Шадар сайд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Түгээх    
2017-03-17 13:02:40 - Нийслэл

Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 21 дүгээр хороодод ажиллалаа. Дүүргийн 10 дугаар хорооны 1б, 1в хэсгийн Долоон булагт хэмээх газарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Сүүлийн 2 жилийн хугацаанд голын гольдрол, булаг шандад шороо асгаж зөвшөөрөлгүй 33 айл бууснаас дээрх хэсгийн зарим айл өрх усанд автаад байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой комисс, Нийтлэг үйлчилгээний газрууд /НҮГ/, хороод хамтран 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоогоор нийт 22 албан хаагч тусгай зориулалтын ачааны машин 3, ковш 2, Шуурхай албаны машин 1, экскаватор 1,  нийт 7 техник хэрэгсэлтэй ажиллаж 414 рейсээр 3312 м3 мөсийг зөөвөрлөж 15,1 сая төгрөгийн зардал гараад байгаа юм. 

Мөн Улсын онцгой обьект болох Амгалан дулааны станц руу ус орохоос урьдчилан сэргийлж, хойд талд нь 4 м урттай, 2 м өндөртэй, 2 м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийсэн. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай мөсөөр хучигдсаны улмаас мөс цөмрөх, унах эрсдэл үүссэн тул нийт 6 цэгт сэрэмжлүүлэг самбар  байршуулаад байна. Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд дүүргийн газрын алба, Онцгой комиссоос мэдэгдэх хуудас болон шаардах хуудсыг дахин хүргүүлсэн.

Тухайн хэсэгт өнөөдрийн байдлаар газар эзэмшиж байгаа болон өмчилсөн 20 орчим айл тодорхой хэмжээгээр усны халиа хашаанд нь орж өртсөн байгаа. Мөн Амгалан орчмын 8, 10, 12 хорооны төв зам, төмөр зам болон айл өрх, аж ахуйн нэгжүүд шар усны үерт автах эрсдэл үүсээд байна. Түүнчлэн Улсын Онцгой обьект болох Амгалан дулааны станц усанд автах аюултай байгаа юм.

Иймд зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэх зардлыг гаргах, тухайн газар нутгийг хамгаалалтын бүст оруулж, нэмэлт далан суваг, тохижилтын ажил хийх, үерийн далангийн хуучин гольдролыг яаралтай сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байв. Мөн Шадар сайд дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, шар усны үерт автдаг газруудтай танилцаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (141.0.14.28)
2017-03-18 11:19:49
Saidad vayrlaa ...dainii hajugaar dajin gegsheer end vaigaa orson suugsh yahav ...gansh horoon dargiig solj ogmoor vaina en hvn shuduug haaj voglson nodlon jiliin 6 sardiin dud ued

Зочин (59.153.114.194)
2017-03-17 19:54:18
Purebdabaa pizdaagiin 4 jil hiisen ajliin ur dun ni

Батням (103.212.116.195)
2017-03-17 19:05:04
Шадар сайддаа баярлалаа. Та эх орондоо хайртай хүн юм байна. Ганц хүүг маань ажил амьдралтай болгож өгсөнд баярлаж байнаа

Зочин (103.10.22.116)
2017-03-17 16:37:01
Шадар сайд аль хундрэлтэй Назар очиж ажиллаад асуудлыг тэр дор нь газар дээр нь шийдвэрлэдэг шударга хун

Зочин (103.206.195.163)
2017-03-17 16:00:53
Амгалан яах вэ, хотод ойрхон гайгүй орчин. Хужирбуланд БЗД-ийн 28-р хороонд очиж үзээч ээ. Дэлгүүрүүд нь бүгд архиар дүүрэн, гудамжаар нь дүүрэн ажилгүй, орлогогүй согтуу хүмүүс. Хулгай дээрэм, муу бүхэн үүрлэсэн асар аймшигтай, бохир завааны туйл, эрсдэлтэй орчин.

Зочин (66.181.160.84)
2017-03-17 13:04:27
Өмнөговьд очоод жолооч нартай уулзаач

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 15:42:47 - Спорт
Шатрын улсын аварга маргааш тодорно
2017-11-25 15:37:04 - Спорт
Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар ДАШТ-ий медальтан боллоо
2017-11-25 15:24:45 - Нийслэл
Нийслэлийн төсвийг өргөн барилаа
2017-11-25 15:15:39 - Эрүүл мэнд
Агаарын бохирдолд таваас доош насны хүүхэд, 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг гэв
2017-11-25 14:52:20 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж, үрэгдэж байна
2017-11-25 13:46:18 - Нийслэл
16 настнууд маргааш иргэний үнэмлэхээ гардаж авна
2017-11-25 13:37:14 - Орон нутаг
Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон учир улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв