БОАЖЯ, МБОИЗ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Түгээх    
2017-01-11 17:33:39 - Байгаль Орчин

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар  2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

БОАЖЯ, төрийн бус байгууллагуудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн тодорхой чиг үүрэг, зарим үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, мөн иргэний нийгмийн байгууллагууыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажилладаг. МБОИЗ нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн шүхэр байгууллага юм.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг МБОИЗ нь үндэсний хэмжээний байгууллага болсон. Байгаль орчин эх дэлхийгээ хамгаалах үйлдсэд гар бие оролцож, хамтран ажиллаж чаддаг хамт олон болж төлөвшсөн байгууллага гэж ойлгодог. Хоёр талын хамтын  ажиллагааны үр дүнд ТББ-ууд мэргэшиж, төрөлжиж, чадавхжиж байгааг онцлоход таатай байна. Эдгээр ТББ нь иргэд, олон нийтийн байгаль орчны  мэдлэгийг нэмэгдүүлэх,  байгальд ээлтэй дадал хандлагыг нь өөрчлөх, тухайн орон нутгаа тогтвортой хөгжүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч нь болгон хөгжүүлж өгдөг ач холбогдолтой” гэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт,  хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 90 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаагаа ч сайд онцлов. Мөн ТББ нь сайн дурын зөвшилцөл, сонирхлын үндсэн дээр байгуулагдаж, төртэйгээ түншилж ажиллахдаа эрх мэдлийн төлөө, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаггүй байх ёстой гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илэрхийллээ. Түүнчлэн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг тодорхой ажлууд дээр хамтрах,  яам, харьяа газрын  тендерийн үнэлгээний хороодод ТББ-уудын төлөөлөл албан ёсоор оролцон ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо. 

МБОИЗ-ийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард ээлжит тавдугаар чуулганаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. МБОИЗ-ийн тэргүүн С.Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурах үеэрээ, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Мөн тэрээр МБОИЗ-ийг шинэ шатанд гаргахад хамтарч ажиллах зүрх сэтгэлтэй, байгаль орчны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид баг болж нэгдсэн.

Бидний хамтын ажиллагаа байгальд орчинд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид аливаа асуудлыг өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцооныхоо хэрээр шийдвэрлэж, хийнэ гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.  Мөн энэ үеэр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн.

Тэрбээр байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг нь  байгаль орчны эсрэг хууль бус үйлдлүүд багасахгүй байгаа нэг шалтгаан гэж үзэж явдгаа хэлсэн. Байгаль орчныг хамгаалахад БОАЖЯ, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх  боломж их бий гэдгийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл онцлоод БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос  уучлалт гуйсан. Тэрбээр шонхор шувууны  экспортын зарим  асуудлыг БОАЖ-ын сайдын шийдвэр мэтээр буруу ойлгож явсан гэв.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (66.181.190.212)
2017-01-12 03:30:48
aimaguudin. mxg-n baigali orchini baitsaagch aimagin darga nar uul uurhaigaasaa. avilgajsan. hvmvvc said ni medeeg bolovuu daa

Зочин (122.201.21.4)
2017-01-11 20:05:56
Бараг л шоронд хий гээд бсан.Хамтарч ажиллана гэсэн чнь дорхноо уучлалт гуйгаад.Амархан панаалдуулав аа Уучлаарай миний буруу сайд аа гэсэн гэнэлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-03-28 21:17:15 - Гадаад
Швейцарь дахь монголчууд оффшорчдыг эсэргүүцэн тайван жагсаж байна
2017-03-28 20:17:32 - Орон нутаг
Хэнтий аймаг зүүн аймгийн аялал жуулчлалын бүс болно
2017-03-28 18:27:02 - Нийслэл
Замын тэмдгийн гэрэл ойлтын чанарыг сайжруулж эхэлжээ
2017-03-28 17:13:00 - Нийслэл
Суманд гурван жил ажилласан залуу эмчийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно
2017-03-28 17:11:26 - Хууль
С.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа
2017-03-28 16:50:57 - Шар
ОХУ-ын зөн билэгч Виктория Райдос “Удмын ид шид ба хүч чадал” лекц уншина
2017-03-28 16:20:38 - Улс төр
Т.Оошима: Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч дэмжсээр байх болно
2017-03-28 16:20:09 - Шар
Берлиний музейгээс 100 кг жинтэй алтан зоос хулгайд алдагджээ
2017-03-28 16:12:52 - Улс төр
С.Баярыг эгүүлэн татах асуудлаар шаардлага хүргүүлжээ
2017-03-28 16:08:17 - Эдийн засаг
П.Сэргэлэн: Техникийн зохицуулалтыг хийснээр гадаад худалдаанд тулгарч буй саад, тотгорыг арилгах боломж бүрдэнэ
2017-03-28 15:25:14 - Гадаад
Монгол бүсгүй Германы орон нутгийн сонгуульд ялалт байгуулав
2017-03-28 15:24:13 - Улс төр
​Казиногийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2017-03-28 15:06:03 - Эдийн засаг
Монгол Улс аж үйлдвэрийн хөгжлөөрөө өлгийтэй хүүхдийн түвшинд байна гэв
2017-03-28 15:02:44 - Улс төр
Гурван талын экспертүүдийн уулзалт болов
2017-03-28 14:33:33 - Хууль
Ч.Өлзиймаа: Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг шүүх тогтоосон
2017-03-28 14:29:06 - Нийслэл
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатарт ажиллаж байна
2017-03-28 14:00:26 - Нийслэл
Хилийн цэргийн офицерийг яллагдагчаар татжээ
2017-03-28 13:56:12 - Орон нутаг
Голын эрэг дээр машины тос асгасан этгээдийг хайж байна
2017-03-28 13:40:22 - Нийслэл
Хичээл хаялт үргэлжилж байна
2017-03-28 13:25:10 - Гадаад
Нью-Йоркт цөмийн зэвсгийг хориглох тухай хэлэлцээ үргэлжилж байна
2017-03-28 13:09:25 - Хууль
Цэнхэр үст Э.Цэрэндолгорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2017-03-28 13:01:46 - Нийслэл
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатарт ажиллаж байна
2017-03-28 12:53:56 - Энтертайнмент
Т.Энхбат Мариинский театрт “Кармен”-д гоцлоно
2017-03-28 12:41:51 - Нийслэл
Автобусанд “U-money”-гоос гадна утасны сим, банкны картаа уншуулан зорчих боломжтой
2017-03-28 12:34:09 - Хууль
АНУ-ын цэргийн хоёр онгоц Улаанбаатарт газардахаар болов
2017-03-28 12:27:05 - Хууль
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
2017-03-28 11:44:09 - Нийслэл
Суданд үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд дүрвэгчдийг барьцаанаас суллажээ
2017-03-28 11:41:34 - Боловсрол
Нийслэлийн сурагчдын амралт нөгөөдөр эхэлнэ
2017-03-28 11:27:07 - Эдийн засаг
Я.Содбаатар: Бид зоригтой шийдэл, шийдвэр гаргавал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын нэг том хүчин зүйл хангагдана
2017-03-28 11:22:20 - Орон нутаг
Орхон голд цөмөрсөн машиныг татаж гаргалаа
2017-03-28 11:12:56 - Улс төр
УИХ-ын даргын Япон дахь албан ёсны айлчлал эхэллээ
2017-03-28 11:05:37 - Нийслэл
Бямба гаригт бүх автобус мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарна
2017-03-28 10:54:58 - Нийслэл
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-03-28 10:45:10 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
2017-03-28 09:47:22 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Бохирын шугам дээр орон сууц барьж, хажууд нь барилгын хогоо овоолжээ
2017-03-28 09:22:11 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2017-03-28 09:16:00 - Нийслэл
Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач
2017-03-28 08:54:09 - Улс төр
ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Татвар нэмсэн ч зарлага, алдагдал өмнөхөөсөө өсчээ
2017-03-28 08:51:08 - Эдийн засаг
Тавантолгойн хувьцаа эзэмшигчийн хуралд ИРГЭД оролцож болно
2017-03-28 08:44:10 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядаж зам гарахдаа чихэвчээ авчихаж байя
Их уншсан
Их сэтгэгдэлтэй