Эрүүл мэндийг дэмжих санд архи, тамхины татвараас тодорхой хувийг оруулахаар болжээ

Түгээх    
2017-03-17 12:13:59 - Эрүүл мэнд

emneleg

Эрүүл мэндийг дэмжих санд архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, тамхины онцгой татвараас тус бүр хоёр хувийг нь оруулж байхаар болжээ. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, ОУБ-аас Засгийн газрын шугамаар олгосон зээлээс уг санг бүрдүүлэх юм.

Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжсэн юм. Түүнчлэн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахаар заажээ.

Тус сан нь эрүүл мэндийн  мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалахад зориулна. Мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээг дэмжихэд хөрөнгө оруулалт хийх юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (27.123.214.113)
2017-03-17 14:00:51
Oruulahaar boljee gene uu?! Ugaasaa ene sang arhi, tamhi, emiin tatvaraas sanhuujuuldeg huulitai shde. Odoo l ingej bga yum bish. Sang umnuh zasgiin gazar tatan buulgasan baisniig sergeej bga yum. Tsogtsetseg avgai hudlaa shaaahaaa bolioroi.

Зочин (27.123.214.113)
2017-03-17 14:00:50
Oruulahaar boljee gene uu?! Ugaasaa ene sang arhi, tamhi, emiin tatvaraas sanhuujuuldeg huulitai shde. Odoo l ingej bga yum bish. Sang umnuh zasgiin gazar tatan buulgasan baisniig sergeej bga yum. Tsogtsetseg avgai hudlaa shaaahaaa bolioroi.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-22 18:51:20 - Нийслэл
Ирэх онд гал түймэр унтраах шинэ анги ашиглалтад орохоор болов
2017-09-22 18:34:55 - Шар
Бүжигчин Төөгөө Крис Брауны клипэнд тоглоно
2017-09-22 18:03:29 - Эдийн засаг
Таныг Голомт банкинд нээлттэй ажлын байранд урьж байна
2017-09-22 17:34:11 - Байгаль Орчин
Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо
2017-09-22 17:01:27 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна
2017-09-22 16:54:00 - Энтертайнмент
"Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин Б.Цолмонд туслах хандивын тоглолт болно
2017-09-22 16:04:16 - Энтертайнмент
ФОТО: Сүхбаатарын талбайд “Номын баяр” эхэллээ
2017-09-22 15:48:41 - Улс төр
Э.Бат-Үүл: Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна
2017-09-22 15:22:10 - Шар
Ким Чен Ун Трампыг “сэтгэцийн өвчтэй” гэв
2017-09-22 15:20:15 - Нийслэл
Т.Баярсайхан: Энэ жил хонины нэхий 3000 төгрөг хүрэх хандлагатай байна
2017-09-22 15:02:42 - Нийслэл
“Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ
2017-09-22 14:30:28 - Спорт
Ц.Түмэнбаяр Азийн аварга боллоо
2017-09-22 14:12:26 - Нийслэл
П.Олонбат: Малчид аа, ноос, арьсны урамшууллаасаа татгалзъя
2017-09-22 13:58:39 - Эдийн засаг
СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн AFI-ийн Захирлуудын зөвлөлд сонгогдлоо
2017-09-22 13:53:00 - Нийслэл
Эзэнгүй машин гулсаж, айлын байшин цөмөлсөн хэрэг гарчээ
2017-09-22 13:41:09 - Эдийн засаг
Хүүгүй зээлээр хүлэмж олгож байна
2017-09-22 13:22:02 - Эдийн засаг
Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ
2017-09-22 13:08:17 - Шар
2018 оны олимпод зориулж 2000 воны мөнгөн дэвсгэрт гаргана
2017-09-22 12:58:07 - Улс төр
С.Амарсайхан, Б.Баярсайхан нар саналын тоогоор тэнцлээ
2017-09-22 12:47:09 - Хууль
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
2017-09-22 12:34:58 - Нийслэл
НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
2017-09-22 12:09:48 - Хууль
Шүүгч Ц.Цогт Япон улсад докторын зэрэг хамгааллаа
2017-09-22 12:04:29 - Улс төр
Нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологи нэвтрүүлнэ
2017-09-22 11:52:14 - Улс төр
Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ
2017-09-22 11:51:53 - Эдийн засаг
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ
2017-09-22 10:48:15 - Боловсрол
Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын баяр эхэлнэ
2017-09-22 10:34:48 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-09-22 10:25:31 - Эдийн засаг
Нийлэг хальсан хүлэмжийг 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ
2017-09-22 10:21:08 - Улс төр
Ө.Энхтүвшин миний бие Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдэж байна
2017-09-22 10:19:25 - Спорт
П.Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2017-09-22 09:23:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2017-09-22 09:18:42 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банкны шийдвэр ноён долларыг “ООДРУУЛЖ” мэднэ
2017-09-22 09:12:00 - Улс төр
НИТХ-ын шинэ дарга Ж.БАТБАЯСГАЛАН УУ, С.АМАРСАЙХАН УУ
2017-09-22 09:03:25 - Энтертайнмент
ТҮК-ийн цорын ганц “Алтан гадас” одонтой ажилтан В.Сүрэнжавтай ярилцлаа
2017-09-22 08:56:30 - Нийслэл
Харъяалагдах газаргүй, хотын төвд хаягдсан “түүхэн дурсгал”-ын эмгэнэл
2017-09-22 08:44:30 - Хууль
НӨАТ-ын урамшуулалд нь 5 сая төгрөг нэмэгдсэн иргэний баримтыг эвлүүлэг гэв
2017-09-22 08:35:19 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-09-21 20:05:28 - Хууль
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө
2017-09-21 19:59:52 - Улс төр
Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн тухай
2017-09-21 19:33:32 - Шар
Пхеньян: Трампын сүрдүүлэг “нохой хуцахтай адил”
Их уншсан
Их сэтгэгдэлтэй