Монгол банк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжааллаа

Түгээх    
2017-03-17 13:55:45 - Эдийн засаг

mongolbankМонголбанк 1 долоо хоногтой 329.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 03-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 773.7 тэрбум төгрөг болно.

1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

Тус ТБҮЦ-ны арилжаа нь дараах 4 хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:

•Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа,

•Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа,

•Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа,

•Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа.

ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоосон. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.

Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.

1 долоо хоногтой ТБҮЦ-ны арилжаануудын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү

МОНГОЛБАНК



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-18 08:13:19 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-06-17 17:18:00 - Шар
Уяач Г.Баттулгын сойсон Smarty Please адуу “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлжээ
2018-06-17 17:01:11 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын азтанууд тодорно
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-17 16:12:47 - Шар
Хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ
2018-06-17 16:04:56 - Энтертайнмент
“Бумбардай” цувралын “Сүүн цацал” зурган номын нээлт болов
2018-06-17 14:57:50 - Нийслэл
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав
2018-06-17 14:11:54 - Спорт
ФОТО: ОХУ-д хоёр сая гаруй хөгжөөн дэмжигч хүрэлцэн очжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-17 12:48:36 - Боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна
2018-06-17 12:43:05 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжих үү
2018-06-17 12:36:46 - Нийслэл
Хорь гаруй хүн хулгайд алдсан утсаа эргүүлэн аваад байна
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2018-06-17 11:51:53 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-06-16 17:46:06 - Спорт
Роналдо чөлөөт цохилтоор гурав дахь гоолоо хийж, тоглолт тэнцээгээр өндөрлөв
2018-06-16 17:39:38 - Спорт
Уругвайн шигшээ баг Египетийн шигшээг 1:0 харьцаатайгаар буулган авчээ
2018-06-16 17:23:21 - Эдийн засаг
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав
2018-06-16 16:48:54 - Эдийн засаг
Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах нь зүйтэй гэж үзжээ
2018-06-16 16:37:19 - Энтертайнмент
“Нүүдэлчин-Монгол 2018” их наадам болно
2018-06-16 15:27:45 - Боловсрол
Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байна
2018-06-16 15:18:45 - Спорт
ДАШТ 2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-16 14:53:35 - Орон нутаг
Булганд уруйн үер бууж, нэг хүүхдийн амь нас хохирчээ
2018-06-16 14:37:57 - Орон нутаг
“Сыргаль” голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд гарган авав
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 13:55:18 - Спорт
Уругвай эхний хожлоо авав
2018-06-16 13:43:54 - Нийслэл
Монголын цагдаа нар зодолдоогүй гэв
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-16 12:37:26 - Гадаад
Монгол охин ДАШТ-д сайн дурын ажилтнаар ажиллаж байна
2018-06-16 11:19:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-06-16 11:16:19 - Энтертайнмент
М.Ганхуяг: Гагнуурчин хүн үс толгой, хувцас, гутлын түрий дотор үсэрч орсон очийг тэвчих үе гардаг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 10:55:59 - Нийслэл
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН өндөр шаардлагаас болж иргэд залилуулсаар байна
2018-06-16 10:53:39 - Нийслэл
Хурдан морьд дагах засмал замаа өөрсдийнхөө хөрөнгөөр тавь, уяачид аа
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 10:51:00 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-06-15 22:14:39 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх Л.Гүнбилэг мэдэгдэл хийлээ
2018-06-15 18:23:19 - Орон нутаг
Архангай аймагт бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж барина
2018-06-15 18:02:57 - Нийслэл
БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-06-15 17:51:15 - Нийслэл
Он гарсаар гал түймэрт 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй