsaagui ail ger er ni bna uu? Huuhduud haniad hureed emchleed edgedeg bsan bol ene jilees udaan ilaarshij zaabal uldetstei bolchhood bna. Ed nar bol uursduu ger oron alban tasalgaanihaa agaariig shuugeed tseverelechihne.Ard tumen bidend tiim chadal alga bna.

Зочин (202.179.23.207)
2017-01-11 14:03:44
ЭНЭ ЧИНЬ УЛААНБААТАРЫГ ДАМПУУРУУЛСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИН АВЛИГАЧ

Зочин (103.229.123.109)
2017-01-11 13:57:56
60 ТЭРБУМ, 60 ТЭРБУМ . ИЧИГ,ИЧИГ.

Avilaga avaagui l gene shuu ha h (91.231.169.123)
2017-01-11 13:24:34
Ingej hudlaa soliorch baihiin orond zudand nervegdesen malchidadaa tusaltsgaa hen ch itgehgui yumand tsag zav,mungu urehee boli

adfd (139.5.216.164)
2017-01-11 13:23:49
hehe hamgiin tom avilgagch hurald ni orolcool. mongold l iim um baidag baihdaa

adfd (139.5.216.164)
2017-01-11 13:23:49
hehe hamgiin tom avilgagch hurald ni orolcool. mongold l iim um baidag baihdaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ