Үр шилжүүлэн суулгах гурав дахь төв нээгдлээ

Түгээх    
2017-03-17 07:33:43 - Эрүүл мэнд

-ХУРУУ ШИЛНИЙ АРГААР 300 ОРЧИМ ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ-

Өнгөрсөн пүрэв гаригт (III/17)-ны өдөр Монгол улсад гурав дахь үр шилжүүлэн суулгах төв болон байгуулагдаж буй “Mon CL fertility center” эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн төв эмнэлгийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Дэлхийн жишигт нийцсэн, Солонгос улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг ийн нээгдсэн нь үргүйдлийн асуудал тулгарсан хосууд алс холын орныг зорьж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах зэрэг хүндрэлтэй олон асуудлыг цогцоор шийдэх боломж бүрдэв. Өөрөөр хэлбэл тус үр шилжүүлэн суулгах төв нь үр шилжүүлэх бэлтгэл ажлаас эхлээд бяцхан үрээ өлгийдөн авах хүртэл бүх оношлогоо, шинжилгээ, эмчилгээг хийх юм.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хосууд 12 сар болон түүнээс дээш хугацаанд хамгаалалтгүй, тогтмол бэлгийн харьцаанд байхад жирэмслэхгүй бол үргүйдэл гэж тодорхойлсон байдаг аж.

“Mon CL fertility center” хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн төв эмнэлэг нь эх барих эмэгтэйчүүдийн үзлэг зөвөлгөөнөөс эхлээд хэт авиан оношлогоо, хөлдөөсөн үр хөврөл суулгах ажилбар, умайн хүзүүний нянгийн үрэвслийн шинжилгээ, умайн хүзүүний эсийн шинжилгээ гэх зэргээс эхлэн бүх төрлийн үзлэг оношлогоо эмчилгээ үзүүлэх цогц төв юм. Энэ эмнэлэг ашиглалтад орсноос хойш үр шилжүүлэн суулгах ажилбараар буюу хуруу шилний аргаар нийтдээ 10 гаруй гэр бүл үрийн зулай үнэрлэжээ.

-ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЖИЛБАР ЦОГЦООРОО 8-10 САЯ ТӨГРӨГ-

“Mon CL fertility center” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал доктор Бум Чай Чой-то ярилцлаа.

-Энэхүү үр шилжүүлэн суулгах төвийг яагаад Монголд нээх болов?

-Монгол улсын нэн тулгамдаж буй асуудал бол хүн амын өсөлт байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, эмэгтэйчүүдийн өвчин гэх зэрэг олон шалтгаанаас болж үргүйдэл маш их байгаа юм. Мөн үргүйдэл үүсч байгаагийн гол шалтгаан нь монгол эмэгтэйчүүд ихэнх нь хөдөлмөр эрхэлдэг учраас оройтсон гэрлэлт болон жирэмслэлт явагдаж байгаа. Энэ шалтаанаас гадна мөн насны байдлаас хамаараад үргүйдэл ихэсч байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн өвчин болон хагалгааны дараахь үр дагавраас үүдэн үргүйдлийн наалданги үүсэх, үрийн суваг битүүрэх гэсэн асуудал тулгардаг. Эдгээрийг мэдээж эмчлэх боломжтой. Энэ эмнэлэгт хагалгааны аргаар болон дурангийн аргаар эмчилгээ хийж байна. Жирэмслэх боломжгүй эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах ажилбараар хүүхэдтэй болох эмчилгээ хийдэг.

-Үргүйдлийн асуудлаар гэр бүлүүд Солонгос улсыг зорьж байна гэлээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-2010 оноос хойш маш олон монгол эмэгтэйг эмчилж үзлэгт хамруулсан байна. Өмнө нь маш олон гэр бүл Монголоос зорьж ирдэг байсан. Зургаан жилийн турш тасралтгүй энэ талын асуудалтай хүмүүс ирж ажилбар хийлгэсэн. Ийм учраас монголчуудад тулгамдаж буй асуудлын нэг нь үргүйдэл юм байна гэдгийг мэдэрсэн. Маш олон гэр бүл холын орныг зорьж, цаг хугацаа алдаж, санхүүгийн хувьд дарамт ихээр тулгардаг. Зургаан жилийн турш эх нялхасын төвтэй хамтран 300 орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон байгаа. Цаашид хүүхэдтэй болох гэж байгаа гэр бүлүүдэд эх орондоо Солонгосын төвшинд ажилладаг эмнэлэгтэй болж, олон асуудлыг шийдэж өгч байгаадаа баяртай байна.

-Эмчилгээний зардал хэд байх вэ?

-Бүх эмчилгээ эм, тариа, хагалгаа ороод 8-10 сая орчим төгрөг болдог. Солонгос улсад үргүйдэл гэж оношлогдоод эмчийн бичиг гарсан бол эмчилгээний зардлын 50 хувийг дөрвөн удаа төрөөс даадаг. Харин Монгол улсын хувьд тийм хөнгөлөлт байхгүй ч гэсэн бидний зүгээс хамгийн доод үнийг барьж ажиллаж байна. Манай эмнэлгийн эмчилгээ болон ажилбарын хавьд 65 хувийн магадлалтай байдаг. Энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Цаашид энэ үзүүлэлт технологиор Монголын бахархал болсон эмнэлэг болж, гадаад орнуудын анхаарлыг татаж, гадны орны иргэдийг эмчлүүлэхээр ирдэг болгох зорилго тавьж байна.

-МАНАЙ УЛСАД 10 ГЭР БҮЛИЙН 6 НЬ ҮРГҮЙДЛИЙН АСУУДАЛТАЙ БАЙНА-

“Mon CL fertility center” Монгол дахь салбар эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Н.Нарангэрэлтэй цөөн хором ярилцлаа.  

-Энэхүү эмнэлэг нээгдсэнээр ямар ач холбогдолтой вэ?

-Манай эмнэлэг хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс өмнө 2010 оноос хойш дандаа Монголд эмчилгээгээ бэлтгээд, үр шилжүүлэн суулгах буюу өндгөн эс авах ажилбар Солонгос улсад хийгддэг байсан. Тэгэхээр эмчилгээний бэлтгэл ажлаас эхлээд өндгөн эс гаргаж авах, үр хөврөлийг умайд суулгах ажилбар, мөн хөөрхөн үрээ өлгийдөн авах хүртэл бүх ажил манай улсад хийгддэг болсонд маш их баяртай байна.

-Манай улсад үргүйдэл хэр их байдаг вэ?

-Энэ талын судалгаа хийгдэж байгаа. Судалгаагаар арван гэр бүлийн зургаа нь үргүйдэлтэй гэж оношлогдоод байна. Ер нь манай эмнэлгээр Солонгос дахь салбараар дамжиж хүүхэдтэй болсон 350 гаруй гэр бүл байгаа юм.

-Манайд үр шилжүүлэн суулгах эмнэлэг хоёр байдаг шүү дээ. Энэ эмнэлэг ямар ялгаатай вэ?

-Манай улсад 2010 оноос хойш Бум Чой эмч ирж үргүйдлийн асуудалтай гэр бүлүүдэд анх үзлэг шинжилгээ хийж эхэлсэн. Үргүйдэлтэй хос маш их байсан учраас байнга манай улсад эмчилгээ оношлогоо хийгээд, үүнийг эмчилж оношлохоос гадна эмч нарыг сургадаг байсан. Ангаахын оюутнуудыг тэтгэлгээр өөрийн улсын эмнэлэгт аваачиж сургасан. Мөн жил бүр сургалтын төлбөр төлдөг гэх мэтчилэн маш олон ажлуудыг хийдэг байсан. Энэ хүн манай улсын эрүүл мэндийн салбарт маш их ажил хийж байгаа юм. Мөн энэ эмнэлгийн ялгаа гэвэл Солонгос улсын хөрөнгө оруулалттай. Тэнд хийгдэж байгаа эмчилгээний төвшин, чанар, технологийг Монголд нэвтрүүлж байгаа нь маш том давуу тал юм.

-Эмэгтэйчүүд ихэвчлэн ямар шалтгааны улмаас үргүй болдог вэ?

-Үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж буй өвчтөнүүдийн дунд судалгаа явуулж үзэхэд монгол эмэгтэйчүүдэд хамгийн их элбэг тохиолдож байгаа шалтгаан нь гуурсан хоолойн эмгэг байсан. Энэ нь олон дахин хагалгаанд орсон ч юм уу, хэвлийн хөндийн идээт үрэвсэл болон олгойны хагалгаанд орсон гэх зэрэг шалтгаанаас болж наалданги их тохиолдож байгаа. Мөн дараа нь өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, цаашилбал халдвар үрэвслийн зэрэг шалтгаанууд хамгийн элбэг тохиолдож байна.

-Төрөлхийн үргүй эмэгтэй байдаг уу. Хэрхэн үр тээх боломжтой байдаг вэ?

-Байгаа. Төрөлхийн огт жирэмсэн болж чадахгүй хүмүүс байдаг. Ийм хүмүүс нь төрөлхийн умайн гажигтай, өндгөвчний дутагдалтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийг оношилж эмчилгээ хийснийхээ дараа хоёрдогчоор донор авах, умайн эмгэгийг хагалгаагаар авсны дараа жирэмслэх боломжтой.

-Үргүйдэл наснаас хамаарах уу?

-Үргүйдлийн шалтгаан, ажилбар тухайн эмэгтэйн наснаас шууд хамаардаг. Хэрвээ 35-аас дээш насныхан бол нөхөн үржихүйн наснаас давсан байдаг учраас аль болох хурдан жирэмслэх арга хэмжээ авахгүй бол өнгөвчинд байгаа өндгөн эсийн нөөц багасаад өөрөөрөө төрөх боломжгүй болдог. Сүүлийн үед өндгөвчний үйл ажиллагаа дутмагшилтай үргүйдсэн залуу гэр бүл маш их болсон.

-Өсвөр насны охид мэс ажилбар ихээр хийлгэсний улмаас эргээд гэр бүл төлөвлөх насандаа үргүйдэх тохиолдол их байна шүү дээ?

-Тийм байгаа нь үнэн. Өсвөр насны охид жирэмсэлчихээд аль нэг эмнэлэгт үр хөндөлт хийлгэсний дараа хүндрэл их гарч байна. Яагаад гэхээр умайн хүзүүг ямар нэг хэмжээгээр гэмтээдэг. Гэмтсэн тохиодолд наалданги үүсэх, эсвэл үр хөврөл умайн хөндийд тогтох чадваргүй болдог. Тэгэхээр залуу насандаа хоёрдогчоор үргүй болдог тохиолдол байдаг. Түүнчлэн гуурсан хоолойг гэмтээх магадлал өндөр.

-Нэг удаа үр суулгах ажилбар хийлгээд, дараа нь өөрөөрөө төрөх боломжтой юу?

-Умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй бол болохгүй. Яагаад гэхээр тэр гуурс гэмтсэн бол эргээд сэргэхдээ маш удаан байдаг. Ийм тохиолдолд дахин үр суулгах ажилбар хийлгэнэ гэсэн үг.

-Үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө байгаа юу?

-Сөрөг нөлөө байхгүй. Учир нь хамгийн шилдэг эсүүдийг ялгаж суулгадаг учраас маш сэргэлэн хүүхэд төрдөг. Гэхдээ бэрхшээл зовлон туулж, удаан хугацаанд түүхтэй төрдөг учраас эцэг эхчүүд энхрийлдэг. Үүнээс болоод их эмзэг хүүхэд болж өсдөг.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Ayush (202.70.46.219)
2017-04-06 01:57:37
Тээгч эх болно.Нэг хүүхэдтэй нөхөргүй эрүүл саруул биетэй хүүхэд ч мөн эрүүл саруул өсөн торниж байгаа хэн хэндээ харилцан туслая холбоо барихыг хүсвэл ayush_aaya@yahoo.com (зөвхөн чин сэтгэлээсээ хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хүмүүс л холбогдоно уу) тоглоогүй

Chimgee (27.123.214.106)
2017-03-26 18:38:00
Eh orond mini iim saihan emneleg shunner neegdej baigaad mash saihan bna mongoliin urs mash loon boltugai ur huuhedgui mash olon hound tus boloosoi ta buhend ajiliin ongor husie

Зочин (66.181.179.185)
2017-03-19 10:54:42
Delhii niited ene ajilbar 20-25 huvitai baidag gej unshij baisan.getel ene emneleg 65 huvitai hiideg gene uu..bol saihan l yum bn.hudal PR baival hariutslaga tootsoh heregtei

зочин (112.72.11.115)
2017-03-18 12:54:43
Баяр хүргэе.Со явахгүйгээр нутагтаа асуудла шийдүүлнэ гэдэг их зардал хэмнэх байлгүй дээ

zochin (83.250.44.35)
2017-03-18 02:22:34
mash olon ger bvliin hvsel muruudliig bielvvleerei bayr hvrgie amjilt hvsie ee

Zochin (103.212.119.164)
2017-03-17 23:25:57
Zarim neg setgedeliig unshaad unhr stgl ovdoh yum. Oorsdiinhoo amidral tulguurlaj ingj yrij yvdg bh., 1. Usultgui bolj bgaa shaltgaab hamgiin ondor ene nogoo yriad bgaa agaariin bohirdol, neg udaa usultgui bolson dahiad boloh magadlal 50-75%. Emegteichuud jiremsen boloh gj zondoo em taria hereglej boldog bolov ch ihenh n usultgui boldog., stgl sananii daramt, gutralaas bolood emegteichuudiin daavart oorchlolt orj nogoo bolovsrood bdg undgun es n bolovsrohoo bdg., ingeed 10 hun tutamiin 1 iim zovlontoi bgaa ch bid nar ajilaa hiigeed tatvaraa tolood, olson heden togrogoor emchilgeegee hiigeed hicheej yvaa emegteichuud., ulsaas huuhdiin mongo gj avch uzeegui, jiremsnii 40 gj yu bdgiig ch medehgui., tghde bid nar stgleer unaagui amidarch l bna tghd meddeg yumchn yaridag humuusiig bodohor orovdoj bn., iim shn buyntai emleg neej ogsond bayrlalaa

oyuntsetseg (202.70.46.216)
2017-03-17 21:26:52
Bi odoo 35 nastai odoogoos omno 18 jiliinomni neg hvvtei bolson 10 jil jiremsenii hamgaaltai ywsan tgd ter hamgaalta awhuulaad 8 jilbolj bna hvvhedtei boloh zondoo olin emlegt vzvvlej emchvvlee erdoo bolihgvi hezvv bna ta nar mini nadad tus boloich hayga bas utasa ogooch mini utas 88928231 nadad tus bolno gj bi hvleej bna bi hvvhediin moroodol mash ih bolood bna

Зочин (103.9.90.227)
2017-03-17 16:31:23
Хамгийн шилдэг эс гэдгийг нь яаж таних вэ?

za da (124.158.125.89)
2017-03-17 14:09:42
mongolchuudaar togloh gadnii emneleg negeer nemegdlee de?huurhii tur bna uuu?yam baina uu?odoo baigaa 2 oo malalj chadahgui baij 3 yah gj zuvshuurdug bna aa?

зочин (183.177.99.214)
2017-03-17 13:34:32
хайр мэдэхгүй төмөр хүн

Zochin (172.58.43.253)
2017-03-17 13:34:06
1 sariin dotor hichneen huniig zulai unerluulsen genee, urgiin zulaig aav n toloigoo chihej oruulj baigaad unerlej dee

Зочин (59.153.112.95)
2017-03-17 12:12:31
Гэр бүлийн хувьд тогтворгүй улсуудыг өөд нар харуулдаггүй социализмын үед хормойн явдал хамжааргатай байж, айл бүр олон олон хүүхэдтэй байлаа. Хэн дуртайтайгаа баардаж буудалдаж болдог болсон энэ нийгэмд зарим нэг хүмүүсийн нүгэл нүдээрээ гардаг биз. Би нэг авгайг мэдэх юм байна, насаараа нөхөргүй ч маш олон харчуудтай, тэгээд насаараа үр хүүхэдгүй, хор ховыг хутгаж амьдарлаа даа

Зочин (112.72.11.113)
2017-03-17 10:24:19
ХАрьцах хаягаа бичинэ үү

зочин (180.149.98.62)
2017-03-17 09:48:17
Монголд олон эмэгтэйчүүд хүүхэд гаргаж чадахгүй Монголын эмч нар эмэгтэйчүүдийг мөнгө гэж харахаас хүний хувьд тусалж үнэнийг хэлж чадахгүй худлаа цаг аргалж мөнгийг авдаг Жишээ БГД-т байдаг Хос чавхдас эмнэлгийн Тунгалаг эмч ааш муутай Энэ хэдэн эмэгтэйчүүд та нарт мөнгийг нь чинь хийж өгч байгаа шүү дээ Тиймээс Энэ Солонгос эмнэлэгт амжилт хүсэж олон гэр бүлийг баярлуулаарай

зочин (202.9.43.16)
2017-03-17 09:23:43
Баяр хүргэе та бүхэнд ажилын амжилт.

зочин (202.9.43.16)
2017-03-17 09:23:40
Баяр хүргэе та бүхэнд ажилын амжилт.

зочин (202.9.43.16)
2017-03-17 09:23:25
Баяр хүргэе та бүхэнд ажилын амжилт.

Зочин (27.123.214.83)
2017-03-17 08:27:25
Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-29 18:21:27 - Улс төр
Тайландын вант улс Монгол улстай аялал жуулчлал хамтран хөгжүүлэх боломжтой гэв
2017-05-29 17:43:56 - Шар
Трампын лимузин Бельгийн хааны ордны хашааны хаалгаар багтсангүй
2017-05-29 17:39:02 - Нийслэл
Автобусны хөдөлгөөнд саад болохгүй байхыг анхаарууллаа
2017-05-29 17:27:22 - Хууль
Морьт болон нохойт эргүүл ажиллаж эхэллээ
2017-05-29 17:15:32 - Гадаад
Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ
2017-05-29 16:47:37 - Хууль
Ялтнуудын ар гэрийнхэн Дээд шүүхийн хурлыг сонгуулийн дараа хийхийг хүсчээ
2017-05-29 16:33:29 - Хууль
"Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт”-ийг танилцуулав
2017-05-29 16:26:18 - Спорт
Р.Нямдорж: Би ажлаа өгье гэж байгаа, гэхдээ А.Сүхбат нарт биш
2017-05-29 16:08:06 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ
2017-05-29 16:07:41 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: “Хөрөнгө оруулагч” гэдэг хоёр үгний ард мянга мянган ажлын байр бий
2017-05-29 16:07:21 - Нийслэл
“Wellmart”-ын хохирогчид хохирлоо барагдуулахыг шаардлаа
2017-05-29 15:57:48 - Спорт
“Супер цом 2017” тэмцээний Хойд бүсийн аваргаар Хамаг Монгол баг шалгарлаа
2017-05-29 15:57:43 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Монголбанкны асуудлаар УИХ-аас тогтоол гаргана
2017-05-29 15:30:54 - Эрүүл мэнд
Элэгний эмч нарын уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна
2017-05-29 15:24:29 - Нийслэл
30 га талбайг чөлөөлснөөр гэр хорооллын утааг багасгаж чадна
2017-05-29 15:20:55 - Улс төр
Д.Эрдэнэбат: Гэрээ байгуулж зээл авсан компаниудаас 98 хувь нь зээлээ эргэн төлсөн
2017-05-29 15:09:06 - Хууль
Найздаа нүдээ ухуулж хараагүй болсон залууд гэр бэлэглэлээ
2017-05-29 15:02:37 - Нийслэл
Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянгол дүүрэгт ажиллалаа
2017-05-29 14:55:33 - Нийслэл
Нийт 16 сургуулийн орчинг аюулгүй болгоно
2017-05-29 14:52:55 - Нийслэл
Хүүхдийн баяраар 10 мянган хүүхдэд сүү бэлэглэнэ
2017-05-29 14:41:50 - Спорт
МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон асуудлаар мэдээлэл хийлээ
2017-05-29 14:20:32 - Энтертайнмент
Худалдаа, хөгжлийн банкны хамт олон мод услах аянд 3 дахь жилдээ нэгдлээ
2017-05-29 14:17:13 - Шар
Эрдэмтэд: Антарктид тив ногоон болно
2017-05-29 13:58:27 - Нийслэл
Сургуулиудын захирлыг улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр халж байна гэв
2017-05-29 13:47:52 - Гадаад
Монголын далбаатай хөлөг онгоц Сомалийн далайн дээрэмчдээс зугтаж амжжээ
2017-05-29 13:46:31 - Байгаль Орчин
Орхон голыг бохирдуулагч компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
2017-05-29 13:35:51 - Спорт
З.Занабазар Якутад түрүүлэв
2017-05-29 13:07:51 - Улс төр
Ерөнхийлөгч Казакстан улсыг зорино
2017-05-29 12:54:53 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаад дуудлага өгсөн иргэнийг хутгалжээ
2017-05-29 12:43:05 - Хууль
Татвараа төлөөгүй жолооч нарыг 240 мянган төгрөгөөр торгохыг анхаарууллаа
2017-05-29 12:40:07 - Нийслэл
Эргүүлийн 42 автомашиныг таблет төхөөрөмжөөр тоногложээ
2017-05-29 12:34:19 - Нийслэл
Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөр болж байна
2017-05-29 12:28:05 - Эрүүл мэнд
Жүдогийнхон М.Анхцэцэгийн дүүд зургаан сая төгрөг хандивлалаа
2017-05-29 12:16:29 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ
2017-05-29 12:14:12 - Орон нутаг
Хөвсгөлийн баруун эргийн хэрэглэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдоно
2017-05-29 12:13:20 - Орон нутаг
Маргааш хилийн боомтууд ажиллахгүй
2017-05-29 12:07:11 - Шар
Мээдээ ялагчийн таван сая төгрөгөө сайн үйлсийн аянд хандивлана гэв
2017-05-29 11:55:46 - Хууль
Таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
2017-05-29 11:48:48 - Спорт
ААШТ-ий багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ
2017-05-29 11:40:16 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-27 11:12:24 - Хууль
Хятад эмэгтэйд хулгайлагдсан гэх охид хөгжилтэй зүйлс ярьж инээлдэж байсан гэв
2017-05-26 09:00:32 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хүүхэд зодсон гэх 211-р цэцэрлэгийн багш ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ
2017-05-26 14:27:02 - Шар
Криштиану Роналду шоронд сууж магадгүй
2017-05-26 13:43:43 - Шар
Пак Гын Хе: Өнгөрсөн дөрвөн жил ядрахыг мэдэхгүй болтлоо ажилласан
2017-05-26 09:08:24 - Энтертайнмент
Д.Чингэл: Уокс биднийг хэргийн халуун мөрөөр оруулж, гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь баривчилсан
2017-05-26 12:39:37 - Гадаад
АНУ хятад эмэгтэйд 150 жилийн ял төлөвлөж байна
2017-05-26 18:12:05 - Шар
Трампын инээсэн, Ромын папын дүнсгэр зураг трэнд болж байна
2017-05-29 12:54:53 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаад дуудлага өгсөн иргэнийг хутгалжээ
2017-05-26 12:14:33 - Шар
М.Энхболдын хүү цагдаад ханджээ
2017-05-26 17:37:13 - Улс төр
Б.Чулуунбат: Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг байсан