Ардчилсан намын даргын сонгууль эхэлсэн эрчээрээ үргэлжилнэ

Түгээх    
2017-01-11 17:43:51 - Улс төр

Ардчилсан нам 2016 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хийсэн VI их хурлаараа нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэр гаргаж, энэ хүрээнд намын даргаа бүх гишүүдээрээ сонгохоор болж өнөөдөр намын даргын сунгаа хөдөө орон нутагт өрнөж байна. Намын даргын сонгуулийн хороог дээрх их хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус хорооноос гаргасан Намын даргын сонгуулийг зохион байгуулах журманд зааснаар нэр дэвшигчид 2017 оны 1 дүгээр сарын 10-аар нэрээ татах эрх нь хаагдаж байна. Ардчилсан намын даргад нэр дэвшихээ илэрхийлэн, журмын дагуу материалаа бүрдүүлэн өгсөн нэр бүхий 5 нэр дэвшигч журманд заасан хугацаанд нэрээ татаагүй, цаашид өөр өөрийн шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.

Нийт 30 удаагийн уулзалт хийх ёстойгоос өнөөдөр Архангай аймагт 15 дах уулзалтаа хийж байна. Уулзалтын үеэр бид өрсөлдөөнөөс нэр татах хугацаа дууссантай холбоотойгоор бусад өрсөлдөгчдийнхөө талаар ямар бодолтой байгаа талаар сонирхлоо. 

Н.АЛТАНХУЯГ:БИД ТАВ МОНГОЛЫН УЛС ТӨРД ШИНЭ СОЁЛЫН ҮРИЙГ ТАРЬЖ ЯВАА

Бид тавуулаа намынхаа даргын сонгуульд нэр дэвшээд дуустал нь явахаар болсондоо баяртай байна. Би намын дарга байхдаа Д.Эрдэнэбат даргатай хамтран ажиллаж, ардчиллын таван ялалтын буухиаг авч явсан. Л.Гантөмөр, С.Эрдэнэ сайд хоёртой шинэчлэлийн Засгийн газарт бүтээж босгох, иргэдийнхээ урам зоригийг сэргээх, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт шинэчлэлүүдийг эхлүүлж чадсан. Одоо Ж.Батзандан гишүүнтэйгээ хамтраад Монголд бий болсон нам дамнасан бүлэглэлүүдийн эсрэг тууштай тэмцэж байгаа.

Бид эвлэвэл бүтдэг гэдгийг харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгоно гэдэг бол Монголын улс төрд болж байгаа маш том шинэчлэл. Энэ шинэчлэлд өөрийн биеэр оролцоод явж байгаадаа маш их баяртай байна. Ингээд хамтдаа намаа шинэчлэхийн төлөө өрсөлдөж байгаа нэр дэвшигчиддээ амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭБАТ: БИД ӨРСӨЛДӨГЧ БИШ ХАМТРАГЧИД

Нэрээ татах хугацаа дууссан. Олон хүмүүс хэн нэг нь нэрээ татах байх гэж янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Бид тав өрсөлдөгч гэхээсээ илүү энэ намын шинэчлэлийн төлөө, эв нэгдлийн төлөө хамтарч яваа хүмүүс. Хэдийгээр энэ намын даргын сонгууль боловч Монголын ардчиллын хувь заяа, улс төрийн хувь заяатай холбоотой учраас бид тав тавуулаа энэ төрийн төлөө, намын төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү гэж ойлгох учиртай. Намын даргын сонгуулийн сунгаа талдаа орлоо. Үлдсэн 50 хувийг бид хамтдаа эв нэгдэлтэйгээр дуусгаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ж.БАТЗАНДАН: НЭРЭЭ ТАТДАГ, ГИШҮҮД ДЭМЖИГЧИДДЭЭ АМАЛСАН
АМЛАЛТААСАА УХАРДАГ ХҮН БИДНИЙ ДУНД БАЙХГҮЙ

Өнөөдөр намын даргын сунгаа Архангай аймагт үргэлжилж байна. Нэр дэвшигчид эвтэй, аятай, харилцан бие биенээ хүндэтгэсэн, сайхан уулзалтуудыг хийж байгаа. Намын дотор болж байгаа, болохгүй байгаа асуудлуудаа ил тод нээлттэй ярилцаж, засах арга зам, шийдлүүдийг олж байна. Намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэр татах хугацаа дууссан. Анхнаасаа нэрээ татах бодолтой нэг ч хүн бидний дунд байгаагүй. Бидний таван нэр дэвшигчид дунд нэрээ татдаг, гишүүд дэмжигчиддээ амалсан амлалтаасаа ухардаг хүн байхгүй. Сонгууль шударга болж, намын гишүүд маань идэвхтэй оролцож зөв хүнээ сонгож чаднаа гэдэгт итгэлтэй байна. 

С.ЭРДЭНЭ: АСУУДЛЫГ ДОР ДОР НЬ ЯРИЛЦААД ХАРДЛАГА
СЭРДЛЭГГҮЙ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Үндэсний хэмжээний энэ том намыг авч явах өрсөлдөөнд оролцож байгаа хүн замын дундаас буцна гэж байхгүй. Намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа бусад нөхдөө би өрсөлдөгч биш хамтрагч маань гэж харж байгаа. Хэн нь ч ялсан байлаа бид хамтдаа энэ намын шинэчлэлийн төлөө, шинэчлэлийн суурийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллана. Сунгаа ид дундаа орж байна. Биднийг хагаралдуулах гэсэн оролдлого гарч байна. Гэхдээ бид тухайн асуудлын талаар дор бүрнээ ярилцаж, эвээ эрхэмлэж яваа. Буруу зөрүү мэдээлэлд эмзэглэлгүй, бие биедээ итгэж цаашид шударгаар өрсөлдөхийг бусад нэр дэвшигчдээсээ хүсье.

Л.ГАНТӨМӨР: БИД МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ

Нэр дэвшээд явж байгаа таван хүн тавуулаа цаашдаа Монголоо хөгжүүлэх өөр өөрийн гэсэн хөтөлбөртэй. Намын их хурлаас баталсан шинэчлэлийн хөтөлбөрийг өөр өөрийнхөө өнгө төрхөөр ажил хэрэг болгоно гэсэн зорилттой. Энэ зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Бидний дэвшүүлж байгаа хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж чадвал Монголын ардчилал урагшаа явна. 

М.ГЭРЭЛТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

zochin (183.177.97.14)
2017-01-12 11:09:20
Gantumur ni zaluu daruu tuluv hun ymar ch asuudliig zuvuur zuulun shiideed yvna gehed itgeltei bna .Gantumuriiguu demjij bna

иргэн (103.9.90.130)
2017-01-12 10:59:54
Фракцгүй нам байх ёстой. Алтангадасынхан фракцлаж бүгдийг будлиулдаг шүү. бүртгэлийн будлиан тэндээс эхэлсэн.

зочин (106.254.183.100)
2017-01-12 10:10:24
АН идэж ууж өрөнд оруулсанаас өөр юу хийсэн юм бэ хөгийн новшнууд Энэ сунгаанд Батзанданг дэмжиж бна уг манай АН илүү эрх ямба тусгай хангамжыг үгүй хийх юм яриад л хувьсгал хийсэн харин ч эсрэгээрээ өөрсдөө дэндүү эрх ямба эдлээд байгаа юм биш үү

Zochin (202.179.6.110)
2017-01-12 09:35:05
Alungoo ehiin 5 sumtai uursdiiguu zvirleegvi b.gaa daa burhan mini. Tolgoindoo 5 sumtai 5-aa zail.

Зочин (202.9.43.87)
2017-01-12 09:34:04
За алтанхуяг нь дээр юм билээ, хамгийн хэрэггүй нь эрдэнэ гантөмөр 2 бнлээ

Zochin (202.179.6.110)
2017-01-12 09:31:00
ha ha ha ha

misha (27.123.214.105)
2017-01-12 09:04:07
negmoson 5-n dargatai bval zvgeer yum bna o,,hiih ajil ihtei yum chini de,,,hoorhii 5-da hairtaa shv

Зочин (103.229.120.226)
2017-01-12 08:41:06
Алтанхуяг нь дээр дээ.

Зочин (182.160.33.159)
2017-01-12 07:46:38
ёстой инээдтэй явдал болж байнаа. ичих нүүрэндээ элгээ наасан сумтай 5 хулгайч

5-sumtai garuudtai yuu yarihav d (91.231.169.123)
2017-01-12 05:16:00
5-sumtai garuudtai yuu yarihav dee.Gants malchin ailaar orood gants boodol uvus ugchih uhaangui mulguu nuud sandal shireenii tuluu 250- sayiig uguud baigaa ni ene humuus hen ve gedeg ni todorhoi bna daa

Зочин (66.181.190.212)
2017-01-12 03:18:53
aimagin. ard tvmen AN -n gishvvn bish bsan ch hurald ni suuj um sonsi gejee AN. ingej dargaa uralduulah ch. mash tom. shinechlel

Зочин (66.181.190.212)
2017-01-12 03:15:44
teneg vv Altanhuyag. ard tvmeng urund oruulaad. AN unagaad Denzengee. mungu. idvvleed. icheech ..

Зочин (66.181.190.212)
2017-01-12 03:12:21
Altanhuyag. ard tvmeng vgeegvi yadyy bhad. yu hiisen gej yavaa um be. .. AN-g. a/huyag , erdene , erdenebat. muuhai haragduulaj bna. ene 3 shinechlel gej byi hvni setgel AN-n nvvrig gutaaj bna ..

DD (178.197.228.221)
2017-01-12 02:49:58
Bi namiin gishuun bish ee Tegexdee ta 5 -d Amjilt xusie💐💐💐💐💐 AH xiisen buteesen zuil ix shuu bas gadaadad ajilaar yavj baigaa xumiis ni ch bie ee ix bolovson avch yavdag bugd Gadaad xeltei. MAH -s arai oor xaragddag Amjilt

DD (178.197.228.221)
2017-01-12 02:49:29
Bi namiin gishuun bish ee Tegexdee ta 5 -d Amjilt xusie💐💐💐💐💐 AH xiisen buteesen zuil ix shuu bas gadaadad ajilaar yavj baigaa xumiis ni ch bie ee ix bolovson avch yavdag bugd Gadaad xeltei. MAH -s arai oor xaragddag Amjilt

DD (178.197.228.221)
2017-01-12 02:49:27
Bi namiin gishuun bish ee Tegexdee ta 5 -d Amjilt xusie💐💐💐💐💐 AH xiisen buteesen zuil ix shuu bas gadaadad ajilaar yavj baigaa xumiis ni ch bie ee ix bolovson avch yavdag bugd Gadaad xeltei. MAH -s arai oor xaragddag Amjilt

Зочин (59.153.114.100)
2017-01-12 00:08:57
Gantumur ulbeger olgoi haimar shig shidelgui balai hog.

zochin (76.170.48.194)
2017-01-11 22:57:51
Gantumur lab bish Shiid muutai xvchgvi sul doroi Altanxuyag ni arai l zangaragtai bailgvi vaxab Shal oor An aa 5 yalauulsan

Сонгогч (202.9.42.197)
2017-01-11 21:24:10
Анхааралтай ажиглаж байна нэг л хүнд санал өгнө 20 жил шинэчлэлийн үнэр оруулаагүй өндөр настнууд дэмий биз дээ

Зочин (66.181.188.29)
2017-01-11 21:23:53
AH hiij buteej chadna MAH bol 95 jil tør barilaa odoo modon jorlongoosoooo salaagui l bn

Сонгогч (202.9.42.197)
2017-01-11 21:23:43
Анхааралтай ажиглаж байна нэг л хүнд санал өгнө 20 жил шинэчлэлийн үнэр оруулаагүй өндөр настнууд дэмий биз дээ

ан ын гишүүн (27.123.214.88)
2017-01-11 21:16:52
та ч гэсэн битгий олон юм яриад бай

AN-n gishuun (202.9.40.99)
2017-01-11 20:05:47
Endee gej helhed setgegdel bichigchid ta nar uurt hamaagui oilgoh ch ugui zuiliinhee talaar erguu teneg yum bichij suuhaa bolimoor tuunii orond talhnii mungu yaj oloh ve? Yaj ajiltai boloh ve? L gej tolgoigoo ajilluulmaar yumdaa

Зочин (103.23.51.3)
2017-01-11 19:12:32
Та 5 д амжилт хүсье . Монгол улсынха төлөө их ажил хийгээрэй.

Зочин (64.235.154.34)
2017-01-11 19:09:54
СУМТАЙ 5 ГАР. НЭГНИЙГЭЭ АЛСААР БАЙГААД ҮЛДСЭН НЬ БҮХ СУМАА АВАХ ЮМ ГЭСЭН. АМЬДРАЛ ДЭЭР 1 ЦЭРЭГ, ХУУЧИН ЭХНЭР ГЭЭД 2 ХҮН АЛСНААРАА С.ЭРДЭНЭ ДИЙЛЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР...

зочин (103.26.193.38)
2017-01-11 18:23:14
Энд саналаа өгчих хүн алгадоо санал өгөхгүй байсан нь дээр

Zochin (27.123.214.123)
2017-01-11 18:20:46
Ta 5 matar yag hamtragch bj haragdaach. Ulsaa samarchihaad bj neg jijig namiig udirdaj chadaach.

Дэмжигч (202.9.42.59)
2017-01-11 18:19:03
ТА ТАВД АМЖИЛТ ХҮСНЭ. "МАН" -ЫН ЦАЦСАН АЛИВАА ХОРТ ЯВУУЛГАД БҮҮ ӨРТӨӨРЭЙ. ТА НАР МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙН ДҮР ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛЖ, АН -ЫГ, ТҮҮНИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДАВХАР СУРТАЛЧИЛЖ ЯВАА ШҮҮ. БАС МАН -Д ЛУЙВАРДУУЛЖ ЯЛАГДСАНДАА ГУТАРСАН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД, НИЙТ ОЛНЫ УРМЫГ СЭРГЭЭЖ, ЗОВХИЙГ ӨРГӨЖ ЯВАА ХҮЧИРХЭГ БАГ ШҮҮ!!!

Зочин (182.160.32.244)
2017-01-11 18:13:35
тарцгаа тэнэг 5

Төрмөнх (103.242.47.38)
2017-01-11 17:58:15
Тн 5-д амжилт хүсъе

zochin 111 (183.177.97.14)
2017-01-11 17:56:00
gantumuriig demjij bna. zaluu hun bolohoor hiih yum ih bgaa bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-29 18:21:27 - Улс төр
Тайландын вант улс Монгол улстай аялал жуулчлал хамтран хөгжүүлэх боломжтой гэв
2017-05-29 17:43:56 - Шар
Трампын лимузин Бельгийн хааны ордны хашааны хаалгаар багтсангүй
2017-05-29 17:39:02 - Нийслэл
Автобусны хөдөлгөөнд саад болохгүй байхыг анхаарууллаа
2017-05-29 17:27:22 - Хууль
Морьт болон нохойт эргүүл ажиллаж эхэллээ
2017-05-29 17:15:32 - Гадаад
Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ
2017-05-29 16:47:37 - Хууль
Ялтнуудын ар гэрийнхэн Дээд шүүхийн хурлыг сонгуулийн дараа хийхийг хүсчээ
2017-05-29 16:33:29 - Хууль
"Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт”-ийг танилцуулав
2017-05-29 16:26:18 - Спорт
Р.Нямдорж: Би ажлаа өгье гэж байгаа, гэхдээ А.Сүхбат нарт биш
2017-05-29 16:08:06 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ
2017-05-29 16:07:41 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: “Хөрөнгө оруулагч” гэдэг хоёр үгний ард мянга мянган ажлын байр бий
2017-05-29 16:07:21 - Нийслэл
“Wellmart”-ын хохирогчид хохирлоо барагдуулахыг шаардлаа
2017-05-29 15:57:48 - Спорт
“Супер цом 2017” тэмцээний Хойд бүсийн аваргаар Хамаг Монгол баг шалгарлаа
2017-05-29 15:57:43 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Монголбанкны асуудлаар УИХ-аас тогтоол гаргана
2017-05-29 15:30:54 - Эрүүл мэнд
Элэгний эмч нарын уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна
2017-05-29 15:24:29 - Нийслэл
30 га талбайг чөлөөлснөөр гэр хорооллын утааг багасгаж чадна
2017-05-29 15:20:55 - Улс төр
Д.Эрдэнэбат: Гэрээ байгуулж зээл авсан компаниудаас 98 хувь нь зээлээ эргэн төлсөн
2017-05-29 15:09:06 - Хууль
Найздаа нүдээ ухуулж хараагүй болсон залууд гэр бэлэглэлээ
2017-05-29 15:02:37 - Нийслэл
Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянгол дүүрэгт ажиллалаа
2017-05-29 14:55:33 - Нийслэл
Нийт 16 сургуулийн орчинг аюулгүй болгоно
2017-05-29 14:52:55 - Нийслэл
Хүүхдийн баяраар 10 мянган хүүхдэд сүү бэлэглэнэ
2017-05-29 14:41:50 - Спорт
МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон асуудлаар мэдээлэл хийлээ
2017-05-29 14:20:32 - Энтертайнмент
Худалдаа, хөгжлийн банкны хамт олон мод услах аянд 3 дахь жилдээ нэгдлээ
2017-05-29 14:17:13 - Шар
Эрдэмтэд: Антарктид тив ногоон болно
2017-05-29 13:58:27 - Нийслэл
Сургуулиудын захирлыг улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр халж байна гэв
2017-05-29 13:47:52 - Гадаад
Монголын далбаатай хөлөг онгоц Сомалийн далайн дээрэмчдээс зугтаж амжжээ
2017-05-29 13:46:31 - Байгаль Орчин
Орхон голыг бохирдуулагч компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
2017-05-29 13:35:51 - Спорт
З.Занабазар Якутад түрүүлэв
2017-05-29 13:07:51 - Улс төр
Ерөнхийлөгч Казакстан улсыг зорино
2017-05-29 12:54:53 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаад дуудлага өгсөн иргэнийг хутгалжээ
2017-05-29 12:43:05 - Хууль
Татвараа төлөөгүй жолооч нарыг 240 мянган төгрөгөөр торгохыг анхаарууллаа
2017-05-29 12:40:07 - Нийслэл
Эргүүлийн 42 автомашиныг таблет төхөөрөмжөөр тоногложээ
2017-05-29 12:34:19 - Нийслэл
Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөр болж байна
2017-05-29 12:28:05 - Эрүүл мэнд
Жүдогийнхон М.Анхцэцэгийн дүүд зургаан сая төгрөг хандивлалаа
2017-05-29 12:16:29 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ
2017-05-29 12:14:12 - Орон нутаг
Хөвсгөлийн баруун эргийн хэрэглэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдоно
2017-05-29 12:13:20 - Орон нутаг
Маргааш хилийн боомтууд ажиллахгүй
2017-05-29 12:07:11 - Шар
Мээдээ ялагчийн таван сая төгрөгөө сайн үйлсийн аянд хандивлана гэв
2017-05-29 11:55:46 - Хууль
Таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
2017-05-29 11:48:48 - Спорт
ААШТ-ий багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ
2017-05-29 11:40:16 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-27 11:12:24 - Хууль
Хятад эмэгтэйд хулгайлагдсан гэх охид хөгжилтэй зүйлс ярьж инээлдэж байсан гэв
2017-05-26 09:00:32 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хүүхэд зодсон гэх 211-р цэцэрлэгийн багш ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ
2017-05-26 14:27:02 - Шар
Криштиану Роналду шоронд сууж магадгүй
2017-05-26 13:43:43 - Шар
Пак Гын Хе: Өнгөрсөн дөрвөн жил ядрахыг мэдэхгүй болтлоо ажилласан
2017-05-26 09:08:24 - Энтертайнмент
Д.Чингэл: Уокс биднийг хэргийн халуун мөрөөр оруулж, гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь баривчилсан
2017-05-26 12:39:37 - Гадаад
АНУ хятад эмэгтэйд 150 жилийн ял төлөвлөж байна
2017-05-29 12:54:53 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаад дуудлага өгсөн иргэнийг хутгалжээ
2017-05-26 18:12:05 - Шар
Трампын инээсэн, Ромын папын дүнсгэр зураг трэнд болж байна
2017-05-26 12:14:33 - Шар
М.Энхболдын хүү цагдаад ханджээ
2017-05-26 17:37:13 - Улс төр
Б.Чулуунбат: Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг байсан