ТӨГРӨГИЙН ХАНШ: Өр тавих тусам эрсдэлтэй

Түгээх    
2017-03-14 07:44:03 - Эдийн засаг

mongolbank

-ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ 2020 ОН ГЭХЭД ӨНӨӨГИЙН ТҮВШНЭЭС
ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн шугамаар манай улсад 440 сая ам.доллар орж ирнэ. Уг санхүүжилт тэр чигтээ Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Мөнхүү Төвбанк Хятадын Ардын банктай хийсэн 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлийг сунгасан. 2017 онд Монголбанкны валютын нөөцийг 1.620 тэрбум, 2018 онд 2.770 тэрбум, 2019 онд 3.545, 2020 онд 3.838 тэрбумд хүргэхээр тооцоод байгаа юм.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сайн хэрэгжиж гэмээнэ монгол төгрөгийн уналт зогсоно. Үүнийг хөтөлбөрийн гол үр дүн ч гэж болно. Хөтөлбөрийн шугамаар Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас 3 тэрбум орчим ам.доллар орж ирнэ гэгдэж буй. Уг хэлцлүүд амжилттай хийгдвэл төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд дээрх мөнгө зарцуулагдахаар төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн шугамаар орж ирэх 5.5 тэрбум ам.долларын тал орчим нь цэвэр валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зарцуулагдана гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, Монголбанк төсөвтэй адилтгах үйл ажиллагаагаа зогсоох үүрэг авсан. Ингэж уламжлалт бус үйл ажиллагаанаасаа татгалзсанаар шинэ төрлийн төсөл, хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэхгүй. Тэгэхээр Монголбанк төгрөг хэвлэх замаар мөнгөний нийлүүлтийг  нэмэгдүүлэхгүй гэсэн үг. Бодлогын хүүгээ ирэх гурван жилд 14 хувьд барихаар ОУВС-тай тохиролцсон. Валютын нөөц нэмэгдсэн ч хатуу бодлого хэвээр үргэлжлэх нь. Бодлогын хүү өндөр байх тусам мөнгөний нийлүүлэлт хумигдаж, эрэлт үүсэхэд хүргэдэг.

Монголбанкны өнөөгийн валютын нөөц 1 тэрбум ам.доллар орчим. Ажлаа аваад удаагүй дарга нь Монгол Улс -419 сая ам.доллларын нөөцтэй гэж зарласан ч своп хэлцлээ сунгаж, ОУВС-тай тохироонд хүрснээр шинээр “өрдсөн гал”-аа намдааж чадлаа. Ирэх 2020 онд гэхэд  одоогийн нөөцөө даруй гурав дахин өсгөх урьдчилсан зураглал хийгээд байна. ОУВС-тай хамтран хийсэн өөдрөг зураглалыг танилцуулахад ийм байна.

-ӨР ТАВИХ ТУСАМ УРТ ХУГАЦААНДАА ЭРСДЭЛТЭЙ-

Сангийн яам Хөгжлийн банкны евро бондын 580 сая ам.долларын зээлийг шинээр “Хуралдай” бонд босгож хаах шийдэлд хүрсэн. Нийтдээ 600 сая ам.долларын 476 нь 8.75 хувийн хүүтэй. Үлдсэн 124 сая ам.доллар нь 7.66 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай олгогдож байна. Хагас жил тутамд төлөх хэлцлээр хүү нь хоёр өөр “Хуралдай” бондын хүүгийн төлбөрт 25 сая ам.доллар орчим, долоон  жилд нийтдээ 358 сая ам.доллар төлөхөөр байгаа юм.

Их, бага хэмжээгээр валютын нөөцөд “Хуралдай” бондын хүүгийн төлбөр нөлөөлнө. Гэхдээ энэ нь богино болон дунд хугацаанд нэг их сүртэй нөлөө үзүүлэхгүй. Эдийн засагчид төгрөгийн ханшийн огцом уналт ойрын гурван жилдээ ажиглагдахгүй гэж тайлбарлаж байна. Гэвч санаа амарч болохгүй.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нөлөөгөөр Төвбанкны валютын нөөц 1-3 тэрбум ам.доллар хол давж унах ч “Хуралдай” бонд мэтийн өрийг үргэлжлүүлэн тавих тусам урт хугацаандаа дахин хүндрэл үүснэ. Өрийн төлбөрүүд урт хугацаанд их давтагдвал валютын нөөц рүүгээ гараа дүрэх эрсдэлтэй. Дээрээс нь, дөрвөн жилийн үечлэлтэй сонгуулиар ямар гарч, ямар бодлого барихаас цаашдын төлөв ихээхэн хамаарах юм. Урт хугацаандаа мега төслүүдээ урагшлуулж гэмээнэ энэ хамаарлаас гарах гарц байгаа ч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнээс их зүйл шалтгаалахаар байна.

Ямартай ч өнгөрсөн оны зургадугаар сарын сүүлээр 1960 төгрөгөөс огцом өсч, хар зах дээр 2720 хүрсэн ам.долларын ханш хэсэгтээ сулрах төлөвтэй. Ойрын өдрүүдэд төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурч буй нь ойрын жилүүдийн төгрөгийн ханшийн тогтонги байдалтай холбоотой юм.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-18 14:26:38 - Спорт
Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2018-06-18 14:22:37 - Улс төр
Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхэллээ
2018-06-18 14:20:13 - Орон нутаг
Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18 13:56:55 - Нийслэл
Зүүн хойд Азийн бүс нутгийн 18 хотын төлөөлөгчид чуулж байна
2018-06-18 13:52:46 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна
2018-06-18 13:40:40 - Нийслэл
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018-06-18 13:40:09 - Хууль
Ц.Баттулга : “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна
2018-06-18 13:24:17 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ
2018-06-18 13:20:44 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аваргаа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоо
2018-06-18 13:17:38 - Эдийн засаг
Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа
2018-06-18 13:06:59 - Шар
МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ
2018-06-18 12:40:58 - Орон нутаг
САЙН МЭДЭЭ: Улаан Цутгалан урсаж эхэлжээ
2018-06-18 12:31:24 - Боловсрол
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" хэвлэгджээ
2018-06-18 12:26:15 - Хууль
“Хуульчдын форум-2018” маргааш болно
2018-06-18 11:56:16 - Нийслэл
Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна
2018-06-18 11:44:19 - Орон нутаг
Завхан аймгийн эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо
2018-06-18 11:41:09 - Нийслэл
Сэрэмжлүүлэг: 11 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ
2018-06-18 11:36:13 - Орон нутаг
Сураггүй болсон гурван иргэнийг хайж байна
2018-06-18 11:35:53 - Энтертайнмент
Морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийнэ
2018-06-18 11:25:13 - Орон нутаг
Булган-Түлүүгийн давааны авто замд хөдөлгөөнт эргүүлийг 24 цагаар ажиллаж байна
2018-06-18 11:20:46 - Нийслэл
НӨАТ: Таван сая төгрөгийн 26 азтан тодорлоо
2018-06-18 10:38:04 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ
2018-06-18 09:32:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-18 08:56:37 - Энтертайнмент
О.Алтансүх: Хүүхдийн орлогоор амьдарч буй гэр бүл олон байна
2018-06-18 08:36:00 - Хууль
Р.Нямхүү: Хүн амины хэрэгтнүүдийг хаацайлдаг цагдаа, прокурортой эцсээ хүртэл тэмцэнэ
2018-06-18 08:33:38 - Орон нутаг
Байдрагийн гол ширгэж, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлэлээ
2018-06-18 08:30:23 - Спорт
FIFA-2018: Мексикчүүд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг ялж, шуугиан тарилаа
2018-06-18 08:13:19 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-06-17 17:18:00 - Шар
Уяач Г.Баттулгын сойсон Smarty Please адуу “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлжээ
2018-06-17 17:01:11 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын азтанууд тодорно
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-17 16:12:47 - Шар
Хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ
2018-06-17 16:04:56 - Энтертайнмент
“Бумбардай” цувралын “Сүүн цацал” зурган номын нээлт болов
2018-06-17 14:57:50 - Нийслэл
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав
2018-06-17 14:11:54 - Спорт
ФОТО: ОХУ-д хоёр сая гаруй хөгжөөн дэмжигч хүрэлцэн очжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-17 12:48:36 - Боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна
2018-06-17 12:43:05 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжих үү
2018-06-17 12:36:46 - Нийслэл
Хорь гаруй хүн хулгайд алдсан утсаа эргүүлэн аваад байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ