Хар тамхины хэргээр цаазын ял авсан Л.Байгальмааг эх оронд нь авчирна

Түгээх    
2017-03-17 11:35:32 - Хууль

yamХар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсон, тус улсын шоронд хоригдож буй Л.Байгальмааг эх оронд авчрахаар холбогдох байгууллагуудын зүгээс хоёр жилийн өмнөөс эхлэн ажилласан билээ. Манай талаас түүнийг ялтан солилцох гэрээний дагуу авчирна хэмээн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай холбогдон ажиллаж байв. Гэвч тус улсын зүгээс Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр явуулах боломжгүй гэсэн хариуг манай талд мэдэгдсэн ч түүнийг шилжүүлэн авах асуудал яригдсан хэвээрээ байгаа юм.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Л.Байгальмаагийн хийсэн хэрэгт манайд бол дээд тал 15 жилийн хорих ял оноодог. Гэвч Хятад улс энэ хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноодог. Түүний цаазын ялыг хөнгөвчилж 25 жил болгосон бөгөөд биеэр ялаа эдэлж 18 жилийн ялтай үлдээд байсан юм. Тэгэхээр Хятадад 18 жилийн хорих ял эдлэх ёстой хүн энд ирэхээр 15 жил болж гурван жил нь хасагдана гэж Хятадын талаас үзсэний үндсэн дээр татгалзсан хариу өгч байсан юм. Тэгэхээр гэрээний нөхцлийг хангаж, ялтан ялаа биеэрээ хоёр жил эдэлсэн тохиолдолд авах боломжтой болоод байсан юм. Харин одоо бол түүнийг нөхцлөө хангачихсан гэж үзэж байгаа” гэв. Иймээс ялтан шилжүүлэх гэрээний журмын нөхцөл хангагдсан учир Л.Байгалмааг удахгүй шилжүүлэн авч ирж магадгүй гэх мэдээлэл байна.

Б.ЦОГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Zochin (202.70.47.90)
2017-03-18 20:29:53
Mongoliin shorond har tamhi zaruulahnhu yalaa tend edel end tamhini yaj zarah argiig zaluust zaalgahnuu

Зочин (202.70.46.234)
2017-03-18 14:40:30
Ta nar, ta nariin hamaatan sadan, hen negen ni har tamhinii heregt sanaandgui bolgoomjgui bdlaasaa bolj holbogdson bol gd bodood uzdee. Bid chin eleg negt humuus shde. Ter hunii ur huuhduud eniig unshaad uilj suugaa, setgel ni omorch bgaa, eejiigee ymar heregt holbogdsoniig ch mdehgui jaahan huuhduud uldsen. Mongolchuud negniigee hairlaj hamgaalj l yvahgui bol bid chin tsoohuulee uls shde. Ternii orond uls orniig zalj chigluulj yvaa said noyddoo hariutslaga toots. il tod helj jagsaj chadahgui bj dald muulahdaa sain gj.....

Зочин (202.21.119.94)
2017-03-18 10:59:57
Өөрсдөө олигтой байгаа юу үгүй юу гэдэгээ бодитоор нэг харчаад дараа нь том баацгаа. Эх орондоо ирээд ялаа эдлэхэд та нарт гай болсон юм байхгүй. Адилхан хүний эх, бас хүний үр. Хүн юм дайгаад явуулсан нь хар тамхи байж таарсан гэж сонссон. Анхнаасаа хар тамхи зөөдөг, зөөлцдөг хүн байгаагүйм шүү дээ.

зочин (103.212.119.92)
2017-03-18 09:03:01
Яасан зэвүүн харгис болоо вэ? Хүмүүс энэ хүн чинь үртэй эх орлнтой хүн шүү дээ эх нутгийнхаа агаараар амьсгалах эрхтэй хөөохий

зочин (103.10.22.87)
2017-03-18 08:35:01
эх орондоо авчраад хятадын хуулийн заасан хугацааг нь бүрэн эдлүүлэх ёстой. яагаад вэ гэвэл үлдэж байгаа ял эдэлж байгаа хүмүүст авчрах нөхцөлд хэрэгтэй.

Цаашаа (202.179.23.26)
2017-03-17 23:27:41
Авчирч хар тамхи зөөлгөж заруулах гээ юу. Нийгэм хар тамхичидаар дүүрч аав ээжүүд хүүхдээ хар тамхинаас хол архичин тамхичин байгаад баярладаг болж байгааг мэдсэн үү.

Зочин (27.123.214.117)
2017-03-17 20:47:47
Ene humuus chin yamar muuuhai hatuu setgeltei boltson yum be evii de eh hun shde huurhii

Зочин (95.112.144.49)
2017-03-17 20:26:00
eh oron ni hunee avdag baij hun ni eh ornoo hairladag yum ta nar ter hunii orond uuriiguu taviad uzeerei er ni yamar ch hun gemt hereg hiideg l yum ene hun bol but ami nasaaraa denchin tavij tiim gemt hereg hiij baina tegeed oloh mungu ni yu baih bile ochuuhen yum baigaa ene uls tuchdiin olson mungunii hajuud tegehed uls turchid yugaar denchin tavij hulgai hiiij hagartlaa bayjdag bile ta bidnii amidraliig olon ulsiin valutiin sand denchin tavij uuruu bayjdag tegeed herev barigdval ur tuluusund tsaazaar avhuulahuu uguishdee harin ter hunii omnoos bid mongolchuud ingej ami nasaaraa denchin amidralaa avch yavah gej baigaad iim baidald hurch baina ta nar 130 say huntei japan hun har tamhi zuuguud end tend tsaaz avchlaa gej sonssonuu ugui l baih tegeed bodood uz

Зочин (150.129.140.32)
2017-03-17 18:45:38
Миний хүүхдүүд хүний мууд яасан их дуртай болоов. Өөрийгөө зөв аваад явчихаж чадаж бна уу.

Зочин (202.131.226.86)
2017-03-17 14:39:27
Har tamhichdaa sain halamjilj baina. Harin busdiig ni...?

Зочин (202.9.43.147)
2017-03-17 14:22:06
hervee barigdaagui bsan bol ochnoon huuhed zaluusiig horlood l har tamhia zoogood yavj l bga da.er ni har tamhi naimaalagchid orovdoh hairlah yamar ch setgelgui zovhon mongonii araas yavsan humuus l bdag blgui. neeh ih enerengui huulitai mundag uls boloh gej het tuilshraad gemt heregtnuudee oogshuulj guitslee

Зочин (202.9.42.166)
2017-03-17 14:00:59
хартамхи чидийг бүү өршөө.

Зочин (43.242.243.196)
2017-03-17 13:40:07
Гэмт хэрэгтнүүдийг л нэг хамгаалах юм. Өчнөөн хүн хорлоо биз.

Ter hulgaichid eh oron baihgui (91.231.169.123)
2017-03-17 13:00:37
Ter novshiig Mongol eh orondoo avahiig husehgui bainaa.Har tamihchdiig ingej uuhshuulj davaraaj REKLAM hiihee MAH-n hulgaichuud bolieooo

Зочин (103.23.51.2)
2017-03-17 12:55:31
Энэ байгальмаагар дамжин монголын хэдэн иргэд хар тамхинд ороо бол энэ нийгэмд хор учируулсан ийм нөхдүүдэд их засаг хууль үйлчилэх ёостой,зүгээр л цаазлах хэрэгтэй энэний үр дагавар одоо хичнээн хар тамхичин төрвөө энэ бол үндэсний аюул шүүдээ

Tsoo (202.21.106.163)
2017-03-17 12:46:49
Тэгдэггүй юмаа хүүхдүүдээ. Хэдий муу хар тамхи зөөсөн ч бай хүн алсан ч бай гэсэн Монгол хүн шүү дээ. Аль болох хурдан авчраад энд нь 15 жилийг нь эдлүүлээ

Зочин (202.21.100.210)
2017-03-17 12:22:52
Манай улсын хар тамхины бодит байдлыг сайжруулах тухай иргэн хүн бүр санаа зовох ёстой. Энэ улсын ерөнхийлөгч, сайд нараас огт хамааралгүйгээр үүнд байнга анхаарах хэрэгтэй. Элбэгдорж шиг хүн нэг өдөр улсаас цугтаад явна.

Зочин (124.158.112.3)
2017-03-17 12:03:39
хар тамхины өмнө төр засаг өвдөг сөхөрч байгаагийн билэг тэмдэг бол энэ болно,ийм төр засагтай байхад л элбэгдорж гэж хар гайгаас хурдан салах хэрэгтэй.

Зочин (59.153.112.95)
2017-03-17 12:02:43
Энэ одоо гавьяа байгуулсан биш, цаазална л биз, иймэрхүү юман дээр Хятадуудын зөв шүү. Нутаг оронд нь хэрэг тарьсан хүнийг цээрлүүлэх нь зөв. Бид харин энэ мэтээр байж, өөрсдийн хуулийн хариуцлагыг хүлээлгэдэг байх хэрэгтэй, Жишээ нь Капла мэтийн луйварчдыг шууд барьж хорьдог байвал таарах байсан юм. Даанч энэ ЭБИ гэж эргүү төрийн тархинд гарч солиороод удлаа даа, цаазгүй боллоо, гадныхан элчин сайдаараа хамгаалуулж татвар төлөлгүй зугтдаг боллоо. Өөр зөндөө л байгаа шдээ

zochin (66.181.165.23)
2017-03-17 11:59:32
ene har tamhichin abgaig tend bailgahgui yaasiin

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-03-28 16:50:57 - Шар
ОХУ-ын зөн билэгч Виктория Райдос “Удмын ид шид ба хүч чадал” лекц уншина
2017-03-28 16:20:38 - Улс төр
Т.Оошима: Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч дэмжсээр байх болно
2017-03-28 16:20:09 - Шар
Берлиний музейгээс 100 кг жинтэй алтан зоос хулгайд алдагджээ
2017-03-28 16:12:52 - Улс төр
С.Баярыг эгүүлэн татах асуудлаар шаардлага хүргүүлжээ
2017-03-28 16:08:17 - Эдийн засаг
П.Сэргэлэн: Техникийн зохицуулалтыг хийснээр гадаад худалдаанд тулгарч буй саад, тотгорыг арилгах боломж бүрдэнэ
2017-03-28 15:25:14 - Гадаад
Монгол бүсгүй Германы орон нутгийн сонгуульд ялалт байгуулав
2017-03-28 15:24:13 - Улс төр
​Казиногийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2017-03-28 15:06:03 - Эдийн засаг
Монгол Улс аж үйлдвэрийн хөгжлөөрөө өлгийтэй хүүхдийн түвшинд байна гэв
2017-03-28 15:02:44 - Улс төр
Гурван талын экспертүүдийн уулзалт болов
2017-03-28 14:33:33 - Хууль
Ч.Өлзиймаа: Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг шүүх тогтоосон
2017-03-28 14:29:06 - Нийслэл
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатарт ажиллаж байна
2017-03-28 14:00:26 - Нийслэл
Хилийн цэргийн офицерийг яллагдагчаар татжээ
2017-03-28 13:56:12 - Орон нутаг
Голын эрэг дээр машины тос асгасан этгээдийг хайж байна
2017-03-28 13:40:22 - Нийслэл
Хичээл хаялт үргэлжилж байна
2017-03-28 13:25:10 - Гадаад
Нью-Йоркт цөмийн зэвсгийг хориглох тухай хэлэлцээ үргэлжилж байна
2017-03-28 13:09:25 - Хууль
Цэнхэр үст Э.Цэрэндолгорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2017-03-28 13:01:46 - Нийслэл
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатарт ажиллаж байна
2017-03-28 12:53:56 - Энтертайнмент
Т.Энхбат Мариинский театрт “Кармен”-д гоцлоно
2017-03-28 12:41:51 - Нийслэл
Автобусанд “U-money”-гоос гадна утасны сим, банкны картаа уншуулан зорчих боломжтой
2017-03-28 12:34:09 - Хууль
АНУ-ын цэргийн хоёр онгоц Улаанбаатарт газардахаар болов
2017-03-28 12:27:05 - Хууль
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
2017-03-28 11:44:09 - Нийслэл
Суданд үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд дүрвэгчдийг барьцаанаас суллажээ
2017-03-28 11:41:34 - Боловсрол
Нийслэлийн сурагчдын амралт нөгөөдөр эхэлнэ
2017-03-28 11:27:07 - Эдийн засаг
Я.Содбаатар: Бид зоригтой шийдэл, шийдвэр гаргавал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын нэг том хүчин зүйл хангагдана
2017-03-28 11:22:20 - Орон нутаг
Орхон голд цөмөрсөн машиныг татаж гаргалаа
2017-03-28 11:12:56 - Улс төр
УИХ-ын даргын Япон дахь албан ёсны айлчлал эхэллээ
2017-03-28 11:05:37 - Нийслэл
Бямба гаригт бүх автобус мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарна
2017-03-28 10:54:58 - Нийслэл
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-03-28 10:45:10 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
2017-03-28 09:47:22 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Бохирын шугам дээр орон сууц барьж, хажууд нь барилгын хогоо овоолжээ
2017-03-28 09:22:11 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2017-03-28 09:16:00 - Нийслэл
Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач
2017-03-28 08:54:09 - Улс төр
ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Татвар нэмсэн ч зарлага, алдагдал өмнөхөөсөө өсчээ
2017-03-28 08:51:08 - Эдийн засаг
Тавантолгойн хувьцаа эзэмшигчийн хуралд ИРГЭД оролцож болно
2017-03-28 08:44:10 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядаж зам гарахдаа чихэвчээ авчихаж байя
2017-03-28 08:37:01 - Нийслэл
БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр УЦС барихгүй
2017-03-28 08:26:36 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-03-27 19:48:32 - Энтертайнмент
BENETTON: Энэ хаврыг дулаан бас хүйтэн өнгөний нэгдлүүд тодорхойлно
2017-03-27 19:40:13 - Хууль
Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэв
2017-03-27 18:58:59 - Шар
Моника Беллуччи Каннын кино наадмын нээлт, хаалтыг хөтөлнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй